Home Uncategorized “Зүрх сэтгэл” 2 бүлэг 1- Р хэсэг

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 1- Р хэсэг

3 second read
0
0
610

“Зүрх сэтгэл” 2 бүлэг 1- Р хэсэг Шинэ хүн хорвоод мэндэлж хашааны хоёр айл баяр баяслаар бялхаж байв.Хүүхдүүдийн сургууль цэцэрлэгч амарчээ. Цэцэгээ ажилдаа яван Энхриймаа хүүхдүүдээ харан өдөр хоногч өнгөрсөөр Хорлоо хөгшин энэ үед Энхриймаад маш их туслаж байв. Тэр нэгэн өдөр Энхриймаагийн дүү Зоригт ирэв. Тэрээр их л гуниглангүй харагдана. Энхриймааг эмнэлэгээс гархад ирсэнээс хойш уулзалдаагүй сар болох гэж буй нь энэ улсын наадам дөхсөн үе билээ. Энхриймаа дүүгээ ирсэнд баярлан – Сайн уу? ямар сонин хүн бэ ? эгч дээрээ ирэхгүй гомдсон шүү. Золоо \Энхриймаагийн охин дүү\ юу хийж байна. ээжтэй уулзсан уу? чи ингэхэд харьж байгаа хүн үү? – Сайн сайн гэртээ байгаа. Аавыг Бадараа ах эмчилгээнд аваад явсан орос руу архинаас гаргана гээд – Өө тийм үү ашгүй дээ.Ганц дүү нь анхаарч байгаа нь сайн хэрэг. Ээж сайн биз дээ. – Өөрөө ч ачтай боллоо. Одоо энэ хар усыг больё гарна гээд ер уугаагүй байсаар явсан.Ээж сайн гайгүй ээ. – Чи чинь тэгээд яагаад урвайчихаа вэ? – Ээжийн эм нь дуусч байгаад санаа зовоод миний хэдэн сарын цалин буусангүй. Золоо ажил хайгаад л яваа. Сургуулиасаа гарч ажил хийх юм байхаа. Энхриймаа нүдээ томруулан Зоригт руу харсан аа. Түүний нүдний гал унтарчихсан байгааг ажиглав. – Золоог надтай ирж уулз . Би ажил олж өгнө гэж байна гэж хэлээрэй. Чи ер нь наад ажлаасаа гар одоо хүртэл цалингаа тавихгүй цаашдаач өгөхгүй гэсэн үг. Эмний мөнгө эгч нь аргална аа. ажлаа л хурдан сольж үз. – Тэгээд бас нэг асуудал байна аа. – Юу тэр вэ? ямар асуудал Аав архи ууж байх үедээ хашаагаа зарчихсан юм байна. өчигдөр хүмүүс ирээд гэрээ үзүүлээд хэд хоногоос явцгаа гэж бараг хөөсөн … – Юу яасан гэнэ ээ. Зарах аа – Авах айл нь ирчихсэн буух гээд байна. яаралтай нүү гэсээн….

Энхриймаа үнэхээр их цочирдов.Саяхан дүүгээ хараад баярлаж байсанч уурлах гуниглах зэрэгцэн. Арайч дээ. Одоо ингээд гудамжинд гарч байгаа юм байна л даа. Аав минь дээ би очиж уулзана аа. та нар яасанч битгий нүүгээрэй. Нүүгээд ч хаана очхов дээ. Зоригт унтаж буй өлгийтэй хүүхдийн хажууд суун тонгойн үнэрлээд – Энхцэцэг \охины нэр\ минь чамайгаа ээжтэй нь аваад явах гэж ирэх байтал өөрсдөө очих газаргүй болж байх шив дээ. за ах нь явлаа гүнж минь… баяртай эгч бие бодоорой… – Алив байж бай.Энхриймаа өөрт байх мөнгөө халаасанд нь хийгээд хацар дээр нь үнсэв. Зоригт инээмсэглэн гарч одов. Эмнэлэгээс гарах үед ээж нь ирж уулзахдаа цухасхан нэг мөсөн төврүү ойртож буугаад хүүхдүүдээ авна гэж хэлж байсан нь санаанд нь буув. Тэгэхээр ээж аль эрт мэдсэн байж таараа.Яах аргагүй нүүхээс өөр замгүй болж дээ гэсэн бодол төрөв. Зоригт явсаны хойно Хорлоо хөгшин орж ирэв. Тэрээр хоол бэлдэх хүүхэд асрахыг зааж зөвлөх гээд их л халамжилана. – Сая зөрдөг хүү хэн бэ? хашааны хаалган дээр зөрлөө.. – Миний эрэгтэй дүү ирээд явлаа. – Өө тийм үү? хүүхдүүд хаачаав. – Баярцэцэг ,Урнаа эгчийн ажил руу явсан. Баянмөнх, Баянжаргал хоёр танайд зурагт үзэж байгаа биз. Дүүгээ сэрээчхэнэ гээд танайх руу орж тоглодог хойно. Хорлоо эмгэн инээмсэглэн би доошоо дэлгүүр рүү сүү, тарганд яваад ирлээ.Чамд сүүтэй шар будаа буцалгаж өгье гэж бодоод охин унтаж байна уу? хөөлхий дөө. Өлгийг нь жаахан нимгэлэхэд гэмгүй дээ. гадаа айхтар халж байна шүү.. хөлөрчихсөн байгааг нь харж байна уу? алив миний хүү ч бас унтаад ав. – Баярлалаа та минь их тус болох юм даа. Яг сайхан унтаж эхлэхээр л уйлагнадаг юм миний охин чинь ээжийгээ унтуулахгүй санаатай …- Хөөлхий минь тэгэлгүй яахав. Болж өгвөл адилхан дуг хийгээд л байх хэрэгтэй шүү. Миний тус болох гэж юу байхав. Ингэхэд Бумаа орж ирэв үү? – Үгүй ээ. Гэртээ байхгүй байгаа юм уу? – Өглөө эрт л гарсан юм. Энэ даавуунуудыгээ ус ойртуулахгүй юм байхдаа. – Усанд явсан байхаа. Манай усны савнууд алга байна лээ.Одоо би өөрөө угааж байна аа.Та гам хийх хэрэгтэй гээд байсан гэртээ оруулаад Бумаагаар угаалгаад байдаг юм биш үү? – Үгүй дээ . одоохондоо гамтай байсан нь дээр охин минь за би нэг будаа болгоод ирье. Чи жаахан амраад ав…Хорлоо хөгшин Энхцэцэгийн өмнө ирэн өхөөрдсөн харцаар хошуугаа цорвойлгон инээмсэглээд гараад явав. Энхриймаа ч дуг хийн унтаж ээ.Орой болох үед Цэцэгээ, Бумаа хоёр хамт ирэв. Хорлоо , Бумаа руу харан – Чи чинь хааччихав аа. Хоёр гэрт ус алга усанд явах гээд сав алга. – Би аваад л явахгүй юу даа ээж минь. Усаа аваад л ирлээ. Амбаарт 40 бетонтой ус байгаа шүү дээ. – Өө золиг тэрийгээ таг мартчихсан байж барьсан тавьсанаа мартдаг болжээ. Ямарч байсан хэдэн даавуу базаад тавьчихая даа.Амандаа бувтнан шинэ хүний бохир давуунуудыг гартаа барьсаар гэрийн зүг алхав. Бумаа савтай уснуудаа гэрт оруулж тавиад өлгийтэй охиныг өхөөрдөн инээмсэглэн – Чамд ах нь бэлэгтэй ирсэн шүү. одоохон Цэцэгээ , Энхриймаа руу инээмсэглэн хүүхдийн тэрэг аваадаа бид хоёр одооноос хааяа салхинд гарч байх хэрэгтэй. Та хэдээр сонин юутай өнөөдөр хүүхдүүд хаачаав. – Хойно тоглож байгаа байх Баярцэцэг ирээгүй л байна .. Урнаа эгчийн ажил руу яваад. Бумаа хүүхдийн тэрэг оруулж ирэн үүдэнд тавин – Би л ганцаараа Энхцэцэгтээ бэлэг өгөөгүйн байна лээ. – Баярлалаа чамд ёстой гоё бэлэг байна даа. – Зүгээр дээ… Бумаа гарч явсаны хойно. Цэцэгээ хөөрхий минь хар элэгийн хүн атал бидэнд их сайн шүү. Манай Хорлоо эгч ч гэсэндээ. – Харин тиймээ санаа зовоод л байх юм. Яахын зүгээрээ би өөрөө гээд өндөр дуугаар хэлчихсэн чинь дээр гомдчихсон байсан. Өнөөдөр өглөө эрт шинэ сүү тараг авах гээд явсан байна лээ. Даавуунуудаа угаалгахгүй гээд байхад аваад явчих юм. –

Хөөрхий минь хөгшин нь өнгөрхөд ямар хэцүү байлаа даа.Дуу шууч байхгүй.Харин Энхцэцэг минь төрсөнөөс хойш одоо л нэг инээмсэглэх царайг нь харж байна даа. Миний найз харинч баярлах хэрэгтэй шүү.Энхриймаа охиноо хөхүүлэн инээмсэглэн суув. Баярцэцэг гэртээ орж ирэн ээж рүүгээ инээвхийлэн би Урнаа эгчийн ажилд туслахаар боллоо. Намайг маргааш өглөөнөөс ажилд авахаар болж байгаа .- Өө за миний охин тэнд юу хийх юм бэ? – Хүмүүсийн үсийг угааж өгч байгаа бас үсийг нь будаж өгнө. Цэвэрлэгээ хийнэ амархаан намайг цалинжуулна гэсэн – Тийм үү? шинэ газар түрээсэлж байгаа гэсэн хол юм уу? маргааш ээж нь цуг очьё. – Ойрхоон . Хажууд нь нэг цайны газар байдаг юм. Тэнд бас давхар бэлтгэгч хийнэ. Цэцэгээ, Баярцэцэгийг үнэхээр баяртай байгааг хараад нууцхан дотроо бахархах сэтгэл төрнө. Миний охин ядраа байлгүй. Ээж нь хоолоо хийчхье дээ. дүү нараа дуудаад ир. Цэцэгээ хоол зэхэн бэлтгэж эхлэв. Тэрээр ногоо арилгах зуураа. Манай ажлынхан тэгж байгаад нэг ирнэ чамайг эргэнэ гэж яриад байна лээ.- Тийм үү? утсаар ярьцгааж байсан тэхдээ ирнэ гэж хэлээгүй дээ. – Гэнэт ирэх гэж байгаа байхаа. Төрөө хөөрхий надаас л чамайг асуух юм. Миний найз нээрээ Төрөөг бүр ингээд орхиж байгаа юм уу? – Би хэлсэн шүү дээ. Найз нь одооноос охиныхоо төлөө л амьдарна аа. Чи бас ялгаагүй. Баярхүүг хүлээж аваагүй биз дээ. – Тэхдээ би чинь гурван хүүхэдтэй хүн тэглээч үнэхээр тийм сэтгэл надад байхгүй чи мэднэ дээ. Харин чи залуу байна шүү дээ. – Чи ч гэсэн залуу байна шүү дээ. – Би ханиа алдсан хүн ялгаатай шүү Энхрий минь дээ… Бумаа чамд бас л сайн хандах юм хөөрхий …- Харин тийм ээ. Санаа зовоод л байна. Найзад нь үнэндээ охиноос минь өөр хайрлах орон зай байхгүй ээ. Цэцэгээ түүнрүү харан хэсэг бодлогошрон Энхриймаагийн зүрх сэтгэл эх хүний ээж хүний хайрын харц дүүрэн байгаа олж харчээ. Энэ харцанд төрсөн үрээс нь өөр хэнч багтах зай үгүйг ойлгожээ. үргэлжлэл бий Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…