Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 31 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 31 – р хэсэг

2 секунд уншина
0
0
869

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 31 – р хэсэг Барсаа хотод ирээд 3 хонолоо энэ хугацаанд Баярцэцэг , Баянжаргал хоёрыг эрхлүүлэн хөөрхий найзыгаа арай эрт буцлаа даа хэмээн зүрхэндээ шимширэх үе ч байв. буцах болход Цэцэгээ болоод хүүхдүүд хөдөө явахаар болж хүүхдүүдын хувьд Өвөөтэйгөө уулзах нь л сайхан санагдаж байв. Цэцэгээ ажлаасаа аль эрт хэлээд чөлөө авсан тул санаа зовох зүйл байсангүй. Барсаа УАЗ-469 машинаа шинчлээд сүпер-69 болгоод солиод авчаа.. Цэцэгээ авах юм аа машинд хийн Энхцэцэгийг үнсээд …. – Санах байх даа. \инээмсэглэн\ Энхрий миний найз ажил дээр миний хэрэг гарвал …- За мэдэж байгаа санаа амар явчихаад ир ээ би байгаа хойно юунд санаа зовдог юм. Цэцэгээ инээмсэглээд машинд хүүхдүүдтэйгээ суулаа..Машин ч хөдөлж нутгийн зүг хотын бараа алсран хоцорлоо.. Барсаа , Цэцэгээ хоёр замдаа ярилцан явна. Цэцэгээ нэг зүйл анзаарсан нь … Дамдины том охин Байгаль тэнд бүх хөрөнгөнд нь суух гээд аавыгаа хажуудаа авчээ гэсэн ойлголтыг Барсаа илт төрүүлнэ.. Барсаа инээмсэглэн: – Цэцэгээ чи бод доо.. Хөөрхий талийгч Байгалиаг өргөж авсан гэдэг юм билээ.Байгалиатай чуцуу нэг охин байгаад алдчихсан гэдэг юм. Чи мэднэ биз дээ.. ямар айхтар гэж санана. – Мэднэ ээ .. тэхдээ яалт ч үгүй миний ханийн эгч шүү дээ.. – Одоо ч сайхан сэтгэлтэй хүн ховордож байна даа.. Жаргал эгч минь хэдий наанаа айштай ч цаанаа ямар сайн хүн байж вэ дээ..

Энэ том охиноо зан төлөвийг нь гадарладаг болохоор хүнтэй суухаар нь овоо инжтэй нөхөрт нь өгсөн байгаа юм. Баярмаа ч яахав. Яах аргагүй миний найзын төрсөн дүү… – Баярмаатайгаа яриагүй удаж ээ.. Хөөрхий талийгч минь надад захисан юм. Баярмаагаа харж хандаж яваарай гэж… – Тээр аргагүй ухаантай хүн байжээ хэнд захихаач мэднэ ..Найзууд явсаар үдэш болох үед нутгийн бараа харлаа… Цэцэгээд үнэхээр сайхан мэдрэмж төрж байлаа. Сумын төвд орж ирхэд бүх зүйл яг л хэвэндээ ханьтайгаа алхдаг уртаас урт гудамжууд яг л тэр чигээрээ байлаа..Цэцэгээгийн зүрх хүчтэй цохилж яагаад ч юм Баясгалан энд байгаа юм шиг мөн гудамжны цаана хүлээгээд зогсож байгаа юм шиг үнэхээр үгээр хэлшгүй мэдрэмж мөн ганцхан дусал нулимс хамарыг нь даван бөмбөрчээ.. Барсаа явсаар талийгч Баясгалангийн \Цэцэгээгийн амьдарч байсан байшин\ төвийн гэрт ирж зогсоод….- Баянмөнх энд байгаа байхаа.. та нарыг ирнэ гэж мэдээд төвөөс тосно гэсэн харин энд Байгалиагийн хамаатны нэг эгч нь ч гэлүү..байгаа хөдөөнөөс ирсэн сургуулийн сурагчидыг хардаг юм гэсэн.. Баярцэцэг , Баянжаргал хоёр түрүүлж гаран байшинлуугаа гүйцгээнэ. Баянмөнх мөн байшингаас гарч ирэн урдаас нь гүйж харагдав. Цэцэгээ юу ч дугарсангүй. Машинаас буун хашааны хаалгаар ороод хаалга хаагдах чимээ, хүүхдүүд нь нүдний урд нь тэврэлдэн бие , биенээ ямарс санасан нь харагдана. Хамгийн гол нь байшин руу алхах тэр зам, хашаан доторх бүх зүйл гайхамшигтай сайхан мэдрэмж төрүүлнэ. Яг л түүнийг хүлээж байсан мэт.. – Баянмөнх ээжээ , ээж гэсээр гүйн ирэв. Цэцэгээ доош суун Баянмөнхийг тэврээд … – Яасан хүчтэй болоо вэ? миний үр удахгүй ээжийгээ өргөөд явах хэмжээнд хүрэх нь ээ.. за өвөө нь сайн уу? та хоёр минь сайн биз дээ. – Сайн сайн ээжээ… зөндөө санасан … дахин тэврэнэ.. Цэцэгээ хүүгээ хараад маш их өрөвдлөө. Тэрээр ээждээ хамгийн их хайртай. Тэгээд ч гэрээсээ ийм удаан хугацаагаар холдож үзээгүй тодруулбал \Цэцэгээгийн хажуунаас \ Баярцэцэг байшинд хэдийн оржээ. Баянжаргалч эгчийгээ даган гүйнэ. Цэцэгээ босоод Баянмөнхийг хөтлөн байшинд оров. Тэднийг нэгэн тарган бор авгай угтах ба хоёр хүүхэд бас байв. Цэцэгээ : Сайн байна уу? гээд мэнд ус мэндэлцээд дээш суув. Хашааны хаалгаар орж ирсэн сайхан мэдрэмж энд хүрээд замхрав. Цэцэгээ эндээс явахдаа тавилга гэх зүйл аваагүй бөгөөд бүгд бараг шинээрээ байжээ. Харин энд бараг бүрэн бүтэн тавилга харагдсангүй. Орнуудын хөл хугарсан бололтой маш том хадаасаар хадсан нь харагдана. Мөн хувцасны шүүгээний хаалга эвдрээд нүүр нь халцарч мөн энд тэнд бал, харандаагаар зураг зурсан нь анзаарагдана. Тогооны сав руу хараад ч хэрэггүй . Цэцэгээ их цэвэрч төдийгүй өөрийнх нь амьдарч байсан төдийгүй өөрийнх нь зүйлс ийм байгаа нь доторыг нь зурах шиг өвтгөнө.. Цэцэгээ тэнд удаан байж ч чадахгүй байлаа.. түүний ханьтайгаа бүтээсэн энэ бүхнийг хэн ингэчихэнэ энэ вэ? яагаад тэр вэ? гэж дотороо хэлэн Баянмөнх рүү харан – За гэгээ тасархаас өмнө хөдөлцгөөе дөө.. Өвөөгийнд нь очьё. Биднийг харж суугаа байх… Өнөөх авгай ч янз муутай дугарсанч үгүй… Цэцэгээ хүүхдүүдтэй машинд орж ирэн суув. Барсаа машинаа асаан хөдөллөө.. Цэцэгээ юу ч дугаралгүй явна. Барсаа байшинд орж байсан ямар байдалтай болгосонг мэдэх тул Цэцэгээг өөрөө нүдээрээ хараг гэж боджээ .. Цэцэгээгийн нүдэнд гуниг хуржээ.. Барсаа үнэхээр ойлгож байгаа тул замын талд хүртэл дугарсангүй ээ.. Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *