
“Зүрх Сэтгэл” 2 бүлэг 12 – р хэсэг ансүх босон Цэцэгээд хандан- Эгчээ хоёулаа гаряа . Аав шөлний юм явуулсан байсан бид хоёр ирэх гээд амжихгүй жаахан удчихлаа.- Яахнав дээ. бид болоод л байгаа хөөрхий минь дандаал идэш хоол явуулах юм. Ажил амжихгүй очиж тус болж чадахгүй юм даа.Цэцэгээг дагуулан машинаасаа цаасан хайрцагтай мах өгсөнөө мөн л дугтуйтай мөнгө гарт нь атгуулав.- Яах нь вэ? миний дүү байнга битгий эгчдээ өгч бай. Хэрэг болвол би өөрөө чамд хэлнэ.- Яаж болох вэ? эгч минь ах минь бид хоёрт ямар их тус хүргэлээ дээ. дүү нь ямарч байсан ахаасаа авсан мөнгөө өгнө. Хүүхдүүд томрох тусам хэрэгтэй шүү дээ. эгч минь хадам ээж жил тойрон эмнэлэгээр явлаа нэг л бие нь тэнхрэхгүй л байна. Бид хоёр ч хэрүүлээс салахгүй ер нь жаахан хэцүү байна шүү . таньд л гэж хэлхэд манай Баярмаа үнэхээр сэтгэлд хүрэхгүй юм. Танай хүүхдүүдээс заавал нэгийг нь авна гэж дайраад байсан бичиг баримт хүртэл үйлдээд…- Юу гэнэ ээ. Юун бичиг баримт- Харин тиймээ аав харин тэрийг нь олж үзчихээд аймар их уурласан би ийм охин төрүүлээгүй. Хэрэв эгчдээ тэгж хандвал чи дахиж намайг ааваа гэж битгий бодоорой гэж хүртэл хэлсэн тэрнээс хойш Баярмаа тэр талаар ярихаа байсан .- Их л дуу шуутай хүн чимээгүй байгаад байхаар нь би харин гайхаад …- Тэрнээс өөр юм бий.

Бид хоёр саяхан хүүхэдтэй болоод бөөн баяр байлаа. Даанс хүсвэл хясна гэгчээр дахиад л тогтсонгүй… Баярмаагаа их өрөвдөх юм даа. Тэрнээс хойш үг дуу цөөтэй ярилцахаараа л муудчих юм. Би бүр аргаа олохгүй. Бид хоёр зөндөө л удаан хамт амьдарлаа хүүхэд гаргахгүй болохоор манай ээж бас юм хэлээд байдаг бололтой. Аав минь ч үр үндэсээ үлдээхгүй ажил төрөл гэсэн яасан хүмүүс вэ? гэж хүртэл хэлсэн . тэрэнд уурласан юм уу? мэдэхгүй . Сүүлдээ надаас сална гэх болсон . Та хамгийн ойр байсан хүн нь болохоор л танд хэлж байна дүү нь ….- Тийм үү? миний дүү чинь уул нь их сайн хүн миний хань дүүдээ амь байсан юм . Миний ханьтай зарим талаараа их адилхан шүү. Тийм болоод ч тэр үү? Баярмаадаа би гомдож , уурлаж чаддаггүй юм. Миний хань чамайг сүрхий таньсан байна шүү? Энэ Гансүх ёстой сайн залуу би энэ хүнд туслана аа. манай Баярмаал харин ааш нь олдохгүй хүний хүн зовоох вий гэж хэлж байсан удаатай. Миний дүү эр хүн байна даа юмны цаад талаар нь сэтгэж яваарай. Эмэгтэй хүмүүс гэдэг чинь наанаа бүх юмаа хэлчихээд дараа нь харамсах үедээ уйлж суудаг улс шүү дээ. Битгий миний дүүг хаяарай болж л таараа хүүхэдтэй ч болно.- Ах минь байсан бол хөөрхий минь надад яг ингэж захиж билээ….Гансүхийн нүдэнд нулимс цийлэгнэнэ. Яагаад гэвэл Баясгалан үнэхээр Гансүхд сайн хандддаг өөрөө эрэгтэй дүүгүй тул түүнийг төрсөн дүү шигээ санаж туслаж хайрладаг байсан юмсанж.Гэрт орвол гэрийнхэн бүгд ороод ирчихсэн байх ба Хоролоо хөгшин нилээн янзгүй сууж байгаа харагдав. Баянмөнх өлгийтэй Энхцэцэгийг үнсэн- Миний дүү ахыгаа ирхэд өндөөр болчихсон байгаарай. Санах байхдаа ах нь …Баянжаргал сая Баянмөнхийг явах гэж байгааг ойлгосон бололтой та нээрээ явах гэж байгаа юм уу?- Тиймээ одоо миний дүү гэрийн ажлаа хийх нь байна шдээ. чадах уу?-

Чадна аа. Би таныг зөндөө харсан амархан шдээ. Харин би ус авч чадахгүйшдээ.- Ах нь удахгүй ирнэ ээ… за баяртай ээжээ…Ээжийнхээ зүг харан өмнө нь ирэв. Цэцэгээ зөөлхөн үнсээд ээжийнхээ хэлсэнийг мартаагүй биз.- Мартаагүй ээ. Удахгүй эргээд ирнэ шүү дээ.Хоролоо хөгшин мөн хацар дээр нь үнсэн- Миний хүү чинь бүр цог золбоотой болчихож хөдөөд их дуртай байх нь ээ. Морь малтай ойр байх сайн хэрэг шүү. бие чангарана хатуужилтай болно. Сайн яваад ирээрэй миний хүү.яасан ч гоё дээл вэ дээ. .. гээд чихэр өвөрт нь хийв.- Эмээ хийж өгсөн юмаа. Та биеэ бодож байгаарай.хажуу айлын хөдөөнөөс ирсэн бандиа орж ирвэл намайг хичээл эхлэхээр ирнэ гэж хэлээрэй.- За ойлголоо.Баярмаа , Гансүх хоёртой гэрээс гаран явав. Цэцэгээ хашааны гаднаас машин хөдөлтөл хүүгээ үдээд гэрт орж ирэн.- Бандиа гэж хэн билээ. \Хорлоо хөгшин инээн\- Манай хажуу хашааны айлд нэг хүү ирсэн юм. Хөдөөнөөс ирсэн юм байхаа ус авч яваад танилцсан юм байлгүй. Өдөр тоглох гээд л ороод ирдэг юм хөөрхөн хоёр байгаа юм. Ингэхэд энэ сүрхий хүүхэн чинь хар цагаан дуугүй байж байгаад явчих шив. Яагаад Баянмөнхийг энэнтэй явуулчихав.Энхриймаа мөн хачир нэмэн : Тийн яагаад явуулчихав. Энэ ямар санаатай ч байгаан билээ. Ээж нь үнэхээр өвдсөн ч юм уу? үгүй ч юм уу? айлд ирчихээд хүүхдээс түлхүүр нэхэж авдар ухуулаад би тэсэхгүй нэг хэлэх гэсэн ээ хүүхэд унтаж байсан болохоор дахиад хэрүүл дэгдээд охиноо цочоочих вий гэж бодоод …- Төв дээр манай байшингаас өөр орох газар байхгүй тэр нь аргагүй байлгүй яахав. Хадам базаахгүй байгаа нь үнэн гэнэ. Гансүх хэлж байхыг бодход нилээн ядарч дээ зайлуул уул нь би очиж асрах хүн юм байгаам даа. Хань минь ээжийг минь анзаарч байгаарай гэж хэлдэгсэн.. Баянмөнх өвөөгийн хүү шүү дээ. Хөөрхий хөгшин баярлаг сая хүртэл шөлний юм явуулж бид нарт санаа нь зовоод алсын бараа ширтэж суугаа даа аав минь .. намайг жаахан охин юугаач мэдэхгүй бэр болж очход энэ хоёр буурай минь ёстой зааж сургасан ачтай хүмүүс минь шүү. Баярмаа минь жаахан зүдрүү байгаа бололтой.- Зүдрүү гэнэ шүү. хялам хялам хийгээд л намайг хэзээ энэ гэрээс зайлах хүүхэн бэ? гэсэн янзаар л хараад байна лээ. Миний охиныг хараад уйлж нтр жүжиглээд л нөхөр нь аргадаад л гарна лээ.- Хэзээ тэр вэ?- Чамайг ирэхээс өмнө яагаад ч уйлсан юм .-

Энхрий минь адилхан эмэгтэй хүн байж юмыг бодож бай. Хөөрхий жирэмсэн байж байгаад хүүхэд нь дахиад тогтоогүй гэнэ лээ.- Юу тийм үү? ээ тэгээд л миний охинруу нүд гүйлгээд бүлтэлзээд байсан байна шдээ. Хөөрхий гэж ….. яаж ам муруйчаагүй юм.Хоролоо эмгэн санаа алдан тийм учиртай байж хүүхэд тогтодгүй юм аа даа. Манай удамын үзэж хардаг бариач нэг хөгшин бий. Их сайн хүн дээ. нас дээр гараад барагтай хүн үзэж өгөхөө байсан . Намайг хэлвэл магадгүй учир шалтгааныг нь хэлээд өгч магад.Дараа ирвэл надтай нэг уулзуулчихаарай. Юм ч учиртай шүү дээ хүүхдүүд минь …Хоролоо хөгшин гэрээс гаран явав. Цэцэгээ , Баярцэцэг рүү харан чи ингэхэд яагаад эгчдээ худлаа ярив.- Намайг ажил хийж байна гээд мэдчихвэл эмээд хэлчихэнэ. Эмээ тэгээд таныг загнавал яахын- За юу гэж…- Баярцэцэгээр ажил хийлгэлээ. Хүүхэд нааш нь явуул гэж… бүгдийг нь заавал хэлэх албагүй биз дээ. Манай гэрийнхэн л мэдэж байхад болоо. Өөр хүнд заавал хэлэх албагүй тэ Энхрий эгч ээ….Энхриймаа толгой дохив. Цэцэгээ инээмсэглэн Энхриймаа хүүхдүүдтэй үлддэг цор ганц том хүн болохоор тэр л зааж өгсөн байх нь гэж бодно. Энхриймаа үнэхээр зарим зүйлсийг зарим хүмүүсээс нууж байхыг зааж өгсөн байж болох юм. Эсвэл Баярцэцэг өөрөө ингэж бодсон ч байж болох.Баянмөнх явсаар хэдий 10 хоног өнгөрчээ. …Хард Билгүүн Үргэлжлэл бий
