Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 14 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 14 – р хэсэг

21 секунд уншина
0
0
500

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 14 – р хэсэг Бадарч санаа алдан хэсэг бодлогоширон сууснаа. Бид хэд нүүх санаатай. Миний тарьсан хэрэг дэндүү том хэрэг болоод хашаагаа алдчихлаа. Аавынх нь л буруу хэсэг Бадараа ахынх нь хашаанд очдог юм билүү дээ. Энхриймаа аавыгаа өрөвдөх харц гүйлгэн :- Цэцэгээ бид хэд бас нүүх гэж байгаа . 7 буудал хавьд хашаа байшинтай болсон та хэд тэнд очсон нь дээр биз дээ. Бадараа ахынх хотоос арай хол шүү дээ. Золоо яаж хичээл сургуульдаа явах вэ? тийм хол газараас…- Яаж айлд дараа болох вэ? хэсэгхэн тэдний хаяанд л бууя ..- Аав минь би намараас ажилдаа орно. Хүүхэд харах хүнгүй яах болж байна. бид хоёр чинь олон жаахан хүүхэдтэй хань бараа болоод Цэцэгээ маш их дуртай байгаа санаа зовох юу ч байхгүй.- Нээрээ тийм шүү охиныг хэн харах билээ. Ээж нь гэж хүн байхад. Аав нь ч удахгүй ажил хийнэ . тэгвэл охиныхоо үгэнд оролгүй яахав.Сүрэн инээмсэглэн Цэцэгээ ч сайн охин шүү. Хөөрхий минь миний охинд ёстойл ус агаар мэт тус болсон шүү. ачийг нь хариулахсан гэж бодох юм.- Тийм шүү миний найз чинь мундаг хүн шүү дээ. одоо Зоригт минь ирчихвэл бид хэд эргээд халуун бүлээрээ цуглах нь байна шдээ.- Хэлээд юүхэв . Хүү минь хэзээ ирж нэг бүтэн нойртой хонуулах юм бол доо.Хаалга онгойн Хоролоо эмгэн орж ирэв. За сайн байцгаана уу? нэг л танил хүн орж байгаа харагдаад хэрэгт дуртай хөгшин ороод ирлээ. Инээмсэглэн орон дээр суув. Сүрэн танимхайран ::- Та сайн байна уу? бие тэнхээ данги уу?- Сайн хүүхээ сайн энэ намар харин овоо шүү. Энхрий минь хоол хийх гээд мах гаргаа юу ? одоо хөргөгчнөөс гаргасан мах хэзээ гэснэ гэж хүлээхэв. Би сая таван бууз гал дээр тавьчихлаа. Та нар ороод ир хүүхдүүд минь жаахан ярьж хөөрч сууя. Бид нар чинь нэг гэр бүлээс ялгаагүйл байцгаадаг юм. Энхриймаагийнхаа аав , ээжтэй танилцаяа хө.- Яах нь вэ? төвөг удаад яахав. Бид хэд ингэс гээд хөдлөх гэж байна эгч минь-

Юун төвөг удхав . болсон идээнд гар хүр гэж хүүхдүүд минь ороод ирээрэй.Хоролоо хөгшин гараад явчихав. Энхриймаа , Хоролоо хөгшинг ажиглан харсан нь шаргал өнгөтэй торгон дээлээр гоёсон нь бүр гайхшруулав. Мөн гарандаа хэр бараг зүүдэггүй хоёр алтан бөгж , монгол дарханы аргаар хийсэн шигтгээтэй ээмэгээ бас зүүжээ. Сүрэн , Энхриймааруу харан :- Хөгшин хүн гомдчих вий дээ. орцгоохуу яах уу?- Тэгэлгүй яахав айлын хүн урьж байхад орцгоолгүй яахавЗолоо хэнэггүй царай гарган :- Саяны эмээ чинь яасан ганган болчихоо вэ? эмээгээ бүүр саначихлаа байна. Аав эмээ дээр хэзээ очих юм бэ?- Удахгүй очно оо.архинаас гараад хүн болчихсон очиж муу ээжийнхээ сэтгэлийг харин ч нэг амраана даа. Ингэхэд саяны хөгшинг би хаана харлаа нэг л харсан царай ….. өө тийн эмнэлэг дээр юм байна шүү дээ.Энхриймаа инээмсэглэл тодруулан их сайн хүн байгаа юм аа. надад аягүй сайн бид нар нүүх гэсэнд цаанаа их гунигтай болчихсон хөөрхий … ижил дасал болж дээ. Бид нар байшин сав аваагүй байсан бол эндээ байхад алзахгүй түшигтэй айл байгаа юм .Бадарч болоод гэрийнхэн Хоролоо эмгэнийд оров. Энхриймаа оронгуутлаа ёстойл хаана ороод ирэв гэлтэй гайхширав. Гэрээ цэмцийтэл нь цэвэрлээд төдийлөн гэртээ тавьдаггүй хээ угалзтай зузаан том ширээгээ тавьчихсан дээгүүр нь жимс, чихэр идээ засан айрагны ваарандаа айраг дүүргэчихсэн авдарныхаа ёроолд дардаг хэдэн давхар мөнгөн аягаа гаргачихсан цай аягалан хүмүүст барив. Ерөнхийдөө маш хүндтэй хүндээ хамаг эдийн дээд эдээ будаагаа барьдаг ёсоор Хоролоо хөгшин хандаж буй нь энэ байжаа. Үнэхээр ч сайхан ширээ засан угтчээ. Энхрий өмнө нь хэзээ ч хараагүй гоёмсог зүйлс чимхлүүрүүд ч байв. Хоролоо яриа өдөн ..- Би та нартай нэг уулзаж танилцаяа гэж бодоод л байсан юм. Миний санахаар одоо нэг хүү байх ёстой билүү .- Тиймээ манай хүү хөдөө ажилтай яваа даа.- Аан тийм байж…- Таны тухай их дуулсаан баярлалаа танд хоёр охиныг минь сайн харж хандаж байсанд намайг Сүрэн гэдэг миний хань Бадарч , охин Золоо , хүү маань Зоригт гэдэг дээ.- Өө мөн мөн өө ашгүй хүү маань ч ирлээ.Хоролоо хөгшин үүд рүү хаалга онгойхыг сонсоод өндийн босов. Бумцэнд ус оруулж ирж байгаа бололтой үүдэнд тавиад гэртээ орж ирэн бас л гайхсан маягтай ээж рүүгээ хараад- Та чинь ингэхэд яасан гоё болчихоов. Өнөөдөр чинь ямар өдөр билээ. Баяр ёслол болоо юу …- Зочид ирсэн миний хүү аавынхаа өрөөнд ороод хувцасаа солиод ир.- Өө тийм үү ? хэн ирээв.- Хэрэгт дуртай моньд шүү . алив хурдал аа.хувцасаа солиод гараад ир гэм…Бумаа зочидыг хэнийг нь ч танихгүй харин Энхриймааг дунд нь сууж байгааг хараад зог тусан нүдээрээ гайхширсан харцаар харав. Энхриймаа инээмсэглэхэд харц буруулан өрөөндөө орчихов. Хоролоо хөгшин бууз таваглан авчирч ширээн дээр тавиад- Саяны энэ залуу миний хүү дээ хөгширсөн хойно оо эгч нь хоёр хүүхэд гаргасан хүн байгаа юм даа. За идэцгээ хүүхдүүд минь алив . Энхцэцэгийг наашаа өгчих миний охин хэдэн бууз идээд тухтай жаахан суугаад ав. Баянжаргал миний охин бас аягаа аваад бууз ид эмээ нь аягыг нь авчирахаа мартчихаж гал тогоонд байгаа даа .- За эмээ би өөрөө аваад ирье ээ. Та өөрөө суу эмээ …- Би яах вэ? энэ хүү хайчив .Хоролоо хөгшинийд Баярцэцэг, Баянмөнх, Баянжаргал гурав тус тусдаа аягатай бөгөөд зөвхөн тэр гурав л хоол идэх болвол авдаг юмсанж. Хоролоо хөгшин Энхцэцэгийг тэврэн Бумаагийн өрөөнд оров. Бумаа гайхсан харцаар …- Ээж минь энэ чинь юу болж байдаг билээ.- Юу болох гэж юу гэж байгаан зочид ирсэн байгааг харахгүй байна уу?- Хэн билээ би танихгүй юм байна шдээ.- Чамайг өглөө гарсаны дараа дүү чинь яарсан амьтан орж ирээд л хамаг юм онгичиж ширээ засаад гарсан хадамууд нь ирж байгаан байх аа.- Тэгээд энэ хүмүүс чинь ….- Энхриймаагийн аав , ээж нь л байна . Миний хүү гараад ир танилцаад ав. Өө тийн аавынхаа хөөргийг мартав эр хүн байна даа. За алив хурдал … чамд өөр подволк байдаггүй юм уу? шинэ хувцаснаасаа өмс гэм … ёстой нээрээ яая даа чамайг… цагаан дээлт Дамдин гэдэг шиг л байх юм. Хэзээ өмсөнө гэж хадгалдаг байна даа. ..Хоролоо , Бумааг шавдуулаад өрөөнөөс гарч ирэв. Үнэндээ Хоролоогийн охин нилээн биелэгжүү байрын айлд бэр болон очсон бөгөөд хадамууддаа аль сайханаар харагдахыг чухалчилдаг юмсанж.Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *