Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 11- р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 11- р хэсэг

19 секунд уншина
0
0
554

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 11- р хэсэг Орой болж Цэцэгээ ажлаасаа буух цаг дөхөв. Тэрээр хувцас солих өрөөнд орвол Соёлоо сандал дээр бодлогоширон сууж байхыг ажиглан За миний дүү чинь юу ингэтлээ бодоов. Бие нь зүгээр үү ?- Зүгээрээ эгчээ … тэр минь явчихсан гадаад явчихсанНилээн дуу муутайгаар хэлэв. Цэцэгээ , Соёлоог сэтгэл санаагаар нь дэмжин :- Удахгүй эргээд ирнэ дээ миний дүү тайвшир хөөрхөн хүүхэдтэй болцгооно амьдрал баян шүү дээ.- Хүүхэд бас явчихсан би их удаан бодсон тэр нь ч дээр гэж бодсон одоо нэгэнт бүх зүйл өнгөрсөн …Соёлоо нулимсаа дуслуулан хоолой нь зангирав.

Цэцэгээ юу болсоныг ойлгосон бололтой. Нүдээ томруулан : Юу гэнэ ээ? Чи юу хийчхэнэ энэ вэ ? арай ….- Тиймээ би магадгүй буруу зүйл хийсэн байх тэхдээ надад ямар ч арга үлдсэнгүй. Би яах ёстой байсан гэж эцэггүй хүүхэд төрүүлээд хүлээх байсан гэж үү? ирлээч бид хоёр бүтэхгүй байх түүнийгээ би зовоомооргүй байна. ээж нь надтай хэзээч суулгахгүй гээд ингэж хол сургуульд явуулж байхад би яах ёстой юм бэ? Өвөө , эмээгээс минь өөр түших хүн надад үгүй би өөрөө хүүхэд байж яаж тэр хоёртоо дахиад ачаа үрүүлэх юм бэ.?…. миний л буруу одоо хэдий харамсавч оройтсон …Цэцэгээ түүнд юу ч хэлж чадсангүй хажууд нь суун тэврэн өөртөө наан нулимсыг нь арчин хэсэг суув. Үнэндээ хэд хоног ажилдаа ирээгүй шалтгаан нь үр хөндүүлсэн явдал байсан юмсанж. Соёлоо тайвширсан бололтой санаа алдан … сонин асуулт асуув.- Та миний оронд байсан бол яах байсан бэ?Цэцэгээ хэсэг бодон сууснаа.- Эгч нь яг чиний насан дээр нөхөртэйгөө нэг гэрт орж байлаа. Гэрийнхнээсээ нуун барин хүүхэд гаргасан миний том охин Баярцэцэг минь шүү дээ. үнэндээ тухайн үед их айж билээ. Миний хань маш ухаалаг хэзээний буйр суусан хүн байлаа. Тэхдээ эгч нь нэг л юм бодсон бурханаас илгээсэн үрээ хэзээч гээхгүй гэж тэр үед нөхөр минь зуны амралт таараад хөдөө явсан юм. Би түүнийг явхад л жирэмсэн гэдгээ мэдсэн даанч хэлж чадаагүй. Тэр үед утас холбоо барих хэрэгсэл бага байлаашдээ. Ханийгаа эзгүй 3 сар юу эсийг бодхов дээ. Эгч нь тэр үед хүүхдээ төрүүлнэ л гэж бат шийдсэн яагаад гэвэл миний хайртай хүний хүүхэд түүндээ би итгэсэн юм даа. Бид хоёр магадгүй заяа төөрөгөөр суухгүй байсанч би энэ шийдвэр дээрээ л бат зогсох байсан байх…Соёлоо юу ч дугарсангүй . Чимээгүй нулимс нь

Цэцэгээгийн мөрөн дээр дусан нусаа шурт татна. Цэцэгээ өндийн Соёлоо руу харан:- Миний дүү одоо тайвшир чи найз залуудаа хэлсэн үү?Соёлоо толгой сэгсрэв. Хаалгаар ажлын нэгэн охин шагайн Соёлоог дуудан ажилаа хийхийг шаардангүй хэлээд хаав. Соёлоо нүүрээ арчин хормогчоо зүүгээд гараад явав. Цэцэгээ хувцасаа солин ажлаасаа гаран явах зуур үнэхээр Соёлоогийн оронд байсан бол би яах байсан бол гэж бодолд дарагдав. Хэзээ ирэх нь мэдэгдэхгүй тэр минь хол орныг зорьсон бол , ээж нь дургүйцэн хорьж илт чамтай суулгахгүй гэсэн бол би яах байсан бол харинч тийм зүйл болоогүй . Хадам Жаргалмаа анх Цэцэгээг очход ямар сайхан хүлээж авлаа. Надад өөрийн охин шиг л зааж зөвлөж ажилд сургасан амьдарлын ухаанд хүмүүжүүлсэн хүн минь . Харин Соёлоогийн оронд байсан бол нээрээ би бодож үзэх байсан байх. Тэхдээ миний зүрх зоригоор арай тийм сонголт хийж чадахгүй байж магад. Тэгээд ч Соёлоогийн амьдралыг бага ,сага сонссон болохоор хөөрхий охиныг өрөвдхийн эрхэнд нулимсаа залиган гэрийн зүг явав.Гэртээ ирхэд Гансүхийн машин үүдэнд нь байв. Дахиад Баярмаа иржээ дээ бас яах гэж яваа юм бол доо. гэж бодон гэрт оров. Энхриймаа хүүхдээ тэврэн , Баянмөнх авдарнаасаа нэг юм хайж байгаа бололтой. Баярмаа үнэхээр ирсэн байх ба Гансүхтэй хамт орон дээр чимээгүй сууж байв. Цэцэгээ , Энхриймаа руу инээмсэглэсэн харцаар- Миний Энхцэцэг минь яаж байна. нэг хоног айлд хоносон чинь санаж байна шүү. та хэд маань дажгүй юу?- Бид хэд давгүй ээ. Баянжаргал л харин ээжийгээ санаад уруу царайлаад байсан шөнө миний өвөрт ороод ирсэн хөөрхөн гэдэг нь ..бид 3 цуг унтсан шдээ.- Ингэхэд дүү чинь хаана байна. Баянмөнхөө чи чинь авдараа уудлаад юу хайгаа вэ?- Баянжаргал хойно. Хорлоо эмээгийнд хүүхэлдэй үзэж байгаа. Манай хөдөө байшингийн түлхүүр хаана байгаан ээж….- Яах нь уу? тэр түлхүүрээр….Баярмаа сая ам нээн : Сайн байна уу? ….. ээж харин бие нь өвдөөд эмнэлэгт хэвтчихэж.. Бид нар хөдөө явах санаатай.Сумын төв дээр эмнэлэгт хэвтэж байгаа хоол цайг нь дөхүүлье л гээд… нэгэнд танай хашаа байшин байгаа юм чинь тэнд л байх санаатай. Тэгээд бас Баянмөнхийг аваад явдаг юм билүү. Аавтай ханьтай байг гэж бодоод өөрөө ч дуртай байх шиг байна.- Миний хүү явах юм уу? Өвөөтэйгөө утсаар ярьсан уу?Баянмөнх инээмсэглэн та зөвшөөрвөл би өвөө дээрээ оччихоод ирье. Та явуулахгүй гэвэл би явахгүй ээ…Цэцэгээ хүүгээ тэврэн үнсээд :- Миний хүү хувцасаа бэлд дээ ээж нь түлхүүрээ хайя. Тэр байшин чинь ааваас чинь үлдсэн миний хүүгийн гал голомт юм шүү дээ. Хашаа хороогоо эргээд ир дээ. Гансүх ахтайгаа хамжаад засах юм байвал засаад ирээрэй. Миний хүү чинь одоо том хүн манай гэрийн ганц эр хүн шүү дээ.Баянмөнх баярлан хувцас хунараа зэхэв. Үнэндээ түүнийг өвөөгөө хачин ихээр санаж байгааг Цэцэгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа юмсанж. Өөрөө тийш явуулах хэдий сонирхолгүй байгаач хүүгийнх нь үргэлжлэл удам залгах ганц ач хүүг нь хөөрхий өвгөнөөс хармалах зүрх хүрдэггүй билээ. Хадам аав Дамдин нь уулын бэлд санаа алдан алсыг ширтэн ач нараа санан суугаа нь нүдэнд нь тод харагдана. Цэцэгээ авдараа уудлан нандигнаж боосон баадан дотроос түлхүүрээ гаргаж ирээд Баянмөнхөд өгөн- Миний хүү гээчив ээ? Өвөө , эмээд нь жаахан юм бэлдэж өгье дөө ээж нь …. Баярмаа хоёулаа цуг гарчихаад ирэх үү?

Цэцэгээ, Баярмаатай цуг дэлгүүрийн зүг алхав. Баярмаа энэ удаа өнөөх айхтар ширүүн ааш зан нь хааччихсан нь мэдэхгүй алга болчихсон байв. Цэцэгээ хэсэг чимээгүй алхсан аа.- Удахгүй хичээл орно. Бид хэд эндээс нүүх бодолтой байгаа. Чи ирэхдээ Баянмөнхийг аваад ирээрэй. Тэнд үлдээсэнч би очоод авчихана чи мэдэж байгаа биз дээ.- Ямарч байсан 14 хонох байх .. ээжийн биеийн байдлаас болох байх даа. Та санаа зоволтгүй ээ би аваад ирнэ. Аавын минь нар гарч дээ хөөрхий минь. .- Эгчдээ хэл чимээтэй байгаарай. Би чамд юм санадаггүй юм шүү. Хэдүүлээ нэг тогооноос хоол идэж амьдарч байсан улс шүү дээ.Баярмаа юу ч дугарсангүй. Дэлгүүрээс боов,чихэр аваад буцав. Цэцэгээ , Баярмаатай дотно яриа өрнүүлэхийг эрмэлзэвч тэрээр ярилцах ямарч сонирхолгүй байгааг ойлгов. Баянмөнхийн богцонд чихэр , боов мөн хадам аавдаа хааяа байнга авч өгдөг байсан янжуур тамхи, мөн нэг шил цагаан архи хийхээч мартсангүй. Удалгүй Баярцэцэг ирэв. Баярмаа , Баярцэцэгийг жаахан өлгийтэй хүүхэд байхаас тэвэрч өсгөсөн хүмүүсийн нэг бөгөөд хамгийн их хайрладаг нь Баярцэцэг болохоор саяхан дуугүй сууж байсан хүн босон Баярцэцэгийг тэврэн үнсээд …- Ишш миний дүү чинь ямар том болоо вэ? ийм орой хаагуур яваад ирж байгаа юм.- Найзындаа хичээлээ хийсэн юм аа. та ямар хэргээр ….- Эгч нь маргааш эрт хөдөө эмээ,өвөө рүү нь явлаа. Чи харин явахгүй юм уу? Эмээ нь их баярлана даа. Эмнэлэгт хэвтсэн … чи мэдээгүй биз…- Тийм үү? юу нь өвдсөн юм бол эмээ хэд хоногийн өмнө л ярьж байсан- Хажууд нь байхгүй бол харж хандах хүн байхгүй. Өвөө нь хөдөө гэртээ мал дээрээ байгаа ганцаараа …. манай Баянмөнх өвөөдөө хань болж хэд хонох гэж байна сайн хүү…. миний дүү яахын…- Би энэ удаадаа явахгүй ээ. Эндээ жаахан ажилтай … үгүй хичээл ихтэй. Ээж Баянжаргал хаана байна.Цэцэгээ , Баярцэцэгийг Баярмаад худлаа хэлж байгаад гайхсан харцаар харан хойно Хорлоо эгчийнд ….- Аан за.. Баянмөнх өө эгч нь ярьяа. Утасны Цэцэглэгчээ мартав аа. Өвөө дээр очно гээд бөөн баяр байх шив,- Өвөөтэйгөө би хэд хоносонч уйддаггүй юм чинь…..Миний хул даага одоо том болсон доо. Адуугаа бас санаж байна. Аавын адууг надад өгсөн юм чинь…- Хүүе яана аа чам шиг адгуус мал санадаг хүн байх уу ? ямарч байсан догшин морь хамаагүй унав. Онгирч давхиж байгаад хөл гараа бэртээчихэв.Сургууль эхлэхээс өмнө ирнэ шүү? утсаа асаалттай байлгаж сүлжээтэй газраас нэг ярьчихаж байгаарай даа. Би чамд мессеж бичихийг дөндөө заасан шүү дээ мэдэж байгаа биз дээ.- За мэдэлгүй дээ. ойлголоо доо . ядаргаатай үглээ хүн шүү та….Баярцэцэг гэрээс гаран Хоролоо хөгшинийд оров. Цэцэгээд, Баярцэцэгийн дүүдээ анхаарал тавьж байгаа нь үнэхээр сэтгэлийг нь хөдөлгөв.Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *