Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 8 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 8 – р хэсэг

27 секунд уншина
0
0
538

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 8 – р хэсэг Амгалангийн утас дуудаад авсангүй. Урнаа руу залгасанч авахгүй байв. Цэцэгээгийн санаа зовинон охинтойгоо гэрийн зүг алхана.Баярцэцэг халааснаасаа гоёмсог дэлгэдэг утас гаргаж ирээд- Ээж энийг хар даа . Өнөрөө эгч надад өгсөн юм. Бас энэ мөнгө анхны цалингаа авлаа.- Ямар мундаг юм бэ? миний охин ийм хурдан цалинтай болчихож байгаа юм уу? том хүн болжээ миний үр… энэ одоо юу гэдэг утас вэ? их л гоё юм.- Тийм байгаа биз. Бүр дуу суулгаж болно энэ чихэвч нь фм татна гээд бод доо.- Миний охин өөрийн хөдөлмөрөөрөө ийм гоё утастай боллоо шүү дээ. Ажлын амт гоё байгаа биз..- Тиймээ гоё байна.Даанч сургууль орчихоор намайг ажиллуулах болов уу? Би хуучин утсаа Баянмөнхөд өгнө. Дүү маань ёстой баярлах байхдаа.- Бид удахгүй нүүнэ шүү дээ. хол нүүх болохоор энд ажиллах худлаал болох байх даа. Миний охин тэхдээ ажилаас юм сурч авна гэдэг том олз юм шүү дээ.- Дараа зун би хол байсанч Өнөрөө эгчтэй ярьж байгаад эндээ ажиллана аа.Цэцэгээ охиныхоо гарнаас хөтлөн явахдаа. Түүний булбарай гар аль хэдийн эвэршиж чангарсан байгааг мэдрэв. Иш миний муу охин нялх юм байгаамшдээ заавал ажил хийнэ гээд зөрөөд баяр хөөр болж байгаа охиноо одоо боль гэж хэлмээр байв ч алдаа түүнд маш их хэрэгтэй зүйл гэдгийг ойлгож байлаа.Баярцэцэг гэртээ орохын өмнө:- Ээж дэлгүүр орьё. Дүү нартаа юм авьяа.- Цалинтай хүн чинь тэгэхээс яахав тэгье ээ.Тэрээр Энхцэцэгт памприс, Баянмөнх , Баянжаргал хоёрт чихэр амттан,Энхриймаад идэх дуртай жимснээс нь аваад ээждээ үлдсэн бүх мөнгөө өгөөд- Тандаа мөнгөө цуглуулж байгаад том юм авч өгнө өө. Би үрчихнэ танд байж байг …- Яахнав дээ. миний охин өөртөө хэрэгтэй юм аа ав. Чиний өөрийн мөнгө шүү дээ.- Тэхдээ та аваа…- За хэрэгтэй үедээ авч байгаарай. Ээж нь охиныхоо мөнгийг үрэхгүй ээ.

Цэцэгээ охиныхоо инээмсэглэл аз жаргалтай байгаад үнэхээр баяртай байлаа.Хоёул гэртээ хоёр гартаа тортой юм барьж орж ирэв.Баянмөнхийн нүд аль хэдийн юу юу авсаныг харсан бололтой .- Хөөх ямар гоё юмнууд вэ? ээж энэ одоо юун хоол үнэртээд байна.- Харин тиймээ Баярцэцэгийн ажлын эзэн эмэгтэй бэлтгэж өгөөд нэрийн хоол нь гэнэ ээ.- Би гялс ширээгээ цэвэрлээдхье. Гоё үнэртэж байна шүү.Баянмөнх ширээгээ гялс цэвэрлээд аяга таваг бэлтгэн ширээн дээр тавин савтай мах , будаа, хачир гээд бүгдийг дэлгэж аяга таваганд хийж тавив. Цэцэгээ хувцасаа солингоо инээмсэглэн :- Ямар ажилтай хүү вэ? сайн байна ш дээ.Энхриймаа цай аягалангаа- Харин тиймээ манай Баянмөнх надаар юу ч хийлгэхгүй би харин хөдөлгөөнгүй таргалах гээд байна. Гэрийн ажил мундаг хийж байгаа шүү.Баярцэцэг халааснаасаа утсаа гарган Баянмөнхрүү харан :- Одооноос чинийх чи сайн байгаа болохоор чамайг шагнаж байна.- Айн тоглоод байгаа юм уу? та өөрөө яахын ..- Би өөр утастай болсон чи одоо энэ утсаар хэзээч хамаагүй . Өвөөтэй ярьж болохоор боллоо.- Ёстой их баярлалаа. одоо нэгж байгаа юу?- Байгаа би чамд юу гэж нэгжгүй утас өгхөв.Баянмөнх баярлан утсаа аван гэрээс гарав. Баярцэцэг инээн : Өвөөтэй ярих гээд гараад явчихлаа.Өвөө , Баянмөнх хоёр юу ярьдаг юм бол доо. За хоолоо идэцгээе. Өө нээрээ Энхцэцэгтээ энийг ,харин эгээдээ энийг , хөөрхөн дүүдээ энийг миний цалин буусан юм аа.- Энхриймаа инээмсэглэн хүүе яахнав дээ. яасан мундаг охин бэ? баярлалаа. Миний охины памперс дууссанг яаж мэдсэн юм.- Өчигдөр шөнө 5 удаа уйлж сэрсэн памперстай бол 2 удаал сэрдэг биздээ.- Манай Баярцэцэг яасан сэргэг унтдаг юм бэ?- Би чинь 2 дүүтэй хүн ш дээ. Баянжаргал бага байхад бид нар нэг оронд унтдаг байсан юм тэгээд сэргэг болчихож хэ хэ .Гэрийнхэн хоол ундаа идэж сая дуусаад. Баярцэцэг , Баянжаргал хоёр орой болгон ёс юм шиг хойно Хоролоо эмгэнийд зурагт үзэхээр оров. Баянмөнх аяга тавагаа угааж цэвэрлэх ажилдаа үлдэв. Баярцэцэг ажил хийж эхэлсээр гэрийн ажлаас чөлөөлөгдсөн билээ. Цэцэгээ, Баянмөнхөд хандан миний хүү орхичихоо ээж нь хийчихье. Орж зурагт аа үзээ… Өвөөтэйгөө ярьсан уу? юу гэж байна. бие нь сайн гэнэ үү?- Өвөө 9 сард ирнэ гэсэн сайн байгаа гэсээн санаад байна гэсээн- Миний хүү өвөөгөө бас санаж байгаа биз дээ- Тэгэлгүй яахав. Харин эмээтэй яриулахгүй юм….- Эмээ нь сайн гэнэ үү?- Сумандаа эмнэлэгт хэвтэж байгаад гарсан гэртээ байгаа гэсэн нээрээ Янжаа эгч дугаарыг чинь асуугаад байна гэж байна лээ. Таны утас холбогдохгүй байна гээд өвөөгийнд ирээд явсан гэнэ.Цэцэгээ: нээрээ би чинь дугаараа сольсон шүү дээ. Янжаа минь сайн байгаа даа. Ганц найзтайгаа яриагүй нээрээ удаж шүү. Ямар нэг хэрэг болоод зорьж очиж асуусан байх даа миний муу найз хэмээн бодож амжив. Баянмөнх гэрээс гарч хойшоо зурагт үзэхээр гарав. Энхриймаа төрсөнөөс хойш зурагт асааж дуу шуу болж суухаа бүр больсон нь энэ юм. Энхриймаа , аяга тавагаа угаан зогсох Цэцэгээг ажиглан- Миний найз зүгээр үү ? ажлаар сонин сайхан- Зүгээрээ өө нам тайвоон ажил хэвийн- Нэг л бодолд дарагдсан царайтай байх чинь- Харин тиймээ миний ахын ганц хүү Цэгмид хэрэг тарьсан бололтой. Урнаатай ч олигтой юм ярьж чадсангүй. Баярцэцэгийн ажил дээр сууж байхад хаагаад явчихаж- Хэрэг тарьсан гэнэ ээ. Хэн билээ Цээнээ билүү .. ямар хэрэг тарьсан юм байхын ноцтой юм уу? хэдэн настай билээ. Их өсгөлүүн хүү харагдаж байсан- Тийм Цэгмид гэдэг юм. Баярцэцэг л нэг тийм юм цухуйлгаад цагдаа сэргийлэх дээр Урнаа минь уягдаж байгаа гэж ойлголт авлаа. Утсаа авахгүй юм . Ах, Урнаа хоёр хоёулаа…- Ярих байлгүй дээ. миний найз мессеж бичээд үлдээчхээч санаа зовоод байна гээд…- За нээрээ тэгье. Өө мартах шахлаа өнөөдөр Төрөө орж ирээд ээж нь эмнэлэгт хэвтсэн хэд хоног бишээ бараг сар гаран сахьсан бололтой бүр нүднээс гарчихсан турчихсан амьтан явж байна лээ. Аягүй өрөвдсөөн найз нь хөөрхий хоол унд муутай байх шиг байна лээ.- Тийм үү? ээж нь гэнэ ээ. Хууч өвчтэй хүн байгаа юм аа хөөрхий уул нь ойрын жил гайгүй байсан юмсан.Хоёулахнаа амьдардаг юм.Төрөө ганц охин дүүтэй гэж ярьж байсан тэхдээ холбоогүй байдаг юм шиг байна лээ. Ёстой тулж түших хүн ховор хүн дээ.Энхриймаа санаа алдав. Цэцэгээ , Энхриймаагийн ярианаас Төрөөгийн талаар сайн мэдэх мөн нилээн эртний найз танилууд гэдгийг мэдэв. Үнэхээр Энхриймаа санаа зовнин байгааг хараад түүний зүрх сэтгэлд Төрөө бүр байхгүй болчихоогүйг ойлгов.Ярилцах зуур Цэцэгээгийн утас дугарав. Энэ ах Амгалан нь байлаа.Хард Билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *