Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 38 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 38 – р хэсэг

13 секунд уншина
0
0
599

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 38 – р хэсэг Тэд эхлээд Дамдин хөгшинийд ирэв. Цэцэгээч будаг, шунх хувцасаа солиод Баянжаргалыг аваад Янжаагийнх руу явлаа. Үд болж гэгээ тасарчээ . Жаргалбуян, Баянжаргал хоёр тоглон харин Барсаа , Цэцгээ , Янжаа 3 лаазтай пиво задлан хуучин дурсамжаа уудлан сууна. Орой болох үед Машины дуу холоос ойртоод ирэв. Янжаа инээмсэглэн Чүлтэм , Нараа хоёр баараггүй мөн байна.. Нээрээ л Чүлтэм хэлсэн ёсоороо хүрээд иржээ.

Машинаас Чүлтэм эхнэр Нараатай бууж ирэв . хоёр тортой юм барисаар гэрт орж ирэв. Нараа , Цэцэгээг хуучны адил тэврэн мэндлээд …- Чи ямар муухай хүүхэн бэ? сумын төвд ирчихээд манайд ирэхгүй. Явахдаа заавал манайхаар ороорой ..- Харин бид хоёр наашаа яараад аа.. тэгье найз нь заавал очно оо…Ийн найзууд цуглан ёстойл хуучны адил инээлдэн шуугилдан бага залуу үеэ дурсан догдлон ярилцана. Харин нэг хүн дутуу нь мэдээж Цэцэгээгийн амин хайр Баясгалан юмсанж.. Тэд юм ярихдаа Цэцэгээг эмзэглэх вий гэж бодон аль болох Баясгаланг бага оролцуулан ярина. Шөнө болж залуус хуучний адил газраар зулцгаан хэвтэв. Тэд унтацгаалаа. Өглөө болон Цэцэгээ , Янжаа хоёр хамгийн эрт босдог хэвээр сэрцгээн инээлдэн ярилцацгаана.

Чүлтэм сэрэн ус уугаад ..- Та хоёр нээрээ унтуулахгүй . инээлдээл суудагсан яг хэвээрээ шүү . найз шигээ жаахан намба суугаач …- Янжаа инээн … Чи тэгвэл надад ажлаа өгчих л дөө..тэгвэл тань шиг намбатай болох ч юм билүү? Хэхэ инээв…- За чи муу найзыгаа дандаа явуулах юм аа. авоо ав . харин чамайг төврүү зөөх гэж хамаг цалин чинь бинзендээ таарах биз .. инээв .Нараа сэрэн Чүлтэм рүү хараад .. чи тэгээл эмэгтэй хүний ярианд оролцоод хүүхэн шиг гэдэг нь …- За Нараа гуай та хүүхэн шиг хүнээс тэгээд хүүхэдтэй болсон байх нь тэ..- Засс зан чанарыг чинь ярьж байна…Найзууд босон цай ууцгаах зуур Барсаа :- Өнөөдөр талийгчийнхээ газар дээр очьё доо. Цэцэгээ минь ч маргааш буцна. Угаасаа ч очоогүй бид хэд ч удаж шүү дээ.Чүлтэм дуугүй сууж байсанаа … тиймээ би ч бодож л явлаа . Өчигдөр наашаа ирэх замдаа. Тэгэлгүй яахав . одоо явцгаах уу?- Тиймээ нар жаахан дээшлэхээр хүүхдүүдийг очиж авья. Дамдин ахыг ч бас .. хөөрхий ганцаардаад очиж чададгүй байж магадгүй их уяхан хүн шүү ..Найзууд хэсэг юм ярилцан өдөр арай болоогүй байхад хөдөлцгөөв. Харин Янжаа хүүхдүүдтэйгээ арын албанд гэртээ хоцров. Тэд Дамдин хөгшины өвөлжөөнд ирж зогсов.Өвгөн ач нартайгаа мар мар инээлдхаэн ихэд жаргалтай харагдана. Чүлтэм их удаан уулзаагүй тул

Дамдин хөгшинд үнсүүлэн амар мэнд мэдэв. Өвгөн :- Чи минь төрийн хүн болсон гэж дуулсаан ажил алба сайн биз дээ. овоо мах суугаа юу даа.- Өө сайн ах минь хүмүүс тарган гээд шоолоод , шоглоод л байх юм. Харин миний ах сайхан эерүүлж хэлэх чинь вэ? хуучны хүмүүс өөр юм аа.Дамдин авдараа уудлан нэг шил архи гаргаж ирхэд бүгд гайхан хараад Цэцэгээ..- Аав минь архиар яах нь вэ?- Бид нар дарга нарыгаа төрийн хүмүүсийг хүндэлж идээн дээжээ өргөн барьдаг уламжлалтай юм.Өвгөн хундагалаж Чүлтэмд барьхад .. Чүлтэм сэржим өргөн духандаа хүртээгээд .. их хүндлэлийг тань хүлээж авлаа .. баярлалаа гээд эргүүлэн өгөв..- Өвгөн дахин жаахан дусаагаад Барсаад баривал өнөөх нь шууд татчихав…Дамдин .. Барсаа минь чамд энэ ундаа зохихгүй юм байгаамдаа.. наадмаар чи яаалаа даа . Миний хүү аль болох бага хүртэж бай.- Ойлголоо ах минь .. за явцгаая ах минь өнөөдөр талийгчийнхаа газар очих гээд маргааш Цэцэгээ маань буцах юм байна.Өвгөн мэдээж ойлгон хувцасаа солин өмсөв. Тэд гэрээс бөөнөөрөө гарах үед Байгаль гэрийнхээ гадаа харан зогсоно. Дамдин хөгшин дуулдахаар ..- Миний охин нааш ирээ явцгаая .. дүүгий чинь газар луу явах гэж байна. алив хурдал дээлээ өмс…- Байгаль гэртээ ухасхийн оров.Цэцэгээ бодлогоширон … муучгүй эгч нь шүү дээ.. би хэлэхгүй яааваа хөөрхий минь годчихсон юм биш байгаа.. гэрийн зүг дөхөхөөр алхтал Байгаль дээлээ өмсчихсөн гараад ирэв. Тэрээр хурдан хурдан алхан машинд суув. Тэд хоёр машинтай бөгөөд..

Барсаа , Байгаль , Цэцэгээ , Баярцэцэг , Баянмөнх нэг машинд харин Чүлтэм , Дамдин , Нараа, Баянжаргал 4 нэг машинд суув..Байгаль хэсэг явж байгаад гэнэт уйлав. Цэцэгээ , Барсаа хоёр гайхав.. Байгаль уйлан байж .. Барсаа эгчийгээ уучлаарай .. Цэцэгээ чи ч гэсэн уучлаарай.. Би ямар амьдрал туулсаныг та нар мэдэхгүй шдээ. Цэцэгээ чи нөхөртөө зодуулж үзсэн үү? орой болгон дарамтанд амьдарч үзсэн үү? үзээгүйшдээ. Хүний газар ганцаардана гэдэг ямар аймшигтай болохыг та нар мэдэхгүйшдээ. Эгч нь муухай хүн муу хүн тэр зангаа засах гээд их л хичээх юм даа. Нэг тамаас арай хийн зугтаагаад , нэг ханьтай боллоо гэсэн хулгайчтай нийлчхэж Барсаа миний дүү тэр цагдаад нь өгөөрэй . Танай адуу тэрний гараар орсон шүү. Би шийдсээн сална..-

Барсаа ам нээн .. эгч минь хэрэв тийм сүрхий урт гартай хүн бол эртхэн сал танд ч гай болно. Би танд нэг их юм бодоогүй ээ.. Уурандаа хүмүүст таныг муулсан удаа байгаа намайг ч гэсэн уучлаарай. Та харин ингэж сэтгэлээ уудлана гэдэг их зориг шүү . таныг би хүндэлж байна.Цэцгээч дуугүй байсангүй.. Би танд хэдий уурласанч юм хэлж байлуу.. Баясгалан танд уурлахдаа хатуу үг хэлдэг байлуу .. та бидний эгч шүү дээ.. хэзээд эгч минь байх болно..- Хөөрхий дүү минь надад ямар их хайртай байлаа даа. эгч нь мэдэлгүй . яахав. Аав минь сая намайг дуудхад би ямар их баярлав аа. аавыгаа их гомдоож дээ.Ийн явсаар зорьсон газараа ирцгээв. Бүгд буун идээ засан шувуу амьтан хооллох будаа цацан Баясгалангийн өмнө бүгд нулимсаа нуун зогсцгоов.Цэцэгээ чулууных нь өмнө хүүхдүүдтэйгээ ойртон зогсоод ..- Хайрт минь би ирлээ. Баярцэцэг , Баянмөнх, Баянжаргал 3 сайхан үрийг чинь харуулахаар ирлээ. Баярцэцэг минь онц сурсаар л байгаа биднийг баярлуулдаг байсан шиг баярлуулсаар л байгаа.. нээрээ охин чинь ажил хийсэн анхны цалингаа ээждээ өгсөн Баянмөнх минь том эр болжээ аавд туслаад л энд байгаа …

Баянжаргал минь цэцэрлэгт явж байгаа маш их авьяастай дуулж, шүлэг уншихдаа мундаг гээч … хайр нь яах вэ ? ажлаа хийгээд л орой гэртээ харьж хүүхдүүдээ хараад л цадах юм. ..Чимээгүй зогсож байснаа гэнэт өвдөг сөгдөн санаж байна. би чамайг санаад байна. Хайраа би чамайг хором бүр санадаг чи минь яг хажууд минь байгаа юм шиг одооч мэдрэгддэг .. Би чамайг санаад байна шдээ.. нулимсаа сул асгалаа энэ удаа түүнийг хорих гэж хэнч зүрхэлсэнгүй. Хэсэгхэн хугацааны дараа Дамдин хөгшин хацар дагах нулимсаа арчин Цэцэгээг түшин босгоод .. миний охин явцгаая даа .. Бурхан болооч минь тайван нойрсог чиний сэтгэлийг хамгийн их мэдэж байгаа.. Баярцэцэг , Баянмөнх хоёр ч нулимсаа унаган Нараа , Барсаа аргадан харагдана. Ингээд бүгд машиндаа суун буцацгаалаа… Буцах замд нь намираа бороо мэт ширхэгтэй цасан тэнгэрээс бууж байлаа.. Цэцэгээ машинд нулимсаа арчин цонхоор хархад Баясгалан , Цэцэгээ хоёрын болзоот өвөл хөнгөн бүжиж байсан цас яг мөн байлаа….Үргэлжлэл бийХард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *