Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 10-р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 10-р хэсэг

2 секунд уншина
0
0
437

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 10-р хэсэг Цэцэгээ энэ шөнө Урнаагийнд хонохоор болов. Урнаа ор засаад сандал дээр бодолд автан суув. Цэцэгээ ,Урнаад хэцүү байгааг нүднээс нь харж байлаа. Тэрээр: – За Урнаа минь нэгэнт болоод өнгөрсөн зүйл ийм байж харин хэрэг нь яаж шийдэгдэх янзтай байна. бодит байдал руугаа л орьё. – Мэдэхгүй юм даа. Хохиролыг нь барагдуулах өчнөөн төлбөрт л орж байгаа юм шиг байна. Ахын чинь хураасан хэд ч явах нь дээ. харин хорьж цагдана гэвэл яана гэж л айж байна. Миний хүү чинь уул нь арай ч буруу замаар будаа тээчихгүй л юмсан .. – Мөнгө төгрөгч дүүрч бүр хоригдох хэмжээнд бол хэцүү юм болно шүү. Ямарч байсан маргааш би очиж нэг уулздаг хэрэг ээ.- Ажил төрөлтэй хүн яах юм бэ? ажлаа бод би л үйл лайгаа эдлэхээс энэ хүүхэд ингэж нэг намайг зовоодог байж ээ даанч дээ… Урнаагийн нулимс газар унах нь илхэн харагдав. Энэ бол үнэхээр үрээ хайрлах мөн гомдсондоо дусласан нулимс билээ. Өглөө болж Цэцэгээ ажилдаа явахаасаа илүүтэйгээр цагдаагийн хэлтэс рүү Цэгмид болон Урнаатай хамт явав. Цэгмид шөнөжин халуурч хоносон тул бие нь их сул харагдана магадгүй өчигдөр занчуулсан шархандаа байж болох тэрээр үнэхээр том хэрэгт орооцолдсоноо ухаарах ба нэг л дуу муутай хоол ч идэхгүй царай нь цонхийгоод иржээ. Цагдаагийн хэлтэс дээр ирвэл Дэлгэр аль хэдийн ирчихсэн байх нь тэр . .. – За та хэд ирчхэв үү? алив . чи муу хулгайч ор байцаагч чинь хүлээж байгаа яг үнэн зөвөөр нь мэдүүлэгээ өгөөрэй. Хулгайлсан бол хэлж хэргээ хүлээ үнэнээ хэлээрэй чамайг би алаад хаячина шүү . ор чи …Цэгмидийг загнан явуулав.

Цэцэгээ гэнэт яасан юм мэдэхгүй ууртайгаар.. – Чи одоо юу гээд байна аа. хүүхэд хулгайч дээрэмчинээр нь дуудаад өчигдөржин халуурч хонолоо. Дахиж миний дүүд гар хүрээд үзээрэй дэмий шүү Дэлгэр минь … – Та одоо өмөөрөх цаг биш ямар байдалтай байгааг харж байгаа биз дээ. мөчийг нь санжуулаад хаячих юмсан… – Өмөөрнө шүү. чи харин битгий гайхуулаад байгаарай. Жаахан юм чиний гарын аяыг яаж даадаг юм. Ахад чинь гайгүй би нэг хов хүргэчихье ээ . чи одоо болно … Дэлгэр дахиж үг дугарсангүй . Тэрээр ахад чинь хэлнэ гэхээс айсан юмсанж.Амгалан хүүгээ эрх танхи өсгөчихсөн хэнээс ч өмөөрнө бас Дэлгэрийн ганц айдаг хүн бол ах нь билээ. Яаж ч байсан Дэлгэрийг гар хүрсэнийг дуулвал ах нь ихэд уурлахыг мэдэж байгаа хэрэг юм.Амгалан ,Дэлгэрийг бодвол даруухан дуу цөөтэй хүнтэй эвтэй төлөв хүн харин Дэлгэр эсрэгээрээ ширүүн ил үгтэй хэнтэй ч муудчихана бас их омголон зан чанартай . Амгалан тэрийг нь сайн мэдэх тул Цэцэгээтэй утсаар ярихдаа Дэлгэрт битгий хэлээрэй гэж захьсан юмсанж. Даанч үгэнд орохгүй байгаа хүнийг аргаа бараад Дэлгэрт хэлсэн Урнааг буруутгах ямарч шалтгаан байхгүй билээ. Дэлгэр хэсэг чимээгүй зогсож уураа даран… – За тэр яахав эгч минь одоо харин мөнгө хохирол нь явж өглөө энэ айл чинь зөндөө үнэтэй жагсаалт бичээд гомдол гаргачихаж хэд хэдэн саяар л ярих нь дээ.Насанд хүрээгүйчүүдийн хориход явуулна ч гэнэ үү? айхтар хүмүүс байна . – Юу гэнэ ээ. Хорих оо. – Хууль бол хууль шүү дээ эгч минь. Манай хадмын дүү нь цагдаагийн хэлтэст ажилладаг хүн бий. Цаад хүмүүсийн хохиролыг барагдуулаад гомдолыг нь буцаах талаар л хөөцөлд үгүй бол нээрээ тийм хуультай юм байна. – Юу энэ хүүхэд чинь өөрөө авсан юм байхгүй байж яахаараа бүх хохиролыг нь барагдуулдаг билээ. Би юу ч ойлгохгүй байна. – Бүлэг хулгайн зүйл ангид харьяалагдана шүү дээ эгч минь. Бүлэг гэхээрээ хэрэг нь санасанаас том болдог гэнэ. Би ч сайн мэдэхгүй л байна. ер нь л хэцүүдэх нь дээ…Дэлгэр тамхи асаан машиныхаа урд очин зогсов.

Цэцэгээ одоо л сэтгэл нь түгшиж эхлэв. Нилээн удсаны эцэст Цэгмид гарч ирэв. Тэрээр ээж рүүгээ харан нулимсаа дуслуулан “таныг ороод ир” гэнэ ээ сул дуугаар зангируулан хэлэв. Урнаач сандран ухасхийн явав. Цэцэгээ , Цэгмидийг тэврэн – Миний дүү яасан бэ? зүгээр үү? юу гэж байна юу ярив. – Би бүх үнэнээ л хэллээ. Намайг өдөр болгон ирж байцаагдана шүү гэсэн нөгөө хүмүүсийг хайж байгаа юм шиг байна. – Тэгээд өөр юу гэнэ үү? – Би хэлж болохгүй ээ. – Яагаад яахаараа болдоггүй билээ. – Одоогоор хэлж болохгүй… Цэгмид , Дэлгэрийн машинд ороод суучхав. Цэцэгээ нэг л ойлгосонгүй маягтай царай гарган үлдэв. Яахаараа хэлж болохгүй юм байдаг билээ. Хүүхэд арай дарамтлаад байгаан биш биз дээ хэсэг бодоод Урнааг гарч ирэхийг хүлээн зогссоор… Мөн л хүлээсний эцэст Урнаа гарч ирэв. Цэцэгээ урдаас нь тосон – За юу болов . – Юу болхов дээ. бараг би өөрөө байцаагдчихлаа. Мэдэхгүй юм даа цаасан дээр бичсэн хэдэн сая гэсэн тоо л харлаа. Ийм сүрхий хүн байж хүүхэддээ анхаарал яасан муу хүн бэ та гэж загнах тийшээ хандлаа. Ямарч байсан тэр хүмүүсийг нь бариад хэрэг нь шийдэгдэх юм шиг байна. – Тэр гомдолтой хүмүүстэй нь уулзвал яасан юм. – Тухай үед нь больё оо. Одоо юу юуны духанд хүрэлгүй мөнгө төгрөг болоод яахав. За за чи ажилдаа яв хий дэмий зөндөө уячихлаа чамайг… Цэцэгээ , Урнааг тайван байгааг хараад сэтгэл нь бага боловч тайвширав. Дэлгэрийн чихэнд “дүүгээ дахиж битгий зодоорой” одоо болно өсвөр насны хүүхэд шүү ойлгов уу? гэж шивнэв. Дэлгэр толгой дохин инээмсэглэв. Цэцэгээ ажил руугаа харин Дэлгэр өнөө хоёрыг хүргэж өгөхөөр хөдлөв. Ажил дээрээ нилээн хожигдож очив. Энэ өдөр Соёлоо ажилдаа ирчихсэн байв. Цэцэгээ , Соёлоо охиныг хэд хоногоор хараагүй тул баярлан – Хүүе чи минь амьд уу? хааччихав хэд хоног бүр таг чиг алга болчих хүн юм аа. миний дүү яасан юм уйлчихсан юм уу? нүд нь бүлцийчихсэн ..- Сайн та минь сайн уу? эгээ … аан харин … нөгөө – Аан Бундаа \ажлын газрын эрхлэгч\ эгчид загнуулаа юу? тэгэлгүй яадаг юм. Ажлаа таслаад алга болчих юм. Наанаа их хатуу үгтэй хүн байгаа юм. Цаанаа цагаахан хүн шүү. Соёлоо инээмсэглэн ажлаа шуурхайлан хийв. Цэцэгээ , Соёлоогийн инээмсэглэх харцнаас харин баяр хөөр олж харсангүй . Хард Билгүүн үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *