
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 39 – р хэсэг Маргааш нь болж Цэцэгээ болон хүүхдүүд гэртээ буцахаар болжээ.. Дамдин хөгшин их л гуниглангуй инээмсэглэн хүүхдүүдээ тэвэрч үнсэнэ. Баянмөнх өвөө дээрээ үлдэв. Байгаль , Цэцэгээд хандан :- Аавд бүү санаа зовоорой.. хүүдээ ч бас би сайн харж хандах болно оо.. Цэцэгээ , Байгалийг өөрчлөгдөн ухаалаг хандаж байгаад цаанаа л баяртай байлаа.Цэцэгээ хоол хийж дуусаад идэж байтал Янжаа машинтайгаа давхин ирэв. Тэрээр тэднийг төв оруулж хот явах машинд суулгах гэж байгаа билээ..бүгд хоолоо идэцгээгээд… Цэцэгээ хувцасаа өмсөөд гэрийн хойморт очин бурханы хүрд эргүүлэн Баясгалангийн болоод Жаргалмаа хөгшиний зурагийг харан залибараад Дамдин хөгшин зүг нулимсаа барин хараад… – Аав минь биеэ бодож байгаарай даа. охин нь зунаас чадвал ирнэ ээ.. –

Ажил төрөлтэй хүн наашаа гүйгээд яах вэ? аав нь дулаарахаар хүүтэйгээ очно оо.. Баянмөнх , Баянжаргалын гадуур хувцасыг нь өмсүүлээд.. зун заавал ирэхийг захина.Цэцэгээ , Баянмөнхийн толгойг илэн үнэрлээд… – Миний хүү өвөөгийнхөө үгэнд сайн ороорой. Байгаль эгчийнхээ үгэнд бас ордог юм шүү. Би чамд юу гэж захилаа. Дахиж хэн нэгэн эгчийг нь элдэв янзаар хэлвэл яах билээ. – Өмөөрнө хүүхдүүдээс өмөөрөх ёстой… Тэд хувцасаа өмсөөд гэрээс гарав. Цэцэгээ, Баянмөнхөд захисан зүйл бол.. – Байгаль нутгийн хүүхдүүд эргэн тойрныхонтой таарамж муу байдаг учир түүнийг элдэвээр хэлэх байдаг л зүйл болжээ.. харин Цэцэгээ “Ямарч үед чиний эгч чиний хамаатан тэр муу ч бай , сайн ч бай хамаатан саданаа битгий хүнд муул харин ямагт өмгөөлж ,хамгаалж яв” гэж захижээ.. Тэд машинд суухад Баянмөнх тоосон шинжгүй зогсоно. Цэцэгээ хүүгээ том хүн адил инээмсэглэн зогсохыг хараад … хэрсүүжиж шүү миний муу хүү хормойнд зүүгддэг үе нь өнгөрчээ гэж бодов.

Машин яг хөдлөх үед Баянмөнх тэсэлгүй машины ардаас гүйв.. Янжаа ч хэсэг яваад зогсов.. Баянмөнх ээжээ гэсээр ардаас нь гүйсээр ирэв.. Цэцэгээ машинаас буун урдаас нь тосч алхан өвдөглөн суув. Баянмөнх гүйж ирэн ээжийнхээ хүзүүнээс тэврээд… уйлж эхлэв.. энэ бол зүгээр л эх , үр хоёрын дунд үг хэлгүй зөн совингоор оршдог тайлбарлашгүй хайр юм. Баянмөнх :
– Ээж утсаар ярьж байгаарай.. би зун өвөөтэй очно оо.. хайртай шүү.Цэцэгээгийн хацар дээр нэгэн жижигхэн хөөрхөн уруул үнсээд эргэж хараад өвөө рүүгээ гүйв. Цэцэгээ машинд суун юу ч дугарсангүй. толинд бяцхан хүүгээ байн байн харан .. гэрийн бараа харгадахгүй алсартал хүүгээ харав. Янжаа ам нээн .. – Баянмөнхөд санаа зоволтгүй ээ. Найз нь байна шүү дээ. Тулгатай хичээл сургуульдаа яваад их сүрхий найз нь 1 дэхэд төвд хүргэж ирээд.. 5 дахад хөдөөнөөс ирж авч явдаг юм. Сургууль орохоор утас нь үргэлж сүлжээтэй.- Би юунд санаа зовох вэ? харин хүүгээ санах юм. Ганц хүүгээ өөрөөсөө хол байлгахаар нэг л хоосон …тэглээ гээп яах билээ. Хадам аавыг өрөвдөх юм. – Тэр ч мэдээж …
Баянмөнх хажууд нь байгаа болохоор Дамдин ах танагтай байгаан ядаж сэтгэл санаа нь шал өөр болсон ханиа бас ганц хүүгээ алдсан хүн төсөөлөхөд ч хэцүү санагдаж байсан .. Миний найз малаа яахаар болсон …- Байгаль эгчтэй ярьчихсаан дулуурхаар танайхтай нийлүүлэх байх. Та хоёрт л ажил нэмэх нь дээ. – Тэр ажил ч яахав. тоогоороо бүрэн байвал алсдаа хэдэн хүүхдүүдэд чинь л хэрэгтэй болов уу? хоёр найз нь чамд ингэж туслах ёстой. Баясаа минь бидэнд туслахаараал нэг болсон “Аяганы хариу өдөртөө ,Агтны хариу жилдээ “ гэдэг байхаа ….4 үүл явсаар сумын төвд ирэв. Цэцэгээ гэрээрээ ороод гарахыг хүслээ.

Баярцэцэг түрүүчийн таагүй зүйлээс болсонуу? Хашаандаа орохыг хүссэнгүй. Цэцэгээ ганцаараа оров. Янжаа орохыг хүссэнч үг хэл түргэн учир хэрүүл хийж магадгүй гэж бодоод машинтай байж бай гэж Цэцэгээ хэлжээ..Цэцэгээгийн хувьд энэ ханийх нь үлдээсэн цорын гарц нандин зүйл мөн хашаанд байшинд хадсан ширхэг хадаас ч Баясгалангийн хөлсний үнэр шингэсэн энд тэдний бүх л сайхан дурсамж өнгөрсөн билээ.. Цэцэгээ байшинд орход өнөөх авгай байшинг цэвэрлээд өөрсдийн хэдэн хувцас хунараа баадагнаж ороогоод уранхай, хормой нь сэмэрсэн хурганы арьсны өвдөл,сөвдлөөр хийсэн гэмээр дээл 3 жаахан хүүхдэдээ өмсүүлчихсэн нөхөр нь болов уу? нэгэн жижигхэн бор намхан хижээл эр ор, ширээ , сандал дээш нь харуулчихсан модны цавуу хутган нааж байгаа харагдав.. Өнөө авгай Цэцэгээг харан : – Өө за сайн байна уу? наашаа суу бид хэд ер нь явах болчихлоо. Хоёр хүүгээ хүлээгээд л сууж байна. \бов бор цай аягалж өгөөд\ тавгийн идээ гэж хатаж өгөрсөн хэдхэн боорцог жижигхэн тавганд хийснээ барив.. Цэцэгээ ширээ , сандал янзалж буй хүнийг хараад үнэхээр нямбай чамбай ажилч хүн болохыг анзаарав. Ширмэн пийшэн дээр хоолны үнэр гарж буцалж байгааг илтгэв. Өнөөх авгай : – Хоол халчихлаа. Хөгшөөн наашаа ирээ. Хоолоо ид энэ байшингийн эзэн чи чинь хүнтэй танилцахгүй нуруугаа харуулаад яаж байгаа хүн бэ? Хижээл эр ирэн Цэцэгээтэй мэндлэхэд. Гэрийн эзэгтэй хоолоо гаргавал…
Шар будаа голдуу жижиглэж татсан бараг зажилах мах ховордуу усан шөлтэй хоол аягалж хүүхдүүддээ нөхөртөө өгөөд .. Цэцэгээд мөн аягалав. Хүүхдүүдийг хараад Цэцэгээ маш их өрөвдөнө.. хүн болохдоо амьдарлын бор хоногуудыг тарчиг туулж үзээгүй Цэцэгээд энэ маш их зүйл ойлгуулсан шинэ орчин байлаа.. Цэцэгээ шөлнөөс амсаад өнөөх авгайд хандан…- Эгч минь өвөл болсон хойно та хэд хайчдаг ч билээ. Би өөрөө эх хүн энэ хэдэн хүүхдүүдийг бодсонч тэр … та хэд минь дулаартал эндээ өвөлж дөө… би одоо хот руугаа буцлаа..- Нөхөр гэх хижээл эр \инээмсэглэн\ ямар сайхан мэдээ вэ? ах нь санаа зовоод анх орж ирсэн байшин ямар байлаа. Энэ бүхэнд би л буруутай. Зун ах нь хашаа байшинг чинь ёстой сайхан янзалчихсан хүлээж байх болно оо..Өнөөх авгайн сэтгэл нь тэнийн үнэхээр баяртай байгаа бололтой . Эгчийгээ уучлаарай..Хард Билгүүн Үргэлжлэл бий
