Нүүр Uncategorized “ЗҮРХ сэтгэл” 2 бүлэг 15 – р хэсэг

“ЗҮРХ сэтгэл” 2 бүлэг 15 – р хэсэг

3 секунд уншина
0
0
502

“ЗҮРХ сэтгэл” 2 бүлэг 15 – р хэсэг Бумаа хувцасаа солиод гараад ирэв. Тэрээр том мөнгөн аягаар айраг дүүргэн Бадарчид барин хоймортоо суугаад хөөрөгөө гарган тамхилав. Бадарч их л нухацтай Бумааг ажиглаж байгаа харагдав. Хоролоо ам нээн – Энэ миний хүү Бумцэнд одоогоор миний хажууд л байгаа юм. Уул нь хөдөө уурхайд ажилладаг юм.Бадарч инээмсэглэнгүй Бумаа руу харсан аа – Хоёулаа хаана таарлаа. Аан эмнэлэгт юм байна шүү дээ. – Тийм ээ одоо л таныг танилаа. Та тэр өдөр гэнэт алга болчихсон – Тийм ээ тэр өдөр ямаршүү амьтан явж байсаныг харсан л байлгүй …. яаж та хэдийн нүүрийг харах вэ дээ. Бумаа үг дугарсангүй. Бадарчийн шудрага яриа болоод түүнийг их л нухацтай харж байгааг анзаарав. Гэрийнхэн хоол унд идэж жаахан саатаад явахаар болов. Энхриймаа охиноо тэврэн гэрийнхэн нь ч даган гарав. Бадарч хашааны хаалга руу алхах зуураа Энхриймаа руу харан – Миний охион энэ хүү чинь хэн билээ. Арай Энхцэцэгийн… – Үгүй дээ аав минь Хоролоо эгчийн хүү нь байгаа юм. Их сайн залуу … – Тийм байж, зөөлхөн харцтай хүү байна.Миний охинд их сайн бололтой.. уул нь миний охин өөртөө сайн хүнтэй … –

За аав минь бидний хооронд тийм юм байхгүй ээ. Би ч одоо тийм зүйл бодох ч зав алга намараас ажилдаа орохоо л бодож байна. – Тийм байдаг байж харин энэ хөгшин бодож явдаг бололтойдог шүү… сайхан сэтгэлтэй эгэл жирийн сайхан айл байна.Хүү ч таалагдлаа за за миний охин өөрөө мэднэ байлгүй дээ… Сүрэн,Бадарчийн үгийг өлгөж аван , нуруу туруутай үг хэлтэй сүрхий хүү байна.Хоролоо хөгшин харин танайхыг нүүхэд жаахан дурамжхан байгаа бололтой. Энхцэцэгт минь сүрхий сайн юм аа. – Тийм ээ . Энхцэцэгийг ёстойл хамт өсгөлцөж байгаа хөгшин байгаа юм. Цэцэгээ ч энэ жилдээ үлдэх талаар бодсонч байшин нь эзгүйрчихээд нүүхээр болсон. Та хэд минь түрүүлээд очиж байдаа. Золоо хашааны хаалгаар гаран Энхцэцэгийг үнсэн… – Дүүгий минь аав ингэхэд ямар хүн байна аа. ингэхэд ер нь ирдэг юм уу? аав нь байсаар байтал өөр хүнтэй суулгах гээд байхын аав , ээж хоёр … – Аав нь уу? аав нь ……… за дараа хэлье ээ. Баяртай би Цэцэгээтэй уулзаж ярилцаад та хэд рүү хэл өгнө өө нүүхдээ бэлдэж байгаарай… Сүрэн, Бадарч хоёр Золоог хэлхэд л нээрээ аав нь гэсэн бодол төрөвч Бадарч дотороо Бумааг , Энхцэцэгийн аав нь юм болов уу? гэсэн бодолоо нуулгүй хэлсэн нь энэ юмсанж. Энхриймаа гэртээ орон Баярцэцэг, Цэцэгээ хоёрт хоол хийхээр бэлтгэв. Хоролоо хөгшинийд хүмүүс ирэн хэсэг хөлд дарагдан удалгүй нам жим болон зочид явцгаав. Бумаагийн дүү охин уйлсан бололтой гэрт орж ирэн чимээгүй суух хэдий ч нулимс нь дуслана. Энхриймаа ёстой л их гайхсан харцаар харан – Миний дүү ингэхэд зүгээр үү? – Зүгээрээ эгчээ энд жаахан суучхаж болох уу? – Бололгүй яахав. Бумаагийн дүү мөн биз дээ.Цай уу миний дүү тайвшир.. Энхриймаагийн аягалсан цайг аван уруулдаа хүргэн нулимсаа барихгүй байгаа бололтой урд ширээн дээр тавин өөр тийш харан суув. Энхриймаа гурил зууран элдэх зуур Энхцэцэг уйлагнав. Өнөөх бүсгүй нулимсаа арчин Энхцэцэгийн зүг харан хажууд нь ойртон та ажлаа хий дээ би харж байя хэдэн сартай билээ.- 3 сар гарантай … – Өө тийм үү? би 2 охинтой .. – Тийм үү? залуухан ээж байх нь ээ.. – Тийм ээ. Их эрт хүүхэд гаргасан шүү. – Ингэхэд охидууд чинь …. – Хадамуудтай харьчихсан …өвөө ,эмээгийн л хүүхдүүд шүү дээ. Энхцэцэгийг тэврэн суух бүсгүй сая л нэг инээмсэглэн Энхриймааруу харан : – Уучлаарай та намайг гайхсан байх даа. Ээждээ жаахан загнуулаад би чинь их эрх өсчихсөн аав минь үргэлж өмөөрдөгсөн хөөрхий минь даанч ачлалгүй муу охин доо би … Дахин нулимс нь цийлэгнэв. – Зүгээр дээ. ээждээ загнуулахгүй хүн гэж хаа байхав. Чиний төлөөл хэлж байгаа байлгүй дээ. – Тийм ээ гэр бүлийн үл ойлголцол байдаг юм аа. нарийн ширийн юм байлгүй яахав.Та ингэхэд ганц бие үү аль эсвэл … – Үгүй ээ тэрийг мэдэж яах…… – Аан дэмий юм асуучихаж манай ээж, ах хоёр л хааяа таныг их ярьдаг юм. – юу гэж тэр үү? – Өө магтаж өгнө . за за би ч гэртээ орьё доо. муу аав минь байсан бол хадамууддаа ингэж дээрлэхүүлдэггүй л байлаа. Та ч гэсэн эмэгтэй хүн намайг уучлаарай. Бачимдаад айлд орж ирээд уйлчихлаа. Ээж энэ хүнтэй суулгахгүй гэж их эсэргүүцдэг байлаа. Одоо чи харж байна уу? би хэлсэн биз гэх юм. Яамаар ч юм бэ? мэдэхгүй… магадгүй салах л юм шиг байна даа.. за уучлаарай эгчээ…. Энхцэцэгийг орон дээр зөөлхөн тавиад нулимсаа нэг сайн арчаад гарч одов. Энхриймаа бүсгүйг өрөвдөх хэдий ч юу ч хэлж чадсангүй. Харин Хоролоо хөгшин нилээн удсаны дараа орж ирэв …. – За та хоёр минь юу хийж байна. Баянаа унтчихлаа хөөрхий их ядарсан бололтой. – Аан бид хоёр хоол хийх санаатай. Манай хоёр удахгүй ирнэ байх… – Өө нээрээ тийм ирэх цаг нь дөхөж… ингэхэд Бумаа орж ирээгүй биз … –

Үгүй ээ түрүүн машин нь асч байгаа л сонсогдсон … – аан тийм үү? дүүгээ хүргэж өгөх гээд явжил дээ. насны залууд санаа зовох юмгүй сайхан л амьдарсан юмсан. Насны бөгсөнд шаналаж байгаад явах юм шиг ээ. Өөдгүй хог хамаг даралт хөдлөгчихөөд яваад өгөх юм… ээ мөн хүний шунал барагдахгүй юм даа.- Та наанаа жаахан хажуулах уу? нээрээ царай чинь бүр барайчихсан байна. би Бумаа руу залгаад дуудчихяа… – Үгүй чиш яах юм бэ? харин жаахан хажуулаад орхьё … Энэ муу охиндоо их л хайртай юмсан хайр даахгүй ёстой хэлэх ч үг олдохгүй юм. …Хоролоо хөгшин амандаа үгээ бувтнан өөртэйгөө яриад байх шиг Энхриймаа хөгшиний даралт улам хөдлөхөөс эмээн юу ч дугарсангүй. Харин хөгшин баруун орон дээр унтаад өгчхөв. Энхриймаа, Баянжаргалыг тэврэн оруулж ирээд мөн хэвтүүлэв. Орой болох үед Цэцэгээ, Бумаа, Баярцэцэг гурав орж ирэв. Энхриймаа чимээгүй байхыг долоовор хуруугаараа уруулаа дарж мэдэгдэв. Бумаа ээжийгээ их л өрөвдсөн харцаар ширтсэнээ гэрлүүгээ оров. Энхриймаа хоол аягалан – Хорлоо эгч хөөрхий ядарсан бололтой. Даралт нь хөдлөөд байх шиг байсан эм ээ уучихаад хэсэг байж байгаад унтчихсан байна. – Өө тийм үү? Энэ юу вэ? манайд зочин ирээ юу? бөөн чихэр боов байх чинь… – Аан аав, ээж , Золоо гурав ирээд ..- Өө тийм үү? аав нь сайн уу? нөгөө эмчилгээ гээд байсан… – Аан харин тийм ээ. Царай зүс ороод танигдахын аргагүй болсон байна лээ. – За тэгээд хэзээ нүүнэ гэнэ . ярьсан уу? – Харин чамаас асуух гээд л ………. – Надаас асуух юу байна аа. хэзээ л бол хэзээ…. эхлээд очоод суурьшаад аваг хэдүүлээ дараа нь л нүүчихье.- Чамдаа их дараа болж байна даа. Баярлалаа найз минь… – Чи одоо хүний хүн шиг яагаад байгаа юм. Алив Энхцэцэг минь яаж байна. одоо бүр санаад байх болжээ моньдыг … хүүе миний охин бас унтчихсан юм уу? хөөлхий минь үр минь … Цэцэгээ охидуудаа үнсэн хоолоо идэнгээ санаа алдангуй өнөөдөр Баярхүү орж ирсэн …- Өө тийм үү? хаагуур явж байгаад ирэв гэнэ. – Би асуугаагүй ээ. Чамд охинд авсан бэлэгийг нь ч мартаж орхиж харин нөгөө … – Юу харин гэж яасан юм. Юу хэлэх гээд л … – Таагүй юм болжээ. Төрөөгийн ээж бурхан болчихож гэнэ. – Юу …. – Төрөөд л санаа зовсон хүн явна лээ. Аргагүй байлгүй дээ. Цор ганцаараа үлдэж байгаа хөөрхий бодохоор сэтгэл жаахан тавгүйтээд ямарч байсан чи нэг ярьсан нь дээр байхаа… Нөгөөдөр бид хэд гэрт нь очно ярилаа.. Энхриймаа юу ч дугарсангүй харин яагаад ч юм нулимс нь гарч байв. Яагаад нулимс нь дуслаж байгааг өөрөө ч мэдэхгүй байлаа… Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *