Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 42 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 42 – р хэсэг

13 секунд уншина
0
0
953

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 42 – р хэсэг Хоролоо , Цэцэгээ хоёр эмнэлэгийн гадаа ирэв. Энхриймаатай эмнэлэгийн гадаа хаалган дээр тааралдацгаав. Энхриймаа , Хоролоо хөгшиний амар мэндийг мэдээд гол нь хагалгаанд оруулах талаар ятгахыг хүсэв. Хоролоо учрыг ойлгон Цэцэгээтэй орцгоов.. Бумаа ,Энхриймаагийн хамт эмнэлэгийн гадаа машин дотор нь орж суув. Энхриймаа , Бумаа руу харан :- Чи ярьдагсан утас чинь холбогдохгүй бас ярихгүй байсан ямар нэгэн юм болсон юм байгаа гэж бодоод ..- Аан харин тиймээ ингэхэд чи надруу залгасан юм уу? утсаа алга болгоод дугаараа сольсоон- Тийм ээ? Залгалгүй яахав.

– Би танай хүнтэй Бүрнээтэй уулзсан … бодож байснаас өөр хүн байна лээ..- Тэр анх ямар өөр байсан гэж бодож байна.Би итгэхгүй ээ. Тэр өөрчлөгдсөнч би өөрчлөгдөхгүй.Бумаад , Бүрнээ юу хэлсэнийг мэдэхгүйч Энхриймааг хайр дүүрэн инээмсгэлэл дүүрэн хардаг харц нь өөрчлөгдсөн байлаа.Сүрэнгийн хэвтэж буй өрөөний хаалгаар Хоролоо , Цэцэгээ хоёр орж ирхэд Сүрэн хаалга зүг харан :- Өө Цэцэгээ , Хоролоо эгч , миний дүү сайн явж ирсэн үү? Хоролоо эгч минь бие тэнхээ данги уу?

– Цэцэгээ .. Сүрэнгийн гарыг барин үнсүүлээд : Сайн сайн яваад ирсээн… Та минь харин ..- Эгч нь яах вэ? Одоохондоо амьсагалаад л байна. Үхэж чадахгүй ямар үйлийн үр тарьсан юм бол доо.- Та чинь юу ярина вэ? Удахгүй хөл дээрээ босно. Бие нь эдгэнэ эдгэхгүй өвчин гэж байхгүй шүү дээ. Орчин үед хорт хавдар хүртэл эдгэж байхад…- Энэ удаа бие их хямарч байна даа…Хоролоо хөгшин өөрөө уяхан хүн болохоор нулимсаа нуун дээлнийхээ хамцуйгаар арчаад Туниа муутай гараараа Сүрэнгийн духыг илэн үнэрлээд : Чи чинь юу л яриад байна даа.

Хөгшин би хүүхдүүддээ хоргодоод үхэл ирсэнч сүнсээ тушаахгүй гэж бодож явхад юун билэггүй үг хэлнэм.. Үр хүүхдүүдийнхээ үгэнд ороод хагалгаанд ор чи залуу хүн даваад л гараад ирнэ.- Хоролоо эгч минь таны санааг зовоосон бол өршөө.. Миний биеийн байдлаар би давахгүй байх вий.Сэрэхгүй явчих вий гэж айж байна. Олон жил өвдсөн болохоор би биеэ сайн мэдэж байна.Хэдэн хүүхэдтэйгээ аз жаргалтай хоног өдрөө бүтэн өнгөрөөчихөөд жамаараа явхад харамсах зүйлгүй ээ.

Тэглээ ч маш их мөнгө орно.- Чи мөнгө бодож байдаг. Хүн нэг өдөрч болов амьд байхын тулд өчнөөн сая өчнөөн төгрөг үрж байхад мөнгө ямар хамаатай гэж чи минь л эрүүл саруул байвал ..- Олон жил ядуу амьдарсан болохоор 100 төгрөгч надад зарцуулаад би үхчихвэл дэндүү хайран санагдаж байна ..Одоо би Золоодоо , нялх энхрийхэн Энхцэцэг хоёртоо л сэтгэл минь хоргодоод байх шиг …

Энхриймаа их хэрсүүжиж ухаан суужээ. Миний охин их зоригтой болж Цэцэгээ шиг хүчирхэг эмэгтэй болсон байна. Би санаа зовохгүй. Одоо сайн хань л хэрэгтэй. Зоригт минь ч сайн бүсгүйтэй амьдарлаа холбож байна. Хамгийн гол нь миний хань Бадрал архинаас гараад эргээд ирлээ. Тэр хүүхдүүдээ надаас илүү харж хандаж түшиг болж явах хүн их ухаантай сайн хүн шүү.Цэцэгээ их л ядруу харагдах Сүрэнг хараад буруу харан хэдэн дусал унагаагаад.. Түүнийг үнэн сэтгэлээсээ ярьж байгааг шууд мэдрэв.

Сүрэн хэзээч дэл сул юм. Ярьдаггүй бөгөөд үхэлтэй тэмцээд бие нь үнэхээр туйлдаж буйг нүдээрээ харж буй нь энэ юм. Цэцэгээ хүчээр инээмсэглэн…- Манай Ундармаа жирэмсэн болсон удахгүй та ачтай болно. Бүх зүйл сайхан болно та гол нь зоригтой бай..- Тийм үү? Ямар сайхан мэдээ вэ? Хоёр хүүхэд яагаад надад хэлдэггүй билээ. Ёстой сэтгэл уужираад сайхан боллоо.- Тиймээс эгч минь хагалгааны талаар сайн бодоорой.

– Цэцэгээ минь би чамд хэлсэн үг байгаа байхаа. Охин минь тэрийг хэзээ ч бүү мартаарай..- Ойлголоо…Энэ үед эмч орж ирэн Цэцэгээ , Хоролоо хоёрыг гаргав. Цэцэгээ эмчтэй уулзан :- Одоо ямар байна биеийн байдал нь .. өөрөө хагалгаанд орохгүй гэх юм..- За даа. Муу байна даа. Өөрт нь зөндөө хэлсэн гадаад руу явах талаар даанч явсангүй хүндрүүлчихлээ. Хагалгаанд ороод баттай амжилттай болох найдвар тун бага манай ерөнхий эмчтэй танай аав уулзаад явсан даа.Ямарч байсан сэтгэл санааны бэлтгэлтэй байцгаагаарай бид маш их хичээж байгаа..

Цэцэгээ, Хоролоо хөгшин хоёр эмнэлэгээр гарахдаа хоорондоо юу ч эс ярив. Үнэхээр Сүрэнгийн нүдний харц, цог золбоо алга болж буйг хараад өвчиндөө шаналан өдөр хоног өнгөрөөж байгаа нь илт харагдаж байхад тэдэнд хагалгаанд ор гэж шахах хэцүүхэн байсан нь мэдээж нээрээ л Сүрэнгийн хэлсэнээр сэрэхгүй бол тэд харамсаад ч барашгүй сэтгэлийн гүн ангалд унахаа ойлгож байв. Энхриймаа машинаас буун ээжийгээ сахихаар оров. Цэцэгээ , Бумаа, Хоролоо гурав. Машинтай хөдөлцгөөв. Үүнээс хойш 7 хоногийн дараа Сүрэн хагалгаанд орохоор боллоо.

Хагалгаанд орохын өмнөх өдөр эмчийн зөвлөсөнөөр гэрийнхэн болоод Цэцэгээгийнхэн гээд бүгд ирж Сүрэнтэй уулзацгаав. Нүд нь хөхөрч улам жижигхэн харагдах ээжийгээ дөнгөж 10 –р ангиа төгсөж буй Золоо охин хараад нүднээсээ нулимс унаган тэврэх нь зүрх эмтрэм хэцүү байлаа. Бадрал охиноо тайвшруулан гадаа салхинд гарч зогсоно. Сүрэн гэринхэнтэйгээ бүгдэнтэй нь ганцаарчилж хэлэх юм аа хэлсэн учир гэр бүлийнхэнийхээ сэтгэлийг амраан харамсал үлдээхгүйн тулд хагалгаанд орж буй нь энэ юм. Үр дүнг нь юу болохыг ганцхан Цэцэгээл мэдэж байгаа билээ. Ингээд хагалгаанд орох өдөр ирлээ.

Өглөө эрт эхэлсэн хагалгаа нэг их удсангүй. Эмч гарч ирэн амны хаалтаа аван. Бидэнд харамсалтай байна. Хагалгаагаа даасангүй . та бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье…Хагалгааг хүлээн байсан гэрийнхэн чив чимээгүй хэсэг байснаа…үнэхээр итгэхийг хүсээгүй харцаар нэг нэгнээ харсанаа … аниргүйг эвдэн Золоо хашгиран ээжээ гэж орилход Зоригт , Энхриймаа хоёр сая юу болоод байгаад итгэх шиг болж зүрх нь зогсох мэт болон доош суун нүүрээ даран уйлна. Цэцэгээ , Энхриймааг тэврэн аргадан мөн нулимсаа дуслуулсаар.. Харин Бадрал ач охиноо тэврэн сандал дээр суусан чигээрээ.. амандаа өөдгүй амьтан надад амласан шүү дээ. Уучлаарай намайг уучлаарай хань минь гэж шивнээд Энхцэцэгийн юу ч эс мэдэн уйлалдах чимээг гайхах өхөөрдөм нүдийг хараад Бадрал нулимсаа сул асгалаа..Цэцэгээ ,

Сүрэнгийн хэлсэн үгийг бодон Энхриймаа , Зоригт ,Золоог ээлжлэн аргадана. Тэдний ээжийгээ одоол нэг жаргаана даа гэсэн итгэл сэтгэл ингээд хийсээд замхарчихана чинээ бодоогүй болохоор маш хүнд байгаа нь ойлгомжтой . Ялангуяа Золоод их хэцүү байлаа.. Ажил явдал болохоос өмнө… эмнэлэгээс дуудан хагалгааны төлбөрийг буцаажээ. Бадрал гайхан асуувал эмч :- Хагалгаандаа орж чадаагүй учир бид буцаах ёстой.- Та нар мөнгө олчихвол аварч болно гэсэн биз дээ. Би олоод ирхэд хүнээ алдчихаад оронд нь мөнгийг нь буцаах гэж үү?- Ах минь би танд маш ойлгомжтой хэлж тайлбарлаж байсаан та боловсролтой хүн ингэж надад уурлах юун харинч би танд чадахаараа маш их тусласан та ч мэдэж байгаа.. хувийн зүгээс ч тэр эмчилгээний журмаар ч тэр.. ах минь сэтгэлээ барь даа..Бадрал эмчийн үгийг сонсоод нээрээл энэ хүн байгаагүй бол аль эрт хэцүүдэх байсан .. Эм тариа маш үнэтэй олдохгүй үед хэд хэдэн удаа тус болж байсан мөн мөнгөгүй үед амин чухал үед нь зүгээр харж зогсоогүйг мэдэхийн дээдээр мэдэх билээ.

Үнэндээ эмч нарт биш өөртөө л их гомдож байв. Бадрал ууттай хэдэн саяар тоологдох төгрөгийг аван машиндаа шидээд… орж суув. Гадаа нэг л цэлмэг мөртлөө цасан ширхэг бүжиж байв. Тэрээр нулимсаа асган … хажууд нь түүний олон жил ханилсан хань нь биш өчнөөн удаа , хэдэн жилээр хайгаад олдоогүй мөнгө нь байлаа. Энэнд өөрийгөө буруутган амьдарлаа сүйрүүлж уусандаа маш их харамсан хүүхдүүдийнхээ хажууд гаргаагүй нулимсаа гарган мэгшинэ даанч бүх зүйлийг дэндүү оройтож ухаарчээ…Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *