
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 34 – р хэсэг Машин гадаа ирж зогсход Цэцэгээ гэрээс гарав. Янжаа машинаасаа буун Цэцэгээг тэврэн .. яаанаа миний найз мөн үү? чи минь хүрээд ирлээ гэж үү? би бүр итгэхгүй Баянмөнхөөс зөндөө асуусан …- Би ирнэ гэж угаасаа хэлээл биз дээ ..- Хэлэх өөр харин ирэх өөр шүү дээ.. за яриад байна даа сонин сайхан .. хүүе ээ Баянжаргал аа алив нааш ир… Баянжаргал , Янжаа руу гүйн ирээд тэврэв. Баярцэцэгч мөн баяртай ирж тэврэв.. Янжаа охидыг үнсээд .. улам л хөөрхөн болоод байх юм аа.. Цэцэгээ , Тулгааг сая харан Тулгаа миний дүү ямар том эр болоо вэ? өндөр болж шүү .. алив гээд хацар дээр нь үнсээд.. ингэхэд Жаргалбуян охин чинь харагдахгүй байх чинь ..- Хадамууд аваад төв явсаан эмээ, өвөөгийн хүүхэд болсон .

Бид хоёр ганц гэрээрээ өвөлжиж байгаа.. хүү минь л их нэмэр тустай байдаг юм ..- Алив орцгооё Хүүхдүүд үлдэн ажлаа хийцгээн мөн хөөцөлөн тоголцгооно. Цэцэгээ , Янжаад цай аягалж өгөөд .. – Чамаар минь сонин сайхан тэгээд юу байна. – Бид хоёрын ярих юм дуусах биш дээ.. Хоёр найз хууч хөөрөн нутгийн сонин сайхан ярьсаар бараг цаг гаран суув.. Байгаль нэг их том хаалга онгойлгоод орж ирсэн ээ.- Цэцэгээ минь үд өнгөрлөө . чи энэ өвгөнд тус болоод явбал зүгээрсэн дээ. гадуурх хогийн нь түүсэн ч яадаг юм. – Янжаа тэсгэл алдан … юу гэнээ чи одоо мэнд ус ч байхгүй би гээд бүхэл бүтэн хүн байхад .. – Чи ажилгүй нь тэндээ л юм байгаа биз . битгий айлд ирж гай болоод бай.. Янжаа , Байгальтай тачигнатал хэрэлдээд хамгийн сүүлд нь … – Чи үнэндээ нөхөртөө хаягдаад нэг хар юм дагуулаад ирээ биз дээ. чи юутай ирсэн юм гуйлгачин минь. Би Дамдин хөгшиний сэтгэлийг бодоод хэлдэггүй болохоос энэ хөгшин талийгч эгчээс минь чамд наалдсан хэлтэрхий цус ч байхгүйг энэ голын түмэн олон мэднэ . чи ичих нүүртэй байгаач яагаад аавынхаа сайхан сэтгэлийг боддоггүй юм. Чи энэ хэдэн мал эд хөрөнгөнд нь эзэн сууна гэж бодож байгаа бол битгий зүүдлээрэй .. Би тэр хар юмыг чинь угаасаа цагдаад өгнө.

Баянмөнхийн нэр дээр байдаг нэг азрага адуу олдохгүй байгаа шүү яагаад олдохгүй байгааг би мэднэ шүү.. Чи мэдээгүй байх
Баянмөнхийн нэр дээрх эд хөрөнгө нь Цэцэгээгийн нэр дээр байдагийг энэ жил мал тоолуулахдаа аль эрт Дамдин хөгшин Баянмөнхөд өгөх юмаа Цэцэгээгийн нэр дээр тоолуулчихсан чи дарвалзаад байвал хар юмыг чинь шоронд хийчхэнэ шүү би… \уурлав.\ Байгаль , Янжаатай ам мурийдагч ингэж уурлаж байхыг бараг хараагүй тул айсан уу? эсвэл үнэхээр нөхөр нь элдэв бус юм хийх хэмжээний хүн тэглээч адуугаа олдоггүйл гэхээс өөр үг хэлдэггүй нь сэжигтэй санагддаг байж .. хамгийн шинэ мэдээ нь өвгөн хэдий нь өмч таслаад эдэнд өгчихсөн байх нь би хэрэлдээд ч нэмэргүй байх нь гэж бодсон уу? гэрээс гараад явчихав. Цэцэгээ инээмсэглэн – Чи ч уурлахаараа аймар хүүхэн шүү… – Муу гуйлгачин чинь харин хамаг уур хүргээд зүрх салгалуулчихлаа.. –
Чи тэгээд юун өмч хөрөнгө энэ тэр гээд хадуурчихаваа… – Өө нээрээ чи ирсэнийх малаа аваад манайд тавьчих – Юун мал вэ? өвөл үү? тэглээч аав юу гэж бодох юм билээ. – Өвгөн чамайг хүлээж байсан юм аа.. чиний нэр дээр Баянмөнхөд өөрөөсөө тасалсан мал , Баясгалангийн үлдээсэн адууг тоолуулчихсан шдээ. энэ тухай Өвгөн бид хоёр л мэднэ. Барсаад хэлээгүй хэрэв хэлсэн бол Байгальтай дандаа ам зөрдөг болохоор найзынхаа малыг авна гээд бөөн юм болгоод хаячихна.. Чи байхгүй бол эд өгөхгүй шинжтэй байсан юм.. Маргааш хоёулаа сум явна аа..- Чи юу яриад байгаа юм бэ? – За чи мэдээд хэрэггүй ээ… Дамдин хөгшин үнэхээр сүрхий хүн шүү .. эрэгтэй хүний ухаан гэж л энэ байх даа. Цэцэгээ нээрээ санав . талийгчийн ажил явдал дуусаад
Дамдин хөгшин иргэний үнэмлэхийг нь аваад явсан бөгөөд Баянмөнхийг сургуульд шилжүүлэхэд хэрэгтэй гэж авсанг санав. Цэцэгээ ингэнэ чинээ ерь санаагүй бөгөөд энэ айлаас нэг ч удаа юм авья гэж бодож ч яваагүй билээ.. Өдөр болох үед Янжаа гэртээ харихаад болж – Нөгөө Барсаа чинь ямар хоолоо хутгаад идчих биш одоо намайг дурандаад л сууж байгаа тэглээч ажилтай .. ёстой Байгалийн хэлдэгээр ажилгүй хүүхэн болчихлоо. Миний найз маргааш манайд хононо биз дээ .. Цэцэгээ толгой дохин хоцров. Байгаль их л ууртай байх ба нөхөрөө загнан гэрт бөөн юм болж байгаа нь сонсогдов. Цэцэгээ нэгнээ алчих вий гэж нэг бодсон оо.. эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг дээ . алив хүүхдүүдээ орцгоо.. айлын хэрүүл сонсоод сайхан байна уу? болдоггүй юм . том хүний хэрүүл сонсож болдоггүй юм .. Банмөнх гэрт ороод… – Би зөндөө сонссоншдээ.. Байгалиа эгч дандаа хүнтэй хэрэлддэг манай голын хүүхдүүд алмас, чөтгөр гээд байна лээ.. том хүмүүс ээжийгээ залигсан тийрэн, бас нэг үг байгаа муухай үг … ба…Цэцэгээ уурлан :: Дуугүй гэм яасан ах захаа алдсан хог вэ чи .. чи өмөөрөөд юм хэлдэггүй юм уу? эгчийг чинь хүүхдүүд тэгээд байвал чи яах уу? – Би тэднийг зодно.. ёстой ташуураарай шүдий нь цөм цохино.. цусы нь холиод өгнө .. –
Баянмөнхөө чи ийм аймар үгнүүд хаанаас сурчихаа вэ? – Манай голын ах нар зодолдоход бух мөргөлдөх цаашаа.. маргааш нь юу ч болоогүй юм шиг цуг явж байдаг марзан хувхайнууд шүү … – Чи ч бүр над үг хэл чинь бүр болохоо байжээ.. Цэцэгээ хэдий хүүдээ уурласан ч гар хүрж зүрхэлсэнгүй. . Гараа далайгаад буцаав.өөрөө ийм газар илгээсэн тэглээч хөдөөний амьдарлийг мэдэх учир угаас л хөдөөний хүүхдүүд багаасаа чанга хатуу өсдөг болоод ч тэр үү? хэдий 16 , 17 той л буурь суугаад том хүн болдог билээ.. Цэцэгээ : миний хүү аль болох ийм муухай үг сурахгүй байхыг хичээ.. харин дахиж хүүхдүүд Байгаль эгчийг нь чөтгөр , шулам гэвэл чи өмөөрч үг л хэл харин хүүхэд зодов .. – Ээж минь угаасаа үнэн юм чинь би тэгэж гараа бузарлахгүй эээ .. – Чамайг ер нь яая даа.. чи бүр яг том хүн шиг ярьдаг болжээ ээжтэйгээ… – За тэр яах вэ ? миний захисан юмыг авчирсан уу? – Тиймээ тэнд байна.. – Баянмөнх түүнд дурантай буу захисан бөгөөд үрлэн сумтай юм. Хөөрч баярлаж байгаа гэж жигтэйхэн … Цэцэгээ хүүгээ хараад ..ишш миний хүү чинь нялх юм байгааншдээ уул нь .. нүдэндээ нулимс цийлэгнүүлэнэ. Энэ үед Дамдин өвгөн орж ирлээ.. Үргэлжлэл бий Хард Билгүүн
