Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 21 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 21 – р хэсэг

17 секунд уншина
0
0
642

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 21 – р хэсэг Энхриймаа байшинд орвол Бадрал сууж байв. Энхриймаа аав руугаа зөөлнөөр- Уурлаад яахав дээ аав минь дүү маань эрүүл саруул ирсэнд нь баярлахгүй байна уу? орон дээр сууж байсан охин манай Зоригтын найз охин нь гэсэн..- Муу золиг тэр чигтээ явахгүй.Найз охин нь гэнэ ээ…. Тэр охин намайг их гайхах шиг харагдсан аав нь ямар аймар хүн бэ гэж бодсон байхдаа…- Харин яасан юм бол доо…Эхриймаа , Бадрал хоёр ярилцаж байх зуур Зоригт орж ирэв. Тэрээр аавруугаа ойртон .. тэврээд миний аав мундаг байна шдээ. та чадсан байна. Та тэр хар усыг хаяж чадаж ямар сайхан юм бэ? ааваараа хүү нь бахархаж байна гээд чанга хэлэв. Нээрээч хар усанд толгойгоо мэдүүлсэн он жилүүдийн дараа Бадрал эцэг хүн шиг хүүгээ загнасан нь энэ юм. Бадрал хүүгээ тэврэн- Аавыгаа уучлаарай. Чамайг ажилд тэр тусамаа мөнгө олох гэж хөдөө хээр явсан нь миний л арчаагүйнх аав нь хүүдээ даанч өгөх юм үлдээсэнгүй. Хар уснаас болж хамгийн эцсийн хөрөнгө болох хашаагаа зараад уучихсан.Миний хүү харин аавыгаа өршөөгөөрэй.- Намайг уучлаарай ааваа … надад юу ч хэрэггүй . та минь ялж чадлаа шүү дээ. хар усыг ялчихсан байна. та бол миний баатар . аав минь хүү нь хичээнээ өөрөө амьдарлаа аваад явчихана та битгий санаа зов. Харин ээжийг асар ач , зээгээ асар аав минь …Бадрал хүүгийнхээ хацар дээр үнсэн :-

Ивий дээ үр минь өвдөөгүй биз дээ .- Юун өвдөх харинч дахиж алгадуулмаар байна . өвдөөгүй ээ аавааЗоригт аавынхаа согтуурхах цагаас эхлээд түүнийг үл ойшоодог байсан ба үнэхээр ч Бадрал тухайн үед Зоригтыг зодож ,занчих сөхөөгүй архи уудаг байсанж харин хаа очиж хүүхдүүддээ гар хүрдэггүйч түүний үглэж хашгирах нь ядаргаатай зүйл байсан юмсанж . Зоригт маш ихээр баярлаж байгаа нь аавынхаа энгэрээс архины нэхүүн үнэр бус аавынх нь өөрийнх нь үнэр үэртэж байгаад хязгааргүй их баярлаж байв. Энхриймаа аав хүү хоёрын уулзалтыг хараад нулимсаа арчаад .. аав минь одоо бэртэйгээ танилцахгүй юм уу?- Нээрээ тийм миний хүү найзтай болоо юу?- Тиймээ ааваа бид хоёр нэг газар ажилладаг юм. Ундармаа маань надаас 4 эгч манай компанид орчуулагч хийдэг юм.Энхриймаа инээмсэглэн ..юу гэнэ ээ? 4 эгч гэнээ.. чамтай чацуу юмуу гэж харагдсан даа. Тэгээд ямар хэлний орчуулагч юм. Чамайг яаж тоосым дээ…- Тоолгүй яадаг юм . бид хоёр гэрийнхэнтэйгээ танилцаж яваа юм. Маргааш Ундармаагийнд очно. За тэр яах вэ? Манай сахиусан тэнгэр хаана байна.Энхцэцэгийн өрөөнд орон унтаж буйг нь хараад инээмсэглэн ..ямар том болоо вэ? ёстой миний эгч яг мөн дөө.. ингэхэд эгчээ энэ юун байшин бэ? ямар том байшин бэ?- Цэцэгээгийн байшин байгаамаа гоё байгаа биз.. Бид нар нэг дор сайхан байгаа… чи одоо эргэж явахгүй юм байгаа биз дээ.- Цэцэгээ эгч минь ч гараад өгчээ. Аштай юу даа. Би явна ш дээ. 7 хоноод буцна. Өвөл харин жинхэн гэртээ байна даа. Улирлын чанартай..- Тэгээд болмоор юм уу? цалин мөнгө нь …- Эгч минь харинч барилгаас дээр алив нааш иргээд халааснаасаа дугтуйтай мөнгө харуулав зөндөө ширхэг 10000 мянгатын дэвсгэрт байх ба 10 – ийг сугалан .. май эгчээ Энхцэцэгт минь хэрэгтэй юмыг нь авчихаарай. Инээмсэглэв.- За яах вэ? эгч нь болж байгаа ээж , аавд л өг . ..- Би танд өрөө дарж байна аа гээд бодчих хариутай бол бариутай гэдэг байхаа…Энхриймаагийн халаадны халаасанд хийчихээд гараад явав. Үнэндээ Зоригт ийм хүн байгаагүй юм. Энхриймааг ажилтай байхад арван жилд бас оюутан байхдаа байнга мөнгө шалж загнуулан, чимхүүлэн байж авдаг байсан юмсанж. Энхриймаа хэдий хатуурхавч Зоригтыг хоосон явуулж байсан удаа байхгүй билээ. Бадрал инээсээр Зоригтын ардаас гарав. Эхриймаа , Энхцэцэгийг сэрэхээр гэртээ орьё гэж бодоод мөн хүүхдүүдийн хичээл сургуулиас ирэх цаг дөхөж байгаа тул цай чанаж зогсов. Цай болохтой зэрэгцэн Золоо , Баярцэцэг, Баянжаргал 3 орж ирэв. Золоо хичээлээсээ ирээд заавал Энхцэцэгийг орж ирж үнсдэг тул чимээ гаргаад сэрээчихэв. Золоо инээн хардаа эгчээ намайг хүлээж байсан юм шиг сэрж байгаа биз. Дүүгээ их саналаа.нээрээ өлсөж байх чинь вэ? хоол хийсэн юм уу эгээ….- Чи энэ Баярцэцэгийг хардаа .. орж ирээд хувцасаа солиод гараа угаагаад дараа нь идэж уух юмандаа хүрч байхад. Жаахан хүүхдээс долоон дор наад гар мараа угааж хүүхэд тэвэрч байлдаа. Урд гэрт хоол хийсэн та нар тийшээ ороод идчих…Баярцэцэг, Баянжаргал хоёр Сүрэнтэй маш дотно Золоотой бүр ч дотно билээ. Хоёул шууд урд гэр рүү явчихав. Золоо , Энхцэцэгийг тэвэрсэн чигээр би дүүгээ аваад түрүүлээд орлоо шүү.- За байз .. Ах чинь ирсэн зочинтой байгаа. Би хувцасаа солиодохьё хамт гарья- Юу ах уу? хэзээ тэр вэ? алив хурдалаа .. тэхдээ юун зочин билээ…- Найз охинтойгоо…- Найз охин гэнэ ээ… бүр сонирхол татчихлаа…Золоо яаруулсаар гэртээ оров. Баярцэцэг , Баянжаргал хоёр ширээ тойрон хоол идэж байх ба орон дээр Зоригт наад талд нь нэгэн охин сууж байгааг харав. Бадрал хоймортоо суучихсан Зоригттой юм ярьж байгаа янзтай . Сүрэн , Золоог Энхцэцэгийг тэвэрсэнийг хараад..- Хүүе миний охиныг дааруулчихаваа. Алив наашаа ээж нь тэврье. Ах чинь ирсэн . хоолоо ид хөрчихлөө дөө ээж нь халаах уу?- Зүгээрээ ээж … хүүе ахаа та ямар удаан алга болдог юм бэ? хичнээн их санаа зовов оо хааччихсан юм .ахаа энэ … аая бас нэг охин дагуулчихажээ.- Өө миний дүү хичээл ном сайн уу? хөдөө сүлжээгүй газар л байлаа.- Сайн сайн … Ийм хөөрхөн эгч манай муухай ахыг тоолоо гэж үү?Зоригт сандрангуй Ундармаа руу харан .. би чамд хэлж байсан даа. Манайд нэг эрхийн балай дүү байдаг гэж хамаагүй яриатай …- Би юу даа . эрхийн балай гэнэ ээ.Бадрал инээмсэглэн миний охин хоолоо идээ. Ах нь ирчихсэн байхад баярлахгүй байна уу? хүн ирчихсэн байхад ахаараа тоглохоо боль … Золоо ахынхаа чихэнд ахаа нээрээ энэ охин таныг яаж тоосон юм бол… би асуучхуу? инээмсэглэн хоолоо идхээр холдов.Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *