Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 41-р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 41-р хэсэг

16 секунд уншина
0
0
686

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 41-р хэсэг Цэцэгээ ирээд 7 хоног өнгөрлөө.. Сүрэнгийн бие дээрдсэнгүйн дээр эрчимт эмчилгээнд оржээ. Мөн Баярмаа , Гансүх хоёр салж байгаа нь баттай болов. Тэрээр Баярмаатай уулзахаар хэд, хэд залгасанч Баярмаа янз бүрийн шалтаг хэлээд Цэцэгээтэй уулзахыг хүсэхгүй байгаа нь илт ийм учир Цэцэгээ Гансүхтэй уулзахаар болжээ. Ажил тарах үед Гансүх,Цэцэгээгийн ажил дээр ирэв. Цэцэгээ өрөөндөө оруулан кофе аягалж өгөөд:- За сайн байна уу? миний дүүгийн ажил төрөл сайн уу?- Сайн сайн таны ажил сайн уу? та харин дарга , эрхлэгч болоод мандаж байгаа юм байна даа.\инээв\

– Миний дарга ч гэж юу байхав. Манай хамт олон л ингэж шийдсэн байж .. за гол асуудалдаа орьё. Баярмаа та хоёр ингэхэд юу болоод л байна даа.Гансүх энэ талаар уулзах гэж Цэцэгээг дуудсаныг мэдэж байсан учир хэсэг чимээгүй сууснаа.. Эгч минь би танаас юуг нь нуух вэ? Манай ээж болон гэрийнхэн та мэдэж байгаа шүү дээ. Бид хоёр хүүхэдгүй хэдэн жил болж байгаа билээ дээ. Эхэндээ аав , ээжийн хэлэхийг тоодоггүй байлаа. Одоо харин сүүлдээ миний зан аашч өөрчлөгдөөд Баярмаагаа зовоох боллоо.

Тэр хүнийг сэтгэлийн шаналантай байлгаж байхаар өөрөө холдоод явья л гэж бодлоо..- Би чамайг ойлгож байна аа. Одоо чинь тэхдээ хуучнаа бодвол цаг өөр болсон зөндөө олон хувийн эмнэлэг байна. Тэхдээ уламжлалт бариа засал их сайн гэж сонссон та хоёр нэг л удаа миний үгэнд орчих ..Баярмаа чамд хайртай чи ч мэдэж байгаа түүнд маш хэцүү байгаа.. 3- лаа нэг хүн дээр очноо..

– Тэхдээ эгчээ бид хоёр …- Та хоёр амьдарлын тоглоом гэж бодоо юу? Би ойлгож байна аа. Чи эгчийнхээ үгэнд нэг л удаа орчих хэрэв байдал дээрдэхгүй байвал та нар өөрсдөө мэд.. Баясгалан ах чинь юу гэж хэлэх байсаныг чи мэдэж л байгаа..Гансүх кофегоо ууж дуусаад юу ч хэлэлгүй гараад явав. Цэцэгээ, Гансүхийн царайнаас мөн амнаас нь хоносон архи үнэртэж байхыг анзаараад дотороо ямар их тэмцэлдэж шаналж байгааг ойлгож байв.

Хэрэв би хоёр дүүдээ юм хэлэхгүй ингээд өнгөрөөвөл энэ хоёрын хайран сайхан босгосон амьдрал үгүй болно . хамгийн их сэтгэл нь зовж байгаа зүйл бол Дамдин хөгшиний санаа маш их зовно гэдгийг мэдэх билээ.. Цэцэгээ ажлаасаа таран гэртээ ирэв. Энхриймаа ээжийгээ сахин хоол унд гэсээр ажлаасаа чөлөө авчээ. Гэрт ирхэд Зоригт , Ундармаа хоёр мөн Бүрнээ ирсэн байв. Золоо ,Цэцэгээд хоол аягалж өгөв.. Зоригт санаа алдан- Ээж яаралтай хангалгаанд орох ёстой боллоо. Бид аав, эгч хоёрыг хүлээж байна. Өнөөдөр ээжийн хамаатан эгч харж хононо гэсэн бид ярилцах хэрэгтэй байна.Та юу гэж бодож байна.

Хагалгаагаа даах магадлал тийм ч их биш …- Үр хүүхэд нь та нар л шийдэх хэрэг болов уу? эгч юу мэдхэв дээ.- Та бидний гэр бүл шүү дээ.Цэцэгээ , Зоригт руу харан чимээгүй суун бодлогоширов.. Бүрнээ ам нээн ..- Ямарч байсан хагалгааны төлбөр зардал мөнгөн дээр санаа бүү зовоорой..- Зоригт хөмсөгөө зангидан : Чи бид нарыг юу ч үгүй гуйлгачин гэж бодоо юу? Бүрнээрүү муухай харан хэлхэд…- За яахав би өөдгүй зан гаргасан байж болох тэхдээ миний дүү ийм цагт ингэж ярих хэрэггүй.. хамгийн гол нь ээжийн чинь амь нас чухал шүү дээ. Ээж чинь намайг ингэж харж байгаагүй юм шүү. Би ачийнх нь аавын хувьд охиныхоо эмээд туслах нь байх асуудал гэж бодож байна.. Бүрнээ гэрээс гараад 00 орохоор явчихав…

Цэцэгээ , Бүрнээг яг энэ цаг дор ихэд тоов. Эр хүн хэдий муу өөдгүй байж болох ч “үс нь богино ч ухаан нь урт” энэ үг хоосон үг биш гэдгийг ойлгов. Шөнө болох үед Энхрий, Бадрал хоёр ирэв. Энхриймаа , Бүрнээг хараад уурлах хэдий ч залхсан байртай..- Чамайг хэн дуудсан юм. Би чамд хэлсэн байхаа..- Би ирэх ёстой. Аавын ч санаа зовоод байгаа маргааш эмнэлэг дээр очих байх.. чи надад битгий урлал даа..Энхриймаа үнэндээ Бүрнээтэй маргах хүсэл байсангүй. Ээждээ л санаа нь зовинож байв. Бадрал ,Золоогийн аягалж өгсөн цайнаас балгаад …

– За хүүхдүүд минь одоо яах тухайгаа ярилцаяа.. Би ээжтэй чинь ярилцсаан өөрөө хагалгаа хийлгэхгүй гэх юм. Хагалгаа хийлгэхгүй бол хэд хоногч гэсэн тайван амьдарна. Хагалгаа хийлгээд сэрэхгүй байх вий л гэхээс айж байгаа болов уу? Мэдээж аав нь хагалгаа хийхийг дэмжинэ.. Намайг арайч ийм эрт орхиод явчихгүй байлгүй.. хэсэг чимээгүй сууснаа нулимсаа залиган байж … эрт ухаарах минь яаалаа даа.

Аавынх нь буруу миний буруу …..Энхриймаа , Зоригт ,Золоо ,Цэцэгээ 3 руу харан ..та хэд юу гэж бодож байна…Зоригт ,Золоо хоёр хагалгаа хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Цэцэгээ харин гунитайгаар…- Сүрэн эгч ийм нэгэн цаг ирэхийг мэдэж байсан.Миний хувьд мөн дэмжиж байна. Хагалгаа хүнд учир биеийг нь тэнхрүүлэх хэрэгтэй болов уу? Бидний хэн бөөрөө өгөх вэ? Хэн нь донор нь болох вэ?- Бид шинжилгээ өгчихсөөн Золоогоос бусад нь ээж мэдээгүй байгаа.. харин хагалгаанд орохыг ятгах хэрэгтэй байна. Цэцэгээ миний найз Хоролоо эгчтэй очиж ятгавал ямар вэ? Хоролоо эгч мэдчихсэн бас л санаа нь зовоод байгаа бололтой орой 3 удаа ярьсан .- Тэгье мэдээж тэгэлгүй яахав.Бүрнээ Энхцэцэгийг тэвэрч бүүвэйлэн унтаалчихаад гэррүүгээ буцав. Энхцэцэг ,Бүрнээг хараад инээмсэглэдэг болжээ. Зөнгөөрөө тэр аавыгаа мэдэж байгаа нь энэ юм. Өглөө болж Зоригт , Ундармаа хоёр эрт босон хоол цай хийн эмнэлэг явахаар зэхэж байв.

Цэцэгээ өдөр Хоролоо хөгшинтэй уулзахаар тохирсон байлаа. Ундармаа хоол хийх хэдий ч хэд , хэд огиулж амаа дарахыг Цэцэгээ ажиглаад Ундармаагийн хажууд очин…- Хэдэн сартай юм бэ? ийм баяртай мэдээг яагаад дуулгадаггүй билээ..- Ээж өвчтэй байхад би яаж дээ.- Харин тэр тусмаа баярлуулж сэтгэл санаагаар нь дэмжих хэрэгтэй бус уу? Сүрэн эгч ямар их баярлах бол доо..- Зоригтод битгий хэлээрэй. Би хэлээгүй л байгаа. Ээжийн бие сайжирхаар хэлнэ ээУндармаа ,Зоригт хоёр эмнэлэг явцгаав.. Цэцэгээ ажил дээрээ очин өдөр болтол хамаг ажлаа амжуулахыг хичээнэ. 14 цаг өнгөрч байхад Бумаа болон Хоролоо хөгшин ирэв. Хоролоо , Цэцэгээг хацар дээр нь үнсэн их л дотночилоно…- За хүүхээ ажил төрөл нь сайн уу?- Сайн сайн яваад л байна..- За одоо шууд эмнэлэг орох уу? Сүрэн бид хоёр утсаар хааяа ярьдаг юм бүр сураг тасраад Бадрал руу ярьсан чинь эмнэлэгт байгаа сурагтай. Хамаатнаас дутуугүй ойр дотно байж ийм зүйлийг надад хэлэхгүй байх гэж дээ та хоёр Хоролоо хөгшин гомдоллов.Бумаа хүргэж өгөхөөр болон гуравуул эмнэлэгийн зүг хөдөлцгөөв.Үргэлжлэл бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *