Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 13- р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 13- р хэсэг

13 секунд уншина
0
0
418

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 13- р хэсэг Цэцэгээгийн шинэ байшин руугаа нүүх бэлтгэлээ базааж эхлэв.Цэгмидийн тарьсан хэрэг хэсэгтээ чимээгүй Цэгмид өдөр бүр цагдаад очиж цагаа бүртгүүлдэг ажилтай хэргийн эздийг хайж байгаа гэх боловч олдохгүй л байлаа. Баярцэцэг ажилдаа явсаар одоо хэд хоног ажиллаад нүүх тул ажлаасаа гарна гэхээр дотороо дургүй байвч явахаас өөр яах билээ.Цэцэгээ харин шинэ салбар руу шилжих боломжтой болсонч ямарч байсан гэр хол ч гэсэн дассан газраа үлдхээр шийдсэн юмсанж. Харин Хоролоо хөгшин л тэднийх нүүх гэсэнтэй эвлэрсэн ч цаанаа их л дурамжхан гуниг аргамжих нь илхэн нэгэн өдөр Энхриймаа хүүхдүүдтэйгээ гэртээ үлддэгээрээ үлдэв. Өдөр тийш болох үед нар баруунаас гарав уу гэлтэй. Аав , ээж дүү Золоо хамтдаа инээмсэглэсээр ороод ирэв. Сүрэн гэрт оруутаа ач охин руугаа харан:- За та нар минь сайн сууцгааж байна уу? миний охин сайн уу? алив харьяа охиноо ямар их санав даа. Ишш хөөрхий минь ямар том болоо вэ? манай Баянжаргал чинь яасан ажилтай болоо вэ? аяга угааж байгаа юм уу?Энхриймаа босон баярлахын ихээр баярлан- Хэлж ярихгүй гэнэт ороод ирэх чинь вэ? ямар гоё өдөр вэ? та хэд минь сайн уу? Аав хэзээ ирсэн юм бэ? яасан царай зүс нь тунгалагшаад яасан гоё болоов дээ. хөөрхөн байна миний аав… Баянмөнх хөдөө явсан Баянжаргал бид гурав л гэрээ сахиад үлддэг юм шдээ. Энэ маань надад туслана гээд их хөөрхөөн …-

Ишш нялх юм байж яасан хөөрхийн нэг том охин байсан даа.- Аан Баярцэцэг үү? ажил хийж байгаа сүрхий охин эгчийнхээ үсчиний газар ажилд ороод хажуу талынх нь нэг цайны газар бас давхар ажилладаг юм.- Их сүрхий хэрсүү охин харагдсан арай л жаахан байна даа ажил хийхэд..- Бид хоёрын үгийг авахгүй зөрөөд ажилд орсоон ажилдаа дуртай гэж жигтэйхэн- Тийм байж алив охиноо тэврье … ивий минь гэж өвөө нь хүрээд ирсэн охиноо хардаа хөгшөөн яг Энхрийгийн хамар байгаа биз….Энхрийгийн аавыг Бадарч гэдэг зарим гэрийнхэн найз нөхөд нь Ба гэж дуудах нь элбэг Бадарч, Энхриймааг үнсэн тэврээд өлгийтэй Энхцэцэг рүү ойртон ирээд толгойгоо бөхийлгөн зулайг нь үнэрлэн …- Тэр чигээрээ ээж байна даа. Миний охин чинь яг ийм байсан байхгүй юу бага даа. Өвөө нь ирлээ цоо шинэ хүн болсон чи минь намайг өөрчилсөн сахиусан тэнгэр минь шүү дээ. одоо өвөө нь чинийхээ төлөө хичээнээ алив өвөөд нь тэврүүл дээ.Сүрэн , Бадарчийн энгэрт тэврүүлээд Энхриймаагийн хийж өгсөн цайг оочлонгоо …- Дүү чинь хөдөө уурхай руу явчихсан ерь ярихгүй юм утасны сүлжээ муу газар байгаал юм байх санаа зовоод нойр хүрэхээ байлаа. Их мөнгөтэй ирнэ гээд л хөөрөөд явсан хөөрхий… хүүгээ өрөвдөөд байх юм. Таньж мэдэхгүй хүмүүстэй хол газар яаж яваа юм бол доо.- Над руу бүр яриагүй . яаж байгаа юм бэ? та хорихгүй яасан юм надад хэлэхгүй . юу гэж хол явуулах вэ? таньтайл ярих байх утсаа асаалттай байлгаарай . холбогдвол эгч нь яаралтай ярих хэрэг байна гээд хэлчихээрэй . Би цаадахыг чинь яаж ийгээд нааш нь ирүүлчихье мэдье ээ. Золоо минь чи юу болж байна.- Би юу ? Сайн байгаа гарын мөнгө ч сайн авч байгаа. Шинэ гутал хувцас авсан миний өмссөн юм гологдоод байсан юм аа.- Тэр яахав ажил хийж чадаж байгаа биз . хошуугаа унжуулчаад эрхлээд байна уу? ээжийн эм тариаг авсан уу? өөрийгөөл гоёод байна уу?- Үгүй дээ эгч минь миний бүх хумс байхгүй та хараа миний гарыг хүн ингэж ажиллаж байхад чинь эхний хэдэн өдөр ёстой хэцүү байсаан харин аваанз мөнгө буухаар нь ёстой урам орсон шүү.Энхриймаа дүүгийнхээ эвэршиж эхэлсэн гарыг хараад өрөвдөх хэдий ч зоригжуулан сайн байна ш дээ. Хичээлээ эхэлтэл л ажиллаарай миний дүү …- Намайг хагас бүтэн сайнд ирж байж болно гэсэн бас хичээлгүй өдөр ирж болно гэсэн гоё байгаа биз …- Өө тийм үү? би ямарч байсан найзтайгаа ярьж чамайг нэг асуунаа …Золоо , Энхриймаагийн хажуунаас босон Энхцэцэгийн хажууд суун аавруугаа харсан аа:- Аав та уйлаад байгаа юм уу? нулимс чинь гарчихажБадарч инээмсэглэн Энхцэцэгийг ,Золоогийн энгэрт тэврүүлэн нүүрээ шувтран Энхриймаагийн нүд рүү инээмсэглэн өрөвдөлтэйгөөр хараад- Миний охин аавыгаа уучлаарай. Аав нь мөн ч их охиноо зовоосон доо бодохоор л өөртөө гомдоод байх юм. Арчаагүй муу хог архинд живээд юу ч хийчхэв дээ. Одоо бүр ойчих газаргүй хашаач үгүй .. хүүхдүүдээ гуйлгачин болгочихлоо… үхмээр байвч та хэдийгээ бодохоор үхэж чадахгүй юм . Аавыгаа уучлаарай охин минь тэр үед миний дотор чөтгөр шүгэлчихсэн байж одоо муу хар усыг урууландаач хүргэхгүй ээ. Бадараа ах нь аавыг нь сайхан эмчилгээнд явуулаад хүн болголоо муу дүүгийнхээ энэ сайхан итгэл сэтгэл рүү ус цацвал нээрээ би амьд яваад ч яах билээ.Бадарч хоолой зангируулавч дусал нулимсандаа эр хүн хэзээд харам тул ил гаргасангүй. Энхриймаагийн догдолсон сэтгэл илхэн нулимс унаган аав дээрээ ирэн чинь сэтгэлээсээ баярлан инээмсэглэн тэврээд- Миний аав мундаг хүн шүү дээ. Та эргээд л босоод ирнэ би танд итгэж байна. Охиноо харин уучлаарай гадуур хонож гэртээ тогтохгүй . таны үгэнд орохгүй том толгой гаргаад явж байсан шүү дээ. охинд нь ч буруу байгаа аав минь намайг харин уучлаарай та минь… таныг үхээсэй гэж хэлсэн дээ одоо ч харамсдаг уурандаа л би….- Юу гэж дээ.эцэг , эх хүн үрдээ гомдоно гэж юу байхав. Чиний зөв шүү дээ тийм хүний үнэргүй архичин амьд байгаад яахав дээ. Аав нь үнэхээр та хэдийгээ ингэж зовоож байхаар уугаад үхье гэж нээрээ бодсон шүү. Бурхан тэнгэр намайг нэг удаа харж үзэхээр шийдээд энэ бяцхан сахиусан тэнгэрийг минь явуулж ээ. Алив охиноо дахиад сайн хараадхая яасанч сайхан үнэртэй юм . Яг л миний охины үнэр дээ. Аав нь чамайг төрхөд залуухан аав ёстой юугаач мэдэхгүй. Ээж чинь ажилдаа нэг их удаагүй орчихсон угжийг чинь лааны гэрэлд хүртэл бүлээсгэж өгч байж билээ. Миний охин чинь аавнхаа энгэрт торнисон юм байхгүй юу…Энхцэцэг жаахан уйлагнах хэдий ч өвөөгийнхөө энгэрт тэврүүлээд чимээгүй болчихов. Сүрэн инээн аав чинь та хэдийг ёстой газар тавихгүй хүн болгосон доо. хамгийн их авч бүүвэйлж хуурайлдаг хүн аав чинь байсан юм шүү дээ. тээр хараа яаж хүүхэд тэвэрч саатуулахаа сайн мэдэж байгаа биз….Энхриймаа аавынхаа нүднээс итгэл найдвар бас гэмшил , аз жаргал , баяр баясгалан бүгдийг харан зөөлхөн инээмсэглэн баярын нулимс хааяа дуслан байлаа….Үргэлжлэл бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *