Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 20-р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 20-р хэсэг

16 секунд уншина
0
0
765

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 20-р хэсэг Орой болж Бадралын гэрийнхэн орж ирэв. Цэцэгээ аяга тавагаа янзлан өрөв. Энхриймаа инээмсэглэн мишээгээд сайхан байшин байна шүү. ёстой сайхан юм аа. хэдүүлээ гэрт амьдарсаар том байшинд орж ирсэн чинь эвгүй ч юм шиг Баянаа хаана байна аа. төөрөх вий дээ ..- Харин тиймээ нүүрэн дээр л байдаг улсууд тусдаа өрөөнд орчихоор эвгүйч юм шиг ямарч байсан миний найз энэ жижиг өрөөнд нь орчих хүүхэд агаар салхи үзээд яг тохироно.- Би бодохдоо одоо гэртээ…- Юу гэсэн үг вэ? гэртээ байгаатай ялгаа юун… арай гэртээ ирээд биднийг энэ том байшинд үлдээх гэж байгаа юм биш биз ..- Үгүй дээ яаалаа гэж…- Энхрий минь тэглээч сайхан том ортой өрөө байна та хоёрт яг тохироно ..Энхриймаа инээмсэглэн дахиж үг дугарсангүй. Баярцэцэг харин дээд давхарт нэг өрөөг өөрийн болгоод өөрийн зүйлсээ оруулаад төвхнөөд. Ээж би тэхдээ унтахдаа доошоо буугаад ирж болно биздээ. Ганцаараа унтана гэхээс айгаад байна аа.Цэцэгээ охин руугаа хараад бололгүй яахав дээ. одоо энэ байшин бид хэдийн гэр болсон шүү дээ. Бадрал , Цэцэгээ рүү дөхөн …. миний дүү энэ хажуу граж чинь цоожгүй юм. Гэр барааны юм алдагдах вий дээ.- Цоож байгаа ах аа. гэрийн маань нэг цоож аан энэ байна гэсээр өгөв.Золоо том өрөөний буйдан дээр суун одоо аниа зурагтаа томсогочихвол болох гээд байна даа. Эндээс арай жижигхээн …. гээд инээвхийлэв.Үдэш болж Энхриймаа өрөөндөө орон

Энхцэцэгийг унтуулаад гарч ирэв. Бадралынхан гэртээ орцгоожээ. Цэцэгээ хөргөгчнөөс нэг дарс гарган задлаад ширээн дээр тавин хундагалаад Энхриймаатай хэдэн хундага уунгаа…- Хоёулаа жижигхэн гэрээс ингээд том байшин дарс шимээд сууж байдаг . хүний амьдрал сонин юм шүү тиймээ ….- Харин би л сонин байна. Чамтай танилцаагүй байсан бол миний амьдрал ямар байх байсанг таашгүй .. чамдаа би их өртэй хүн дээ.- Өр ,мөр гээд хүний зан гаргаад байгаарай чи …харин чи байгаагүй бол энэ хэдэн хүүхдээ яаж аялуулж байх байсан бол доо .. найз минь чамдаа баярлалаа хажууд минь байгаад…Хоёр найз Энхцэцэгийг сэрэх хүртэл сайхан яриа өрнүүлэн сууцгаав.Шинэ газар ирсээр овоо хэд хоноод авав. Золоогийн сургууль арай хол тул хөөцөлдсөөр Баярцэцэгийн орсон сургуульд оров. Баярцэцэг сурлага сайн тул сургуулийн захиргаа элдэв янзын юм нэхсэнгүй оруулав. Золоо харин төгсөх анги болохоор шинэ орчин төдийлөн таалагдахгүй байгаа нь анзаарагдана. Цэцэгээ ажилдаа яван Энхриймаа охиноо харна. Баянжаргалч ойролцоо нэгэн цэцэрлэгт явна. Түүнийг хари Сүрэн авч хүргэж өгдөг ажилтай болов. Баярцэцэг ,Золоо хоёр сургуульдаа явна. Золоо хагас , бүтэн сайнаар ажилдаа явдаг Баярцэцэг хааяа амралтын өдрөөр Цэцэгээг зөвшөөрвөл мөн ажилдаа явдаг болов. Дэлгэрбаяр солонгос руу яваад хэд хонож байгаа бөгөөд Амгалантай нэг газар ажиллаж байгаагаа дуулгасан билээ. Харин түүний шийдэж амжаагүй явсан асуудал бол өнөөх Цэгмидийн мандуулсан хэрэг болой. Одоо хүртэл шийдэгдэхгүй сунжирсаар байгаа нь Урнаад маш их дарамт болж байгаад Цэцэгээ мөн санаа зовсоор. Нэгэн өдөр Энхриймаагийн утас дугарав. Энхриймаа утсаа аван …- Байна уу? хэн бэ?- Өө эгч сайн уу? Зоригт л байна шдээ. та хэд нүүчихсэн юм уу?- Сайн уу? миний дүү хаана байна . тиймээ нүүсэн чи хотод ирчихсэн байна уу? ярих ч үгүй сэтгэл санаа зовоогоод ёстой нээрээ чамайг даа.. хаана байгаан..- Эгчээ жаахан удаан ярил даа … тиймээ би ирчихсэн .. сүлжээгүй газар байсан юм чинь … аав ирсэн юм уу? одоо очлоо хаягаа явуулчих ..- Чи 7 буудал гэсэн автобусанд суугаад …- Эгчээ мессеж биччихээ… за удахгүй уулзаяа…Энхриймаа баярлахын ихээр баярлаж муу золиг чинь хэр удаж ирж байгаа билээ дээ. Утсаа салгачихдаг нь яаж байгаан бол гэж үглэсээр ээждээ дуулгав.Сүрэнгийн санаа зовнисон царай сарнин алга болж … ээ гялай минь гэж хүү минь ирэх нь ээ. алив ээж нь хоол унд бэлдье .. Миний охин дүүгээ тосоод аваад ир цаадах чинь олохгүй бол яанам.. Бадрал минь ач охиноо харж бай. Хүү ирэх нь гэхийг сонсож байна уу?- Хэл сураггүй алга болчихдог өөдгүй муу амьтан тэрнийг битгий оруул ээж , аавыгаа санаа зовж байгааг мэдэхгүй хүүтэй байгаад яадаг юм.- Юу гэж байгаан чи ганц хүүгээ арайч дээ .Уурын мунхаг хүн шүү.Бадрал хөмсөгөө атируулан гэрээс гараад явчихав. Сүрэн ардаас нь гарсанаа эргэж орж ирээд инээмсэглэн .. аав чинь байшинруу орчихлоо. Энхцэцэгийг харах нь лдээ.. цаанаа надаас илүү баярлаж байгаа зайлуул их гомдож дээ.. Энхриймаа дүүгээ тосохоор автобусны буудал руу алхав. Жаал хүлээсний дараа Зоригт автобуснаас буун гарч ирэн Энхриймааг тэврэн өргөн эргэлдүүлэв. Зоригт эгчийгээ маш их санасан үе юм уу? Баярлахдаа эгч хоёроо өргөөд эргүүлчихдэг юмсанж…- Сайн байна уу? эгч минь та чинь жигтэйхэн турчихаа шив. За аав , ээж сайн Золоогийн хичээл сайн уу? манай бяцхан гүнж юу хийгээд байна..- Сайн сайн чи чинь хэл чимээ өгөхгүй сонин хүн юмаа. Ямар их санаа зовж байсан гээч бүр цагдаад хэлж хайлгах талаар бодож байлаа.- За цагдаа нь юүчив дээ. Эр хүний жаргал хаана гэдэг билээ эгчээ..- За битгий дэмий донгосоод бай … юу вэ? юу барьчихсан юм.- Аав , ээждээ хоосон юу гэж орхов дээ. Ундармаа … Ундармаа.. гэв.Энхриймаа ийш тийш харав. Зоригтын хажууд нэгэн өндөр бор охин зогсов. Зоригт инээмсэглэн танилц миний найз охин Ундармаа… Энэ хүн бол манай эгч Энхриймаа би чамд хэлсэн дээ. Аягүй хөөрхөн царайлаг даанч ааш муутай гэж …. гээд инээмсэглэв. Энхриймаа гайхсан харцаар харах хэдийч Ундармаатай танилцаад гуравуул гэрийн зүг явав. Зоригт гэртээ орход ээж нь тэврэн үнсэн ёстой л магнай нь тэнийн баярлав. Харин хажууд нь зогсох Ундармааг хараад гайхасхийв. Энхриймаа инээн ээж минь Зоригтын найз нь … ээжээ та яаваа.Сүрэн охиныг цоолох шахам харсанаа хацар дээр нь үнсээд алив дээшээ суу охин минь манайх гэдэг нэг иймэрхүү айл дээшээ суу охин минь …. Бадрал гаднаас орж ирэв. Зоригт өө аав та хэзээ Оросоос ирэв гэтэл хацар дээр аавынх нь том алга буув.- Муу золиг тэр чигтээ явахгүй яасан юм . хэл чимээгүй эхийгээ шар махтай нь хатаадаг ийм хүү байдаг юм уу? ээж чинь бүтэн нойргүй хэд хоносоныг чи мэдэж байна уу? өөдгүй хог чамайг би …гээд дахин гар далайхдаа. Орон дээр гайхан харах торомгор нүдтэй бор охиныг сая харав. Тэрээр далайсан гараа бушуухан буцаан гэрээс гараад явчихав. Энхриймаа ,Бадралын ардаас гарав.Үргэлжлэл бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *