Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 2- р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 2- р хэсэг

29 секунд уншина
0
0
1,971

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 2- р хэсэг Хоол болж хүүхдүүд ч орж ирэв. Халуун бүлээрээ хоолоо идээд ороо засцгаана. Баянжаргал , Энхцэцэгийн орны урд суун өхөөрдөн миний дүү хэзээ надтай тоглодог болох юм бол доо. Шөнө яагаад уйлдаг юм айдаг юм уу айн Энхрий эгчээ , дүү амаа ангайгаад мөөмөө гээд байна.- Миний дүү бас ийм жаахаан байсан юм шдээ. Мөөмөө нэхээд шөнө уйлдаг юм байхгүй юу? Дүү нь өлсөжээ.- Хэзээ хоол иддэг болох юм бол хоол идвэл өлсөхгүйшдээ.- Харин тийм ээ хоол иддэг болтолоо мөөмөө иддэг юмшдээ.Цэцэгээ , Баянжаргалыг тэврэн миний охин мөөмөө идэх юм уу?- Таны мөөмнөөс сүү гардаггүй биз дээ.- Миний охин бүгдий нь уучихсан юм байхгүй юуХүүхдүүд унтан Баянжаргал ээжийнхээ энгэрт гараа хийн эрхэлсээр мөн унтаад өгөв. Охиноо оронд нь хэвтүүлээд Энхцэцэгийг тэврэн миний найз жаахан амар би тэврье хөөрхий минь алив нааш нь гэсээр энгэртээ наав. Энхриймаа босон энгэсэг хийдэг дөрвөлжин хайрцагаа уудлан ээмэг , бөгж, зүүлт гарган ширээн дээр тавин- Чи энийг маргааш зарчихаад ирээч тэхүү?- Юу? зарахаа яасан юм. Мөнгө хэрэг болоо юу? ийм хайран юмаа үгүй хийж яаж болдог юм.- Тиймээ өнөөдөр Зоригт ирсэн цалин нь буухгүй байгаан байна. Ээжийн эмчилгээ тасалдаж болохгүй миний найз хэдэн төгрөг болгоод ир. Би ямар орлоготой биш дээ. Над дээр ирэхийг бодход хэцүүл байгаа бололтой. Хоолны мөнгө ч үгүй байгаа байх.- Энийг зарж болохгүй ээ. Найз нь хэдэн төгрөг өгье өө.- Чамаас дандаа аваад байж яаж болох вэ? Угаасаа би наадхыг чинь зүүхгүй. Бүрнээ өгч байсан юмнууд хармаарч үгүй байна.Цэцэгээ ,

Бүрнээгийн өгсөн юм гэхийг сонсоод юу ч хэлсэнгүй. Энхриймааг нэг л сэтгэл тавгүй байгааг ажиглан- Өөр танайхаар сонин сайхан ээж нь яаж байна бие нь сайн уу?- Сайн гэсэн ойрд харин надтай ярьсангүй. Наашаа нэг ирэх сураг гарсан юмсан.- Аав чинь харин … архи дарс уугаагүй байгаа.- Аав орос руу эмчилгээнд явсан гэнэ. Дүү нь авч явсан гэнэ ээ. Архи уухаа больчихвол сайн л байна.- Наадах чинь сайхан мэдээ байна даа. Ашгүй дээ- Би баярлаад л байна . Аав минь архи уухгүй бол ёстой сайн хүн юм байгаам даа.- Миний найз нэг л санаа зовсон харагдаад байх юм. Өөр юу болсон юм.- Аавын минь л архины балаг байлгүй . хашаагаа зарчихсан юм гэнэ. Буух айл нь нүү гээд манай хэдийг сандаргаад байгаа сурагтай. Одоо яадаг юм байгаан бодоол сууна.- Хашаагаа юу? хэдээр зарсан юм бол буцаагаад авчихаж болохгүй юм болов уу?- Буух дээрээ тулчихсан байгаа улс зарахгүй биз. Тэглээч юугаараа авах вэ дээ.- Амьд хүн аргатай гэдэг дээ. миний найз сэтгэлээ чилээгээд яахав дээ. бүр болохгүй бол манай хашаанд очоод гэрээ барьчихана биз.Бид ч гэсэн удахгүй тийшээ нүүнэ дээ.Ганцхан хүүхдүүдийн сургууль холдоод миний ажил бас холдоод байх юм. Сургууль ч яахав шилжүүлж болно биз. Ажилаа яах вэ гэж л бодоод байна.- Чамдаа зөндөө дараа болчихоод одоо бас гэрийхэнээ хашаанд чинь буулгаж яах вэ дээ.- Зүгээр дээ миний найз. Юун дараа болох найз нь чамайг байгаагүй бол энэ хэдэн хүүхддээ санаа зовоод ажилгүй сууж байх байсан даа. Харинч бидэнд асар их хань шүү. тиймхэн юманд зовоод байх юм байхгүй.- Баярлалаа. Чамтай танилцаагүй бол би гэж хүн яах байсан юм бол доо. Ямарч байсан миний үр мунхаг ээжээсээ болоод хорвоод ирэхгүй байх байсан байх даа.Охиноо харах болгондоо чамдаа баярладаг шүү- Харин Энхцэцэг гэж нэр өгхөд найз нь үнэхээр их догдолсон шүү.- Ёстой гоё нэр байхгүй юу? за унтацгаая даа.Өглөө эртлэн Баярцэцэг босон цай чанан ажилдаа явна гэхээс сэтгэл нь догдлон ээж сэрээрэй манай ажлаар ороод явахаар та оройтчихоно шүү. Цэцэгээ босон нүүрээ будан цайгаа уунгаа миний охин том болжээ.ээжтэйгээ өглөө ажилдаа явдаг хүн болох нь байна шдээ.- Тэгэлгүй яахав. Надад сайхан байна. Цалингаа аваад та нарыг бүгдийг нь дагуулаад нөгөө гоё газар орж сууна аа.- Ямар газар билээ.- Өө та мартчихсан уу? гоё кекстэй газар байдаг даа.- Аан ээж нь бүр мартаж орхиж ганцхан ийм зорилготой ажил хийж байгаа юм уу? юм авахгүй юм уу?- Баянжаргалдаа зөндөө гоё шинэ хувцас авч өгнө өө.Ихэнх нь миний багадсан хувцас өмсдөг шдээ.Цэцэгээ ,Баярцэцэг рүү инээвхийлэн чи өөртөө юу авах юм.- Одоогоор бодоогүй байна аа.Ээж охин хоёр гэрээс гаран хөтөлцөн алхлаа. Цэцэгээ охиноо ажил хийлгэх дургүй байвч түүний хүсэл зорилгыг нь үгүй хийхийг хүссэнгүй. Нээрээч нэг их хол алхсангүй. Автобусны буудлаас 200 мерт хэртэй яваад Баярцэцэгийн шинэ ажил дээр ирэв. Урнаа ирчихсэн цэвэрлэгээ хийж байв. Баярцэцэг хувцасаа солин ажилдаа шууд оров. Урнаа :- Манай шинэ ажилтан ээжтэйгээ ирээ юу даа . за сайн уу? ажилдаа явж байна уу?- Тиймээ сайн сайн миний охин ажилд орсон гээд бөөн баяр хүн өглөө хар үүрээр боссон- Энд ороод ирсээн хүн ч гайгүй орж ирэх юм. Ганцаараа болохоор дүүгээрээ туслуулж байгаа юм. Санаа зоволтгүй ээ миний хажууд байх юм чинь.- Ах ойрд ярив уу? хүүхдүүд хаана байгаа вэ ?- Ярьж байгаа ажлаа солиод хөдөө газар нь л байна гэж байна лээ. Хүүхдүүд аав, ээжийнд байгаа. Танай шинэ хүн яаж байна сайн биздээ.- Өө унтаал мөөмөө идээд л хэхэ- Тэгнэ дээ тэгж байгаад очно оо. манай хажуугийн хаалга цайны газар цаад хаалга нь зурагчин бичиг хэрэг байдаг юм. Цайны газар нь хүн гайгүй ордог юм байна. тэгээд наашаа хүмүүс гайгүй орж ирэх юм.- Манай хүн бэлтгэгч хийнэ ч гэнэ үү ? нэг юм бас яриад байсан- Аан цайны газар ажиллуулдаг нэг хүүхэн бий одоо ирээгүй байна. тэр л ёстой ажилтай охин манайд туслаж байгаарай эгч нь цалинжуулна гээд байсан. Ажил багатай үед уйддаг юм уу? зүгээр суухгүй ийшээ орчихдогийн манай Баярцэцэг нээрээ ажилтай хүүхэд юм байна лээ.- Ядарчих вий дээ ийшээ нэг их оруулаад яахав. Та эндээ аргалаад ажлаар уяад бай за би явлаа. Миний охион ээж нь явлаа шүү.- За баяртай орой уулзаяа….Цэцэгээ гаран цонхоор нууцхан харвал Баярцэцэг алчуурнууд угаан хатаагчин дээр дэлгэж байгаа харагдана. Түүний хурдан шалмаг байгааг бахархан миний охин өөрөө л сурсан даа. Би ер заасан юмгүй атал сүрхий хүүхэд юм даа. Өөртөө юу авахаа бодоогүй байна гэнэ шүү. Миний муу хань өөртөө гэж нэг ч удаа хэлдэггүй хүн байж билээ.Царай төрхөөс илүү зүрх сэтгэлийг нь дуурайх нь хол илүү адилхан харагдуулах юм. Болгоомжтой ажиллаарай гээд ч хэлчихдэггүй охиноо үнсэх ч үгүй гараад ирчихдээ яахав дээ. хэмээн өөрийгөө зэмлэнгүй ажилруугаа явахаар автобусны буудал руу алхав.Хард Билгүүн үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *