Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 25 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 25 – р хэсэг

17 секунд уншина
0
0
368

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 25 – р хэсэг Нэгэн орон Цэцэгээ ажлаасаа ирээд хоолоо идчихээд Баянжаргалыг эрхлүүлэн хэвтэх зуур хашааны хаалгыг үл таних этгээд балбаж гарав.. Цэцэгээ гайхасхын гарвал.. хашааны хаалга зүг рүү Зоригт алхаж байгаа харагдав. Цэцэгээ байдлыг ажиглан харж зогсход өнөөх авгай буюу Насанжаргал \Насаа\ дүрээрээ зогсож байв. Тэрээр нэгэн эрэгтэйтэй ирсэн нь Бүрнээгийн аав юмсанж ..- Сайн байна уу ? та нар чинь ямар удаан хаалгаа онгойлгож байхын бид хоёр Энхриймаатай уулзах гээд л …- Сайн сайн байцгаана уу? ор л доо.. эгч байшинд байдаг юм.Урилгагүй зочид байшин зүг дөхөв. Цэцэгээ хэдий гэртээ оруулахгүй байхыг бодовч нэгэнт ирчихсэн бүр араас нь дагаад ирж байгааг ойлгосон болохоор төвдсөнгүй . гэртээ ороод зочдыг хүлээв. Удалгүй өнөө хэд орж ирэн Насаа ..- За сайн байна уу? чамайг дагасаар олоод ирлээ. Чи эгчийгээ арай дутуу үнэлж дээ ..- Та суу л даа .. нэгэнт ирчихсэн болохоор чинь орууллаа. Та айхтар хүн юм аа.Цэцэгээ зочидод цай хийж тавагтай идээ урд нь тавив. Хэдий хэрүүл тэмцэлтэй байдагч монгол ёсоо Цэцэгээ үл умартана. Зоригт гайхасхийж харж байсан аа гэртээ орчихов. Насаа :- Энхцэцэг охин минь хаана байна. би харах гэсэн юм. Энхриймааг ч дуудчих ..- Та тайван эхлээд цайгаа уучих Энхриймаа тэр хоёр дөнгөж саяхан унтсан..- Тайван бай гэнэ шүү. Энхриймаа… Энхриймаа… гэж чанга дуудавЭнхриймаа өрөөнийхөө хаалгаар хүүхдээ тэвэрсээр гарч ирээд ёстой л шоконд орсон бололтой.

Насанжаргал руу зогтусан ширтэв. Насаа ууртайгаар..- Би чамд хэлсэн байхаа нүүчихээр болчхоно гэж бодсон уу? үгүй байхгүй юу? Танай энэ найз чинь ер хэлдэггүй юм даа гүргэр хүүхэн юм. Би араас нь дагаж байж ирж байгаа байхгүй юу? алив миний хүүхдийг аваад ир..- Энхриймаа гайхан … та юу яриад байна вэ? яахаараа таны хүүхэд болчихов..би танд яасан гэж өгхөв дээ. та одоо манай гэрээс зайлж үз би одоо танаас айна гэж л байхгүй шүү.- Юу гэнэ ээ. энэ муу амьтаны ходоод нь овоо цадаж дээ. овоо цор , цор хийдэг болжээ. нэг муу балгасанд орчихсон оо юу гэж бодоод байгаан .. хуучин байсан овойхооноос чинь арайл дээр болохоос биш үхсэн хойно оо.Цэцэгээ уурлан : Та чинь нас тогтож яваа хүн байж ямар овилогогүй юм ярьдаг хүн бэ? ийм юм ярих гэж ирсэн бол та одоо манайхаас гарна уу?- Битгий солиор би охиноо харж тэвэрхээс нааш гарахгүй. Тэглээч бидний ч үр удам ер нь би салгаад авах ч эрхтэй хүн шүү ..- Та чинь ямар сонин хүн бэ? эх үр хоёрыг салгана гэж байдаг та эх хүн мөн үү?- Насаа дуу нь зөөлөрсхийн эсвэл Энхриймаа миний охин Бүрнээтэйгээ эргээд нийлчихэж болно шүү дээ.- Тийм юм байхгүй би танд хэлээ биз дээ.- Чи ер нь хэн юм . Би Энхриймаатай ярьж байна. илүү үгтэй чаралбаа бэ? Ямар л олигтойдоо чи олон хүүхэдтэй ганцаараа хаягдхав дээ. Ийм ааштай хүүхэнтэй хэн л суухав дээ. Чи зүгээр дуугай бай. Энхриймааг өөрийнхөө замаар замнаж байгаан байна л даа.Энхриймаа энэ удаа үнэхээр уурлан : Та зүгээр л аштайхан хэлж байгаа дээр явж үз. Миний найзыг доромжлох юм бол би нэгийгээ үзнэ шүү өнөөдөр.. Та юм хэлээч энэ авгайдаа арай ухаалаг хүн гэж боддог хүндэлдэг байлаа . Та яагаад дугарахгүй байгаа ю бэ? … гээд хажууд нь суух эрэгтэй рүү харав. Түнийг Эрдэнэ гэдэг бөгөөд газар тариалангаар хөлжсөн безнестэй бас ч үгүй ухаалаг төвшин харагдах хүн билээ. Эрдэнэ цайгаа тайван уугаад Насаа руу харан .. хөгшөөн хоёулаа явах уу? даа … Энхцэцэг минь сайн сайхан боожиж өсч байгааг харлаа сэтгэл тэнийчихлээ. Хоёулаа дараа тохиромжтой үед ирье дээ.- За чи дут гэм хэзээ байтлаа чи хүүдээ анхаардаг байсан юм. Нэг салбар компани босгоод хүүдээ өгчих гэж би хэд гуйлаа даа. Чи харж байна уу? хэрэв тэгсэн бол энэ хүүхэн манайхаас холдлоо юу?- Юу гэнэ ээ.. та намайг ёстой эндүүрч байна. Би хэдий Бүрнээд итгэсэнч хөрөнгө мөнгөнд нь болоогүй шүү.- Та нар ингэж л хэлдэг хойно . эцсийн эцэст тэгээд юу гэж .. инээд битгий хүргээд байгаарай. ..Хаалга дугарч гаднаас Бадрал , Сүрэн , Зоригт гурав орж ирэв. Бадрал сандал дээр суун : За энд чинь юун шуугиан болоод байдаг билээ.- Чи хэн юм. Эдний галч юм уу?- Танд галч шиг харагдаж болно л доо тэхдээ биш ээ. Би Энхриймаагийн аав Бадрал гэж хүн байна.- Насаа царай нь хувьсхийн бялдуучлангуй..өө за уучлаарай.. Миний энэ амыг даа.. их түргэн хүн байгаа юм. Би харин ач охиноо л эргэж явна.- Бадрал инээмсэглэн за сайн байцгаана уу? хөгшин бид хоёрт Энхриймаа нарийн зүйлээ ярих биш.. тэгээд яагаад өндөр дуугаар яриад байгаа хүмүүс вэ?- Охиныг минь харуулахгүй бүр тэвэрүүлэхгүй гэх юм. Тэгээд би бухимдаад л …Бадрал , Энхриймааг өрөөндөө орохыг дохиод ардаас нь оров. Насаа , Сүрэн рүү харангаа : Та ээж нь үү? тийм байх нь аргагүй ээжийгээ дуурайж шүү манай Энхриймаа… хоёулаа танилцаяа.. Худ ураг болчихсон хүмүүс чинь бие биенээ танихгүй байж яахан болхов дээ.- Сүрэн гайхан худ ураг гэнэ ээ.- Тэгэлгүй яах вэ? хүүхдүүд маань биднээс асуулгүй . гэр бүлээ хүртэл батлуулчихсан байна лээ. Найр наадам дээр санаа зоволтгүй ээ… бид ямарч байсан нүүр улайлгахгүй юм хийчхэнэ. Та нарыг энд цуг байгааг мэдсэн бол жаахан юм бэлдэхгүй юу? Энэ манай хүн Эрдэнэ гээд баахан баярхав.Бадрал ,Энхриймаатай өрөөнд ороод түний яриаг дуустал нь сонсоод учир шалтгааныг нь мэдэж аваад охиноо тэврэн ..- Энэ бүхэн миний л буруу аавыгаа л уучил охин минь.. тэхдээ ингэж үр үндэснийхээ ардаас ирж байна гэдэг энэ хүмүүст буруу байхгүй ээ.. Одоо цагт төрсөн үрээ мартах нь битгий хэл алах нь холгүй цөвүүн цаг ирж ..миний охин ухаалаг бай.. цус, ясан төрөлөө мэдэж явах нь хүмүүний жам .. битгий энэ хүмүүст хатуурх даа. Тэхдээ ямарч шийдвэр гаргасан ч аав нь чиний талд.. Миний охин ухаантай бай..Энхриймаа , Бадрал хоёр өрөөнөөс гарч ирэв..Хард Билгүүн үргэлжлэл бий

ф
Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *