Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 19-р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 19-р хэсэг

12 секунд уншина
0
0
481

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 19-р хэсэг Энэ өдрөөс хойш хэдэн өдөр өнгөрөв. Нүүхээр болж Дэлгэрбаяр ачааны машин авчирчээ. Цэцэгээ, Энхриймаа хоёр юм хумаа цэгцлэн хог шороогоо цэвэрлэнэ. Хоролоо хөгшин гунигтай байх хэдий ч тэдэнд чадахаараа туслана. Бумаа гэр ачаалалцана. Гэрээ ачаалж дуусаад хөдлөх үед Хоролоо хөгшин :- Та хэддээ дассан сэтгэл минь асар их юм шүү дээ. Та нар ирж чадахгүй бол би очиж байна аа. Бумаа миний хүү гэр барааг нь буулгаад төвхнүүлчихээд ир дээ. Алив нааш ир хүүхдүүд минь үнсье …Нулимсаа арчин Цэцэгээ,Энхриймаа хүүхдүүдийг үнсэн хашааны хаалганаас үдэж өгөв. Энхриймаа хашаандаа ганцаараа хохийн хоцрох хөгшинийг хараад нулимсаа үл барина. Нээрээч хол газар нүүж байгаа тул нилээн явав. Явж, явж том хоёр давхар байшин бас урд нь Бадралын гэр харагдав. Энхриймаагийнхан нүүж ирээд хэд хоносон бололтой. Хашаа хороогоо цэвэрлээд тэднийг ирэхийг хүлээж байсан мэт гэрээс гаран хашааны хаалга онгойлгов. Байшингаас харин Цэцэгээгийн дүү Агваан гарч ирэв. Хашааны хаалгаар орон машин зогсход тэрээр ирэн- За хүүхдүүд минь сайн явж ирэв үү? Ах нь байшинг нь хүлээлгэж өгөх гээд ирчихлээ.- Сайн сайн ахаа баярлалаа. бодсоноос их том байшин байна шүү..- Тиймээ хүүхдүүд л барьж байсан юм. Сайхан том хашаатай байгаа биз. Харин өвөл түлш их орох гээд байдаг шүү. за орцгооё . Дэлгэрбаяр минь манайхаар үзэгддэгсэн байж ээ.Дэлгэр толгойгоо маажин инээмсэглэн .. харин ажил ихтэй очиж чадахгүй яваад байгаа ах минь …Цэцэгээ , Агваан руу харан- Ах минь одоо надад ч үзэгдэхгүй . Солонгос руу явах виз нь гарчихсан удахгүй явах гэж байгаа хүн- Өө тийм үү? Амгалан ах нь сайн уу? ах дээрээ очих нь уу? за тэгээд айлын хоёр эр хүн байна даа.

Амьдралаа өөд нь татаад сайн сайхан явбал хөгшин ах нь баярлах байна.Ийн бүгд байшинд орон сонирхцогоов. Энхриймаа хүүхдээ тэвэрсээр гэртээ оров. Цэцэгээ болон Баярцэцэг , Баянжаргал хоёр байшингаар тойрон сонжин алхана. Уг байшин нь доод давхартаа гал тогоо нь тусдаа 2 өрөөтэй дээд давхартаа жижигдүү боловч мөн хоёр өрөөтэй том байшин юмсанж. Цэцэгээгийн хувьд энэ бол ёстой л мөрөөдөж байсан байшин нь байв. Баясгалан яг ийм байшингийн зураг гарган байшингаа яваандаа томруулж янзалах талаар ярьдаг байсан нь санаанд нь буув. Дэлгэрбаяр инээмсэглэн танайх чинь тавилагаа бараг аваагүй байгаа хэрэг үү? эднийг хэзээ зөөх нь вэ?- Үгүй дээ. эндээ л байж байг байр саванд нь юм багтахгүй давчуу юм. Ямар хар элгийн хүмүүст байшингаа зарж байгаа биш миний дүү нар хэрэглэж л бай.- Эгч минь тэгвэлч орд харшд орсоноос ялгаагүй болж шүү. За юмаа зөөцгөөхүүДэлгэрбаяр , Бумаа мөн Энхриймаагийн аав Бадрал ачаа бараа буулгаж байшин руу зөөв. Цэцэгээ өрөөнүүдээр ороод Агваан ахруугаа инээмсэглэн- Та цэвэрлээ юу даа. Цэмцийлгэсэн байх чинь вэ?- Үгүй дээ . Урд айлын ээж , охин хоёр өчигдөрөөс өглөө болтол цэвэрлэсэн хөөрхий… ингэхэд ямар учиртай айл вэ?- Аан тийм үү? миний найзынх байгаа юмаа. Бидэнтэй ханьтай амар шүү дээ.- Аштай юу даа. Ах нь бас бодож л байлаа. Айл буулгавал зүгээр шүү гэж ойр дотно найзууд юм бол санаа амарлаа. Сүрхий ажилтай хүүхэн харагдана лээ шүү.Ийн үд хэвийж нар буухтай зэрэгцэн төвхнөөд авав. Гаднаас Энхриймаа, ээж Сүрэн хоёр хоол цай болсоор орж ирэв. Сүрэн , Цэцэгээ рүү инээмсэглэн- За хоолоо идэцгээ… манай мах дуусчихаж таван цулын хуурга хийчихлээ болох болов уу даа.- Юу ярина вэ? эгч минь ёстой сайхан шүү дээ. баярлалаа танд байшингаач цэвэрлүүлээд хоол ч хийлгээд төвөг удчихлаа.- Ийм юм байх шүү дээ. ямар ажил гэхэв дээ. за хоолоо халуун дээр нь идэцгээ .. царцчихана шүү… би цай аваад ирье…Хоол ундаа идэж дуусаад Дэлгэрбаяр, Бумаа, Агваан хөгшин явахаар босцгоов. Цэцэгээ ,Бумаагийн халаасанд мөнгө хийгээд машиндаа бензин хийчхээрэй …- Яахнав дээ. хүүхдүүддээ боов , боорцог аваад өгчих зүгээр …- Зүгээр аваа .. хэд хоногоос Баярцэцэг бид хоёр очно оо. Би ажлынхаа салбарыг солиогүй байгаа . Баярцэцэг ч хэд хоног ажиллах байх..Дэлгэрбаяр , Баянжаргалыг тэврэн үнсээд ах нь явахаасаа өмнө ирнэ ээ за юу ? Баярцэцэгээ та хоёр Амгалан ахдаа захиа бичээрэй.. гээд гарав.Цэцэгээ ,Агвааны хажууд очин ахаа үлдэгдэл мөнгө нь хэд билээ.Ямарч байсан надад байгаа нь энэ байна. гээд мөнгө өгөв.Агваан инээн за тэр яах вэ? боломжоороо л өгнө биз. Чамаас мөнгө авчихвал би ахад зандруулна больж үзье.гээд авсанч үгүй .. Ах бид хоёрт ярьсан юм бий. Миний дүү битгий санаа зов.

Харин гал , тог цахилгаанаа байнга шалгаж байгаарай даа.Агваан баяртай гээд байшинд нь уясан хуучин хадгийг аван шинэ хадаг уяж өгөөд өнөр өтгөн сайн сайхан амьдархыг билэгдэн ерөөл хэлээд дүү нараа үнсээд гарч одов. Цэцэгээ аавынхаа занг андахгүй мөн Агваан хэдий нас өндөр болж байгаа ч ахаасаа үнэхээр жаахан хүүхэд шиг айдаг болохыг мэдэх билээ. Тэрээ дотороо Агваанд баярлахын дээдээр баярлан нулимсаа залигана. Чухам энэ үед хань минь хажууд байсан бол гэж бодохоор л хоолой нь зангиран байшингийнхаа цонхоор ханийхаа инээмсэглэлийг дотороо төсөөлөн зогсов.Үргэлжлэл бий Хард Билгүүн


Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *