Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 36 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 36 – р хэсэг

13 секунд уншина
0
0
612

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 36 – р хэсэг Дамдин хөгшин Баянжаргалыг үнсээд … Цэцэгээд хандан- Танай хадам ээж чинь их ойлгомжгүй хүн байсан хэтэрхий холч ухаантай.Ер нь цаанаа их юм боддог байж . Ямар нэгэн юм ямар нэгэн шийдвэр нь цаанаа учиртай байдаг . би чамайгаа өрөвдөөд л байдаг. Харин ээж чинь тэгээгүй . чамд амьдарлын хат суулгах гэж л тэгж байсан юм болов уу? гэж би сүүлд бодсон … миний охин ээждээ гомддог уу?- Үгүй ээ ааваа … гэхэд Цэцэгээгийн хоолой нь зангирав.Дамдин хөгшин үргэлжлүүлэн : Ээж чинь хөөрхий мэдэж байсан юм шиг их юм амжуулсаан.. тэрээр авдараа уудлан баадантай дээлнүүд гарган …- Хүүхнүүддээ нэг , нэг дээл оёж өгнө гэсээр дуусгасан даа. алив таарах нь үз дээ миний охид.. том бааданг задлан нэг , нэгээр дээлнүүд өгөв.Баярцэцэг, Баянжаргал хоёр хамгийн түрүүнд баярлан дээлээ өмсцгөөв.

Цэцэгээд ,Жаргалмаа хэд хэдэн дээл оёж өгсөн удаатай .. өөрөө их уран хүн байсан төдийгүй. Цэцэгээд зааж өгөн загнах үедээч маш их загнадаг байсан билээ. Цэцэгээ ээжийнхээ шаглааг мэдэх учир яг өөрөө гараа гаргаж оёсон нь илт байв. Маш их чармайж оёхдоо шаглаа нь ямар байдагийг Цэцэгээ андахгүй … Цэцэгээч дээлээ өмсөв.. Дамдин хөгшин :- Таарч байна уу? хүүхдүүд минь ..- Баярцэцэг ихэд баярлан : таарч байна ямар гоё дээл вэ? цагаан сар болгоноор өмснө өө…Цэцэгээ инээмсэглэн энэ жилдээ арай том бишүү .. Эмээ нь чамайг өснө гээд зориуд тос хийжээ .- Тэгсэнч гэсэн өмсмөөр байна аа..- Өөрөө мэд дээ .. инээмсэглэв..Дамдин хөгшин цааш өгүүлрүүн:- Ээж чинь чамд өөрийнхөө бүх саалийн үнээг өгсөн. Баярмаа ямар сүү сааль мэдэх биш.

Миний Цэцэгээ л хэдэн хүүхдүүдийнхээ гэдэсийг цагаалах хүн хүүгийнхээ бүх мал эд хөрөнгийг Цэцэгээд өгөөрэй. Би их гомдоосон л байх тэхдээ тэр гомдох хүүхэд бишээ. Их сүрхий дээ үг даана гэж ямар гэж бодож байна . Манай энэ хоёр охин бол хаалга саваад л гараад явчихна.. хөөрхий минь надад загнуулаад жаахан ч байж дээ нусаа шурт татаад л суудагсан. Уул нь өөрийнх нь л төлөө юм шүү дээ.Хэрсүү охин доо.Хүүд минь ийм хань заяасан нь дээдийн хишиг буян өөр хүн байсан бол хувцасаа баглаад аль эрт явчихсан байлгүй.. Ийм бэртэй учирсандаа нүд анихад харамсах зүйл үгүй….Цэцэгээ нулимсаа барьж дийлэхгүй бөмбөрүүлэн өвгөний яриаг сонсоно..- Аав нь ч гэсэн ялгаагүй.Одоо чамд санаа зовж байгаа нэг л зүйл байна. чи минь залуу хүн ханьтай болвол … энэ хорвоог ганцаар туулах хэцүү шүү. ..

– Аав минь юу ярина вэ? би хүнтэй суух тухай бодох ч хол байна..Өвгөн дахиж дугарсангүй… Цэцэгээ нулимс нь их ойрхонг мэдэх тул дахиж юм ярьж зовоогоод яахав гэж бодсон аж.. Бүрий боллоо. Баянмөнх хонио хотондоо ойртуулаад орж ирэв.. Цэцэгээ хоол аягалж өгөв. Тэрээр Баянжаргал руу харан …- Ямар гоё болцон юм. Эмээгийн хийж өгсөн дээл байх чинь.. ахынх нь энэ хүрмийг бас эмээ хийж өгсөншдээ.. Дээлээ цагаан сараар өмсөнө гээд далд хийчихсээн ..- Ахаа таны дээлийг харьяа л даа.- За ах нь хоолоо идээд өмсөж үзүүлье ..Ийн нэгэн хот айл амарцгаав..Маргааш өглөө боллоо. Дамдин хөгшин хониндоо шогшоод явчихав. Янжаа машинтайгаа дахин ирэв..- За сумын төв явцгаая.- Аан харин би чамайг хүлээж байлаа.. Баянжаргал өчигдөр гадаа тоглоод даарчихаж эм авахаас..- Алив.. чи ингэж явах гэж байгаа юм уу? чи нөгөө хотын гоё, гоё юмаа өмсөөд нөгөө ингэсэг , үнэртэй усаа цацаадхаач …- Яаж байгаан хөдөө намайг хэн харах юм бэ??- Тэр тусмаа харна. Алив миний үгэнд ороо…Янжаа ятгасаар Цэцэгээгийн хувцасыг солиулав. Цэцэгээч ганган дээрээ тавьчихлаа. Тэрээр Янжаагийн чихэнд … найз нь ханийхаа газар дээр …- Тиймээ Барсаа бид хоёр угаас ярьсан маргааш өглөө очно оо. Дамдин ахтай хэдүүлээ цугтаа..Цэцэгээ инээмсэглэн Янжааг хараад яг л нэг хүн шиг ижилдэн дассан хамгийн сайн өмөг түшиг нь болж ирсэн найздаа баярлана. Янжаа угийн хэл ам сүрхий юм нуухгүй шууд хэлчихдэг буруу ч бай зөв ч бай хамаагүй хэнээс ч айхгүй хэлчихдэг хүн билээ.. Янжаа, Баянжаргалын духан дээр дарж халууныг нь үзээд- Эмчид үзүүлье . халуунтай байна. Баярцэцэгээ , Баянмөнхөө миний дүү нар хувцасаа өмс…Цэцэгээ : Энэ хоёр маань үлдэх юмаа. Аавд хоол цай хийх хүн хэрэгтэй. Баярцэцэг хийж өгөг өдөр ирнэ аав..- Хүүхэд тусд орно гэдэг ийм сайхан даа. за за хөдөлцгөөе..Янжаа , Цэцэгээ , Баянжаргал 3 сумын төв рүү шинэ машинтайгаа давхилаа..Сумын төвөөр орход л хүмүүс нүд салгахгүй харна. Учир нь Барсаа, Янжаа хоёр цоо шинэ машин авсныг шохоорхож байгаа. Харин харчууд нь Янжаагийн хажууд юун хотын ганган хүүхэн явж байгааг сонжих нүдээр харж байгаа нь энэ юм..Үргэлжлэл бийХард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *