Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 28 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 28 – р хэсэг

30 секунд уншина
0
0
570

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 28 – р хэсэг Үд өнгөрч Цэцэгээ ажлаа хүлээлцэж дуусаад гарч ирэв. Бундмаа амжилт хүсээд ажилчидаа цуглуулан Цэцэгээг дэмжиж сайн ажиллахыг уриалаад инээмсэглэсээр гарч одов. Жулиа хормогчоо тайлан- За шинэ эрхлэгчдээ баяр хүргээд гарч тэмдэглэх үү? манайхаан …Цэцэгээ …Жулиа руу харан ажлын цаг дуусаагүй байна. оройн ээлж солигдохоор гарцгаая. За бүгдээрээ ажилдаа орцгоо .. Бүгд инээд алдан ажилдаа орцгоов. Орой болж оройн ээлжний хэд ирэв. Мөн л Энхриймаад баяр хүргэн санасанаа хэлнэ. Энд голдуу бүсгүйчүүд ажилладаг ч цөөхөн хэдэн залуус байдаг юмсанж. Ганга гэх залуу хамгийн удаан жил ажилласан залуу юм. Тэрээр задгай амтай юу ч бодохгүй ярьчихдаг юмсанж. Энхриймаа руу харан :- Өнөө Төрөө чинь нэг бүсгүй дагуулаад явдаг болсон чамайг жаахан хүлээсэн бол тэ.. тэхдээ үнэхээр их хүлээсэн шүү…- Юу хүлээхэээ..- Манайхан бүгд л мэднэ шдээ. чамд хайртай л гээд байсан тэгсэн өөр хүнтэй болж байх шиг байна лээ… Найз нь бол хүлээсэн шдээ. Энхриймаа …Цэцэгээ царай нь хувиран за чи ажилаа хий дэмий юм яриад л явах юм. Чамд ямар хамаа байна аа.. Энхрий миний найз наашаа ороод ир … өрөөндөө дагуулан оров.Цэцэгээ кофе аягалж өгөөд …- Чамд хэлэх гэсэнээ чадаагүй юм аа.. саяхнаас нэг бүсгүй харагдаад байдаг болчихсон.. манай урд буудал дээр ТҮЦ ажиллуулдаг юм байна лээ. Хааяа орж ирж хоол иддэг юм. Жулиа сайн таньдаг юм гэсэн.. уул нь Төрөө…- Аан тийм үү? Баярхүү юм хэлэх гээд байсан энэ байжээ…- Тэр хоёр орж ирсэн юм уу?- Тийм ээ .. за за найз нь ажилдаа гарлаа..Энхриймаа өөр юу ч хэлсэнгүй . Цэцэгээ ч дугарсангүй.. Орой болж ажлын хэсэг хүмүүс нэгэн газар орж тэмдэглэхээр болов. Энхриймаагийн нүдэнд баяр хөөрөөс илүү бодол аргамжсан гэлтэй. Соёлоо түүн рүү инээмсэглэн..- Та зүгээр үү? нэг л гунигтай харагдаад байх юм. Өнөөдөр чинь баярт мэдээтэй сайхан өдөр байна шүү дээ.-

Зүгээр ээ миний дүү..Жулиа .. ширээн дээр байх дарснаас хундагалан бариад Энхрийд өгөн за манайхаан Энхриймаагаа эргэж ирсэний төлөө нэг барьчихяа.. Цэцэгээ ингэхэд Баярхүү яагаа вэ?- Мэдэхгүй ээ ирнэ биз тэгж байгаад..- Төрөөд би хэлсэн ирэх байх аа.. найз бүсгүйтэйгээ гэхэд бүгд чимээгүй болчихов..Энхриймаа дарсыг уугаад дахиж нэг өөртөө хийж уугаад :- За баяртай охин уйлаад байна гэнэ. Би явлаа.. дараа би дайлна аа.. надад санаа зоволтгүй … гараад явав.Цэцэгээ , Жулиа руу харвал… угаасаа мэдэхээс хойш тийм биз дээ. Тэглээч би л хэлж байгаа болохоос …- Би ч гэсэн явлаа.. та нар эрт хариарай. Дараа бид хоёр даая Жулиа минь дээ ..Цэцэгээ , Энхриймааг гүйцэн хажууд нь алхав. Хоёул юу ч дугаралгүй алхсаар … хажууд нь нэг машин ирж зогсход Баярхүү байв…- За та хоёр хаачих гэж байгаан танайхан тарчихсан юм уу?- Бид хоёр явлаа хүүхэд уйлаад байна гэнэ ээ.- Өө тийм үү ? тэгвэл би хүргээд …- Үгүй ээ яах юм бэ? маргааш ирээд авчихаарай өглөө…- За за сайхан амраарай .. орой ярьяа..Энхриймаа хэсэг алхаж байсан аа.. түцнээс тамхи авч асаан татав.. Цэцэгээ юу ч хэлсэнгүй.. Энхриймаа хэд сорсон оо.. Хэзээнээс юм…- Юу хэзээнээс гэж саяхнаас л Төрөө..- Үгүй ээ та хоёр хэзээнээс үерхээд эхэлчихээ вэ?- Хэн хоёр …- Баярхүү та хоёр найз нь мэдсэншдээ.. Чи надаас юм нуудаггүй л юмсан .- Уучлаарай … найз нь баттай эргэлзэхгүй болохоороол хэлье гэж бодсон юм. Өөр санаагүй ээ. Чи Баярхүүг мэднэ дээ.- Мэднэ ээ.. тэхдээ чамайг гайхаад Баярхүү яаж чамайг өөрчилчихөв өө..- Мэдэхгүй юм даа. Тэхдээ сууж ханилах талаар бодоогүй байгаа.. тэр талаар бодохоор л хүүхдүүддээ юу гэж хэлэх юм бэ?- Миний найз зөв шийдвэр гаргажээ.. Баярхүү бол сайн залуу.. Харин би .. өөрөөсөө түлхчихээд одоо яагаад байгаагаач мэдэхгүй байна.. энд өвдөөд байна Цэцэгээ найз нь үнэхээр тэнэг хүн юм аа. хажууд байхад тоогоогүй явуулчихаад одоо энд өвдөөд байна би яах ёстой юм бэ?Энхриймаа замын хажууд сандал суун зүрхээ даран нулимсаа барьж байв. Цэцэгээ хажуунаас нь тэврээд : Миний найз тайвшир даа .. Найз нь чамайг ойлгож байна. Төрөөд илүү хэцүү байсан болов уу гэж бодож байна. Хэцүү үед нь тэр бүсгүй л хажууд нь байсан сайн бүсгүй байх аа надад тэгж санагдаад байгаа… Энхриймаа нулимсаа арчин- Үнэн үү ? тэр бүсгүйтэй нэг уулзах юмсан.- Чи яах гэж…- Баярласнаа хэлье .. Би хэцүү үед нь хажууд нь байж чадаагүй хайрлах эрхгүй хүн шүү дээ. за за явцгаая ..Цэцэгээ , Энхриймаагийн зүрхний гүнд Төрөө оршсоор байсаныг сая ойлгов. Хоёул гэртээ ирхэд хүүхдүүд орондоо орцгоосон байв. Золоо , Энхцэцэгийг унтуулсан бололтой өрөөнөөс гарч ирэв. За ажилдаа орчихсон ямар байна гоё байна уу?- Охиноо л их саналаа. Ээж хайччихсан юм.- Аав ирээд цугтаа айл хэсч яваа.- Хэнийд очоов..- Бадраа ахынх руу явсаан… сониноос аавд хуучин машинаа өгсөн байна лээ.. архинаас гараад мундаг байгаад баярлаад бэлэг гэсэн ..- Хөөх тийм үү? өөрөө ямар машинтай..- Өөрөө нэг жижиг тэрэгтэй явж байна лээ.- Ганц дүү нь л аавыг минь харж үзэх юм даа. Дараа гэртээ урьж сайхан дайлья даа муу ахыгаа…- За за би гарлаа..- Гэртээ ганцаараа байхаар энд бид хэдтэй байхгүй юм уу?- Зүгээрээ гадаа Ерөөлт ирчихсэн байгаа за бака ..- Хүүе шөнө уулзахгүй гэж тохироо биз дээ. Золоо…Цэцэгээ инээмсэглэн… тэр хүү нь мөлчийсөн цагаан амьтан байна лээ.- Золиг чинь үгэнд орохгүй. Дараа нэг сайн ярилцахаас даа. Найз хөвгүүн ч гэх шиг одооны хүүхдүүд ч …- За чи найз хөвгүүн байхгүй байсан гэж үү? яг бидний тэр үе дээр л явна даа.. Харин сайн цагдаж байх нь зөв шүү. манай Золоо их хөнгөхөн цайлган охин шүү.- Харин тийм ээ… ингэхэд Баярхүү та хоёр арай нөгөө.. юу ..Цэцэгээ инээн хүүе яанаа чи арай ч дээ.. юу асуух гээд байгааг чинь мэдэж байна шүү. үгүй тийм юм ер байхгүй..- За за итгэлээ дээ . тэхдээ яаж чамайг зөвшөөрүүлсэн юм . би ч чамайг ятгаад чадаагүй байхад..- Мэдэхгүй ээ .. магадгүй дассан байх бас Баярхүү шантраагүй.. олон удаа л би үгүй гэж зөндөө хэлсэн шдээ.Цэцэгээгийн утас дугарч Энхриймаа буйдан дээр суун Цэцэгээг Баярхүүтэй ярьж байгааг ойлгов. Тэрээр цаг хугацаа хүлээлтгүй урсаж байдагийг ойлгон мөн цаг хугацааны эрхээр хүний сэтгэл зүрх ч бүр биш юмаа гэхэд багахан хувирч болдогийг бодолхийн сууж байв..Хард Билгүүн үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *