Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 16 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 16 – р хэсэг

20 секунд уншина
0
0
534

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 16 – р хэсэг Хоролоо хөгшин ханиалгасаар сэрэн- Цэцэгээ маань ирчихээ юу ? жаахан хажуулсан чинь унтчихсан байна шүү. хөгширч дээ эгч нь Бумаа ирсэн үү?- Ирсээн эгчээ таны бие яаж байна .- Даралт ихсээд толгой жаахан манарчээ бусдаар зүгээр дээ.Хоролоо хөгшин гэртээ орон Цэцэгээ болон тэднийхэн унтацгаав. Ийн нөгөөдөр болж Цэцэгээ болон Энхриймаа ажлынхан хэдэн хүмүүстэй Төрөөгийнд очхоор явав. Энхцэцэгийг болон хүүхдүүдээ Хоролоо эмгэнтэй үлдээжээ. Төрөөгийнд очвол ажил явдалд бэлтгэн байгаа нь нүдэнд илхэн харин охин дүү нь ирчихсэн байгаа бололтой нэгэн бүсгүй ногоо арилган сууж байв.Төрөө ,Энхриймааг харан сандал руу заан суулгаад хүмүүст цай аягалаж өгөөд ххол унд ойртуулан үйлчлэв. Энхриймаа дуугүй суух хэдий ч Төрөөг өрөвдхийн эрхэнд нүдэнд бүгэх нулимсаа нуун дуслуулахгүй байлаа. Цэцэгээ жаазанд байх зурагнуудыг хэсэг харсан аа зогтусан энэ чинь Энхриймаа чи … гэснээ хүмүүсээс санаа зовсон уу? чимээгүй болов. Хэсэг хугацааны дараа бүгд Төрөөгийнхөөс гарцгаав. Ногоо арилган суух хөөрхий бүсгүйн хамрын нусаа шурт татахаас чимээ энэ гэрт бараг гарахгүй байлаа.Төрөө ч үг дугарсангүй царай нь цонхийсон турчихсан хүн хоолой нь арган баярлалаа та нартаа гэсээр үлдэв.

Цэцэгээ , Энхриймаа хоёрыг Баярхүү дөхүүлж өгөхөөр болов. зам нийлж байгаа тул Цэцэгээ татгалзсангүй. Баярхүү дуугүй хэсэг явсан аа…- Манай Төрөө хамаатан садан цөөхөн юм аа. Найзыгаа ямар их өрөвдөв дөө. Хөөрхий ээж нь ямар сайн хүн байлаа даа. Олон жил өвдөж муу хүүгээ их зовоолоо доо гэдэгсэн. Харин охин дүү нь оройтож ирж дээ хөөрхий өчигдөр ямар хэцүү байв аа. Тайвшируулах гэж их юм болсон доо.Цэцэгээ лавшруулан охин нь тэгээд хаана байдаг байсан хэрэг үү? Төрөө надад лав дүүгийнхээ тухай ярьж байгаагүй юм байна.- Энд байдаг байж байгаад гадагшаа гарсан юм гэнэ. Ер нь бол өргөмөл охин юм шиг байгаам . Төрөө ч надад нарийн зүйл нэг их ярьдаггүй би ч асуудаггүй. За та хоёр эндээс автобусанд суучих уу? найз нь лам хар зална гадуур бас ажил ихтэй.- Тэгэлгүй яахав за ….Цэцэгээ , Энхриймаа хоёр буун автобусанд суув. Энхриймаа юу ч дугарахгүй явсаар автобуснаас буугаад гэрлүүгээ алхах зуур

Цэцэгээ ам нээн- Миний найз зүгээр үү? нэг л сонин болчих юм. Тэхдээ би нэг л зүйл ойлгосонгүй. Тэдний жаазанд чиний зураг байх юм. Төрөө , талийгч та 3 байсан харагдаад ….Энхриймаа нулимсаа арчин : Тиймээ би мөн найз нь хичээсээн Төрөөгийн араас хэдэн жил гүйсэн гэж бодож байна. Талийгч хааяа манай ажил дээр ороод ирдэг байсан юм. Надад их сайн би ч Төрөөд сайн байсан болохоор ээжид нь их сайн хоёул их дасгалан ярилцдагч байлаа. Бие нь муудсанаас хойш хөөрхий гэрээс гарахаа больсон би нэг удаа л зорьж очсон юм. Тэгэхдээ тэр зургийг угаалгаад аваачиж өгсөн юмдаа. Яг л өнгөрөх гэж байгаа хүн шиг их юм захиж билээ. Бодохоор л хоолой зангираад байх юм… Төрөөгийн хажууд баймаар ямар их бодогдов доо. гэвч найз нь эх хүн шүү дээ… …Цэцэгээ юу ч хэлсэнгүй Энхриймаагийн сэтгэлийг ойлгохын ихээр ойлгов. Гэртээ ирвэл Дэлгэрбаяр гэрийнхэнтэйгээ ирчихсэн байв.- За сайн байцгаана уу? та хоёр хаачаад ирээв. Бид хэд хөдөө яваад өнөөдөр ирлээ. Хоролоо билүү хөөрхий хөгшин ядарсан бололтой хамаг хөлс нь бурзайчихсан хүүхэд тэвэрчихсэн сууж байна. Та санаа зоволтгүй орж хажуул гээд гэрт нь орууллаа зайлуул…- Өө тийм үү? хөөрхий дөө ядралгүй яахав бид хоёр харин нэг тийшээ яваад жаахан саатчихлаа . За та хэд минь сайн уу? хүүе Ану миний дүү нааш ирээ ямар том болоо вэ? Оюунаа минь ажил сайн уу? ойрд үзэгдэж харагдахгүй ярихгүй таг болцгоочих юм аа.- Өө сайн сайн аав , ээж дээр очоод ирлээ.- Манай Дэлгэр нээрээ сонин хүн шүү . явах байсан бол хэлэхгүй. Жаахан юм явуулах байсан юмсан.- Яарч сандраад яваад ирлээ. Миний виз гарчихсаан эгчээ удахгүй нислээшдээ.- Юун виз билээ.- Өө та чинь одоо мэдээгүй юм уу? Солонгос явна гээд яриад байсан даа.- Аан тэр үү? өө за болж дээ хэзээ явах нь …- Удахгүй ээ .. аав , ээж дээрээ очоод ирлээ. Таныг нүүлгэж төвхнүүлж байж яваарай гэсэн … өө нээрээ шөлний юм өгүүлсэн шүү. за тэгээд ойрын хугацаанд нүүцгээнэ шүү тэрийг хэлэх гээд л …- Сүр сар гээд л яарвал даарна гэдэг биз дээ. ахад хэлсэн үү?- Хэлсээн бөөн баяр намайг тосно гэсэн…- Өө за за эгч нь онгоцны билетэнд нь хэдэн төгрөг нэмрэлнэ ээ за юу?- Санаа зоволтгүй ээ эгч минь … харин нэг асуудал байгаа даа. Цэгмидийн хэрэг нөгөө хэд нь баригдсан юм байхаа. Энийг шийдэхгүй бол ах намайг загнах байх аа.- Тэгээд юу гэнэ хэзээ тэр вэ? Урнаа надтай ойрд яриагүй . Баярцэцэгч юу ч хэлээгүй …- За дараа ярилцаяа энэ талаар …. Манай жаахан охин том болоод л байна уу? Энхриймаагаар сонин сайхан юу байна..Удаан уулзаагүй хүмүүс гэрт зочлон яриа хөөр дэлгэн сууцгаав. Оюун , Энхцэцэгийг өхөөрдөх зуураа Энхриймаа руу харан эгч таныг асууж байсан нэг уулзах юмсан л гэсэн хүн байна лээ.- Тийм үү ? Би өдөртөө хүүхдүүдтэйгээ гэртээ шүү дээ. хэзээ л бол хэзээ ирж болно гээд хэлчихээрэй .- Тэгье ээ.- Ингэхэд чи жирэмсэн юм уу даа.- Юу та яаж мэдэв.- Мэдэлгүй яахав дээ. Царайг чинь хараад л мэднэ. Би чинь олон охид хүүхнүүдтэй олон жил ажилласан хүн шүү дээ.Энрхиймаа инмсэглэвэл Оюун нүүр нь улайгаад ирэв. Цэцэгээ инээмсэглэн хүүе нээрээ юм уу? Ану минь дүүтэй болох нь байна шдээ. надаас бас нуух санаатай юу та хоёр… Дэлгэрбаяр , Оюуныг тэврэн- Миний хань бүхэл бүтэн хоёр сар надаас нуучихсан байгаам даа.- Ямар сайхан мэдээ вэ? наад визнээс чинь сайхан мэдээ байна. Чи ер нь явах хэрэг байна уу? Эмэгтэй хүн ганцаардана шдээ. .- Эгч минь арай гэж нэг гарч байхад явахгүй яахав дээ. Амьдралаа бодож л хэдэн төгрөг олох гэж байгаа болохоос хадам ээж л жаахан дургүй байгаа болохоос….Оюун ч үг нэмэн : Би анхнаасаа зөвшөөрсөн одоо хориод яахав дээ. Аав , ээжийнд байх хойно алзахгүй ээ. Та санаа зоволтгүй эгч минь …Дэлгэрбаярынхан инээд хөөртэй халуун яриа өрнүүлж суусаар хөдөлцгөөв.Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *