Нүүр Uncategorized “Зүрх Сэтгэл” 2 бүлэг 7 – р хэсэг

“Зүрх Сэтгэл” 2 бүлэг 7 – р хэсэг

34 секунд уншина
0
0
327

“Зүрх Сэтгэл” 2 бүлэг 7 – р хэсэг Цэцэгээ ажилдаа явсаар харин Соёлоо охин 3 хоног ажилдаа ер ирсэнгүйд санаа зовниж эхлэв.Түүнрүү залгаад утас нь холбогдохгүй байлаа. Төрөө харин энэ өдөр орж ирэв тэрээр орж ирэлгүй нилээн уджээ.- Сайн байна уу? ажил сайн уу? Цэцэгээ- Сайн сайн байна уу? ямар сонин хүн бэ? ойрд харагдаагүй хүн байх чинь- Харин тийм ээ? Ээжийн бие муудаад эмнэлэгт сахиур хийж суугаад …- Өө яагаа вэ? хаана хэвтэж байгаа юм одоо гайгүй юу? яаж байна ..- Одоо арай дээрдсээн өнөөдөр л ажил дээрээ ирж байна .- Тэгээд ээжийг чинь хэн асрах билээ.- Дүү нь ирсээн хөдөөнөөс ажилаа хийхгүй бол эм тарианы мөнгө гээд л хэрэгтэй болж байна оо. Энхриймаа сайн уу?- Сайн сайн гэртээ байгаа охиноо хараад л …- Аан тийм үү ? утас нь .. холбогдохгүй.- Дугаараа сольчихсон байгаа .. 9962 …… дугаар дээр байгаа .- Баярлалаа. за ажилдаа гарьяа даа найз нь…- Чи хоол идэхгүй юм уу? найз- Үгүй дээ баярлалаа.- Юу ярьж байгаан би дайлж байгаа юм гээд идчих алив наанаа суу… найз нь одоохон…Цэцэгээ гал тогоонд өрөө орон түүний захиалж иддэг хоолыг мэдэх тул дор нь аягалаад урд нь тавив. Төрөөч Цэцэгээтэй танилцаад бас ч үгүй мэдэх болсон тул санаа зовохгүйгээр идэж орхив. Төрөө инээмсэглэн :- Баярлалаа … одоогоор бэлэн мөнгө алга найз нь орой буухдаа өгчихөнө өө..- За боль доо . Би дайлсан юм чинь хамаагүй ээ. Чи харин аягүй турчихсан байна шүү . бие бодохгүй бол яаж ээжийгээ асрах юм. Хоол ундны хувьд муу байгаа юм аа даа.- Зүгээр дээ . найз нь зүгээр ээ. Баярхүү ойрд ярив уу?- Үгүй ээ . орж ирээгүй бас удаж байна…- Аан цаад чинь гадаадад яваа. Ажилтай явна гэсэн 9 сардаа багтаад ирэх юм гэсэн чамайг утсаа авахгүй юм гэж байсан даа.-

Мэдэхгүй ээ. Залгаагүй дээ. нээрээ энэ олон тоотой дугаар юм болов уу?- Алив харяа мөн байна мөн мөн за найз нь ажилдаа гарлаа баярлалаа.Төрөө хаалгаар гаран явав.Цэцэгээ түүний нүднээс үнэхээр баяр хөөр аз жаргал олж харсангүй. Маш хурдан турж нүднээс гарсан байв. Ээжтэйгээ хоёул амьдардаг гэхээс өөр мэдээлэлгүйч түүнийг ямар сайн хүн болохыг Цэцэгээ мэдэх билээ. Харин Баяхүүгийн хувьд байнга залгаж юм уу ? эсвэл мессеж үлдээдэг хүн энэ удаа ер хэлээгүй мөн мессеж бичээгүй явчихсан нь түүний сэтгэлийг тайвшруулав. Яагаад гэвэл түүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж сэтгэлдээ шийдсэн болохоор билээ.Орой болж Цэцэгээ гэрийн зүг явахдаа Баярцэцэгийн ажлаар оров. Урнаа цэвэрлэгээгээ хийж байв. Урнаа:- Сайн уу? ямар сонин хүн бэ?- Сайн сайн Баярцэцэг харьчихсан юм уу?- Үгүй ээ. Хажуу цайны газартаа бэлтгэлээ хийж байгаа .- Аан тийм үү? аль хаалга нь билээ .- Наад өөдөөс харсан хаалга ньЦэцэгээ хаалгаар оров. Цайны газарт хүмүүс хоол идэж байх ба Баярцэцэг гал тогооны хэсэгт төмс хэрчиж байгаа харагдав. Тэдний цайны газарт цөөхөн хүн ажиллах хэдийч үйлчлүүлэгч харин тасардаггүй бололтой анзаарагдана. Цэцэгээ нэг ширээны хажууд сандал дээр суув. Өндөр бүсгүй ирэн сайн байна уу? та юу захиалах вэ?- Сайн сайн байна уу? Охиноо хүлээж байна аа.- Өө та Баярцэцэгийн маань ээж байх нь ..- Тийм ээ мөн хэ хэ- За та байж байгаарай би одоохонӨндөр туранхай бүсгүй инээмсэглэн гал тогооны хаалгаар оров. Нэг их удалгүй Баярцэцэг гарч ирэн ээжийнхээ дэргэд ирэн суун.- Та яасан эрт тараа вэ? Надад 30 минутны ажил үлдчихсэн байдаг гялс хийчихээд хамтдаа харьяа .- Алив ээж нь үнсье . миний охин ядарч байна уу? ээж нь хүлээж байя аа тэгвэл.- За одоохон ээж хүн хараад байхад хошуугаа цорвойлгоод л би ямар жаахан хүүхэд бишдээ.Баярцэцэг буцаад гал тогооны хаалгаар оров. Яг зөрөөд нөгөө өндөр бүсгүй гараад ирэв.

Тэрээр нэрийн хоолоо Цэцэгээгийн өмнө тавин- Танитай бүр танилцаяа даа гэж бодоод л байсан юм. Та хоол ид манай хүний нэрийн хоол байгаа юм.- Өө ямар их хоол вэ ? би ганцаараа яаж ч барах вэ? тэглээч эгч нь өөрөө зоогийн газар ажилладаг хүн сая гарахдаа юм идчихсэн амсчихьяа.- Зүгээрээ явахаар уут саванд хийлгэчихье ээ. Танай зоогийн газарын хэмжээнд биш ч та нэг амталгаа хийгээд хэлээрэй. Баярцэцэг таныг л их гоё хоол хийдэг гэж ярьдаг юм.- Миний хоол хийх гэж юу байхав. Ёстой амттай байна . энэ олон хачир нь …- Солонгос хоол дуурайсан хонины шарсан мах байгаа юм. Порц нь янз бүр гэр бүлийн порцыг танд хийсэн юм.- Аан тийм үү гоё хоол байна аа. ёстой рестораны төвшинд хийжээ.- Баярлалаа .. ингэхэдтанилцаагүй юм байна шдээ. намайг Өнөрчимэг гэдэг Өнөрөө гэхэд болно.- Намайг Цэцэгдэлгэр гэдэг- Манай Баярцэцэг мундаг ажилтай охин шүү. ёстой том тус болж байгаа аягүй хэрсүү охин надад маш их таалагддаг юм.- Баярлалаа. Миний охин бас яриад л байдаг юм. Аягүй гоё ах , эгч хоёр гээд …- Манай хүн тогоочийн курс төгсөөд олон газар ажилласаан. Би нэг хувийн газар ажиллаж байгаад саяхнаас хувиараа юм хийе гээд ингээд сууж байна даа. Өөрийн юм гэж арай өөр юм аа эгч…- Тэр тэгэлгүй яахав.Өнөрөөгийн утас дугаран ширээнээс босов. Баярцэцэг ажлаа хийн дуусаад гараад ирэв. Цэцэгээ ширээнээс босон охиноо дагуулан гарах гэвэл Өнөрөө уутанд саванд хоол хачир бэлтгэн хийсэн байх агаад Цэцэгээд өгөн дараа гэр бүлээрээ заавал ирээрэй. Баярцэцэг минь сайхан амраарай миний дүү.Цэцэгээ инээмсэглэн гарав. Урнаа хэдий нь хаагаад явчихсан байв. Цэцэгээ инээн Баярцэцэг рүү харан- Урнаа чинь одоо яаж байгаан явлаа ч гэхгүй . Хаагаад явчихаж.- Өнөөдөр ажилтай гэсээн ойрд Урнаа эгч нэг л сонин байгаа.- Яаж байна.- Мэдэхгүй ээ. Цээнээ ах л\Урнаагийн том хүү\ хэрэг тарьчихсан байх гэж бодсон- Тэр золиг уу? юу гэнэ ээ. Чи мэдэж байгаа юм байна уу?- Би л тэгж бодсон юмаа. Өглөө цагдаа дээр хонолоо гээд Амгалан ахтай ярьж байгаа бололтой . уйлаад байсан- Юу гэнэ ээ.Цэцэгээ утсаа цүнхнээсээ гарган шууд Амгалан руу залгав.Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *