Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 6 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 6 – р хэсэг

30 секунд уншина
0
0
314

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 6 – р хэсэг Орой болж Цэцэгээ , Баярцэцэг хоёр ажлаасаа ирэв.Энхриймаа инээд дүүрэн сууж байх ба мөн өөрийнхөө гарын сайхан амттай хоол бэлтэгэн бяцхан ширээ зассан байв. Баярцэцэг ширээг харан- Хөөх ямар гоё юм бэ ? өнөөдөр ямар нэгэн баярын өдөр юм уу? та хэдий завандаа ийм их юм амжуулаа вэ?- Тиймээ өнөөдөр Хоролоо эмээгийнх нь төрсөн өдөр эрт бэлдчихсэн байсан юм. Бумаа л бэлдсэн дээ бараг би хоол л хийсэн төдий…- Тийм үү? Надад хэлэхгүй яасан юм бэ? бэлэг бэлдэх байсан юм шдээ.- Цэцэгээ чи хэлээгүй юм уу Баярцэцэгт …- Мартчихсан байна лээ. Бумаа байгаа юм уу?- Хоролоо эгчтэй ойрхон гарчихаад ирье гэсэн удахгүй ороод ирнэ ээ.Ярилцах зуур хашааны хаалга нээгдэн машин орж ирж байгаа бололтой чимээ гарав.Мэдээж Бумаа , Хоролоо хөгшин хоёр ирж байгаа нь энэ юм. Цэцэгээ авчирсан жимс ,тоортоо ширээн дээр тавин тоортон дээр лаа хатган асаав.Удалгүй Хоролоо хөгшин түрүүлж орж ирэв. Тэрээр :- Өө манай хоёр ирчихээ юу? яасан гоё ширээ засаа вэ? бялуу тавьчихсан хэний ….- Таны төрсөн өдөр шүү дээ эгч минь Цэцэгээ, Бумаа бид гурав бяцхан гэр бүлийн хүрээндээ тэмдэглье гэж ярьсан юм.- Өнөөдөр чинь 7 сарын …. сүүлийн долоо хоног гэдэг чинь тийм байх шүү.яахнав дээ хөгшин настай хүн төрсөн өдөр тэмдэглэнэ гэж юу байхав дээ.- Бид ширээ тойрч суугаагүй удлаа шүү дээ. Наадмаар ч олигтой баярласангүй.- Тийм шүү … жил бүр л муу хөгшинтэйгөө ….Хоролоо эмгэн санаа алдсанаа. Энэ Бумаа хааччихав даа. Эгч нь дуудаад ирье байз гээд гараад явав. Цэцэгээ хоол таваглангаа.- Хөөрхий минь хэцүү байгаа даа. Олон жил ханилсан хань нь явчихаар ямар л сайн байхав дээ.- Харин тийм ээ? Төрсөн өдөр гэхгүй өөр юм хэлдэг байж уу? сая гэнэт санаа зовчихлоо.- Харин тиймээ Бумаа санаачилсан юм чинь мэдэж байгаа байлгүй дээ.Энхриймаа болон хүүхдүүд бүгд ширээнд ойртон сууцгаав. Бумаа ,

Хоролоо хөгшинтэй орж ирэн- За манайхан болчихсон уу? яасан гоё хоол хийгээ вэ? баярлалаа. Энхрий …- Зүгээр дээ. бэлдчихсэн юм чинь амархан шүү дээ.За тэгэхээр өнөөдөр ээжийн минь төрсөн өдөр, мөн шинэ төрсөн Энхцэцэгийгээ угаахад ширээ засаж тэмдэглэж амжаагүй ,наадмаар мөн олигтой баярлаагүй шүү дээ. Тэгээд бяцхан ширээ засаад нэг өдөр ярьж хөөрж сууцгаая гэсэн санал гаргасан юм шүү ээжээ …Бумаа хэлж дууссаны дараа Баярцэцэг Хоролоо хөгшин рүү ::- Эмээ та одоо лаагаа үлээгээрэй …- Үлээхээ заавал би үлээх юм уу? миний охин үлээчих ээ..- Үгүй ээ та заавал үлээх ёстой байдаг юм . алив эмээ таныг үлээвэл хоолоо идэж эхлэх гээд байна ..- За ойлголоо эмээ нь үлээчихье …Хоролоо лааг үлээгээд инээмсэглэн миний ээж хэлэхдээ миний охин 7 сарын 5нд үүрээр төрсөн юм шүү гэж хэлж байсан санагдчихлаа. Харин бичиг баримт иргэний үнэмлэх дээр 27 болчихсон байгаа юм. За хүүхдүүд минь хоолоо идэцгээ …Хашааны гэр бүлийнхэн халуун дулаан уур амьсгалтай инээд хөөртэй нэгэн оройг өнгөрүүлж байгаа нь энэ юм. Цэндээ өвгөн тэнгэрт хальсанаас хойш төдийлөн баярлаж дуу шуу болоогүй билээ.Энэ өдөр хэн ч харсан нэгэн цусны гэр бүл мэт харагдхаар хэдий нь дотно болцгоожээ. Хүүхдүүд торт хуваасаны дараа зурагт үзэхээр Хоролоо хөгшинийх рүү орцгоожээ. Харин Бумаа болон Энхриймаа,Цэцэгээ ,Хоролоо хөгшин мөн бяцхан охин Энхцэцэг үлдэв. Хоролоо хөгшин инээмсэглэн үрчгэр нүүрээ гараараа шувтран- Танай ээж байсан бол харин сайхан ярьж суух байж шүү. Яаруу явах шиг байсан дараа ирвэл манайхаар нэг ороорой гэж хэлээрэй хүүхээ гээд Энхрий рүү харав.- Харин тиймээ замдаа жаахан ажилтай гээд явцгаасан манай аавыг Оросоос ирэхээр ирнэ байх аа хэлнэ ээ.Цэцэгээ ярианы дунд орон- Танай ээж ирсэн юм уу? бие хаа нь сайн уу?- Сайн сайн өдөр ирээд явсан юм аа.- Аан за за…- Нөгөө нүүх талаар хэлсэн үү? хашаанд буух талаар- Тэгсээн хэлсэн бууна гэсэн зээ охиноо харах юм гэсэн- Өө за за ашгүй минь санаа амарлаа. Бидэнд ч ханьтайХоролоо хөгшин гайхасхийн- Ингэхэд юун нүүх талаар яриад байгаа билээ. Та нар нүүх гэж байгаа гэж үү??Цэцэгээ , Энхриймаа хоёр биенрүүгээ харан дуугүй суусан аа. Цэцэгээ ам нээн- Бид харин удахгүй нүүх санаатай байгаа. Манай аав , ээж , ах дүү нар нийлээд хамаатнаасаа хямдхан хашаа байшин авсан юм.

Тэндээ очих санаатай байгаа…Хоролоо хөгшины саяхан мишээж байсан мишээл нь үл мэдэгхэн алга болж- Тэгээд бүр нүүхээр шийдчихсэн хэрэг үү?- Тиймээ хашаа эзгүй байгаа болохоор удахгүй нүүх бодолтой байгаа юм.Эмгэн хий ханиалгасан дүр үзүүлэн юу ч дугаралгүй гараад явчихав. Бумаа чимээгүй сууж байсан аа.- Манай хэд тэгээд хаана очих юм .- 7 буудалд амьдрана даа..- Аан тийм үү? гэнэтийн мэдээ байна шүү. За сайхан амарцгаагаарай .Бумаа ч мөн гараад явав. Цэцэгээ , Энхрий рүү харан- Чи ингэхэд нүүх талаар хэнд ч хэлээгүй юм уу?- Үгүй чи хэлээгүй юм уу? мэдэх байгаа байх гэж бодсоншдээ.- Би чамайг хэлсэн байхдаа гэж бодож байсан юм.- Одоо яаанаа хөөрхий гомдчихсон юм биш байгаа даа.- Харин тиймээ бүр санаа зовчихлоо бид нарт ямар их сайн ханддаг билээ дээ.- Маргааш чи амрах юм чинь өглөө эртхэн хоёулаа орж цай ууж жаахан ярьж сууя. Хөөрхий минь сэтгэлд нь сэв суулгачих вий дээ.- Тэгье сайхан санаа байна . хэн хэндээ итгэчихсэн байж хоёулаа ..Бумаад ч хэлээгүй байсан байна ш дээ.- Тиймээ сая л мэдэж байгаан биш үү?- Харин тийм ээ.. Хашаа байшин эзэнтэй байсан бол эндээ дахиад нэг жил болж болмоор даанч айл нь нүүчихсэн болохоор очихоос аргагүй юм даа.Удалгүй хүүхдүүд орж ирэн унтахаар хэвтэцгээв. Баярцэцэг ээж рүүгээ харан- Хоролоо эмээ өнөөдөр талийгаач Цэнд өвөөгийн өрөөнд ороод унтчихсан сонин байгаа биз ерөөсөө тэнд орж унтадгүй юм.Цэцэгээ бодлогоширон ханиа өнгөрхөд ямар хэцүү байсан аа санан мөн Хоролоо хөгшинд ямар байгааг ч төсөөлхөд хоолой нь зангирав.Өлгөө нь Цэцэгээгийн амралтын өдөр тул Энхриймаа тэр хоёр тохирсон ёсоороо хөгшинийд орж цайлав. Хоролоо хөгшин урд нь ямар байсан тэр хэвээр сэрсэн нь илт байлаа харин ч улам сайн хандаж байгаа нь анзаарагдав. Ийнхүү даруй хэдэн хоног өнгөрөв.Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *