Нүүр Uncategorized 1 – р бүлэг төгсөв. “Зүрх сэтгэл” 27 – р хэсэг

1 – р бүлэг төгсөв. “Зүрх сэтгэл” 27 – р хэсэг

3 секунд уншина
0
0
505

1 – р бүлэг төгсөв. “Зүрх сэтгэл” 27 – р хэсэг Дэлгэрбаяр үдшийн харанхуйтай уралдан орж ирэв. – Өнөөдөр их ажилтай байлаа. Та нарын минь ажил бүтэмжтэй юу? бие хаагаа үзүүлсэн үү? – Үзүүллээ хүү минь маргааш ээж бид хоёр нь буцая даа. Зах орж юм цуглуулна даа чи амжих уу? эгч чинь ажлаа хэд хоног алдчихлаа одоо очихгүй бол болохгүй биз… – Тэгнээ би маргааш амрана . тэхдээ та хоёр юунд яараав. Жаахан байж байхгүй – Мал ахуй хэцүүдлээ. Тэглээч зорьсон ажил бүтсэн хойно болох нь тэр .. – Тэгвэл манайх руу явцгаах уу даа. – Тэгье дээ. Урнаа эгчийнд чинь замдаа орчихоод явцгаая. Хэдэн ачаа санаж байна. Гомдчихож мэднэ хөөрхий минь уяхан хүн байгаа юм. – Тэгэлгүй яахав . нээрээ гомдчихоно шүү эгч . Думаа босон хүүхдүүдээ үнсээд Баянжаргалыг тэврэн нялх амьтан юм шүү дээ миний охин эмээ дээрээ ирээрэй. Зун та нар минь ирвэл хэдий сайхан бэ? Алив Баярцэцэг миний охин нааш ир сайн сурдаг юм шүү. ухаантай даа миний охин айлын том хүүхэд чинь дүү нараа сайн хардаг юм шдээ. Миний хүү чинь айлын эр хүн шүү дээ.Нялхаараа амьтанд яасан хүнд ачаа үрүүлнэ вэ дээ Баянмөнхийг үнсээд. Цэцэгээг тэврэн миний охин хэзээд ээждээ хүрээд ирээрэй. Чи минь л сэтгэлд минь аргамжаатай хонох юм даа.Хүслээр болдог бол та хэдийгээ аваад явах юмсан даа. Нэгэнт л ингэж шийдсэн хойно миний охин хүчтэй байгаарай. Аав , ээж нь дулаарахаар утасны сүлжээ авдаг газар руу дөхнө холбоотой ярьж байгаарай. Гээд хоолой нь зангиран үнсээд хаалгаар гарав. Өвгөн ч духан дээр нь үнэрлээд аав нь тамхиа хаяна аа. миний охин битгий санаа зовоорой. За сайн сууцгааж байгаарай миний хүүхдүүд гэсээр гарч одов. Цэцэгээ аав ээжийгээ машинд суулган нулимсаа залиган гэрт оров. Энхриймаа инээмсэглэн – За хэдүүлээ хөзөр тоглоцгоох уу? та нар минь яагаад унжийчихваа. Зун энэ дүү нь гараад ирэхээр хэдүүлээ цуг хөдөө явцгаана аа. Баярцэцэг инээмсэглэн амлаж байгаа биз дээ. та төрсөн ч гэсэн энд бид нартай байна биздээ. Хөөрхөн дүүг гараад ирэхээр хаяад явчихав даа. – За юу гэж дээ энэ Баярцэцэг сүрхий охин шүү . эгч нь эндээ байна та нартайгаа. .. Энхриймаагийн томбойсон гэдэсийг хүүхдүүд илэн өхөөрдөн ярилцах нь эгдүүтэй. Цэцэгээ ч инээмсэглэн хөзөрөө гарган тоглоцгоов. Цэцэгээгийн аав , ээж нутаг буцаад сарын хугацаа өнгөрчээ. Дулааны улирал айсуй хашааны эзэн өвгөн , эмгэн хоёр ч ирэх дөхөж нэгэн өглөө Бумаа хашааны хаалга онгойлгон машинаа оруулаад гэрт орж ирэв. – За сайн байцгаана уу? өө манай Баярцэцэг хар өглөөгүүр хичээлээ хийгээд л сүрхий хүүхэд шүү. Манай түлхүүр …- Сайн байна уу? та ямар удаан ажилдаа явав аа. түлхүүр шүүгээнд байгаа. Мод амбаарт байгаа та тэндээс түлээрэй . – Ээж нь ажилдаа явчихсан юм уу? харин ах нь нэг мөр сар амрах гээд гүрийчихлээ. Ах нь бэлэгтэй ирсээн дүү нарыг нь сэрэхээр ороод ирье ок.Баярцэцэг инээмсэглэн толгой дохив.

Энхриймаа сэрсэн хэдийч унтаж байгаа дүр үзүүлэн хэвтэжээ. Нилээн удасны дараа Бумаа дахин орж ирэн хүүхдүүдэд чихэр боов мөн тоглоом өгөн зурагтны удирдлага барин суув. Энхриймаа арга буюу өндийвөл Бумаа :- Сайн байна уу? та хэдээр сонин сайхан одоо ч дулаараад сайхан болж байна шүү тийм ээ. – Сайн сайн чи хэзээ ажлаасаа буугаав. Аав , ээж чинь удахгүй ирэх сураг гараад байсан. – Аавын бие барагтай эмнэлэгт хэвтсэн одоо дүүг ирэхээр явах гээд хүлээж байна. – Өө тийм үү? яагаа вэ? хэд хоногийн өмнө Хоролоо эгч Цэцэгээтэй ярьсан гэсэн юм дуулдаагүй дээ. – Саяхан гэнэ ээ. Би ч яаран сандран ирлээ хө. Чиний бие сайн биз дээ. хөөрхөн мярайлчихаж ээ бас … – Сайн сайн харин тийм ээ . тэгэлгүй яахав дээ. 2 сарын дараа төрөх юм чинь. Хашааны хаалга дугарах дуунаар Бумаа гэрээс гаран явав. Баянмөнх дагаж гаран Бумаагийн гарт өвгөний өөрт нь өгсөн азын чулууг атгуулан та Цэнд өвөөд энийг өгчихөөрэй. Эмнэлэгээс хурдан гараад ирээрэй гэж хэлээрэй. Бид нар хүлээж байгаа шүү. Баянмөнх , Дамдин хөгшиний гар дээр өссөн болоод ч тэр үү? Цэнд өвгөнтэй их дотно бараг найзууд шиг тоглоцгоодог юмсанж. Бумаа сэтгэл нь хөдлөн Баянмөнхийг тэврэн нулимсаа шувтран заавал хэлнэ ээ ойлголоо миний дүү ах нь орой ирнэ ээ. Хашааны хаалгаар гаран машинд суун яваад өгөв.ийн бүгд хичээл сургуульдаа явцгаан үд болжээ. Энхриймаа, Баянжаргалыг цэцэрлэгээс аван гэрийн зүг алхана. Цэцэгээ эрт тарсан бололтой зам тосон ирэв. – Миний найз утсаа гэртээ үлдээчихсэн юм уу? орой би эрт тарвал Баянааг авч байя гэж хэлсэн биздээ. Чи минь энэ эвгүй бартаатай замд ойччихвол яаана бурхан минь ер нь Баянаагаа гэрт нь байлгаяа даа. – Харин ч хөдөлгөөн сайн гэсэн шүү. Би яах ч үгүй ээ энэ гутал найдвартай хальтрахгүй. – За ёстой худлаа найз нь айж байна аа. Баянжаргал миний охин одооноос гэртээ том гэдсэнд байгаа дүүгээ хараад байж байх нь байна шдээ . гоё байгаа биз …- Тиймээ гоё гэртээ хичээлээ хийж болох болов уу? – Бололгүй яахав ээж нь багшаас нь даалгаварыг нь авчихана аа. Энхриймаа, Цэцэгээгийн дух болон шанаанд хөлс бузайсан байхыг хараад өөрт нь санаа зовсондоо гүйж шахуу ирсэн нь илхэн байв. Тэрээр зүрх сэтгэлээ барьж ядан нулимсаа залигана. Гуравуул гэртээ ирэхэд Баярцэцэг уйлчихсан Баянмөнх алга байв. Цэцэгээ гайхан миний охин яасан юм юу болов дүү нь хайччихсан юм. – Цэнд өвөө …. өвөө бурхан болчихсон гэнэ ээ. Ээжээ …. өвөө өнгөрчихөж…- Юу гэнэ ээ. Хэн тэгж байна. саяхан Хоролоо эгч ярьж байсан юмсан .. арай үгүй байлгүй дээ. хөөрхий минь … Энхриймаа орон дээр суун – Өглөө Бумаа ирсэн яаран сандран ирсэн гэсэн хөөрхийдөө яагаад гэнэт явчихав даа. Бумаад бие нь муу байна гэж хэл хүргэж дээ. ямар хэцүү байгаа бол доо. – Бумаа ирэх ээ. Хөөрхий минь ямар сайн хүн байлаа даа. .. Цэцэгээ хоолой нь зангиран Баянмөнх хайцан юм миний охион … Хойно байшинд байгаа. Бумаа ахтай … Цэцэгээ гэрээс гаран байшинд оров. Бумаа орон дээр эхэр татан жаахан хүүхэд мэт уйлж байх нь үнэхээр сэтгэл эмтэрмээр харагдана. Харин Баянмөнх орны хөлд нь нулимсаа арчин сууж байв. Цэцэгээ юу ч дугарсангүй гараад явчихав.Хагацал зовлон ямар байдгийг өөрийнхөө зүрх сэтгэлийн гүнд мэдэх учир Бумаад энэ чимээгүй орчин одоо ямар их хэрэгтэйг мэдэхийн дээдээр мэдэж байв. Удалгүй хүмүүс ирж байшинд орцгоов. Хоролоо хөгшинч иржээ.

Цэцэгээ гэрээс гаран эмгэн урд очин юу болчих нь энэ вэ эгч минь гэсээр хоолой зангируулан хэлээд тэврэв. Эмгэн нулимсаа барьж ядан Бумааг харав уу? хөөрхий минь хаачив даа. – Энд байшинд байгаа. Бумаа саяхан уйлж байсанч царайгаа засан уйлаагүй мэт зүв зүгээр гарч ирэн ирсэн эрчүүдтэй хаалгаар гаран явцгаав. Ийнхүү Цэндээхүү гэх эгэл жирийн цайлган цагаан сэтгэлтэй хөгшин өөд болж хэсэгтээ гунигийн мананд хашааны хоёр айл автаж ээ. Энэ явдалаас хойш Бумаа ч хөдөө ажилд явахаа байж ээжийнхээ хажууд байх болов.Цаг хугацаа урсан нэг л мэдхэд уйтгар ,гуниг далдын гүнд орж нуугдсан байлаа. Харин өнөөдөр 6 сарын 15 бөгөөд шинэ хүнээ хүлээж авахаар хашааны хоёр айл сэтгэл догдлон чимээ аниргүй сууцгаана. Энхриймаа төрөх эмнэлэгт харин гадаа нь Цэцэгээ болон хүүхдүүд мөн Бумаа сууж байв. Харин Хоролоо эмгэн шөл бэлдэх гээд гэртээ үлджээ. Бүгд чимээгүй сууцгаах агшинд хүүхдийн хоолой цангинан дуулдах нь зөн совингийн чихэнд нь цуурайтан сонсогдон аниргүйг эвдэн цочоов. Цэцэгээ босон хэн нэгнийг хүлээн харна. Удалгүй сувилагч ирэн Энхриймаагийн ар гэрээс хүн байна уу?- Байна гэсээр бүгд очвол – Баяр хүргэе . та нөхөр нь үү. 3.200кг охинтой боллоо. Эх , үр сайн байгаа. Одоо шөл , цайгаа бэлдээрэй. Бумаа руу инээмсэглэн хэлээд яваад өгөв. Цэцэгээ хүүхдүүдээ тэврэн үнсээд баярын нулимсаа барьж ядна. Харин цаана сууж байсан эр босон охин минь гээд уйлж эхлэв. Архи үнэртсэн түүнийг Цэцэгээ танив. Энхриймаагийн аав нь мөнөөс мөн байв. Тэрээр Цэцэгээ рүү харан – Охин минь ээж болчихлоо шүү дээ. Удахгүй дүү нар нь ирэх байхаа ах нь явьяа даа. Согтуу ачтайтайгаа уулзахгүй шүү . Гуйвсаар гарч одов. Энхриймаагийн ээж эмнэлэгт хэвтэж байгаа болохоор ирж чадахгүй. Харин аав нь хаанаас яаж мэдэж ирсэн нь таашгүй. Тэгсэн ч тэр аль хэдийн ирчихээд хүлээж байсаныг анзаараагүй юмсанж ээ. Хард Билгүүн үргэлжлэл бүлэг бий түр баяртай ..


Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *