Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 22-р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 22-р хэсэг

13 секунд уншина
0
0
573

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 22-р хэсэг Орой Цэцэгээ ажлаасаа ирэн Зоригтыг ирсэнд баярлан бас найз бүсгүйтэй нь танилцав. Золоо , Баярцэцэгийг дагуулан өрөөнд нь орж хонохоор болжээ. Учир нь Зоригт болон Ундармаа хоёроос олон зүйл шалгаагаад ам нь хуурай байхгүй байсан тул Энхриймаа түүнийг амьхандаа холдуулж байгаа нь энэ … Цэцэгээ , Энхриймаа хоёр хүүхдүүдээ унтуулчихаад өнөөх буйдан дээрээ сууцгаан ярилцана. Цэцэгээ .. санаа алдангуй …- Өнөөдөр Төрөө ажил дээр орж ирсэн .. хөөрхий минь турсан гэж жигтэйхэн би нүд хальтраад ийм залуу байгаагүй дээ гэж бодсон өнөөдөрөөс ажилдаа орж байгаа юм гэнэ …- Хөөрхий дөө намайг зовж зүдэрч явах цагт ямар их тус болж байсан гэж санана . чиний мэдэхгүй зүйлс бий бий найз нь их муу хүн юм даа. Ийм үед нь хажууд нь байж чадахгүй. Өөрөө жаргалтай сайхан амьтан байгаад байдаг… бодохоор л өрөвдөөд байх юм ..- Миний найз Төрөөтэй нэг уулзаж ядаж сэтгэл санаагаар дэмжвэл чи юу гэж бодож байна.- Харин л дээ… \санаа алдав\Цэцэгээ ярианы сэдэв өөрчлөн : Урнаа бас манай ажил дээр ирээд уйлсан амьтан л ирээд явлаа. Цэгмидийн хэрэг шүүх рүү шилжиж байгаан байхаа.. Цаад хүнд гарууд нь олон удаагийн үйлдэлтэй том хулгайч нар байж муу дүүг минь хөлдөө чирээд амьдарлыг нь балалчих вий дээ. Урнааг хараад өнөөдөр ямар их өрөвдөв дөө. Яамаар юм бэ дээ мэдэхгүй . Ахын минь ганц хүү юм шүү дээ. Шоронгийн хаалга татуулчихвал би ахынхаа нүүрийг яаж харах билээ. Цэцгээгийн нулимс бүрхээд ирэв. Энхриймаа , Цэцэгээг аргадан …- Арай шоронд жаахан хүүхэд аваачаад цоожилчихгүй байлгүй дээ… өө нээрээ аавын нэг найз бий дээ хэн билээ дээ мартчихаж ээ ямарч байсан орост нэг байранд цуг байсан юм гэсэн манайхаар ирдэг байсанч аав архинд ороод өнөө найз нь ч чи архи ингэж уух юм бол харьцахгүй гээд гарч явж байсанг санаж байна. тэр ах нилээн том албан тушаал хашдаг хүн байх шүү.Цэцэгээ , Энхриймаа руу горьдлого найдварын гал ассан нүдээр харан- Тийм гэж үү?- Тиймээ найз нь маргааш ааваас асуугаад нэг үзье. Үй зайгүй найзууд байсан аав одоо уухаа байсан юм чинь тоож юун магад…- Тэгээрэй миний найз асуугаад …- За одоо миний найз тайван сайхан амараарай ойлгосон уу?Энхриймаа өрөөндөө ороод унтаад өгөв. Цэцэгээ зурагтныхаа урд буйдан дээр

Баянжаргалын унтаж буй царайг өхөөрдөн хараад хацар дээр нь үнсээд … сэтгэлдээ Баянмөнхийг асар их санаж байвч Өвөө бас амин найз Янжаа нь хажууд нь байгаа гэхээр тайвширч байлаа. Ажил нь хол тул өглөө эрт эхний автобусаар шахуу Цэцэгээ гэрээсээ гардаг билээ. Тэр ёсоор эрт босон ажилдаа явав. Хүүхдүүд ч босч хичээл цэцэрлэгтээ явцгаав. Зоригт , Ундармаа хоёр орж ирэн Энхцэцэгийг үнсээд- За ах нь явлаа хадамуудтайгаа танилцаад ирье амжилт хүсээрэй . . за эгч дүү нь маргааш өглөө ирье. За бака ..- Хүүе та хоёр цай уугаад гараач юм хум идсэн юм уу?- Идсээн эгч зүгээр …Зоригт гараад явав. Энхриймаа, хайр татах үрээн хараад ямар үйлдэл хийх гэж байсанаасаа өөрөө ичин .. үр минь ээж нь чамайгаа яаж тэгж бодож чадсан юм бол миний охиныг аварсан ачтан бол хоёрдугаар ээж чинь Цэцэгдэлгэр юм шүү дээ гэж шивнэн инээмсэглэв. Гаднаас Бадрал ёстойл гоё ганган гэх хувцасаа өмсөөд ороод ирэв. Энхриймаа гайхан- Хүүе аав минь та чинь яасан гоё болчихсон юм бэ? хаачих гэж байгаа юм.- Аав нь өчигдөр шөнөжин бодож хонолоо..хүү минь эхнэртэй болох гэж байгаа юм байна. Аав нь алдаагаа засна аа. Хүүдээ юу ч өвлүүлж үлдээж чадахгүй эцэг хүн гэж яваад яахав. Аав нь ажилдаа орно оо.- Аав минь дээ . таныг хуучин ажил чинь авахгүйл болов уу? бөөн өрөнд унагаасан гээд хэсэг асуудал үүссэн биз дээ.- Миний хоёр гар хөдөлж байгаа цагт аав нь алзахгүй ээ. Архи дарсаа ч больчихсон учирлаж гуйгаад сөгдөөд ч болов орно доо. Би тэр газар ямар их юм хийлээ дээ мартчаагүйл байлгүй ..Энхриймаа аавыгаа үнэхээр сэтгэлийнхээ гүнээс хэлж байгааг мэдрэв. Тэрээр өчигдөрийн ярьсан аа санан..- Ааваа танд нэг хэлэх юм байна аа…- Юу миний охин хэл хэл…Энхриймаа , Цэгмидийн болсон хэрэг болоод бүгдийг аавдаа өөрийн мэдэх хэмжээгээр хэлээд … Ахынх нь ганц хүү болохоор манай Цэцэгээ шаналаад байх шиг байна. Ах нь харин солонгост харалчихсан болохоор наашаа ирэх хэцүү зарим юмаа Цэцэгээ ахаасаа одоохондоо нуугаад байгаа юм шиг байна лээ.- Хурандаа Тайвантай уулзах юм байна даа. Муу найзыгаа их ч гомдоосон доо . намайг архинаас гарсанг хараад ганц баярлах хүн чинь Тайван ах чинь даа бусад нь ч цагаан атаархалтай хүн гэж муухай юм аа. аавд нь архи задалж өгсөн хөгийн арчаагүй найз нар хүртэл байна. Хүний сайн сайханд яагаад баярлаж болдоггүй юм бол… за тэр ч яахав . Цэцэгээдээ тус бололгүй яахав.Бид нар бас чамд ямар их тус дэм болж байна .Бид энэ сайхан сэтгэлтэй бүсгүйд өртэй хүмүүс шүү. Хүн юугаар ч тусалж болно. Чадхаараа аав нь хөл хүрэх газраараа явна аа. Байрны найзууд минь бүгд томорцгоосон хогийн архичин би л …. гээд санаа алдан Хурандаатай уулзана аа гэсээр гараад явчихав.Энхриймаа аавынхаа занг сайн мэдэх тул сая нэг санаа амарч … хөөрхий дөө муу аав минь орост сургууль төгссөн мундаг хүн дээ. даанч одоо тоодог болов уу даа.Үнэхээр Бадрал архинд ороогүй бол амьдрал нь ямар байх байсанг таашгүй . тийм чадалтай .. инжнер хүн байсан билээ…Хард Билгүүн үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *