Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 33 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 33 – р хэсэг

0 секунд уншина
0
0
581

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 33 – р хэсэг Өвгөн буцаж орж ирээд түлээ оруулан гал түлээд … муу гэр минь дүүрээд сайхан дулаахан ч болчих шиг та нар минь ирээд тэр шүү дээ. Барсаа босон явахаар болоод машинаа асаан хөдлөв. Барсааг явсаны дараа Байгаль орж ирэв. Ширвэлзсэн тарган хүүхэн болжээ. Уул нь Байгаль их ширүүн ааш зантай ч гэсэн туранхай хурдан шалмаг хүүхэн байж.. Цэцэгээ дотночилон хараад .. – Сайн байна уу? эгч минь сайхан өвөлжиж байна уу? – Сайн даа сайн чи чинь өвлийн хүйтэнд хүүхдүүдээ дагуулаад наашаа ирэх чинь идэш хоолыг чинь бэлдээд өглөө өөр ямар санаатай хар хүйтнээр ирээв дээ.. – Юу гэсэн үг вэ? эгч минь аавыг , хүүгээ эргэж явна бид чинь уулзаагүй удаж шүү дээ.. – За тийм л байхдаа. Аав маргааш хонинд яваарай .. манай хүн хэдэн адуугаа эрж хайх ажилтай гэж байна. ядаж Жаамаа гэж арсайсан хулгайч хаачив даа. хэмээн үглээд ..

Баянжаргалыг харан зөөлрөн … хүүе яасан том болоов дээ. яг аав шүү .. хөөрхөн гэдэг нь ойртон үнсээд.. Баярцэцэг рүү нэг харсан аа. дугарсангүй эргэн алхав. Цэцэгээ : хотоос жаахан юм авчирлаа. Та аваад орчих уу? хүүхдүүддээ хотын боов, чихэр амсуул ба будаа, гурил авчирлаа.. нэгэнд машинтай ирж байгаан байна гэж бодоод … – Барсаатай ирсэн үү? замдаа намайг муулж өгч байгаа биз . – Үгүй ээ яаалаа гэж дээ.. – Тийм байхдаа. Хүүхдүүддээ чихэр , боовыг чинь оруулж өгье. Харин чамаас гурил , будаа тосохдоо арайч тулаагүй байна.. чи хэд хонох юм. – Эгч минь яасан ширүүн болоов дээ. тухтай суугаад ярилцаж болохгүй гэж үү? та бид хэн хэнээ эртнээс мэднэ шүү дээ. – Завгүй байна аа.. Маргааш өглөө үхрийн баас хотноос гаргахад туслаарай хийдэг байсан ажлаа арай мартаагүйл байлгүй үхэр хэвтэргүй хэцүү байна .. гэснээ гараад явчихав. Цэцэгээ арайч ингэтлээ хувирсан гэж төсөөлөөгүй билээ .. Дамдин хөгшин гаансаа асаагаад.. –

Энэ охиныг би бүр ойлгохоо байгаад байгаа.. Манайх чинь хүүхэд тогтодгүй хэцүүхэн л айл байлаа..Хар багад нь л айлаас сайн , сайхан явуулна гэж авч ирсэн юм. Манай Жаргалмаа , Байгальдаа их сайн хичнээн их гомдоож байсанч цаанаа их сайн байсан шүү хөөрхий … аргагүй байлгүй .. өөрийн гэсэн хоёр үрийг нь дуудаж өгсөн юм хойно доо… – Аав минь та бүү санаа зов доо. би юм бодохгүй ээ. – Миний охин чинь мундаг ухаалаг хүн дээ.. даанч энэ охин ёстой хэлэх ч үг олдохгүй юм. Ээж нь тэнгэрээс харж байгаа байх гэж бодоод өвгөн би энэ охиныг толгой дээрээ гаргачихаад л байж байна. Баярмаа … Гансүх хоёр тийш болж байгаа бололтой .. уул нь Гансүх нь их л сайн залуу юмсан үр заяахгүй болохоор залуу хүн аргагүй байлгүй дээ. – Юу гэнэ ээ ааваа та яаж мэдээ вэ? би огт сонсоогүй юм байна.

– Байгалиа л хааяа Баярмаатай утсаар ярьдаг бололтой. Надтай ярилаа гээд хамаг юмаа уудалж ярих биш дээ… Цэцэгээ үнэхээр их гайхав Гансүх хаях хүн биш нэг л юм болж хэмээн шууд хар авчээ.. Ийн өвөө ач нар эрхлэлдэн шөнө болж унтацгаав. Цэцэгээ өглөө эртлэн босч гал түлэн цай чанав. Цай болох үед Баянмөнх босоод ирэв. – Миний хүү яагаад босоод ирэв . жаахан унтахгүй яасан юм. – Ээж минь хийх юм их шүү дээ. өнөөдөр цасанд явахгүй бол ус байхгүй болсон хонио харна. Өвөө хонио хариулахаар мөд ирэхгүй орой болтол алга болчихдог юмаа. – Яасан ажилтай хүү вэ? Цэцэгээ,

Баянмөнхийг босон дээлээ өмсөхийг хараад Баясгалантай ямар адилхан болж байгааг анзаараад аав нь ч мөн унтаад хэвтээд тухлаад байдаггүй эртэч хүн байсанг мэдэхийн дээдээр мэдэх билээ.. Хөдөөний хүүхэд аль жаахан байхаас л биеэ даагаад хурга, ишиг хариулаад ,, морь унаж сураад хурдны морь унадаг харин Баянмөнх шиг болоод хонинд явах бол жирийн л үзэгдэл билээ. Баянмөнх цайгаа уугаад өвөөлжөөнийхөө уулын энгэр рүү ээжтэйгээ хамт алхсаар цас шуудайлаад замдаа элдэв хөгжилтэй явдал нутгийн хүмүүсийн сонин сайханыг ярьж өгнө… Хоёул инээлдсээр гэртээ ирэв. Цэцэгээ хүүгээрээ маш их бахархаж байв. Гэрт орвол Дамдин хөгшин босчихсон

Баярцэцэг, Баянжаргал хоёрч босчихсон цайгаа уугаад сууж байв. Дамдин хөгшин : – Та хэд минь ирсэн биш энэ муу бор гэр минь гэрэл гэгээ гийгээд сайхан байна шүү. – Ааваа та яасан зузаалаав . – Хонио харна аа. хүн бүл муутай хүмүүс хэцүү охин минь … уул нь нэг малчин хөлсөлж авчирсан юм . тэр нь хэд хоногоор тэнээд алга болчих нь Байгалиагийн тэр нөхрийн л авчирсан хүн .. – Тэр нөхөр гэж юу гэсэн үг вэ? Марзан ах … – Чи нээрээ мэдээгүй билүү хоёр тийш болоод нэг юмтай нийлсэн шүү дээ… за за аав нь мордьё Баянмөнх өвөө рүүгээ харан … та тэгээд өдөржин алга болчихдог биздээ.. – Хаанаас даа .. өвөө нь ач нарыгаа ирсэн юм чинь удалгүй ирээд л байна . – Би очно оо өвөө.. – За ивий минь миний муу хүү.. Дамдин ,

Баянмөнхийг үнэрлээд гарав.. Цэцэгээ , Дамдин хөгшинг өрөвдөх хэдийч харин ч танагтай бие хөнгөн шингэн царай зүс муудаагүй байгаад бага ч болов сэтгэл нь тайтгарна.. Хүүхдүүд гадаа гарч Баянмөнхөөр хийх ажлаа заалган их л зугаатай байгаа бололтой хөгжилдөнө. Цэцэгээ цасаа тогоонд хийн хайлаад усныхаа саванд юүлж байх үед урд зүгээс Барсаагийн машин айсуй Цэцэгээ гарч харсан аа. Найз минь Янжаа минь ирж байх шив. Гэж дотроо хэлээд гэрт орон гэрээ цэвэрлэн аяга тавагаа янзлав.. Үргэлжлэл бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *