Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 29 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 29 – р хэсэг

2 секунд уншина
0
0
510

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 29 – р хэсэг Цэцэгээ , Энхриймаа хоёр ажилдаа явсаар тэдний хоёр айл өвөлдөө бэлтгэн мод түлээ, нүүрс гээд бэлдэх юм их болов. Зоригт ажлаасаа бууж ирсэнч Ундармаатайгаа тусдаа хотын төв бараадан амьдрах болжээ.. Цэцэгээ хэдий Баярхүүгээр хааяа гэртээ хааяа ажилруугаа хүргүүлдэгч яг албан ёсоор гэрийнхэндээ танилцуулаагүй харьцааны хувьд ч дотносоогүй хэвээр… Энхриймаагийн хувьд Төрөөг гэсэн зүрхний гүнд нуугдсан сэтгэл нь үе үе өвтгөх хэдий ч түүнийг дурсамжиндаа хийхээр шийджээ.. Харин яг энэ үед Бүрнээ , Цэцэгээгийн үүднээс салахаа байсан төдийгүй хааяа гэрт орж ирэн Энхцэцэгийг харах нэрээр байдаг болжээ. Тэрээр Энхриймааг ирэх сургаар гараад явчихдаг болохоор яаж ч болдоггүй болов. Бадрал түүнтэй уулзаагүй байгаач нэг өдөр уулзах болно гэдгээ дамжуулж хэлүүлсэнч Бүрнээ , Бадралыг хөөж туугаад охинио хааяа хардаг байсан минь өнгөрөнө гэж бодсон уу? зугтаасаар… Бүрнээд сайн хандах нэг хүн нь Сүрэн билээ .. Тэрээр яагаад Бүрнээг хөөж туухгүй гэртээ оруулдагийг хэнч мэдэхгүй билээ. Нэгэн өдөр Энхриймаа , Цэцэгээ хоёр ажлаасаа гэртээ ирэн ярилцана.. Энхриймаа ууртайгаар.. – Энэ Бүрнээ бүр гэр эзгүйчилдэг болжээ. гэрлэлтийн баталгаа салгаагүйн төлөө их юм болох нь ээ? муу новш чинь гарын үсгээ зурахгүй байгаа юм ш дээ. – За тайвшир даа.. тэгээд л нэг хүүхэнтэй болоод л яваад өгнө. Бүрнээ шиг шалиг новш удахгүй нэг юм хөтлөөд алга болно зүгээр ……..- Ээж ядаж нүүр өгөөд байх юм. Хэлэхээр эцэг нь шүү дээ гээд тоохгүй юм .. уур хүрч гомдмоор юм аа. хүүе Золоо байна уу? хоол унд хийсэн юм уу?- Хийсээн Баярцэцэг бид хоёр завгүй байна аа.. дүү нар урд аавынд байгаа шүү.. Энхриймаа гал тогоонд ойртон савтай хоол руу хараад инээмсэглэн … миний дүү Баярцэцэгийн хийсэн хоол байна.. манай энэ ийм гоё хоол хийлээ юу? Цэцэгээ ингэхэд сургуулийн амралтаар чи яана гэл ээ. – Би харин хөдөө явах санаатай муу хүүгээ санаад байна. ойрд зүүдлээд байх боллоо. Хүү маань ч утсаар ярихаараа цаанаа нулимс нь гараад байгаа нь мэдрэгдээд байх юм.- Хэнтэй явах юм . Баярхүүтэй … – Үгүй дээ яаалаа гэж.. Барсаа гээд ажил явдалаар ирсэн манай найзыг мэднэ дээ . түүний нөхөр ирэх юм гэсэн би тэгээд суугаад явдаг юм уу? –

Хүүхдүүдээ яах уу? – Аваад явна аа. хөөрхий хадам аав минь баярлаг … тэглээч нэгэнт очсоных 4 ,5 хононо … ажлаа зохицуулаад дээрээс чөлөө авчихсан болохоор хэд хоноод явлаа найз нь … – Ойлголоо .. Баянмөнхийгөө би ч гэсэн санаж байна шүү. хэрсүү золиг нэг ч удаа гэрээ санаж байна гэж хэлэхгүй байгааг нь хэхэ .. Цэцэгээгийн утас дугархад Цэцэгээ шууд таслаад утсаа унтраачхав. Энхриймаа , Цэцэгээг ажсанаа Баярхүү залгасан байх даа яагаад утсаар ярихгүй байгаа юм бол гэж бодсоноо нэг таарамжгүй зүйл болжээ хэмээн бодов. Байшингийн хаалга нээгдэн Сүрэн, Энхцэцэгийг тэврэн Баянжаргалыг хөтлөн орж ирж байгаа харагдана. Энхриймаа босон охиноо энгэртээ наагаад .. миний охин ээжийгээ санасан уу? ивий үр минь .. Ээж минь Бүрнээг яагаад гэртээ оруулаад байдаг юм бэ дээ? – Үгүй ээ би оруулаагүй ээ. – Битгий худалаа яриад бай гадаа машиных нь шинэхэн мөр байхад.. Сүрэн юу ч дугарахгүй Баянжаргалын гадуур хувцасыг тайлна. Цэцэгээ инээмсэглэн Сүрэн эгчийг Бүрнээ арай хахуулдчихсан юм биш байгаа даа.. нээрээ ч нүүр өгөөд дэмий юм биш үү? хүүхэд дасгаж байгаад аваад явчихвал яана вэ? гэж Энхриймаа хэлхэд Сүрэн их чухал царай гарган … – Цөг гэм … хөхүүл хүүхдийг юу гэж авч явах вэ? тэр чинь мууч үгүй төрсөн эцэг нь шүү дээ. арай ч тийммуухай юм хийхгүй байлгүй.. хүүхдийнхээ даавуу хувцасыг угаах усыг нь зөөж авчирч өгсөн юм. Эцгийнхээ үүргийг гүйцэтгэж байгаа төдий.. их л уурлангуй хэлэв… Цэцэгээ , Сүрэнг уурлахыг их цөөхөн үзсэн тул дахиж юм ярьсангүй Баянжаргалыг дагуулан дээшээ гарав. Энхриймаа ээж рүүгээ харан сууснаа.. -Ээж минь та ингэхэд их ядарсан байна шүү. наад царай зүс чинь нэг л бишээ. Охин нь нэг өдөр чөлөө аваад хоёул эмч дээрээ очиж нэг үзүүлнэ байгаа тэхүү ээж… гээд гуйх маягтай асуув..Сүрэн тайвширсхийн Энхриймааруу хараад – Намайг эмнэлэгт хэвт л гэнэ биз.. Би хэвтчихвэн энэ хэдэн хүүхэд минь хэцүүднэ. Одоохондоо гайгүй байгаа юм чинь яавал гэж дээ.. – Яаж тэгж болох вэ? Сургуулийн амралт удахгүй эхлэнэ . та эмнэлэгтээ хэвтээд сайхан тэнхрээд ав. Цэцэгээ тэр үед хүүхдүүдтэйгээ хүү дээрээ очиж ирэх юм гэсэн тэгэхээр Золоо ,Энхцэцэгийг хараад гэртээ байна. Зоригт, Ундармаа хоёр эмнэлэгтэй ойрхон юм чинь эргэж тойроод байх зүйлд асуудалгүй шүү дээ.. Би оройдоо очиж байя.. энэ удаа үгэнд ор ээж минь .. Энхриймаа учирлан хэлэв.. Сүрэн санаа алдсан аа .. за за удахгүй аав нь ирэх нь аяга халуун шөл хийе дээ. гэсээр гэрээс гараад явав. Цэцэгээ ээжийгээ энэ өдөр үнэхээр царай нь өөрчлөгдсөнийг анзаарсан бөгөөд дотороо санаа зовинон Энхцэцэгийг тэврэн сууна. Хэд хоног өнгөрчээ.Нэгэн шөнө хаалга нүдэх чимээнээр Цэцэгээ ухасхийн цочин сэрэв. Тэрээр гэрлээ асаан халаадаа нөмрөөд цонхондоо ойртвол Бадрал хаалга зүг явж байгаа бололтой харагдав. Цэцэгээ нойрмоглон гэрээс гаран – Хэн бэ? гээд үүднээс чанга хэлвэл .. Бадрал : Танай найз гэнэ ээ. гэх нь сонсогдов.. Цэцэгээ шөнө болсон хойно хэн байдаг билээ дээ гээд хаалган дээр ирвэл Барсаа зогсож байв.. Цэцэгээгийн царай хувирч инээмсэглэн … – Хүүе Барсаа сайн уу? чи хэзээ ирээв ээ. яаж мэдэж ирэв манайхыг яаж олоов .. – Сайн сайн уу? найз нь мэднэ ш дээ. би хэн билээ дээ.. дээх нь энд талийгчтэй ирж байсан юм.. танай аавын дүүгийнх билүү .. – Тиймээ алив орооч дээ.. – Машинаа оруулчих уу? – Тэгэлгүй яахав .. ор ор гээд Цэцэгээ ижилдэн дассан найзыгаа хараад бөөн баяр болов.. Үргэлжлэл бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *