Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 23-р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 23-р хэсэг

16 секунд уншина
0
0
695

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 23-р хэсэг Үд өнгөрч байв. Гадаа машин чагнаалдах сонсогдов. Энхриймаа цонхоор харвал Сүрэн хашааны хаалга онгойлгох гэж буй бололтой хаалга руу алхана. Энхриймаа хэн байдаг билээ гээд лавлан харвал Хоролоо хөгшин тортой юм барьчихсан хаалгаар орж ирж байв. Энхриймаа нүдэндээ итгэж ядан энэ чинь … яадаг билээ.. гэсээр халаадаа нөмрөн байшингийн хаалгаар гаран Хоролоо хөгшинг тосон очив. Хоролоо хөгшин ..Энхриймааг үнсээд- Ишш чи минь яасан их тураав дээ. Энхцэцэгийгээ санаад болдоггүй бүр нойр хулжаад өнөөдөр Бумааг хүргэж өг гэж загнах шахам хэлж байж ирлээ.- Яанаа харин бид очих ёстой юмсан .. яадаг билээ .. уучил эгч минь..- Хүүхэдтэй хүн яаж ийм хол газар явах вэ ?- За орцгооё .. алив гэсээр Хоролоо хөгшинийг түшин .. Бумаа ингэхэд хаачаав.- Энэ хавьд хүнтэй уулзах ажилтай гээд сая явчихлаа. Муу золиг зодоон цохион хийсэн бололтой.. нүүр ам нь шалбарчихсан юм надад загнуулаад … чамаас ичиж байгаа юм байлгүй дээ.- Тэгээд бие нь зүгээр биз дээ.. яасан юм бол доо.- Хэн мэдэх вэ? Шөнө гадаа машин чагнаалдах шиг л болсон юм .. зөндөө удаж орж ирсэн би анзаараагүй .. Өглөө л харлаа…Энхриймаа .. Хоролоо хөгшинийг түшин гэртээ орон цай аягалан тавагтай идээ урд нь тавив. Сүрэн хөгшинийг их л дотноор- Та минь манай Энхцэцэгт их сайн юм аа даа. Арга ч үгүй биз дээ. Эмээ нь болсон би төрөх үед нь ч хажууд нь байж чадаагүй. Та л миний муу охинд тус болсон доо.- Нэг нэгэндээ тус дэм болох нь дээдсээс минь өвлөгдсөн нэг ёсондоо ёс юм шүү дээ. Энхцэцэг минь хаана байна.Энхриймаа , Энхцэцэгийг өрөөнөөс нь тэврэн авчираад Хоролоо хөгшиний энгэрт тэврүүлэв. Хоролоо хөгшин Энхцэцэгийг үнэрлэн нулимсаа унагасанч жижигхэн бор гараараа арчаад…-

Жаалыгаа яасан их санав даа. Зурагтаар хүүхэд гарахаар л санах юм. Охины минь хүүхдүүд ирэх хэдийч бага байхаас цаад эмээ, өвөөтэйгөө ойр дотно гэрт ер тогтохгүй юм.Хоролоо хөгшин Энхцэцэгт үнэн зүрхнээс сайн билээ. Яагаад сайн байдагийг ч Энхриймаа гадарладаг яг Цэндээхүү хөгшин насан эцэслээд удаагүй байхад тэдний хашаанд нялх хүүхдийн дуу цангинаж Хоролоо хөгшиний уйтгар гунигийг бага боловч үргээсэн болохоор гэж боддог юмсанж… Хоролоо эргэн тойрноо ажиглан харангаа..- Энэ Цэцэгээгийн нөгөө яриад байсан байшин байх нь ээ. яасан элбэг байшин бэ? Та хэд минь сайхан байшинд оржээ. Хашаа нь ч том юм. Энхцэцэг минь эмээ, өвөөгийнхөө хажууд ирчихсэн хойно одоо алзахгүй ээ. Та хэдийгээ ийм сайхан байгаад хөгшин миний санаа ч амарлаа…Энхриймаа .. Хоролоо хөгшинийг ганцаараа яаж өдөр хоногийг өнгөрөөж байгаа бол гэж бодохоор маш ихээр өрөвдөв. Бумаа мэдээж ажил гээд явчихана гэрт Хоролоо хөгшин л үлддэг байж таараа … Надад ямар их тус дэмтэй байлаа даа. Болдог бол …. гэж бодонгоо ..- Та өнөөдөр энд хоноод явна биз дээ .. хол газар ирчихээд… Одоо удахгүй Баярцэцэг.. Баянжаргал хоёр ч ирнэ.- Уул нь ч .. Бумаа тэхдээ юу гэх юм бол доо..- Би хэлчихэнэ ээ… та хоноод яв..Хоролоо хөгшин дотороо хүүхэд адил баярлан дээлээ тайлан тухлаад Энхцэцэгийг энгэртээ тэвэрсээр суув.. тэдний ижил дасал болсон сэтгэл зүрх төрснөөс өөрцгүй магадгүй түүнээс илүү ч байж мэдэх юм…Сүрэн , Хоролоо хөгшин хоёр элдвийг хуучлан ярилцаж суусаар Сүрэн цаг харан- Өө Баянааг цэцэрлэгээс нь авах цаг болжээ.. Би явчихаад ирье . та одоо охиныг Энхриймааг тэврүүлээд сайхан амраад байж бай.. ядарчихлаа..- Зүгээр дээ. би юу гэж ядрах вэ? дээ ..Энхриймаа .. охиноо Хоролоо хөгшинөөс аван хөхүүлээд унтуулав. Баярцэцэг хаалгаар орж ирэн Хоролоо хөгшинийг харан баярлан гүйн ирж тэврээд..- Эмээ .. та хэзээ ирсэн юм бэ? Би энэ амралтын өдрөөр танайд очно гэж ээжтэй уул нь ярьсан юм.- Эмээ нь хэдэн цагийн өмнө ирсээн миний охины хичээл ном сайн уу? ивий минь гэж ямар их санав даа. Алив миний хүү …Хөгшин тортой юмнаасаа чихэр атгаад Баярцэцэгт өгөв. Баярцэцэг баярлан аваад нэгийг задлан амандаа хийн- Эмээ таны авдарны чихэр мөн байна. тэхдээ яагаад таны авдарны чихэр бусад дэлгүүрийн чихэрнээс илүү амттай байдаг юм бол .. уул нь адилхан л чихэрнүүд…- Охин минь дээ.. Чихрэндээ гол нь биш шүү дээ. гээд хацар дээр нь үнсэв.Хоролоо хөгшины авдарны чихэрийг бүтэн жил идсэн хүүхдүүд яалт ч үгүй.. Цэцэгээгийн хүүхдүүд билээ. Хоролоо хөгшинч тэтгэвэрээ буухаад заавал чихэр авдаг байсан юмсанж. Энхриймаа хоол хийхээр мах гарган хэрчинэ. Хоролоо хөгшин Баярцэцэгийг хажуудаа суулган толгойг нь илэн яриа өрнүүлнэ. Баярцэцэг, Хоролоо хоёр үнэхээр дотно билээ. Удалгүй Баянжаргалч ирж Хоролоо хөгшинийг харан мөн л гүйн ирэв. Энэ бол үнэхээр Хоролоо хөгшин ямар сайн хүн бэ? гэдгийг гэрчилнэ. Орой болж Цэцэгээ ажлаасаа ирэв. Хоролоо хөгшин рүү нүдээ томруулан харсан аа.- Та минь хэзээ ирээ вэ? … ямар сонин хүн бэ? Бид очих ёстой юмсан .. уучлаарай эгч минь .. гээд Хоролоо хөгшинд ирж үнсүүлэв..- Та хэдийгээ санаад тэсэхгүй хүрээд ирлээ…- Би амралтын өдөр очих гээд л бодоод байлаа. За та хоёр минь ямаршуу байна.Цэцэгээ , Хоролоо хөгшин хоёр бас л яриа өрнүүлэн нилээн орой болгов.Гадна машин чагнаалдав.Хард Билгүүн үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *