
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 9 – р хэсэг- Байна уу?- Байна ах аа та юу? яагаад утсаа авахгүй байв.- Та хэд сайн уу? ах нь сайн харин тиймээ завгүй байлаа.- Урнаа утсаа авагүй юм . Баярцэцэг хэлэхдээ …- Тийм ээ. Муу золигийн хүүхэд хэрэг тарьжээ… ямарч байсан мөнгөний асуудалтай болж байх шиг байна. бүтэхгүй хүүхдүүдтэй нийлж хулгайн хэрэгт орооцолдсон гэнэ.- Ямар баларсан юм бэ? Урнаа хаанаа байгаа бол…- Сая харьсан байх чи очоод уулз … ах нь маргааш ямар ч байсан хэдэн төгрөг явуулахаас- За ойлголоо… Дэлгэр ярьсан уу?- Дэлгэрт битгий хэлээрэй . ганц хүүгий минь зодож занчаад сүйдлэчих ууртай золиг байгаан маргааш ярьяа за баяртай …Цэцэгээ хэдий орой болсонч хувцасаа өмсөн Урнаагийнх руу явахаар босов. Энхриймаа гайхсан нүдээр юу болов. хаачих нь вэ? ийм орой- Урнаатай уулзаад ирье ээ. Нэг л биш сураг дууллаа. За миний найз хүүхдүүдээ унтуулаад унтаж амар найз нь тэндээ хоночихож магадЦэцэгээ ,Урнаагийнхруу явав. Урнаагийн гэрийн гадаа ирвэл Дэлгэрийн машин байв. Гэрт Дэлгэрийн дуу хадна сонсвол – Чи муу хувхай загалгаагүй амьтан тамхи татна , одоо бүр архи уухна , багаасаа шоронгийн тав болох нь дутаж гэнэ ээ. Ах захгүй загаалгүй муу шаар чамайг би бие бялдар сайтай гэж бодоод бөхийн дугуйланд явуулсан чи муу хоёр ч хонохгүй хөөгдөө биз дээ. Тэнд чи ядаж хүмүүжих байсан юм тэвчээргүй муу хог чамайг би алчихая лдаа.Миний ах тэнд яаж зовж мөнгө хурааж байгаа билээ. Хэний төлөө гэж бодож байна. Чиний төлөө тэгхэд чиний байж байгаа царай энэ үү? түс няс чимээ гарна. Цэцэгээ сандран орвол Цэгмид\Амгалангийн том хүү\ уйлчихсан Дэлгэр цэргийнхээ суран тэлээгээр хайр найргүй ороолгож байв. Урнаа баруун орон дээрээ уйлчихсан охиноо тэврэн сууж байх нь харагдав.

Цэцэгээ зог тусан гайхсан аа “Үгүй та нар чин харанхуй шөнө юу болцгоож байх нь энэ вэ? хүүе Дэлгэр ээ чи чинь яаж байна аа. хүүхэд аллаа боль “ алив миний дүү нааш ир Цэгмидийг өөрийн хамгаалттанд авав.Яалаа гэж хүүхэд ингэж байдаг билээ. Дэлгэр үнэхээр их уурласан байх ба саяхан шахуурдаж байсан тэлээгээ хөл дороо шидээд сандал дээр суув. Дэлгэр хэдий ууртай ч эгчийнхээ үгнээс гардаггүй мөн эгчээсээ эмээдэг юмсанж. Тэрээр ….- Энэ муу новш хэрэг тариад бөөн юм болж байна . та юунд өмөөрдөг юм. Наадхыг чинь сайн сургаад өгвөл таарна. Амыг нь татаж авахгүй бол шоронгийн хадаас болохоор нь уйлж унжхад оройтоно биз- Чи чинь ямар билиггүй юм ярьдаг юм. Уураа дар хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж яасан юм юу болсон юм.- Би зөндөө л тус болох гэж хичээсэн зөв замыг нь зааж чиглүүлж анхааралч их тавьсан харин дандаа зөрж том толгой гаргаар яваад байсан муу хог ингэх гээд байж л дээ. өөрөөс нь асуу …. маргааш яг цагтаа ирээрэй. Ирэхгүй дахиж зугтаавал би чамайг алаад хаячихна шүү ойлгов уу? гэсээр Дэлгэр гараад явчихав.Цэцэгээ ,Дэлгэрийн хамгийн сүүлд хэзээ ийм ууртай байсаныг ч мартаж орхиж тэрээр уурлахаараа гэрт тогтдоггүй гадаа суух юм уу? гадуур алхаж уураа гаргадаггийг мэдэх билээ. Урнаа минь энд юу болоод байгааг надад нэг хэлээдэхээч- Цэгмид ёстой хэд хоног цагдаагийн үүд сахиуллаа. Энэ гудамны цаана сургууль завсардсан хийсэн ажилгүй залуу байдаг юм. Тэднийхээр дандаа болж бүтэхгүй залуучууд цуглардаг уул нь аав , ээж нь их сүрхий хүмүүс байдаг . харин энэ зун хөдөө урт хугацаагаар яваад нөгөө хүү нь ёстойл бүтэхгүй залуусаа орогнуулдаг оромж болгож гэнэ . гэрт нь өөр хэлэх хүн байхгүй юм чинь …- Тэгээд хүний явдал энэнд ямар хамаатай юм.- Хамаатай Цэцэгээ минь эхэндээ наад чинь тамхи үнэртүүлдэг боллоо.Би хэлээд дийлээгүй . Дараа нь хоёр , гурван удаа архи үнэртүүлж орж ирсэн …Одоо харин хэрэгт орооцолдчихсон шар махтай минь хатааж байна.- Юу чи дөнгөж 15 ,16 тай хүүхэд биз дээ.яаж галзуурч байгаа чинь энэ вэ?- Өсвөрийн насны хүүтэй гэдгээ мэдэхгүй анхаарал сул байсан гээд би л баахан хүнд загнууллаа. Ёстой ингэнэ чинээ санасангүй. Олон үйлдэлтэй хулгайн хэрэгт оролцсон гэж байцаагдаж байна. Шөнө оройтоод байдаг байсан тэр айлд л эх захаа алдаж явж дээ наад чинь.. нөгөө хэдэн том залуус нь зарим хэргээ наадхад чинь тохчихоод хээв нэг мэдэхгүй гээд сууж байдаг юм байна.- Юу за арайч дээ. Цэгмид тийм юм арай ч хийхгүй байлгүй дээ. эгчдээ үнэнгээ хэл дээ . яагаад ийм юм болчихов. Алив наад хувцас хунараа соль нил шороо…Цэгмид гэмшингүй нулимс унаган подволкоо сольход цээж, нуруу нь хөхөрч хавдсан харагдана. Энэ мэдээж Цэцэгээгийн танил ором байв. Бага байхад аав нь Амгалан, Дэлгэр хоёрыг буруу юм хийхэд ингэж цээрлүүлдэг байсан нь санаанд буув. Тэхдээ энэ удаа арай хэтрэхээр ороолгосон нь харагдав. Цэцэгээ уурлан- Урнаа минь хүүхэд алах нь байна шдээ. арай ч дээ ингэж их ороолгосон байхдаа яахав дээ. яах вэ ? чамайг даа. Хэмээн Дэлгэрийг буруутгана.Урнаа дүүгүй сууж байсан аа. Би дийлэхгүй байгаа юм чинь хол байгаа аав нь утсаар хичнээн хэлээд энэ тоохгүй юм чинь ахад нь хэлэхгүй өөр яах юм бэ? болж муу хог бүр гарыг нь хугалвал таарна хулгай хийсэн гараар яадаг юм.Цэгмид сая нэг нулимс нь татарсан бололтой. Цэцэгээ рүү харан- Эгчээ би хулгай хийгээгүй. Би дахиж архи амсах ч үгүй. Намайг машин тэрэг харж бай гээд л нэг хаалганы урд зогсоосон би согтуу байсан болохоор унтчихсан нэг мэдсэн хоёр цагдаа намайг авч явсан би мэдэхгүй .Тэр ах нар ирэхгүй бол ална гээд архины мөнгө хүртэл олж ирэхийг даалгадаг байсан.

Намайг хэд хэд зодож байсан би айгаад л очдог байсан юм. Би айлд орж хулгай хийгээгүй.- Чи тэгээд хэдэн удаа айлын хашааны урд зогссон юм. Чи оролцсон л байна даа- Энэ удаа ганцхан удаал би дагаж явсан. Өмнө нь хулгай хийх , хулгай хийдэг талаар би мэдээгүй. Тэр өдөр л намайг эр хүн мөн л бол бидэнтэй яв. Чадахгүй бол чи эр хүн биш гээд шордоод байхаар нь л ….Цэцэгээ , Цэгмидийг үнэн хэлж байгаад эргэлзэвч ямар ч байсан хэрэгт орооцолдсон дээр нь үнэхээр зодуулах хэмжээнд буруу зүйл хийсэнийг нь ойлгов. Урнаа чангаар- Худлаа ярьж байгаа юм. Мөчийг нь санжуулаад хаячих юмсан муу хог чамайг бид хоёр яаж өсгөж байгаа билээ дээ. даанч дээ …- За чи тайвшир тэгээд одоо яах талаараа л ярилцаяа л даа. Цагдаа юу гэж байхын нөгөө хүүхдүүд нь баригдсан юм уу?- Юу гэхэв дээ. хохирсон хүмүүс нь алдсан юмныхаа үнийг хэд нугалж хэлээд л тэр хүүхдүүд биш ээ .насанд хүрсэн залуус хоёр нь сураггүй олдоогүй байгаа. Ер нь 5 – уулаа явсан гэсэн 3 нь цагдаа дээр эцэг, эхээ шар махтай нь хатаагаад л байцаагдаж байна.Цэцэгээ , Цэгмидийн нуруун дээр тос түрхэж , өвчин намдаах эм өгөөд аргадан миний дүү үнэнээл хэлээрэй. Би чамд итгэж байна аа. арай ч хулгай хийж худлаа хэлэх хүн биш гэдэгт одоо унтаж амар гээд оронд нь хэвтүүлэв.Түүнийг чичирч байгааг хараад ямар их хорсож байгааг ойлгож байв. Амгалан ахдаа хамгийн сайн дүү нь Цэцэгээ байсан юмсанж. Аавдаа тэлээгээр ороолгуулхад Цэцэгээ ахыгаа их өрөвдөж тос түрхэж өгдөг ч Амгалан тэгхээс тэгэх гэсэн юм шиг зөрж дахиж зодуулдаг байсан нь сонин. Тэхдээ Амгалангийн хувьд бол хичээл таслах, дүү нараа харахгүй дэмий тэнэх, гэрийн ажлаа хийхгүй алга болох , хамгийн том хэрэг нь л төгсөх жилээ согтуу ирж орон дотороо бөөлжсөн байсан юмсанж. Харин Цэгмидийн хажууд одоо бодход тэгж их ороолгуулахаар хэрэг биш байсан юм шиг үнэндээ Цэгмидийг хэдий өрөвдөвч ахыгаа бодохоор зөв шийтгэл хэмээн дүгнэв.Үргэлжлэл бий Хард Билгүүн
