
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 18 – р хэсэг Талийгчийн ажил явдал нийслэлд болж өнгөрөв.Дамдин хөгшин гунигтайяа суун сүүдэр бараадан тамхи нэрэн сууна. Баярмаагийн байранд ажил явдал болж байгаа нь энэ Энхриймаа охиноо Хоролоо хөгшинд үлдээгээд Цэцэгээг даган ирж хоол унд буяны ажилд туслалцана. Жаргалмаа хөгшин эхээс цөөхүүлээ хүн болоод ч тэр үү? төдийлөн их хүн ирсэнгүй. Ганц дүү нь болох нэгэн хөгшинл иржээ. Харин яг энэ үед үерхэж дассан найз Янжаа иржээ. Яагаад ирсэн шалтгаан нь их энгийн айл хотол олон жил явсан дээр нь талийгчтэй сайндаж муудаж байсан удаатай ч дэндүү их дассан байжээ. Цэцэгээ , Янжааг хараад нулимсаа нууж чадсангүй. Янжаа түүнийг юу бодож ингэж байгааг хэнээс ч илүү мэдэх билээ. Үд хэвийж ирсэн хүмүүс явцгааж эхлэв. Янжаа , Цэцэгээ хоёр гадаа гаран алсад суух Дамдин хөгшинийг өрөвдөхийн ихээр өрөвдөнө. Янжаа хэсэг чимээгүй суусанаа…- Найз минь сэтгэлээ барь даа. Би ойлгож байна .. Чамтай эрт холбогдож ярих юм байсанч чадсангүй. Хөөрхий минь хал нь гаднаа хайр нь дотороо хүн байсан даа. Бид л залуу насны аагаар дэмий юм ярьж их ч гомдоосон байх даа.Цэцэгээ нулимсаа дуслуулан суугаад ганц ч үг хэлсэнгүй. Яагаад гэвэл үнэхээр бага балчир айлын хүн болоод очход төрсөн ээжээс нь өөрцгүй хайрлан халамжилдаг хүн Жаргалмаа л байсан юмсанж.

Наанаа хатуу ширүүнч гэлээ үг бүхэн нь учиртай цаанаа л юм бодогдуулам байжээ. Янжаа үргэлжлүүлэн- Өөрөө эмнэлэгээр явж өөрийгөө тордоогүй юм даа. Суманд эмнэлэгт хэвтэж байхад нь би очиж уулзсан юм. Надад л хэлсэн болохоос чамд л хэлэх үгээ дамжуулсан хэрэг байх л даа.Цэцэгээ нулимсаа арчин Янжаа руу лавлан харав. Янжаа санаа алдан хөөрхий хэлэхдээ… их л дуу сул байсансан талийгч:- Муу Цэцэгээгээ би яах гэж хатуурхав даа гэж бодох юм. Хүүгийнх нь гурван сайхан хүүхдийг нь гаргаад өгчихсөн охиноос минь өөрцгүй надад хань болж өвгөн бид хоёрыг тойголж байсан хүн шүү дээ. Эгч нь харамсахын ихээр харамсах юм. Тэр золиг тэхдээ надад үнэн сэтгэлээсээ гомдохгүй байх л даа. Голтой хүүхэд байгаан цайлган цаас шиг сэтгэлтэй охин байгаамдаа. Энэ яваа насандаа баярлаж явах бэр минь шүү дээ. … Ер нь чамд ч бас их буруу өгч явжээ. Барсаагаас уучлалт гуйж байгааг минь хэлээрэй. Үрийнхээ ард гарна гэдэг эх хүнд дааж давшгүй зовлон байдаг юм байна.Хүний зовлон гэдэг энэ л байх даа. Өвчин эмгэг туссанч үхэж чадахгүйн зовлон юу ч биш юм муу хүүгээ их санах юм. Эгч нь удахгүй биз ээ.. Сэтгэл минь Баясгалангаа өөд болдог өдөр л цуг явчихсан юм байж…. Дамдин ахыгаа одоо Барсаа , та хоёр л харж хандана шүү. хөөрхий минь эр хүн гэсэндээ надаас хавь илүү сэтгэлийн хаттай ач нарыгаа сайн сайхан явахыг харж байж л нүд аних хүн дээ. Янжаа минь эгчийгээ өршөөнө биз ээ. Цэцэгээдээл их хатуу хандаж дээ. эгч нь Цэцэгээтэй уулзахгүй нүд аничихвий гэж айж байна даа. Энийг дамжуулаад өгчихөөрэй. Хөөрхий минь цагаахан амьтан зөрүүд , ааштай, адаар муу хөгшинг санаж яваг …. ач охидод минь ч дамжуулаад үлдээх ухаантай хүн …Янжаа энэ үгсийг мартахгүйг хичээсэн төдийгүй мартахынч аргагүй хөгшиний сүүлчин үгс байжээ.Би чамруу ярих гээд дэндүү оройтожээ. Миний найз уулзаж чадсан уу? гээд жижиг баадантай зүйл Цэцэгээд өгөв.Цэцгээ толгой дохин өнөөх зүйлийг нээн харвал Жаргалмаа хөгшин төдийлөн зүүгээд байдаггүй. Ээмэг,бөгж нь байв. Энэ бол элэнцээс нь дамжин

Жаргалмаад ирсэн өмч хөрөнгө гэдгийг Цэцэгээ мэдэх билээ. Харин зүүлт нь Байгалиагийн хүзүүнд харагдсан бугуйвч нь Баярмаагийн гарт үзэгдэж байсаныг санав. Цэцэгээд хамгийн үнэтэй чухал зүйлсээ үлдээсэн нь энэ юмсанж. Цэцэгээ дахин нулимсаа унаган “ээж минь охиноо өршөөгөөрэй” гээд зөөлхөн шивнэв. Янжаа хажуунаас нь тэврэн Цэцэгээг аргадан нулимсийг нь арчина. Ажил явдал дуусч Цэцэгээ гэртээ харих болж тэхдээ хүүхдүүдээ дагуулж явахыг бодсонгүй. Энд өвөөтэйгөө үлд дээ гээд Баянжаргалыг л дагуулан явав. Дэлгэрбаяр, Оюун, Урнаа гээд бүгд ирсэн болохоор бүгд бөөндөө явцгаав. Янжаа , Цэцэгээгийнд очхоор болж хамт явцгаав. Цэцэгээ, Энхриймаа, Янжаа гээд гэрийнхэн гэрт орцгоон буяны зул бариад суцгаав. Хоролоо хөгшинд ч буяны зүйлс өгөв. Хоролоо хөгшин эрхээ эргүүлэн байх агаад.- Энхцэцэг саяхан унтчихлаа. Нэг их уйлсангүй ээ.Хоролоо гэртээ оров. Янжаа орон дээр өлгийтэй хэвтэж буй хүүхдийг харан хөөрөн эгдүүтэй золиг вэ? хэдэн сартай юм.- 3 сар гарантай . Энэ миний найз Энхриймаа бид хэд ингээд л амьдраад байна даа.- Өө тийм үү . Өнөр өтгөн сайхан л амьдарч байгаан байна шдээ.Ийн хоёр найз дээр Энхриймаа нэмэгдэн халуун яриа өрнүүлэн Янжаа, Цэцэгээ хоёр талийгчид яаж загнуулж хэрхэн хэрэг тарьж уурлуулж мөн хамтдаа ямар хөгжилтэй байсан дурламжаа ярин инээмсэглэн , уйлах үедээ ч нулимсаа нуухгүй нэгэн орой өнгөрөв. Хоёр , гурав хоног өнгөрч Дамдин болоод хүүхдүүд ирэв. Баярмаа мөн иржээ. Цэцэгээ , Янжаа хоёр захаар явж юм хум цуглуулан дэлгүүрч хэсээд амжив. Янжаа ,Дамдин хөгшинтэй буцах юмсанж. Баянмөнх ээж рүүгээ харан- Ээжээ би өвөөтэй цуг явж болох уу? Тэндээл сургуульд орчихьё..Дамдин хөгшин санаа алдангуй миний хүү эндээ дээр биз дээ.Хөгшин надтай сургуульд сурна гэж юу байхав дээ.Цэцэгээ нэг их удаан бодсонгүй.- Тэг дээ миний хүү өвөөдөө ханьтай сайн туслаж байгаарай. Ээж нь ажлын заваараа очиж хүүгээ эргэж байна аа..Янжаа инээмсэглэн … миний хүүтэй ижил дасал юм чинь энэ хоёр алзахгүй ээ. Барсаа хөдөө төв хоёрын хооронд зөөчхөнө. Тулгаагийн маань нар нь гарч дээ.Дамдин хөгшиний үрчигэр царайнд нь үл мэдэг инээмсэглэл тодрон …. хүү минь цутарчих вий дээ. надад санаа зоволтгүй..- Аав минь таньд хань болоод харинч зүгээр өөрөө хөдөөд дуртай хүн таны хажууд алзахгүй ээ. миний хүү юмаа бэлд. Ээж нь сургуулиас нь бичиг баримтыг нь аваад Баярмаа эгчээр нь явуулчихана.Баянмөнх баярлан хувцас хунараа бэлдэж эхлэв. Баярцэцэг харин нулимсаа үе , үе унаган сууна. Цэцэгээ яаж ч бодсон энэ удаа хүүгээ авч үлдэх зориг болоод зүрх хүрсэнгүй. Дамдин хөгшинд одоо хань болох сэтгэлийг нь тайтгаруулах ганц хүн Баянмөнх гэдгийг үнэн зүрхнээсээ ойлгож байв.Хард Билгүүн Үргэлжлэл бий
