Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 24 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 24 – р хэсэг

12 секунд уншина
0
0
420

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 24 – р хэсэг Хоролоо хөгшин босон энэ яг Бумаадаа би явах уу? даа.. Энхриймаа :Та байж бай би Бумааг оруулаад ирье гээд гарав. Энхриймаа хашааны хаалгаар гаран машины цонх тогшив. Бумаа цонхоо нээв.- Хүүе наад нүүр ам чинь яагаа вэ? алив манайд орьё .- Үгүй ээ яаж ийм нүүртэй орхов хүүхдүүд юу гэж бодох юм билээ. Найз нь орохгүй ээ.Энхриймаа хэдий шалсанч орсонгүй . Тэгвэл Хоролоо эгч манайд хононо.. тэр холоос ирчихээд хоноод яваг даа. Тэхүү ..- За за тэгвэл найз нь өглөө ирье дээ.. гээд яваад өгөв.Энхриймаа гайхан Бумаа хүнтэй гар зөрүүлэх хүн биш дээ. яахаараа гэж бодон гэртээ оров. Цэцэгээд, Бумаа орж ирэхгүй явчихлаа гэхэд дугарсангүй. Үдэш болж Хоролоо хөгшинийг Баярцэцэг дагуудан дээд давхарт өрөөндөө цуг унтахаар дээш гарав. Цэцэгээ буйдан дээр суун- Хөөрхий минь дээ. Хоёуланд нь ямар их ачтай хүн билээ дээ. өөрсдөө очдог байтал хөөрхийг нааш нь явуулаад бүр санаа зовчихлоо..- Харин тиймээ өдөр би бүр санаа зовоод л байлаа. Яаж гэртээ ганцаараа байдаг бол доо. өрөвдөөд байх юм.- Нээрээ өнөөдөр нөгөө Бүрнээ ирсэн .. муу новш дургүй хүргээд ёстой нэг ажлаар нэг юм болсон Төрөө зодох гэж дайраад би салгах гэж үйлээ үзсэн шүү.

Урд шөнө тэхдээ Бумаагийн хашаанд очсон юм шиг байгаан .. Бумаа ганцаараа Бүрнээ яахав дээ ууж байгаад л хэдэн найзтайгаа ирсэн юм гэнэ лээ. Бумаагаас чамайг асуугаад зодоон болсон юм уу? даа..- Юу гэнэ ээ . тэр муу одоо хэн бэ? Би одоо айхгүй нэг мөр цэглэнэ ээ… даанч Бумаагийн нүүр хөхөрч хавдсан байсан юм аа. олуулаа хүн зодоод би тэр мууд хэн болохоо нэг харуулна аа яахав…- Бумаад харин зодуулсан юм биш үү. хоёр нүд нь таг болчихсон явна лээ. Төрөө харин зодох гээд зод чи .. хуулинд өгнө гэж томорч томорч явсан..- Яадаг муу шаар вэ? Энэ ёстой гай болно шүү. Би ч яахав.. гэмгүй хүмүүст гай болох нь л дээ. Найз нь энэ асуудлыг дуусгах цаг нь болжээ..Энхриймаа санаа алдан Бумаадаа ёстой гай боллоо шүү. Намайг өмгөөлж тэгж байдаг. Тэгхэд би гэж хүн … яамаар ч юм бэ дээ. гэж дотороо бодол болон суув. Хаалга дугаран Бадрал инээмсэглэн орж ирэв. Цэцэгээ , Бадралыг харан… За ах минь яасан гоё болоо вэ? ганган залуу байсан байна шдээ .. та хаачаад ирэв ийм шөнө болтол… Бадрал буйдан дээр суун…Энхриймаагийн хийж өгсөн цайнаас балгаад..- Ажилдаа буцаад орчихлоо.. Ах нь ажилтай болчихлоо шүү дээ. Өнөөдөржин гадуур явлаа..Энхриймаа баярлан .. тийм үү? та минь мундаг юм аа. Би танийг ч юу л болдог бол гэж айж байлаа.- Аав нь нүүр байна ш дээ. Архинаас гарчихсан гэсэн чинь сар ямарч байсан харна .. үнэхээр ажилдаа орох хүсэлтэй . тэр хамааралаа гээчихсэн бол бид дэмжинэ ээ .. та манайд чухал хүн гэж хүртэл хэлсэн гээд боддоо…Бадралын ийм баяртай царайг Энхриймаа хараагүй их удсан болоод ч тэр үү? Аавынхаа хажууд суун гараас нь атгав. Бадрал цайгаа ууж дуусаад. ..- За Цэцэгээ минь би бас сонинтой. Ах нь өглөө Энхриймаагаас дуулсаан .. Манай нэг найз Хурандаа хүн байдаг юм. Ах нь шийдчихсэн шүү..- Юу гэнэ ээ. ахаа шийдсэн гэдэг чинь юу гэсэн үг үү…- Ахыг нь архичин гэж халгаад хаячихсан найз минь өнөөдөр намайг архинаас гарсан гэсэн чинь урдуур минь бөмбөрөөд л миний ганц найз минь байхгүй юу? шийдсэн гэдэг чинь шийдчихсэн л гэсэн үг…- Би нэг л их сайн ойлгодоггүй.- Уул нь тэр хүүхэд чинь хамаагүй л байсан юм байна шдээ. хамтад нь шүүхээр ороод гараад ирэх л байж.. хэрэг мандуулсан нөхөр байсан бол харин их юм болох байлаа. Цаад эзэд нь олдсон болохоор та нарыг дахиж дуудахгүй байх.. харин тэр нөхөрөө сайн хашраагаад ав.. өөрт нь битгий хэл цагдаагийн үүд сахиад хэдэн хоног гүйгээд юм бодно биз. Та хэд харин битгий цуг явж санаагаа чилээ.. болчихсон дүү минь..- Баярлалаа та чинь ямар сайхан мэдээ дуулгав. Дотор бүр онгойгоод .. ахаа баярлалаа танд..Зүгээр дээ . Миний дүү чамд харин би баярлах өртэй хүн чиний ачийг бид хэзээд марташгүй шүү дээ. ийм жаахан юманд . за аав нь орж ээжид нь дуулгая . хогийн архичинг хэдэн жил хог дээр нь хаячаагүй. Их ч зовоосон доо муу ханийгаа ээж чинь байгаагүй бол би өдийд аль эрт тэр өвгөнтийн архичингийн амьдралд дахиж сэхэхээргүй орчих байсан юм. Хань минь ямар их баярлах бол доо.. гэсээр гараад явчихав. Энхриймаа .. Цэцэгээ рүү харвал.. тэрээр чимээгүй уйлж байв. Энэ магадгүй Бадралын хувьд жаахан асуудал байсан байж болохч Цэцэгээгийн хувьд хоолойд нь тулсан маш том асуудал байсан юмсанж.. Цэцэгээ .. нулимстай босон Энхриймааг тэврээд ..- Баярлалаа найз минь чамдаа баярлалаа. Би одоо ахтай ярилаа. Ахынхаа утсыг залгахаар ямар их айж санаа зовдог байв аа. Танай аав ёстой мундаг хүн би анх танайд орход ямар хүн байлаа. Тэгхэд би ёстой арчаагүй архичин байна гэж бодсон шүү. одоо тэр бодлоосоо ямар их ичиж байна гээч …- Зүгээр дээ. миний найз….Цэцэгээ ахруугаа шууд залган санаа зовох хэрэггүй гэдэг сайхан мэдээ дуулгав.Энэ өдрөөс хойш 5 хоногийн дараа Цэгмидэд тодорхой хэмжээний хохирол барагдуулах торгуул ноогдуулаад тэрнээс хойш дахиж дуудаагүй билээ. Харин Бүрнээгийн ээж гэх авгай.. Энхриймааг хаана байгааг заалгахаар .. Цэцэгээгийн ажлаар эргэлдэж эхэлжээ.. Цэцэгээ хэзээч гэрээ зааж өгөхгүй гэдгийг хатуу хэлнэ бүр хэрэлддэг ч Энхриймаад энэ тухай ганц ч үг үл хэлнэ.Хард Билгүүн үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *