
“Зүрх сэтгэл” 2 бүлэг 3 – р хэсэг Цэцэгээ ажил дээрээ ирэн өдрийн хийдэг ажлаа шуурхайлан хийнэ. Соёлоо гэх өхөөрдөм охин мөн зуны амралтаараа ажиллаж буй юм. Соёлоогийн инээмсэглэл энэ өдөр ер харагдсангүй Цэцэгээ өдрийн хоолны цагаар Соёлоогийн хажууд суун- За миний дүү ядарч байна уу? яагаад гунигтай царайтай байгаа юм.- Ядраагүй ээ эгчээ зүгээрээ …- Зүгээр биш л байна даа. Эгчдээ хэлэх дургүй бол яах вэ?- Дургүй ч юу байхав. Найз залуу маань гадаад явах гэж байгаа…- Аан тэгээд сэтгэлээр унаа юу ? Дүү минь тэр эргээд л ирнэ шүү дээ.- Мэдэхгүй юм даа. Ээж нь саяхан ирсэн надтай уулзсан Аав, ээжийг асуугаад би юу хэлэхээ ч мэдээгүй.- Тийм байж тэгээд найз чинь юу гэж байна- Тэр минь даанч ээжийнхээ үгээр л дээ.бид салж байгаа байхаа надад ээж нь дургүй таагүй хандсан та сонсоод яахав дээ . Би жирэмсэн гэдгээ ч хэлж чадаагүй .- Жирэмсэн гэнэ ээ. Миний дүү үнэнээсээ ярьж байна уу? хэлэхгүй яагаад ….- Би хэлэхгүй ээ. Угаасаа бид бүтэхгүй болж байх шиг байна. та харин хэнд ч битгий хэлээрэй…Охин босон гал тогооны өрөө рүү явав. Цэцэгээ үргэлж инээмсэглэх охины нүдэнд бөөн гуниг зангирсан байгааг хараад үнэндээ юу ч хэлж чадсангүй. Түүнийг бүтэн өнчин өвөө , эмээ дээрээ байдаг гэхээс өөр нарийн ширийн зүйл мэдэхгүй болохоор сэтгэлдээл өрөвдөнө. Харин хүүхэдтэй болсон явдал нь л түүний санааг зовинуулж байв. Үдийн алдад хаалга онгон нэгэн хүн орж ирэв. Цэцэгээ зог тусан нүдэндээ итгэсэнгүй. Бүрнээ нэгэн нас ахимаг эмэгтэйтэй орж ирэв. Тэрээр ёжтой инээмсэглэн- За сайн уу? ажил сайн биз дээ.Цэцэгээ дугарсангүй.- Энхриймаа танайд байгаа гэсэн үү? би хүүхдээ харах гэж ирлээ.- Чиний хүүхэд гэж байхгүй. Чи зүгээр л явж үз. Яахаараа чиний хүүхэд болчихдог билээ.- Эцэг нь юм чинь би мэдэхгүй өөр хэн мэдэх юм.- Чи өөрөө хаяж явчихаад одоо ямар нүүрээрээ ирж байгаа юм. Чи хүн биш араатнаас дор амьтан зайл….Хажууд зогсох эмэгтэй хөмсөгөө атируулан- Танай энэ омгор газраас хөөгдөх нь ч хаашаа юм. Би ганц хүүтэй хүн ач охиноо харах эрхтэй гэж бодож байна шүү. Хууль гэж нэг юм байгаа шүү . яасан хэл амтай хүүхэн бэ? Одоохондоо чам шиг юмаар хөөгдөхгүй чаталтай тэнхээтэй хүмүүс шүү ..- Та чинь нас тогтсон хүн байж ямар аймар хүн бэ? хүүгээ сайн хүмүүжүүлэхгүй яасан юм.- Могой шиг хэлтэй тийрэн бэ? явъяа тэр овоохойд нь л байгаа биз.Бүрнээг дагуулан гарч одов. Цэцэгээ юу болох гэж байгааг мэдэн ажлаа хүлээлгэн өгөөд түр гарчихаад ирье гэсээр автобусны буудал руу гүйхээгээрээ явав.Яарсан хэдий ч автобус хэтэрхий удаан тул Цэцэгээ байж ядан 20 минут өнгөрсөний дараа Энхриймаа руу залгав.- Байна уу? Цэцэгээ чи хаана байна аа. Бүрнээ ирчихсэн дарамтлаад байна. Баянжаргал бид гурав байна. Хойд хэд алга цагдаа дуудаахаач ….гэж хурдан хэлээд утас нь тасрав. Цэцэгээгийн хоолой зангиран автобуснаас буун такси барив.

Замдаа утсаар цагдаад дуудлага өгч амжив. Бараг 25 минутын дараа очив. Бүрнээгийн машин байгааг харан гэрт оров. Энхриймаа болон Баянжаргал уйлчихсан өнөөх эмэгтэй Энхцэцэгийг тэвэрчихсэн сууж байв. Цэцэгээ уурлан :- Та нар чинь хүн мөн үү? миний жаахан охиныг хүртэл уйлуулчихсан алив наад хүүхэд аваад ир би тийм сайхан ааштай хүн биш шүү.гээд Энхцэцэгийг өгөхийг шаардан ойртвол өнөөх эмэгтэй Цэцэгээгийн яахаас ч буцахгүй нүднээс эмээн инээмсэглэн Энхцэцэгийг гар дээр нь тавиад- Би ач охиноол харах гэж ирсэн юм ш дээ. та нар чинь уйлж хайлаад яасан сүртэй юм дээ. Бид яагаач үгүй шүү.- Одоохон цагдаа хүрээд ирэхээр яасаныг чинь хэлээд өгнө тайван хүлээж бай чи..- Тэгээ тэг гэр бүлийн ийм асуудалд бензин тосыг нь бараад дүүрчихсэн хүүхэн юм аа. яавал гэж дээ.- Бүрнээ чи ёстой хөгийн амьтан юм даа. Хүүхэн дагуулаад намираад байсан гэсэн тэр хүүхнээ хаана гээчихээв.- Хэн тэгж байна. тийм юм ерөөсөө байхгүй шүү. Чи наад чихээ сайн ухаж бай мэдэв үү?Удалгүй цагдаа ирэв. Энхриймаа айсандаа дугарахгүй байсанч цагдааг харан ам нээн- Энэ хүмүүс намайг айлгасан намайг дарамталсан энэ араатан намайг алгадсан наадах чинь хүн биш …- Амрыг эрье. Та ойлгомжтой хэлээд өгөхгүй юу? за ямарч байсан хэлтэс рүү явцгаая даа.Бүрнээ инээн танайх аль хэлтэс билээ. Бид их ажилтай хүмүүс л дээ. Энд ямарч асуудал болоогүй охиноо харах гэж ирсэн чинь л миний эхнэр таарамжгүй байдлаасаа болоод цагдаа дуудчихаж гэр бүлийн асуудал- Та хоёр тэгэхээр эхнэр нөхөр юм уу?- Мэдээж тийм байлгүй яахав дээ. Та нар арай хорьж цагдах биш юм байгаа биз дээ айн.- Ямар ч байсан хэлтэс дээр очиж ярилцаяа даа.Энхриймаа босон хувцасаа өмсөв. Цагдаа залуу :- Та хэрэггүй ээ шаардлагатай бол бид дуудна аа. Харин та цуг яв гээд Цэцэгээг дагуулан явав.Цэцэгээ болсон явдалыг анхнаас нь эхлэн учирлаж хэлэв. Өнөөх эмэгтэй Бүрнээ хоёр удалгүй яваад өгчихсөн байв. Цэцэгээ энэ хүмүүс дахиж ирж дарамталвал яах вэ? би жаахан хүүхдүүдтэй эх хүн та нар яагаад явуулчихаж байгаа юм.- Гэр бүлийн маргаан байна шүү дээ. Бид хуулийн дагуул ажлаа хийдэг. Тэглээч хууль ёсны гэр бүлийн хүмүүс юм байна. та харин хөндлөнгийн хүн гэдгээрээ буруудана шүү. Хутга барьж айлгасан хүн нь та юм биш үү?- Юун хутга вэ? Би юу даа. …- Саяны эгчийн мэдүүлэг дээр танд зөрүүлж гомдол гаргасан. Тэхдээ энэ удаа гомдолоо буцаая гэсэн шүү..- Юу гэнэ ээ битгий инээд хүргээд байгаарай.- Одоо та явж болно оо. Бид хуулийнхаа дагуул ажиллана.- Танил талтай баян хүмүүс ч өөр юм аа. та нар ядаж тэр хөөрхий эмэгтэйтэй уулзаж мэдүүлэг авахгүй юм уу?- Бид шаардлагатай бол дуудна аа.Цэцэгээ инээмсэглэн юу ч хэлэлгүй гараад явав. Ямар ч байсан Энхриймаатай уулзаж юу болсон талаар нарийн ширийн зүйл мэдэхээр яарав. Бүрэнхийтэй уралдан гэртээ ирэв. Хоролоо эмгэн Бумаа , Баянмөнх гурав зах руу хоол хүнсээ цуглуулахаар яваад сая ирсэн бололтой . Цэцэгээ гэрт орвол Хоролоо хөгшин хоол хийж байв. Цэцэгээ , Энхриймааруу харвал тэрээр толгой сэгсрэв. Тэрээр Баянжаргалыг тэврэн миний охин зүгээр биз дээ. ээжийгээ зөндөө хүлээсэн үү?- Би зүгээрээ тэхдээ Энхриймаа эгчийг аймар зодох гээд би айгаад..- За ээж нь мэднэ ээ . хоёулаа гаръяа.. дэлгүүр орж зайрмаг авьяа тэхүү эгчийгээ бас тосьё.- Тэгье эгээгээ тосьё ..Баянжаргал инээмсэглэн хөөр болон гарав. Цэцэгээ охиныхоо нүдээр болсон явдалыг яриулаад нулимсаа үе үехэн чимээгүй дуслуулан алхав. Баярцэцэг тэдний урдаас гүйж байгаа харагдав. Баянжаргалч эгчийнхээ өмнөөс гүйв. Эгч дүү хоёр тэврэлдээд гараасаа хөтлөлцөн ээжийнхээ дэргэд ирээд гуравуул гэр рүүгээ алхав.- Миний охин ядарсан уу? ажил хийгээд тийм гоё байна уу?- Ядраагүй ээ. Тиймээ гоё байна. Цайны газрын эгч намайг сайн ажиллавал гоё дэлгэдэг утас авч өгнө гэсэн- Тийм үү ? тэр чинь их үнэтэй утас ш дээ.- Цалингаас гадна авч өгнө гэсээн гоё байгаа биз . харин энэ утасаа Баянмөнхөд өгнө өө.- Дүү чинь дор нь алга хийчхэнэ дээ.- Яах вэ? Өвөөтэй ярьж байг өвөөгөө санаад байдаг юм.- Тийм үү ? надад юу ч хэлээгүй шдээ.- Би Баянмөнхийг сайн мэднэ. Өвөөгийн зургийг хараад чимээгүй суучихдагийн хааяа. Аавын ….гээд чимээгүй болчихов. Цэцэгээ , Баярцэцэгийн хажуунаас харвал тэрээр нулимс нь урсаж байв.- Миний охин яасан бэ? яагаад уйлав.- Аавыгаа санаад байна бас эмээгээ санаад өвөөгөө ч басЦэцэгээ, Баярцэцэгийг тэврэн тайвширтал нь зогсов. Тэрээр гэррүүгээ алхах зуур юу ч ярьсангүй.Баярцэцэг , Баянмөнх хоёр нээрээ л ухаан орох цагаасаа өвөө, эмээгийнхээ өвөр дээр өссөн хүүхдүүд болохоор санах нь аргагүй юм гэдгийг ойлгохын дээдээр ойлгож байв.Үргэлжлэл бий Хард Билгүүн
