Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 40 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 40 – р хэсэг

15 секунд уншина
0
0
923

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 40 – р хэсэг – Зүгээр дээ надаас уучлалт гуйх юу байхав.Энэ үед нөхөр түлээ авчирхаар сумын төвийн уурын зуух руу явлаа гэж хэлээд гэрээс гарав. Өнөөх авгай ихэд гуниглангуй.- Эгч нь уул нь ингэж суух хүн биш л юм байгаа юм. Намайг Сувдаа гэдэг хуучинаар техникумын дээд сургууль цахилгаанчнаар төгссөн юм. Манай нөхөр аль эрт өнгөрөөд хоёр хүүтэй үлдэж байлаа. Эгч нь чиний зовлонг мэднэ ээ. хожуу энэ хүнтэй танилцаад ханилсан юм.

Анх эхлээд сайхан л амьдарч байлаа. Энэ хүн бага багаар архинд орж сүүлдээ би хорьж хажуунаас нь уусаар өөрөө архичин нэрт болчихсон. Харин Байгаль миний садан төрлийн хүн гэсэндээ их өөд нь татсаан би л гэж арчаагүй хүн тэр хайрыг нь даагаагүй юм.архины хамааралтай хүн юу ч хийгээд ямар ч хэрэггүй хойно.

Том хоёр хүүгээ сургууль номонд ч явуулж чадсангүй. Хаа очиж архи дарснаас хол юм байгаан миний хоёр хүү… эцэг нь тийм хүн байсан юм. Хөөрхийс энд тэнд түлээ хөрөөдөж хагалж амиа борлуулаад л яваа. Энэ зун Дамдин ахынд нэг хүү минь очиж хонь хариулаад хонь нь дутаад байсан чинь Байгалийн хар юм аваад байсан юм билээ. Миний хүү л хулгайч нэр зүүгээд ирсэн дээ. Ядуу хүмүүсийг нүд үзүүрлэдэг хойно. Эгч нь өөртөө л гомдох юм.

Цэцэгээд үнэн сэтгэлээ дэлгэн нулимсаа бөмбөрүүлэх Сувдааг хараад Цэцэгээгийн хоолой зангиран байж..- Уучлаарай айл бүрт л нэгэн зовлон байдаг хойно.Би Байгаль эгчид сайн захина аа танайхыг байлгаж бай гэж . танай бага хэдтэй юм бэ?- одоо 3 настай ..дундах нь 5 настай…энэ том охин минь 8 настай…- Миний охиноос ялгаа юу байхав.энүгээр будаа , гурил аваарай.. мах шөл Барсааг дөхүүлээд өг гэж хэлье.- Яах нь вэ? миний дүү бид ядуу ч гэсэн гуйлга гуйж яваагүй ээ . бор ходоодоо хоосон шөлөөр аргалаад л ирсэн..- Үгүй дээ эгч минь .. танд биш би энэ 3 охинд өгч байгаа юм. Би өөрөө охин үртэй хүн… Цэцэгээ хэдэн 10 мянгатын дэвсгэрт ширээн дээр нь тавиад охидыг үнсээд гэрээ нэг тойруулан нүд гүйлгэн хараад инээмсэглэсээр гарав.

Гадаах хаалгаар гарах үед ардаас нь Сувдаа яарсан бололтой гүйхээрээ ирэн. Бор даавуун ууттай зүйл Цэцэгээд өгөн .. замдаа хүлхээрэй. Баярлалаа миний дүү хашаа байшиндаа бүү санаа зовоорой. Эгч нь өнөөдрөөс гэр орноо өөд нь татаж хаалга үүд, хашаа хороогооч цэвэрлэнэ ээ. Чиний сайхан сэтгэлийг эгч нь алдахгүй ээ.- Баярлалаа танд \Цэцэгээ , Сувдааг дотночилон тэврээд \ машиндаа суун хөдөлцгөөв.Янжаа хөдлөөд жаахан явсанаа.

– Чи зөв юм хийж байна уу ёстой мэдэх юм алга ..- Зөв буруу хамаагүй дээ. Дээрээс миний хань харж байгаа намайг хамгийн их ойлгодог хүн тэгэхээр надад буруу ч байсан хамаагүй ээ. өө нээрээ Барсаа та хоёр нэг шөлний юм манай хониноос авчираад өгчихөөрэй.- Юу тэр нь яаж байгаа юм..- Цэцэгээ инээмсэглэн дугарсангүй..Хот явах машин хайн явсаар нэгэн жижиг тэрэг олон одоо гарлаа гэж яаруулаад Цэцэгээ, Чүлтэмийнхээр бууж чадсангүй. Хүүхдүүд машинд суун Цэцэгээ зүрхний найзтайгаа салж ядан тэврэлдээд машинд суун улсын нийслэл хотын зүг хөдлөв. Хэсэг яван эргэн хархад сумын төв бүдэгрэн алсарч эхлэв.

Цэцэгээгийн нүднээс яагаад ч юм нулимс бөмбөрнө..5 цаг яваад хоолонд орцгоон буудаллан аягатай цай тухлан уугаад мөн хөдөлцгөөв. Машинд 6 хүн явах бөгөөд Цэцэгээг таних нэгэн хөгшин явж байв. Тэрээр Цэцэгээтэй нутгийнхаа тухай хүмүүсийн тухай дотночилон ярьж явав. Хөгшин ихэд санаа алдан :- Манай Жаргалмаа миний бэр гээд л их л магтдагсан . Миний бэрийн хийж өгсөн дээл гээд ногоон дээл байдаггүй юу? тэрэндээ их хайртай. Хөөрхий ингээд явчихна гэж яаж санах билээ дээ. их сайн хүн байж дээ. дурсан ярина.Цэцэгээг хэзээч магтаж байгаагүй бөгөөд ногоон дээл хийснийг голон саалиндаа өмссөн төдийгүй байнга л хашаа хороо цэвэрлэх хонинд явахдаа өмсдөг болохоор Цэцэгээ амьхандаа миний хийсэн дээл таалагдаагүй хэрэг гэж боддог байв.

Харин Жаргалмаа эсэргээр хамгийн хайртай, хамгийн нандин анх хийж өгсөн бэрийнхээ дээлнээс салдаггүйн учирыг сая л мэдэн Жаргалмаа хөгшинг дурсан санан ямар их үгүйлэгдэж , дахиад нэг удаа загнуулмаар , үглэж хэлэх үгийг нь дахин нэг сонсмоор тийм үгээр хэлшгүй зүйлийг мэдэрч байлаа.. “Энэ бол хайр байлаа”Хэсэг явсаны эцэст хотын бараа харагдав. Баярцэцэг , Баянжаргал хоёр гэртээ очно гэхээс догдолцгооно. Хотруу дөхөөд Цэцэгээ утсаа асаан Энхриймаа руу залгав..- Байна уу? найз нь орж ирж байна.- Өө за найз нь ажил дээрээ байна. Баярхүү ирчихсэн байгаа урдаас чинь тосох уу?- Аан за тэгвэл тэг тэг 5 шар дээр хүрээд ир ..5 шар дээр ирхэд

Энхриймаа , Баярхүү хоёр хүлээн зогсож байв. Баярхүү инээмсэглэн ачаа тээшийг нь машиндаа ачив. Энхриймаа :- За сайн явж ирэв үү? Баянжаргал маань өндөр болчихсон ч юм шиг хоёр охиноо ямар их санав аа. гэрт уйтгартайл байлаа.. Золоо эгч нь та хоёрт бэлэг бэлдэж байгаа.- Баярцэцэг : тийм үү? надад хэлсэнээ хийж байгаа юм байхдаа…- Мэдэхгүй ээ очоод л хар … Цэцэгээ минь ядарав уу? замдаа..- Гайгүй ээ .. ажил сайн биз дээ. ажил дээр …- Ажил маш сайн чи сонин хүн шүү шууд л ажил асуугаад ..- Өө уучлаарай манай гэрийнхэн сайн уу? ах , эгч хоёр бяцхан гүнж маань сайн биз дээ.- Энхриймаа : сайн , сайн гэж сул хэлсэнээ.. Ээж эмнэлэгт хэвтсээн одоогоор янзандаа л байна.- Эгч үү? хэзээ тэр вэ?- Очоод ярьяа … одоо арай дээрдсээнЦэцэгээ , Сүрэнд маш их санаа зовиноно .. яагаад гэвэл насаараа архичин хүнтэй амьдарч хорвоогийн зовлонг эдэлчихээд одоо л нэг аз жаргал амсах төдий болж байхад өөрөө ингэж өвдөх нь шудрага бус санагдана. Хэд хэдэн удаа Цэцэгээтэй аминчилж ярилцсанч удаатай тул Цэцэгээ , Сүрэнд маш их санаа нь зовж байлаа.. Баярхүү , Цэцэгээтэй ярих гэж хичээвч Цэцэгээгийн хувьд Сүрэн эгчийнх нь хэлсэн үг л бодогдож байлаа.Хард Билгүүн Үргэлжлэл бий ..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *