Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 37 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 37 – р хэсэг

18 секунд уншина
0
0
629

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 37 – р хэсэг Цэцэгээ , Янжаа, Баянжаргал 3 сумын төвөөр давхин эмнэлэгийн гадаа шууд ирэв. Цэцэгээ охиноо тэврэн үүдээр оров. Цэцэгээгийн эртний танил эмч сувилагч нар урьдын л адил ажлаа хийж байв. Тэдний нэг бол Баянжаргалыг эх барьж авсан эмч Шүрээ юм. Шүрээ эмч ихэд инээмсэглэн :- хүүе Цэцэгээ чи минь хэзээ ирээ вэ? Баянжаргал минь яасанч том болоов дээ. Баянааг үнсэв..- Ирээд 2 хоночихлоо маргааш , нөгөөдрөөс буцна даа.. охин маань халуураад үзүүлэх санаатай л …

– Өө энд хүүхдийн эмч гээд шинэ охин ирсэн алив нааш ир.. тэрээр дагуулан нэгэн өрөөнд ороод Баянжаргалыг үзүүлэн … Чи чинь танигдахын аргагүй өөрчлөгдөж ээ. хотын сайхан бүсгүй болжээ..Янжаа инээмсэглэн хажууд нь зогсоно. Баянжаргалд эм бичиж өгөөд.. эмийг нь эмийн сан орж авчихаад сумын захиргаа яг хажууд нь тул 3 уул тийш алхав. Цэцэгээ охиноо тэврэх гэсэн боловч дургүйцэн ::- Хүүхдүүд намайг шоолно ш дээ. том болчихоод ээжээрээ тэврүүлдэг гээд ..- Хаанаас даа миний охины бие зүгээр үү? яаж байна.- Зүгээрээ зүв зүгээр болчихсоон \инээмсэглэв\Янжаа , Цэцэгээг дагуулсаар захиргаанд оров. Хүмүүс энд их байв.. Цэцэгээг зарим нь таньж ядан зарим нь танин Цэцэгээч таних хүмүүстэйгээ мэндэлнэ.. харин хоорондоо шивнэлдэн Цэцэгээг хөлийн улнаас , толгойн орой хүртэл харах хүмүүс их байв. Залуучууд нь албаар хажууд нь ирж зогсоно.

Зарим нь ч тоохгүй гөлрөөд байх нь эвгүй. Нэгэн хаалганы бариулыг татаад Янжаа , Цэцэгээтэй ороод нэгэн бүсгүй ширээний ард сууж байв. Янжаа :- За сайн байна уу? Цэцэгдэлгэрийгээ аваад ирлээ.. тантай уулзах ёстой гэж бодоод ..- Аан тийм тэгэлгүй яахав.Цэцэгээг урин та наашаа суу.. Та энд гарын үсэгээ зурхад л болно. Малын тоо толгойн бүртгэл эзэн эзэмшигчийн гарын үсэггүй бол болдоггүй юм. Дамдин өвөө танд гэж тоолуулсан малын тоо толгой энд байна. та ард нь гарын үсгээ зурчихад болно оо..Цэцэгээ харвал 30 тооны адуу, 20 үхэр , 150 хонь , 100 ямаа тоолуулсан байв. Адуу нь ч яахав Баясгалангаас үлдсэн 2 азрага адуу… үхэр бол яах аргагүй өөрийнх нь хэд дээр Жаргалмаа бүх үхрээ өгсөн нь илт байв. Бог малын хувьд

Дамдин хөгшинийх 1000 хүрэхгүй ч подхийсэн юмтай айл яг л дундуур нь тасалж өгсөн нь илт байв.. Цэцэгээгийн хувьд бол энэ маш их хөрөнгө ер нь хөдөө ийм малтай хүн бол ер нь л дээгүүр амьжиргааны айлдаа орох билээ…Цэцэгээ гарын үсгээ зураад баярласан аа хэлээд хаалгаар гарав. 3 уулаа захиргааны үүдээр гархад урдаас нь нэгэн танимхайрхсан залуу- Хүүе сайн уу? Цэцэгээ мөн үү? хэзээ ирсэн юм. Чамайг чинь жаахан охин гэж харлаа.. энэ бол Баясгалангийн бас нэгэн найз \ Чүлтэм \ байв..- Сайн сайн чи чинь яасан таргалаа вэ? таньсангүйшдээ.Янжаа инээмсэглэн .. хүүе , хаая би гэж нэг хүн байна шдээ. өнөөх Чүлтэм- Чи яах вэ? байнга л таардаг байж Барсааг цагдаатай нэг уулз гэж хэлээрэй . нөгөө хэдэн адууны сураг нь гарсан гэсэн шүү.. Цэцэгээ хэзээ буцах уу? нэг сайхан ярьж хөөрч сууя..- Тэгье л дээ найз нь маргааш нөгөөдөр л буцах байх даа..-

Өө тийм үү? тэгвэл ч худлаа юм байна даа . \Янжаа ,Чүлтэмийг цохин \тоглоом хийх маягаар\- Чи одоо хотын гоё хүүхэн ирсэн чинь мань мэтийгээ бүр тоохгүй нь ээ \инээнэ\- За юу гэж дээ…- Өнөөдөр манай өвөлжөөнд хүрээд ир цаадуулаасаа завтай хүн байвал бас аваад ирэхгүй юу? танай хүн байгаа юу?- Байгаа байгаа. Тэгье хө .. маргааш угаасаа амралтын өдөр шдээ.. за орой уулзаяа найз нь давхиад л очно. Хүүе Баянжаргал мөн үү? алив ахыгаа танихгүй байгаа юм уу? ямар том болоо вэ? тэрээ Баянааг үнсээд захиргаа руу оров..Цэцэгээ машин руу явах замдаа … ингэхэд Чүлтэм энд юу хийж байгаа юм ажил нь ..- Аан хурган дарга ухаантай бид нар л гаргаж өгсөн шдээ.- Өө тиймүү ? Төвийн багийн дарга болчихсон юм уу? даанч их албаны харагдсан юм аа..Машиндаа сууцгаан хөдлөн Янжаагийн хадамынд очин хоол идэцгээн Янжаа ч охин Жаргалбуяныгаа аван хөдөлцгөөв. Цэцэгээ хадамуудыг нь тийм ч ойр дотно мэдэхгүй зүс үзсэн төдий өөрсдөөч дуу шуу багатай улс юм.. Янжаа шууд Цэцэгээгийн төвийн байшингийн хашааны урд зогсоод за орцгооё.. Одоо эд нарыг ингэж давраахгүй ээ. Муу гуйлагачингууд айлын байшинд мөрөөрөө байж чадахгүй архи дарс ууна , агсан согтуу тавилцана. Хамаг эд хогшилыг чинь эвдчихсэн байгаа биз .. миний хоёр охин машиндаа сууж бай .. алив орьё Цэцэгээ буу гэх нь шийдэмгий сонсогдов.- Янжаа дэмий юм биш үү? олон хүүхэдтэй айл шиг байна лээ. Хар хүйтэнд хөөж гаргах гэж үү?- За чи дуугүй л бай. Тэр овоохойдоо очиж зодолдоно биз.

Чамайг байхгүй болохоор эд нар бүр тоохгүй байсан юм . чамайг байгаа дээр …Янжаа түрүүлж оров. Цэцэгээ дотороо нээрээ энэ байшинг босгох гэж хань минь ямар их хөлс , хүчээ урсагалаа даа. Янжаагийн зөвөө би л арчаагүйнх гэж бодон хойноос нь оров. Янжаа гэрт орход өнөөх авгай хар цагаан дугарсангүй . Цэцэгээ энэ байдлаас Янжаа хэд хэдэн удаа ирж хэрүүл хийсэн нь мэдрэгдэв.. Янжаа авгайд хандан …- За таны энд байх хугацаа ингээд дуусаж байна даа. манай найз энэ байшингийн жинхэнэ эзэн нь ирчихлээ. Та нар ирэхгүй гээд их итгэлтэй байлуу.. одоо суллаад явцгаа..- Өнөөх авгай нүдээ жартайлган … хан мөн горьдвоо Байгаль энд зун болтол бай гэсэн тэглээч гэрээсээ хөөгдөж явсан бэрд энэ байшин хамаатайч юм уу? хамаагүй ч юм уу? хэн мэдлээ..Цэцэгээ гайхан : та сая юу гэсэн бэ ? гэрээсээ хөөгдөх гэнэ ээ. хэн тэгж байна . Байгаль тэгсэн үү?- Мэдэхгүй ээ санахгүй байна .. хэн ч билээ дээ.- Чи битгий худлаа ярь Миний нөхөр энэ байшинг хэдэн өдөр шөнө нойроо хасан байж барьсанг чи мэдэх юм уу? энэ тавилга ,энэ ор яаж хэрхэн хийж байсанг нь чи харсан юм уу? миний хамгийн үнэтэй бүхэнг минь сүйтгэж эвдэж хаячихаад ийм юм ярьж болдог юм уу? хэрэв чи ингэж ярьж байгаа бол би Байгаль та хоёрыг шүүхэд дуудаж нэхэмлэл бичнэ .. энэ хашаа байшингийн гэрчилгээ Баясгалан бид хоёрын нэр дээр та нар харин ч зөөлхөн хэлж байгаа дээр …Өнөөх авгай Цэцэгээгийн ууртай хэлсэн үгэнд сөгдөж тэр даруй зөөлөрч- Эгчийгээ уучлаарай . энд тэндхийн хов ярьсан хүнээс балай юм . сонсоод солиорч байхгүй юу? та нар яв гэвэл явлаа . одоохон явлаа. Маргааш гэхэд л нүүчихнэ.. энэ тавилгануудыг ч янзалчихана. Та нар суу л даа цай уу…Янжаа инээмсэглэн : маргааш нүүгээрэй .. Би чамд хэлсэн байхаа.. “эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг” их байсан юм аа. балай авгай чинь..

Цэцэгээ үүдээр гарахдаа өнөөх омогтой сүрхий авгай гуниглангуй нулимсаа унагахыг анзаарав. Хоёул машинд суун төвөөс гаран гэрийн зүг явлаа.. Цэцэгээ :- Ингэхэд энэ зайлуул хэнтэйгээ амьдардаг хүн бэ?- Хоёр хүү нь гээд хөдөлгөөнтэй хоёр залуу бий нөхөр нь гэж нэг архи уусан нөхөр бий тэхдээ гарын дүйтэй юмыг ч сүрхий хийдэг . 6 хүүхэдтэй байх шүү. ядаж байхад хүн шавуулаад энд архидаад хэд хэдэн удаа Барсаа зодсон бид хоёр яахав дээ эзэн нь биш болохоор хөөгөөд гарахгүй юм. Сая харин ёстой ойлгох шиг боллоо доо хохино муу авгай ..- Чи адилхан эх хүн байж ямар цэвдэг юм бэ дээ. тэр муу жаахан 3 хүүхэд энэ өвлийн хүйтэнд хаашаа явах юм. Эцэг эх нь ч дүүрч тэр муу 3 жаахан хүүхдэд сэтгэл минь зовоод энэ өвөлдөө эндээ өвөлжиг дөө. Дулаан орохоор гараг дээ…Янжаа , Цэцэгээ рүү нэг том харсан аа.. найзынхаа их сэтгэлийн өмнө өөрийгөө өчүүхэн юм гэдгээ ухааран нулимсаа унаган машинаа жолоодон гэрийн зүг гэлдэрсээр …….Үргэлжлэл бийХард билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *