Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 32 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 32 – р хэсэг

0 секунд уншина
0
0
721

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 32 – р хэсэг Машины хойд суудал дээр суух хүүхдүүд ч нэг л дуу муутай гунигтай байлаа. Тэр дундаа Баярцэцэг гэрээ таниагүй түүний төсөөлсөн шиг биш байсанд сэтгэл нь гонсойсон нь илт байв. Барсаа .. Цэцэгээ рүү харан ..- Бид дөхөж байна . миний найз тайвшир энд бас нэг их сайхан байхгүй л болов уу? Энэ Байгаль их сонин болчихсон муу талаараа юу хүсээд байгаа нь ойлгомжтой.. танай байшинд нэг эгч нь гээд нэг хүүхэд авчираад суулгачихсан хамаатан нь л юм гэнэ лээ.. хүний юмыг хүн хайрлахгүй гэж Байгаль арай ч байшинг чинь авч чадахгүй байхаа харин найзын минь өөрөө хийсэн тавилга эд хогшилыг сүйтгэж байгааг нь хараад хэд гурван үг хэлээд тэрнээс намайг хойш үзэхээ байсан. Янжаа хааяа Дамдин хөгшин дээр ирнэ.. Байгаль байнга орж ирж элдэв юм яриад байдаг юм гэсэн гэртээ ирчихээд Янжаа толгой сэгсрээд л байдаг ёстой ямар аймар өөрчлөгдөө вэ? гээд л …. – Цэцэгээ санаа алдан …. хөөрхий аав минь л хэцүү байгаа юм байна даа.. Машин довтолгосоор Дамдины гадаа ирэв.. цас хэдийн орчихсон тул өвөлжөөндөө буужээ..

Цэцэгээ өвөлжөөн дээрээ буугаад хуучин цагаа дурсан тэр цэнгэг агаараас цээж дүүргэн амьсгална.. таван ханатай гэрээс үстэй дээл нөмөрсөн өвгөн бугшуулан гарч ирэв. Хүүхдүүд өвөө гэсээр өвгөн хэдэн талд нь гарч тэврэв. Дамдин хөгшин аанайл жаахан хүүхэд мэт баярлан хөөрч байгаа нь илт .. – Миний хүүхдүүд хүрээд ирэв үү? ивий дээ Баярцэцэг маань яасан өндөр болоо вэ? алив ивий минь Баянжаргал минь ч өсчихөж .. өвгөн хүүхдүүдийг үнсээд… Цэцэгээ рүү харав.. – Аав минь сайн сууж байв уу? бие тэнхээ нь сайн биз дээ.. –

Ивий минь гэж алив аавдаа ир хөөрхий охин минь гээд хацар дээр нь үнсээд … Барсаа миний хүү ороод хоол идээд яв. Тэрэгээ сольчихов уу?Барсаа машинаас Цэцэгээ болон хүүхдүүдийн авчирсан зүйлсийг аван гэр рүү зөөнгөө … Тиймээ гайгүй наймаа таараад мал махаач санасандаа өгчихсөн болохоор болчихсоон одоо ойрын хэдэн жилдээ толгой өвдөхгүй гэж бодоод байна. – Аан болж дээ хө.. Янжаа манайд үд болтол та нарыг хүлээж байгаад гэртээ харьсан … – Тийм үү? Найз нь ирэх сургаар аргагүй биз .. аягүй бол маргаашийг хүлээхгүй намайг очихоор наашаа ухасхийж мэднэ дээ … \инээмсэглэв.. \Гэрт орцгоон хүүхдүүд өвөөгийндөө хувцасаа тайлан тухалцгаана. Өвгөн нэг хоол хийж байгаа бололтой. Цэцэгээ хувцасаа нимгэлээд буцалж байгаа халуун хоолыг хутгана.. Өвгөн : – Яах нь вэ? миний хүү цайгаа уу ? аав нь хоолоо гаргачихяа. – Зүгээр ээ аав… Цэцэгээ хоолыг гарган аягалав. Зузаан гурилтай махаа том хэрчисэнг анзаарав. Дамдин өвгөн хоол бараг насандаа хийгээгүй ба талийгч үнэхээр хоол сайтай хүн байсан юмсанж . хааяа нэг Дамдин хөгшин хоол хийхдээ нэг иймэрхүү хоол хийж Жаргалмаад загнуулдаг байсанг санав. Хоолоо аягалаад ширээ тойрон суухад Баярцэцэг хоймор авдарны урд амандаа маань уншин хүрд эргүүлэх сонсогдов. Цэцэгээ авдар дээр байрлах хойморь бурхны зүг хархад ханийх нь зураг мөн Жаргалмаа хөгшиний жижигхэн зураг хажууд нь байлаа.Тэднийг ирсэнд баярлан аз жаргалтай байгаа юм шиг харагдав. Цэцэгээ хүрд эргүүлэн Баярцэцэгийг үнсээд хоолоо идье дээ миний охин гэж хэлхэд хоолой нь аргана. Бүгд хоолоо идэцгээв.

Цэцэгээ хоолноос нэг халбагадангаа…. – Ааваа та давс ихтэй иддэг хэвээрээ шив . давс биед чинь муу шүү дээ. – Дамдин инээмсэглэн … чи дандаа тэгж хэлдэг хөгшин би яахав зөрүүд , дээр нь давсгүй хоол хоолойгоор давахдаа муу сурчихажээ .. Дамдин хүүхдүүдээ ширээ тойрон хоол идэж буйг хараад нүдэнээсээ ил нулимс унагаад үрчигэр нүүрээ гараараа нулимстай тэр чигтээ шувтраад.. ивий нар минь гэж ингээд хүрээд ирдэг өвөө нь маш их баярлаж байна.. эмээ нь… аав нь бурхны орноос биднийг учирч байгаад баярлаад бас харж байгаа даа.. хэмээн сулхан хэлээд гарч түлээ оруулахаар босов. Үүдэнд Барсаагийн оруулж тавьсан гурил , будаа, боов чихэр гээд хөдөө хэрэгтэй зүйлсийг хараад : – Ишш өөрсдөөл ирсэн чинь өвгөн надад болоо шүү дээ. яасан их юм авчираав дээ миний охин … – Байгалийнх байгаа шүү дээ. тэднийд бас юм авчирсаан …Өвгөн үг дугаралгүй гэрээс гарав. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *