
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 17 – р хэсэг Шөнө дөл болж байлаа. Цэцэгээгийн утас дугарав дуу нь чанга тул дандаа унтраадаг ч энэ шөнө мартчихсан юмсанж.Цэцэгээ утсаа аван яривал Баянмөнх байв.- Сайн уу? миний хүү чинь ийм шөнө юу болоо вэ?- Ээж ,, ээж , эмээ… гэсээр уйлавЦэцэгээ сандран орноосоо өндийн эмээ нь яасан юм. Алив Баярмаа байна уу? ээж нь ярьяа..- Байна уу? байна уу?- Би Баярмаа байна аа- Ингэхэд ээж яасан гэнэ ээ… Баянмөнх …- Бид хэд хот орж явна аа. ээж бие нь муудаад… та эмнэлэг дээр хүрээд ирэх үү?- Юу гэнэ ээ. Байна уу? байна уу???Цэцэгээ хэсэгхэн зуур бодсоноо ухасхийн босон хувцаслав.Бяцхан охин Цэцэгээгийн ярих чимээнд сэржээ.Энхриймаа охиноо хөхүүлэх зуураа : яарч сандраад юу болоов ийм шөнө дүл болсон хойно хаачихана вэ?- Баянмөнх үгүй ээ Баярмаа ярилаа… Хот орж явна гэнэ. Хадам ээж …… ямарч гэсэн эмнэлэг явахгүй бол болохгүй.. Баярцэцэгээ миний охион …Цэцэгээ , Баярцэцэгийг сэрээн миний охин босоорой . Эмээ нь наашаа ирж байгаа бололтой эмнэлэгт ирж байгаа гэнэ. Миний охин ээжтэйгээ явах уу?Баярцэцэг нойрмог хэдийч хувцасаа өмсөн яаравчлав. Баянжаргал л дуг нойрондоо унтаж байв. Цэцэгээ, Баярцэцэг хоёр хувцаслаад гарвал Бумаа машинаа асаан хаалга онгойлгож харагдав. Цэцэгээ яаравчлан

Бумаагийн хажууд очоод- Чи хаачих гэж байна..- Та хоёр эмнэлэг явах юм биш үү? сая Энхрий надад хэлсэн юм…- Аан за яаравчлаяа.Машинд сууцгаан хөдлөв. Бумаа ч Цэцэгээгийн сандарсан царайг хараад юу ч дугарсангүй. Давхисаар эмнэлэгийн гадаа ирэв. Цэцэгээ утсаа гарган залгавч Баянмөнх утсаа авахгүй мөн Баярмаагийн утас ч холбогдсонгүй. 20 орчим минут хүлээсний дараа түргэний машин ирж машиныг тосон сувилагч нар нүд ирмэхийн зуур өвчтнийг түрдэг орон дээр хэвтүүлэн гүйв. Цэцэгээ машинаасаа буухад Баярцэцэг гүйн эмээ гэх сонсогдов. Цэцэгээ , Баярцэцэгийн араас гүйсээр эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагийн коридорт тулаад гацав. Баярмаа, Дамдин хөгшин Гансүх мөн Баясгалангийн том эгч нь Байгаль ирсэн байв. Байгаль гэх энэ бүсгүй Цэцэгдэлгэрийг анх ирсэн цагаас нүд үзүүрлэн Баясгалан эхнэрээ ээжээсээ өөр хэн бүгдээс өмгөөлдөг байсан болохоор Баясгалантай ч таарахаа больж эгч дүүсээ болино гэж хүртэл хэрэлдэж байсан удаатай . Ерөнхийдөө Байгаль , Баясгалан , Цэцэгдэлгэр хоёрыг угийн хамаардаггүй байжээ. Цэцэгээ ,, Баянмөнхийг тэврэн сандал дээр суув. Дамдин хөгшин Цэцэгээгийн гараас атгаад : миний охин ирчхэв үү? ээж нь бие нь тэнхрэхгүй байсаар… зөрүүд хөгшин ямар үгэнд орох биш …. \санаа алдан нулимсаа гадагшлуулахгүйг хичээн суув.\ Баярмаа , Цэцэгээтэй юу ч ярьсангүй. Нилээн удсаны эцэст гаднаас Бумаа орж ирэв үүр цайх дөхсөн болохоор бүгд нойрмоглох боловч сууцгаана. Бумаа , Цэцэгээгийн хажууд ирэн юу болж байна . өвчтөн гайгүй юу? хагалгаанд орсон юм уу? би та хэдийг хүлээгээд… машиндаа сууж байгаад унтчихажээ.- Өө уучлаарай.. Би чамайг явж байгаарай гэж хэлсэн санагдаад… Миний хүүхдүүд Бумаа ахтайгаа явах юмуу? Хариад байж байх уу?Баянмөнх толгой сэгсрэнэ. Баярцэцэгч явахыг хүссэнгүй . тэр хоёрт эмээгээсээ холдох ямарч бодол төрсөнгүй. Бумаа ойлгон ганцаараа хаалгаар гаран яваад өгөв. Яг энэ үед Баярмаа , Цэцэгээгийн хажуугаар гарахдаа “ Чи ингэхэд ер нь явбал яасан юм” ээж нэрээр чинь дуудаад байсан болохоор л чамайг дуудсан юм. Энэ залуу чинь хэн билээ. Би мэднэ шүү.- Баярмаа минь юу ярина вэ? Би юу гэж явах вэ? Энэ манай хажуу айлын залуу… Биднийг хүргэж өгсөн юм. Би харин хүлээж байгааг нь л мартаж орхиж- Мөн тийм байхдаа…Баярмаа нүдээрээ ширвэн коридорт алхана. Байгаль,

Цэцэгээг нөгөөл муу хардгаараа харах хэдий ч үнэхээр ээж нь Цэцэгээ гэж хэдэнтээ дуудсан тул яаж ч чадахгүй байлаа. Хэрэв тийм биш бол аль хэдийн хөөгөөд явуулчих хүн билээ. Удалгүй эмч гарч ирэн маскаа тайлан Дамдин хөгшин дээр ирэн нүдрүү нь харан- Би танд хэлсэн дээ ах минь… эртхэн гадагшаа явж эмчилгээ хийлгэ гэж….. одоо үнэхээр тогтоож барих хүнд байна. Та бүхэн сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Ирж уулзах ах , дүүс нь байдаг бол хэл хүргэ дээ….Эмч эргэн алхахад Байгаль , Баярмаа хоёр эмчийг даган ямар нэгэн арга чарга байгаа биз дээ.Та нар чинь эмч биздээ. Бид нэг л сайн ойлгосонгүй гэсээр дагаад явчихав. Дамдин хөгшин энэ удаа нулимсаа нуусангүй.Баярцэцэг халааснаасаа жижигхэн нусны алчуураа гарган өвгөний нулимсыг арчив. Дамдин хөгшин Баярцэцэгийг тэврэн мэгшүүлэв. Цэцэгээ чухам юу хэлэхээ мэдэхгүй нулимсаа залигана. Хэдэн цагийн дараа Гансүх гаднаас хоол авчран идэхийг хүсэвч хэнч идсэнгүй. Жаргалмаа хөгшин ухаан саруул ярихдаа муу хэдийч ухаан санаа нь хэвийн байгааг эмч дуулгаад нэг ,нэгээрээ орж уулз гол нь удахгүй байхыг сануулав. Байгаль хамгийн түрүүнд орон төд удалгүй гарч ирэв. Баярмаа ардаас нь орон хэсэг хугацаа өнгөрөөв. Дамдин хөгшин яагаад ч юм . Цэцэгээгийн гараас хөтлөн үүдэнд ирээд- Миний охин орчихоод ир дээ. аав нь дараа нь орьё.Цэцэгээ орох зориг байхгүй байсанч хаалгаар оров. Жаргалмаа хөгшин Цэцэгээг хараад инээмсэглэн нулимс нь бөмбөрөхийг харав. Цэцэгээ сэтгэлээ барихыг хичээсээр гараас нь очир атгавал тэнхээ муутай нарийнхан үрчигэр гар сүүлийн тэнхээгээ шавхаж буй бололтой чанга мэдэгдэхүйц атгахыг хичээн зөрүүлэн атгах аядав. Жаргалмаа сая нэг санаа нь амарсан бололтой. Тэнхээ муутайгаар хамаг хүчээ шавхаж буй бололтой. “Хүүхдүүдээ хайрлаж яваарай” Баярмаагаа харж явдаг юм шүү. Чи минь ухаантай даа… гээд дахин үг хэлэхийг хичээвч Цэцэгээ хөгшин улам хичээх тусам ядраад байгааг анзааран толгой дохин- Ойлголоо ээжээ би ойлгосон та одоо тайвшир биеэ бод ээж минь …. намайг эрт ирээгүйд өршөөгөөрэй…Цэцэгээ ядраахыг хүсээгүй тул өрөөнөөс гарав. Тэрээр түүний хэлсэн үгийг болоод түүнийг анх бэр болж очход яг ингэж инээмсэглэж байсан нь нүдэнд нь зурсхийв. Тэрээр сүүлийн хэдэн жил хэдий зөрчилтэй байсанч хөөрхий хөгшинийг өрөвдсөндөөч тэр үү? өөрийнхөө гаргаж байсан зангаас ичсэндээч тэр үү? мэгшүүлэн уйлав.Дамдин хөгшин ач нартайгаа орохыг эрмэлзсэнч эмч яасан ч зөвшөөрсөнгүй.Энэ өдрийн орой бүүдийж нэгл зэвхий саарал өнгө бүрхээд иржээ. Жаргалмаа хөгшиний ганц дүү хэдий яаравч эгчтэйгээ уулзаж чадсангүй. Хорвоогийн өдөр хоногуудаас хөөрхий хөгшин халин одлоо..Хард Билгүүн Үргэлжлэл бий
