Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 35 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 35 – р хэсэг

2 секунд уншина
0
0
596

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 35 – р хэсэг Дамдин хөгшин бээрсэн гараа ширмэн зуухны дээр ээн зогсов. Цэцэгээ сандал дөхүүлэн …аав минь та суугаач би танд аяга шөл хийгээдхий өглөө Янжаа ирээд бид хоёр жаал юм ярьж суугаад цаг нараа ч мартаж орхиж …- Зүгээр дээ аав нь өлсөхгүй байна. хүүхдүүдээ хараад цадчихсан шүү дээ.. \инээв\Баянмөнх дээлээ зузаалж хүрэмээ өмсөөд … өвөө та амарч бай би хониндоо мордьё.

Тэглээч Тулгаатай хонин дээр уулзахаар тохирсон юм. – Өвөө нь гарч морийг нь эмээллэж өгье дөө тэгвэл …- Зүгээр дээ .. би өрөө мориныхоо хажууд араг тавьж байгаад эмээлээ тохчихтойгоо болсоон та амарч л бай.. цайгаа уу , гаансаа нэр… нээрээ ээжийн цүнхэнд таны хааяа хүртээд байдаг юм байна лээ шүү.. – Өвгөн хэг хэг инээн .. энэ золиг хэзээний том хүн шиг яриатай болчихсон … миний хүүхэд хүмүүжүүлэх гэж юу байхав. Хайрлаад чанга үг хэлж ч төвдөхгүй юм даа. алив миний хүү … гээд духан дээр нь үнсээд нөгөө айхтар тоглоомон бууг нь анзаарав.. энэ чинь одоо юу вэ?- Анд явлаа өвөө буу л байгаа биз дээ. – Хмм юм хөгжинө өө гэж хүүхдийн ийм буу бас байна аа. – Энэ буугаар дасгал хийж байгаад .. таны жинхэнэ буугаад чоно авлана гайгүй .. за за би явлаа .. гараад явав.. Цэцэгээ хүүгийнхээ ардаас гаран болгоомжтой явахыг захив. Тэрээр хүүгээ ажиглан харвал.. Баянмөнх морины уяан дээр очин эмээлээ аваар хажууд нь араг тавиад дээр нь гарч хэзээний том хүн шиг эмээлээ нуруун дээр нь дэвхийтэл шидээд эмээлээ засаад оломоо сурцтай нь аргагүй татаад буугаа нуруундаа үүрээд мориндоо мордоод хониныхоо бараа нь харагдах зүг давхив.. Түүний исгэрэх чимээ Цэцэгээд маш ойрхон зүрхэнд нь сонсогдов. Энэ бол мэдээж Баясгалангийн исгэрээ байв.. Цэцэгээ хүүгээ жаахнаар нь л харан нялх юм даа миний үр гэж дотроо хэдээд гэрт оров. Дамдин хөгшин гаансаа нэрэн суув.. харин Баянжаргал өвөөдөө эрхлэн цэцэрлэгт сурсан дуу, шүлэгээ уншиж өгөн өвгөнийг баясган үрчлээтэй нүүр нь толийгоод цогтой харагдана . Цэцэгээ угийн хурдан түргэн хүн тул хоолыг тэрхэн мөчид л хийв..

Баярцэцэг өвөөдөө харуулах гэж авчирсан онц сурлагатан олимпиадны медалуудаа харуулан тайлбарлана.. Тэрээр дүүргийн олимпиадад орох байсанч танил тал арын хаалгатай хүүхэд урдуур нь орсоныг дахин дахин ярьж гомдсон сэтгэлээ өвөөдөө уудлана . Өвгөн инээвхийлэн …. Өө бас тийм юманд танил тал гэж юм байс байна аа.. Цэцэгээ инээмсэглэн… – Миний охин чинь мундаг ш дээ..оноо нь тэнцсэн гэсэн юм л ярьсан миний л буруу л даа .. ажил ажил гэж явсаар охиноо хаячихсан юм….эхлээд түрүүлсэн гээд алтан медаль өгөөд бид баярлаж байхад дараа нь оноо нь тэнцсэн байж ээ гэсэн юм шиг байна лээ. Миний охин дараа жил дахиад л орно ээж нь итгэж байгаа … Баярцэцэгийн гомдсон сэтгэл арилсан бололтой . тийм дээ дараа жил би алдаагүй л бүгдийг зөв бодох ёстой.. тэрээр хүүхэд байхын хор шартай хичээл номын л тал дээр юм.. Цэцэгээ хоол аягалан өгөөд ширээн дээр хотоос авчирсан цагаан архи гарган тавив. Өвгөн инээн .. аа Баянмөнх энийг хэлжээ.. хааяа төв орохоороо хэдийг авдрандаа хийчихдэг юм. Аавынх хэдэн найз бий дээ.. тэднийгээ ирэхээр л нэг мар мар хийж инээж хүртдэг юм. Хөөрхийс ганцаардсан сэтгэлд минь хань болох гэж л ирдэг байлгүй.. сүүлийн үед ирсэнгүй..

Байгаль намайг байхгүйд чанга үг хэлснээс зайлахгүй байх… Цэцэгээ хундаганд архи хийн өвгөнд барихад Дамдин нударгаа хойшлуулан амаа арчаад хундагатай архийг аван ядам хуруугаараа ёслоод явуулж орхив. Тэрээр гурав ч татаад.. – За одоо болно доо .. муу найз минь ирэхээр охин авчирсан юм гэж гаргаж өгье . сайхан сэтгэл шингэсэн идээ цаанаал нэг өөр шүү аав нь согтох шиг толгой эргэх нь үү дээ золиг чинь гээд ханиалган гаансаа нэрэв.. Цэцэгээч хоймор авдарт нь архийг хийв. Хаалга онгойж Байгалиа жарталзсан нүдтэй хүүхэн ийш тийш харан уураа савсуулан үсчүүлэн.. – Би танай зарц байсан юм байна тэ..хэдэн малыг чинь харж байсан зарц байж л дээ. – Дамдин хөгшин учрыг эс ойлгон …..чи чинь юу ярих чинь энэ үү? – Тийм биз дээ . хамаг малаа эд нартаа өгчихөөд надад хэлэхгүй. Бүр А дансанд \малын тооллогоны үед малын эзэнг хэдэн тоо толгой малтайг тодорхойлдог\ тоолуулсан гэх чинь билээ.. – Тэр чамд ингэхэд ямар хамаатай билээ .. миний хүүгийн эд хөрөнгө,мал хүүхдүүдэд нь очихгүй өөр хэнд очих билээ. – Би л энэ хэдэн малыг нь харж байгаа биздээ. Тэглээч энэ Баярцэцэг , Баясаагийн хүүхэд мөн ч юм уу ? биш ч юм уу? – Юу гэнэ ээ. чи чинь харин тартагдаа тулаад намайг түшиж ирчихээд одоо харин хүүхдүүд рүү минь орно гэнээ задарсан муу тархи вэ? Чи одоохон зайл .. манайх чамд өгөх юмаа өгсөөн хангалттай эд хөрөнгө тасдаж өгсөн би бурханы оронд байгаа ээжийг чинь бодоод чамд юм хэлдэггүй ээ намайг чи яаж ч болно . харин хүүхдүүдээр минь оролдвол би чамайг охиноо гэж үзэхгүй.. хулгайч хар юмаа аваад нүүгээрэй манайхаас.. би чамайг гэр бүл болход юу өглөө… чи тэгхэд юутай ирлээ.. авсан нөхрөөсөө салаад .. ханаас авчирсан нь мэдэхгүй. Адууны хулгайч орогнуулаад нутгийн харчуудын царайг ч харж чадахгүй гөлөн гөлөн хийсэн хулгайч нүд танихтайгаа шүү..

Миний хүүгийн адууг тоо ёсоор нь авчирахгүй бол сайхан мэдээрэй гэж хэлээрэй… Байгаль өвгөнийг ингэж уурлахыг ерөөс ховор үзсэн тул дахиж юу ч дугарсангүй хаалга саван нулимсаа дуслуулан гарав. Цэцэгээ үнэхээр их гайхан нэг өдрийн явдалыг санав. Баясгалан хөдөө явсан хойно Цэцэгээ анх жирэмсэнээ мэдсэн билээ. Оюутны амралтаараа явсан учир тухайн үед холбоо барих ямарч зүйлгүй.. Баясгалан 3 сарын дараа л ирж мэдсэн гэсэн үг.. Энийг Байгаль,

Баярмаа хоёр буруугаар ойлгон шивэр хийн ярьдаг байсан ч Баярмааг нэг биш удаа Баясгалан алчих дөхсөн бөгөөд бүдүүн сураар хэд , хэдэн удаа ороолгосон юмсанж. Энэ нь ч аргагүй биз төрсөн хүүхдийг нь тэгвэл хэнч уурлах нь зүйн хэрэг Баярмаа дахиж хэзээ ч энэ тухай дурсдаггүй билээ.. Харин Байгаль , Баясгаланг өнгөрсөнөөс хойш омог бардам зан нь ил гарсан юмсанж .. Баясгаланч эгчийгээ яасанч байсан хатуу үг хэлдэггүй. Та арайч дээ .. эгч дүү байхаа больё гэж л хэлдэг байсан удаатай.. Дамдин хөгшин санаа алдаад…. Эцэг , эх нь удам сайтай сайн хүмүүс байсан юмсан яахаараа ийм өөдгүй юм төрдөг байна аа.. нялхаас нь өсгөсөн болохоор сэтгэл хөндүүрлээд байх юм . намайг байхад ч яахав. Надаас хойш энэ охиныг харах хэнч байхгүй . яаана даа энэ муу амьтан . Санаа алдан Цэцэгээ рүү харан…- аав нь архиныхаа халуунд эгчийг нь гомдоочихвоо доо.. зөнж байгаа юм байна даа.. зовж байгаа амьтан юм байгаан хань муутай байх эмэгтэй хүнд тэр чигээрээ зовлон шүү дээ. миний өөрийн хэдэн юм байлгүй дээ. Энэ охинтой булаацалдах хэн ч байхгүй юмсан. – Аав минь надад юу ч хэрэггүй ээ. би Байгалийг бодвол ах , дүүтэй олуулаа хүн алзахгүй ээ .. – Үгүй дээ хадан гэртээ очоод Баясгалан, Жаргалмаа хоёрынхоо нүүрийг би яаж харах билээ.. энэ тал дээр чи миний үгэнд орох ёстой. Ээжийн чинь аминчлан надад захисан захиас юм шүү … Цэцэгээд нэг ч өнчин ишиг өгч явуулаагүй хүн яахаараа ингэж захидаг билээ гэж бодолхийлэв…Үргэлжлэл бий Хард Билгүүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *