
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 5 – р хэсэг Хоролоо хөгшин гадны хүмүүс рүү харан :- За сайн байцгаана уу?- Сайн сайн байна уу? та- Та хэд зочидтой сууж байсан юм уу? эгч нь жаахан юм хийчихлээ. Халуун дээр нь идэцгээ.Энхриймаа инээмсэглэн миний ээж , дүү хоёр байгаа юм аа. Та хоол хийж яахнав дээ.Бид нар сая будаа агшаагаад одоо хоолоо хийх гэж байлаа.- Өө тийм үү? ээж нь гэхэд залуухан бүсгүй байна ш дээ манай Энхриймаагийн ээж , Энэ охин дүү нь үү тийм байна яг эгч юм аа.- За юугэх вэ? эгч минь эмээ болчихоод байна шүү дээ.Энхриймаа миний охин халуун дээр нь идчих шинэ махны шөл байгаа юм.Зочиддоо бас хийгээд өг. Ээ элээ минь гэж Энхцэцэгийнхээ давуунуудыг мартчихаж одоохон гэсээр Хоролоо гараад явав. Золоо инээн :- Энэ инээдтэй эмээ хэн бэ ? ямар түргэн ярьдаг яааруу хүн бэ?-

Хоролоо гэдэг юм манай хойд байшинд байдаг хөгшин, хөөрхий бид хоёрт их сайн- Өвгөн , эмгэн хоёр байдаг гэлүү?- Өвгөн нь өнгөрөөд удаагүй байгаа юм. Бид хэдийг явчихаар гэж бодохоор өрөвдөөд байх юм. Хөөрхий минь ёстой сайн хүн шүү.- Тийм байна аа. Танай хадам юм болуу гэж бодлоошдээ . миний охин нтр гээд л …- Хэ хэ чи нээрээ ажил хайж байгаа гэсэн юу болсон . Хичээлээ хаяна гэж ярьсан гэсэн үү? та тэгэхгүй шүү ..- Эгч минь дээ. Зоригт ахыг цаашлуулсан юм шдээ.- Тэгсэнч гэсэн дээ. Ийм юмаар тоглоом хийдэг юм уу? Би нэг ажилд гуйсан манай нэг найз байгаа юм. 24\24 өөр гарна өндөр зэрэглэлтэй ресторан шүү.Аяга,тавагий нь хагалвал цалин багасана шүү. Тогтвортой ажиллаарай эрхийн балай минь…- За даа. Нээрээ ойрд эгчдээ эрхэлсэнгүй алив нааш ир …..- Яанаа энэ жаахан хүүхдүүдээс ичээч өдий том болчихоод Баянаа миний дүү шоолоорой энэ эгчийгээ ….алив цаашаа ээж энэ хүүхдээ аваа би охиноо авья хүүе чи чинь хаашаа гараа хийгээд байгаан …- Ямар том болчихоо вэ? хэхэ заза больё…Сүрэн , Энхцэцэгийг тэвэрсээр ээжийнх нь өвөр дээр тавиад Золоо руу харан :- Миний охин ч гэсэн нэг өдөр том мээмтэй болно доо.Энгэртээ сүүний үнэртэй магнайг нь үнэрлэх үртэй болдог нь бүсгүй хүн бүрийн заяа шүү дээ. За бид хоёр хөдлье дөө.- Ээж хоол унд идээд яв. Та хоёр яарах юун Цэцэгээ ч ирэх дөхөж байна.- Замаараа амжуулах ажил байгаа удахгүй ирнэ ээ ээж нь ..Сүрэн :Энхриймаа зээ охин хоёроо үнсэн хаалга руу алхав. Энхриймаа,Золоог гарах алдад дуудав.- Ажилаа сайн хийгээрэй. Дугаарыг нь мессежээр явуулчихсан Энхрий эгчийн дүү гэж хэлээрэй.- За ойлголоо . аниа санаа бүү зов доо.- Май энэ жаахан мөнгө ээж гэнэ биз.Эм тариаг нь аваарай. Алив үнсье. Миний муу жаахан дүү…. хайртай шүү ._..Эгч , дүү хоёр тэрүүхэн тэндээ шивнэлдээд амжив. Энхриймаагийн охин уйлагнаад ээж , дүү хоёроо гэрийнхээ хаалганаас үдэж явуулав. Энхриймаа

Бүрнээ ирсэнээс хойш сэтгэл зовтнон байсан ч ээж,дүүтэйгээ уулзан бүх зовинолоо мартан үнэхээр сэтгэл нь тэнийн зүрхнээсээ инээмсэглэн мишээнэ. Баянмөнх зочидын цай уусан аяга ,тавгийг угаан хогоо шүүрдэн гэрээ цэвэрлэнэ. Энхриймаа :- Миний дүү орхичихоо дүү нь унтхаар эгч нь чийгтэй цэвэрлэгээ хийчхье- Зүгээрээ ээж хэлээ биздээ. Таныг битгий урдуур ороод байгаарай гэж…- Ээж нь тэхдээ байхгүй байна шүү дээ. эгчийн дүү хойшоо орж зурагт үз дүүтэйгээ..- Үгүй ээ ээж танийг хийсэн миний хийсэн хоёрыг ялгана. Эгч бид хоёрын угаасан аягыг ялгадаг хүн шдээ .. болохгүй эгч минь…- Сүрхий хүү шүү .. за за өөрөө мэд дээ.Энхриймаа ,Баянмөнхийг харан сүрхий золиг юмаа. Цэцэгээ хүүхдүүдээ яаж ингэж хүмүүжүүлсэн байна аа. Ёстой мундаг бүсгүй шүү миний найз чинь …… бодох зуур ..Хорлоо хөгшин Энхцэцэгийн даавуунуудыг оруулж ирэн- Зочид явчихсан юм уу? охины давуунуудыг дэлгээд мартчихаж. Бохир даавуунуудаа наад баанандаа хийчиж бай.- Явчихсаан . Одоо би өөрөө угааж байя аа. тэгэлээч гам барих хугацаа дуусчихсан танд ажил удаад санаа зовоод байх юм.- Зүгээр гэм өдөржин заваас өөр юмгүй надад ажил биш …. Ээж нь их толиотой залуухан хүн юм байна шүү.- Тийм байна уу? Өвчин тусаад харин царай дарчихаад байгаа юм. Бид хоёрыг эгч дүү нар гэдэг байсан юм хэхэ..- Тийм байхаа аргагүй адилхан хүмүүс байна. Өвчин тусаад гээд хөөрхий яаагаа вэ?- Бөөрний дутагдалтай хааяа бас айлгах гээд байдаг юм. Өвдөж байгаагаа хэлэхгүй хэвтчихээр бид нар ч анзаарахгүй хүндрүүлчихсэн юм.- Ээ хөөрхий амьтан эх хүн гэдэг агуу шүү. Миний муу ээж эмнэлэгт ч очоогүй өнгөрсөн юм. Дээр үед ямар ийм сайхан байсан ч биш дээ эмнэлэг элбэг мөнгө л байвал үхлээс харамлаад үлдээдэг цаг болж дээ.Энэ үе шиг эмнэлэг элбэг байсан бол муу ижий минь тийм амар явахгүйл байсан байх.Дараа нь харамсдаг юм байна лээ шүү охин минь ижийнхээ дэргэд байх ямар сайхан байгаа вэ?Энхриймаа , Хоролоо хөгшиний санаа алдахыг хараад ижийгээ ямар их санадагийг ойлгов. Хэдий нас өндөр болсонч ижийгээ гэсэн сэтгэл нь он цаг улирсанч яг л хэвээр байдаг юм гэдгийг Хоролоо хөгшин Энхриймаагийн зүрхэнд хүртэл ойлгуулсан байлаа.Хард Билгүүн
