Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 4 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 4 – р хэсэг

25 секунд уншина
0
0
582

“Зүрх сэтгэл” 2 4 – р хэсэг Гэртээ гуравуул орж ирхэд Хоролоо хөгшин гэртээ орчихсон байв. Цэцэгээ , Баярцэцэгийг дүү нартайгаа хойшоо Бумаагийнд орж зурагт үз ээж нь Энхрий эгчтэй нь ярих юм байна гэж хэлээд хүүхдүүдээ явуулав. Энхриймаагийн инээмсэглэл хаашаа ч юм алга болсон харагдав. Цэцэгээ :- За найз минь юу болсон юм бэ? яагаад энэ авгай бас гараад ирэв.- Бүрнээг ороод ирнэ чинээ санасангүй. Бүрнээгийн ээж байгаа юм. Насанжаргал гэдэг авгай байгаа юм. Ёстой айхтар хүн дээ. Ганц хүү нь Бүрнээ юм .Бид хоёрыг суулгана гэнэ ээ ….- Юу суулгах аа чи тийм араатан шиг юмтай арай …- Үгүй ээ би суухгүй цаанаа ямар санаатай байгааг би мэдэхгүй байна.Намайг яаж зовоолоо доо дахиж би очихгүй ээ..- Тийм байдаг байж өөр юу гэж байна. юун гэр бүл гэж яриад байсан бэ?- Харин тиймээ би гэж тэнэг амьтан сэтгэлийн хөөрлөөр очоод гэрлэлтээ батлуулчихсан юм. Цаасан дээр бид хоёр эхнэр , нөхөр болчихоод …..- Юу чи .. үнэхээр хэлэх үг олдохгүй байна шүү Энхрий минь…. Тэгээд л тоохгүй байсан юм байна л даа.- Тэр үед Бүрнээтэй би насан туршдаа цуг амьдрана гэж итгэсэн байсан… Салах өргөдлөө өгөөд байхад хариу байдаггүй юм билээ… Би Бүрнээг гарын үсгээ зураад баяртай нь аргагүй явчих байх л гэж бодсон …- Ээж нь ч яахав. Та хоёрыг суулгах санаатай байж харин Бүрнээ юу бодож байгаа юм бол доо . Найз нь ярилцаяа Бүрнээтэй….- Бүрнээ нэг эгчтэй эгчээс нь хүүхэд гардаггүй гэж сонссон Бүрнээг анхны хүүхдээ эгчдээ өргүүлнэ шүү гэж ээж нь байнга захидаг гэж ярьдаг байсан.. Надад сайндаа ч биш байх аа.- Тэр ч тэгж ярихгүй шүү . за за миний найз тайвшир найз нь тэр авгайд чинь ойлгогдохоор хэлээд өгнө өө.Энхриймаа нулимсаа нууж гүнзгий амьсгаа авж харагдав.Цэцэгээг бодвол Энхриймаа хэл ам сайтай хэнээсч айхгүй хэлэх юмаа хэлчихдэг билээ. Харин нэг Цэцэгээ ажиглаж амжсан нь Бүрнээгээс үнэхээр их айдаг нь мэдрэгдэжээ.

Түүнийг орж ирхэд нүдний цог нь арилсан орон дээр чичрэн сууж байсан нь өрөвдмөөр , магадгүй өөр хүн байсан бол Энхриймаа аль хэдийн загнаад аашлаад хөөгөөд явуулчихсан байх байсан биз. Ингэж их зовлон амтлуулсан хүнтэй сууж нэг гэрт орно гэдэг төсөөлөгдөх нь битгий хэл ой ухаанд нь багтсангүй. Цэцэгээ элдвийг бодох зуур Баярцэцэг болон хүүхдүүд орж ирэв. Баянмөнх ээжрүүгээ харан- Ээж өнөөдөр манайд цагдаа ирсэн юм уу?- Юу хэн тэгж байна..- Хажуу айлын хүүхэд тэгж байна лээ. Гэрт хүмүүс хашгиралдсан гэсэн юу болсон юм.- Аан айл андуураад ирсэн гэсэн дүү нь л чанга уйлсан юм байгаа биз.- Аан би дахиад муу Баярмаа шулам ирж зовоосон юм байх гэж бодоод…- Юу том хүнийг тэгж ярьж болдог юмуу?. Тэглээч муу сайн ч авга эгч чинь шүү.- Шулам юм чинь би том болохоороо хашраагаад өгнө өө. Та харж л байгаарай.- Ах захаа алдаад байгаарай чи … сайхан мэдээрэй. Хачин хачин юм яриад байх чинь. Маргаашнаас гэр цэвэрлэнэ шүү. Эгч чинь ажил хийдэг болсон болохоор чи одоо гэрийн ажлаа хийнэ ойлгов уу? нялх хүүхэдтэй эгчийгээ битгий зараад байгаарай чи . Энхриймаа чи битгий өмнүүр нь юмыг нь хийж өгөөд байгаарай. Баянмөнх ойлгосон уу?Ээж нь үнэхээр уурлахаараа хатуу гэдгийг Баянмөнх мэдэх учир толгой дохин зөвшөөрсөнөө илэрхийлэв. Цэцэгээ ганц хүүгээ ёстой их хайрлаж , эрхлүүлж өсгөсөнч түүнд анхаарлаа улам их хандуулах цаг нь ирсэнийг энэ үед ойлгожээ.Өглөө бүр ээж охин хоёр ажилдаа явж Баянмөнх гэрийн ажил хийдэг болжээ. Нэгэн өдөр Энхриймаагийн ээж мөн охин дүү нь ирэв. Түүний ээжийг Сүрэн гэдэг бөгөөд зах дээр лангуун дээрээс мах зардаг ажил хийж байсан юмсанж. Насаараа хүйтэн подволд ажилласандаач тэр үү бөөрний өвчнөөр шаналдаг болсон нь саяхан.Угийн толиотой царайлаг эмэгтэй өвдсөнөөс хойш тамир тэнхээ нь илт муудаад үсэнд нь ч буурал нэмээд ажлаач хийхээ байсан билээ. Дүү охин Золоо нь намар төгсөх ангид орох юм мөн л ээж , эгч хоёрыгоо дуурайсан царайлаг бүсгүй болж байгаатай хэнч маргахгүй билээ. Энхриймаа ээжийгээ ирсэнд машид ихэээр баярлан нүдэнд нь нулимс дүүрнэ хавар уулзсанаас хойш дахиж царай ,царайгаа хараагүй нь энэ юм.- Ээж минь охин нь очих гэсээр чадсангүй уучлаарай…- Алив харьяа миний охин харин ээж нь ирсэнгүй уучил төрөхөд нь ч эмнэлэгт царайгаа харуулаад хэвтчихсэн байсан ээж нь муу ээж юм даа. Охиноо гэртээ ч авчихаж чадсангүй. Архичин эцгийн чинь л хар гай.- Ээж минь та минь л бие сайн байвал болох нь тэр би яах вэ? Цэцэгээгийндээ харинч сайн байгаа.Сүрэн инээмсэглэн Баянмөнх , Баянжаргал хоёрыг үнсээд эгч нь Энхриймаа эгчийх нь ээж байгаа юм аа. алив гээд тортой чихэрнээсээ атгуулав. Энхриймаа дүүгээ тэврэн үнсээд цай аягалан тавагтай идээ тавих зуур орны аравчны ардаа хүүхдийн цангинасан дуу хадав. Сүрэн босон охин минь сэрчихэв үү? эрдэнэ минь гэсээр ойртов. Энхрий охиноо хөхүүлээд Сүрэнгийн энгэрт тэврүүлэв. Золоо мөн ээжийнхээ хажууд өхөөрдөн харцаа салгахгүй байх ба алив ээж ямар хөөрхөн юм бэ? одоо би нэг тэвэрчихье л дээ гэсээр хоёр биенээсээ салгахгүй тэврэнэ.

Сүрэн :- Хоёр охиноо гэртээ авна аа. яаж айлд байж болох вэ? ийм хөөрхөн эрдэнэ ээ хажуудаа байлгамаар байна шүү. Аав чинь удахгүй ирэх байх эмчилгээ нь дуусаж байгаа гэж ярьсан ирэхээр нь авна аа охидыгоо.- Би ч гэсэн гэрээ санаж байна шүү. Аав архи уухгүй бол би очноо гэр бүлээрээ байна. Харин нөгөө хашаа юу болж байгаа вэ? Зоригоо ….- Чи мэдчихсэн юм уу? хашаа ч өнгөрч байх шиг байна. Айлын хашаанд л гэрээ барих байх даа. Орлого байхгүй ядуу, чадалгүй, өвчтэй хүмүүст чинь хар элэгийн битгий хэл хамаатан саданч халширдаг бололтой. Уул нь нагац эгчийнд чинь гэрээ барьяа гэж хэлсэн хариу өгөхгүй юм. Муу эгч нь ч яахав цаад нөхөр нь л дургүйцээд санаа нь зовоод хэлж чадахгүй байгаа байх даа.- Аав нээрээ даанч дээ. Хашаагаа зараад уучихдаа яахав дээ. үнэхээр гомдоод байх юм. Бүр хармааргүй санагдаж байна…- Нэгэнт болоод өнгөрсөн хойно. Одоо яалтай. Харин муу аав чинь эмчилгээнд явьяа . Би гарья зээ охиноо төрж байхад хар ус үнэртүүлээд сууж байх гутамшиг юм байна лээ. Хань нь больё одоо зогсохгүй бол ямар ирээдүй хүлээж байгааг ойлгосон хүүхдүүддээ сайн аав байж чадаагүйч ач, зээ нартаа сайн өвөө баймаар байна гээд л явсан. Ер гарна гэж ярьдаггүй хүн юу болсон юм гэмээр л яваад өгсөн зардал мөнгий нь дүү нь гаргасан хөөрхий хүний төрсөн гэж цаанаа л амь нэг байх юм даа.- Харин тийм ээ. Бадараа ахад баярлаад л байгаа би. Бид хэдийг нүүхээр та хэд яваад ир дээ. Цэцэгээгийн хашаанд ..- Юун хашаа билээ. Цэцэгээгийндүү?- Тиймээ манай Цэцэгээгийнх хашаа байшинтай болж байгаа юм.- Тэгээд нүүж очиж болох уу? даа . ах дүү нь дургүйцэнэ байлгүй.- Харин ч Цэцэгээгийн хамаатан ах дүү нь ёстой сайн хүмүүс байдаг юм. Дургүйцэх айл байхгүй энэ жил ганц айлаараа буух юм.Тэглээч олон жаахан хүүхэдтэй болохоор хүүхэд харах хүн маш их хэрэгтэй . Би бас ажилдаа орно тэгэхээр та Энхцэцэгийг харна гэсэн үг шүү дээ эмээ минь.Цэцэгээ баяртай байгаа манайхыг очход…Сүрэн сая л нэг санаа нь амарсан маягтай магнай нь тэнийн- Энхцэцэг гэнэ ээ. Та хоёрын өгсөн нэр үү? сайхан нэр байна. Нээрээл Энх, Цэцэг хоёрын хүүхэд дээ.Эмээ нь охиноо харалгүй яахав одоо ч аваад явчихмаар байна шүү.Би нээрээ чамаас асуух гээд охины аав гэж ямар хүн… чи ямар надад юм ярих биш …- Энэ тухай дараа хэлнэ ээ ээж минь.- Амьд мэнд ер нь байгаа юу …. л- Байгаа байгаа та чинь юу ярина вэ? юу гэж үхсэн хүний хүүхэд төрүүлдэг юм.- Одоо холбоотой байдаг юм болов уу ?- Дараа тухтай ярина аа ээжээ … та минь л бие сайн бодох хэрэгтэй шүү.Ийн ээж охин хоёр ярилцах хооронд Хоролоо хөгшин жижиг цагаан коструланд халуун хоол хийн барьчихсан уур савсуулан орж ирэв.Хард БилгүүнҮргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *