
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 27 – р хэсэг 11 сар дөхөж хүйтэрч эхэлжээ.Энхриймаа ажилдаа буцаж орохоор болж Цэцэгээтэй хамт ажилдаа явж байгаа өглөө юмсанж.Сүрэн , Энхцэцэгийг харах мөн Баянжаргалыг цэцэрлэгээс авах гэр орны ажил гээд түмэн завгүй хүн болж хувирлаа бие нь үл мэдэгдэхээр өвдөх ч хүний урманд ёооё гэж хэлэхгүй гүрийсээр… Бадралч ажилдаа жигдрээд овоо хэдэн төгрөг олоод ирдэг болохоор энэ жилийн түлш түлээний асуудалыг ганцаараа шийдчих санаатай ажилдаа зүтгэсээр.. Золоо энэ жил төгсөх анги давтлага ихтэйч ээждээ туслахаар эрт ирдэг болжээ.

Тэрээр хэдий эрх ч гэлээ ээжийнхээ хажуунаас огт холдоогүй цор ганц хүн нь билээ. Харин нэг зүйл нь найз хөвгүүнтэй болсон явдал юм . түүнийг Ерөөлт гэдэг гэрээс нь холгүй амьдардаг юмсанж. Баярцэцэг дүүргийн олимпиадад түрүүлэн одоо улсын олимпиадад бэлтгээд тун ч завгүй болжээ. Цэцэгээ , Энхриймаа хоёр явсаар ажлынхаа гадаа ирэв. Энхриймаа инээмсэглэн..- Охиноо санаад эхэлчих шиг боллоо шүү. ажилдаа буцаж ирхэд сайхан байна шүү.- За орцгооё манайхан хүлээж байгаа…Энхриймаа , Цэцэгээ хоёр хаалгаар орход ажлын хамт олон нь Энхриймааг найрсагаар хүлээн авч баяр хүргэв. Бундмаа эрхлэгч тэр бүр инээгээд байдаггүй ч Энхриймаа руу харан …- Чи чинь яасан их тураа вэ? ажилдаа тавтай морил … чамайг ажилдаа орж байгаад баяртай байна.Би өөр салбар руу явахаар болсон Цэцэгээгийн дор ажиллаад байж дээ…Цэцэгээ инээж байсан аа гайхасхийн … би чинь жил гаруй л болж байгаа шүү дээ. Би таны оронд яаж ажиллаж чадах вэ дээ.. тэглээч би их дээд, сургууль ч төгсөөгүй хүн…- Чамайг зөндөө харсаан чи яг тохироно.. хамт олондоо ч нэр хүндтэй.. шинэ хүмүүстээч үлгэр дуриалалтай. тэглээч ажилчиддаасаа санал асуулга явуулсан чамайг 100% дэмжиж байна.. ер нь бол түр зуурдаа чи миний оронд ажиллаж дээ.. Дээрээс хүн томилтол чамд хариуцуулахаас өөр хүн алга даа..- Түр зуур биз дээ. Надад энэ хийж байгаа минь л сайхан байна шүү.. та ингэхэд хайчих юм бэ?- Би юу би … шинэ салбар руу явах гэж байгаа. Уул нь Цэцэгээ минь л тэнд чухал хэрэгтэй байдаг даанч энд чи илүү хэрэгтэй гэж бодоод .. би маргааш явна. Чи ороод ажлаа хүлээгээд авчих.. дарга гадаадад ажилтай яваа болохоор ирэхгүй.. Энхриймаа ирчихлээ энд санаа зовох юмгүй боллоо..Цэцэгээ , гэнэтийн шийдвэрт гайхахч Бундмааг даган өрөөнд оров. Энхриймаа хамт олноо санасан мөн хамт олон нь илүү их санасан болой… Энхриймаа хуучин ажилдаа шууд орсонгүй. Зөөгч хийхээр хормогчоо авав. Өөртэй нь яг ижил ажилд орж байсан тогооч бүсгүй Жүгдэрмаа гайхан :- Чи зөөгчөөр ажиллах гэж байгаа юм уу? урд нь энд ямар ажил хийж байсан аа санахгүй байна уу?- Жулиа

\Энхриймаа Жүгдэрмаад ийм нэр өгсөн юмсанж\ минь чи дүрэм ээ мэднэ биз дээ.- Мэднэ л дээ тэхдээ л …- Зөндөө шинэ охид , залуус байхад би дүрэмээ зөрчвөл дүрэм байгаад яахав . тэглээч би их төсөөрсөн байна .. Найз минь орой …- За тэгнэ ээ… орой мэджаагаа бид юм бэлдсээн нууц ..Тэдний дүрэм гээд байгаа зүйл тэдний шудрага хөдөлмөрийг үнэлэх маш нарийн систем ч байж болох юм. Учир нь хэрэв чөлөө аваагүй тасалсан бол цалин хасах цэвэрлэгээ хийх 7-14 хоногоор торгох , чөлөө аваад юм уу? шалтгаантай явсанч ирээд зөөгч эсвэл гал тогоонд туслах ажилтан 7- 30 хоног хийх … илүү цагаар ажиллавал цалин нэмэгдэнэ. Тууштай ажил таслахгүй ажиллавал явцан дуундаа дээшлэн өөр салбар руу явах ч тохиолдол бий.. Мэдээж том хоолны газрын цэвэрлэгээг хийнэ гэдэг бас ч үгүй амар ажил биш билээ..Энхриймаа .. ажилдаа шуурхайлан орлоо. Хажууд нь нэгэн охин ирээд ..- Намайг Соёлоо гэдэг таны тухай их сонссоон ажилдаа орсонд баяр хүргэе..- Баярлалаа намайг Энхриймаа гэдэг …- Та миний бодсоноос ч хөөрхөн эгч юм аа..Соёлоо инээмсэглэн яваад өгөв. Энхриймаа , Соёлоо гэх өхөөрдөм охиныг харангаа. Би яг л ийм охин анх орж ирж байж дээ.. цаг хугацаа гэж хурдан юм аа…Удалгүй байнга цагтаа хоол орж иддэг хүмүүс орж ирэв .. Ихэнх нь Энхриймааг таних учир ажилдаа эргэж орсонд нь сэтгэл хангалуун байлаа. Мөн охинд нь бэлэг бэлдсэн хүн ч цөөнгүй.. Олон жил өөр өөрсдийн ажил албаа хийж байнга тааралдаж тэр тусмаа өдөр бүр орж ирсээр ижил дасал болсон найз нөхөд энэ хавьд Энхриймаад их билээ.. Цэцэгээ , Бундмаа хоёр бичиг цаасны ажлаасаа хөндийрөхгүй суусаар… Өдөр тийш болох үед Төрөө , Баярхүү хоёр орж ирэв…Төрөө түүнийг ажилдаа орох болсоныг мэдээгүй бөгөөд Энхриймааг хараад мэлрэн зогсоно. Баярхүү инээмсэглэл дүүрэн харцаар ..- Хүүе Энхрий хэзээ ажилдаа орчихсон юм бэ? гараа өгөн мэндлээд.. Төрөө хүүш чи чинь мэлрээд зогсчих юм… нэг юм хэл л дээ.Төрөө мөн гараа сунган сайн байна уу? ажилдаа орчихсон юм уу? өнөөдөр орсон уу?- Тиймээ өнөөдөр орсон чиний ажил сайн уу?- Сайн сайн ажлаа хийгээд л …- За за ийшээ сууцгаа Төрөө нөгөө авдаг аа юу? Баярхүү… чи харин- Адилхаан ….Энхриймаа, Төрөө , Баярхүү нар хуучны найзууд хэн хэнээ чамгүй мэднэ. Төрөөгийн юу захиалдагийг Энхриймаа андахгүй билээ. Ажил ихтэй тул Энхриймаа , урдных шигээ хамт сууж юм ярьж чадсангүй. Төрөө хоолоо идэж дуусаад гараад явжээ. Баярхүү аяга тавагаа хураагаад бохир руу хийв. Энхриймаа Баярхүү дээр ирэн- Миний найз яах гэсэн юм бэ? би өөрөө…- Зүгээр дээ… Цэцэгээ хайччихсан юм..- Цэцэгээ , эрхлэгчийн өрөөнд байгаа..- Аан тиймүү? Нөгөө … юу …- Хэл хэл юу нөгөө гэж..- За за дараа больё … түр баяртай..Баярхүү ямар нэгэн юм хэлэх гээд байгааг Энхриймаа гадарласанч лавлаж асуусангүй… Энхриймаа , харин Төрөөг өнгө засаад хуучин хэвэндээ орсон байгааг хараад үнэхээр баяртай байлаа..Хард Билгүүн үргэлжлэл бий
