Home Uncategorized “Зүрх сэтгэл” 26- р хэсэг

“Зүрх сэтгэл” 26- р хэсэг

7 second read
0
0
688

“Зүрх сэтгэл” 26- р хэсэг Өдөржин эмнэлэгээр явсаар үд хэвийжээ Төмөр хөгшин цээж зураг , шинжилгээний бичгээ барьсаар гарч ирэн – За нэг юм боллоо хө. Бие ч гайгүй танагтай шүү. баахан эм л бичиж өглөө тамхиа багасагах л үүрэг өглөө дөө эмч .. – Та багасгах биш гарчих л хэрэгтэй байгаа юм даа. – Харин санаагаар болдог бол ч тэгмээр л байна шүү аав нь- Гар гар наад муухай утаанаасаа …- Думаа чи минь яаав. Шинжилгээ дуран юу гэнэ. – Би зүгээрээ .. ходоодны шарх үүсэхээс сэргийлэх юм гэнэ. Бас хэдэн эм бичсээн гайгүй шүү. – Овоо доо хэдэн хүүхдээ сандраачихгүй сэтгэл амгалан байвал болох нь тэр. Бид ч яахав дээ хөдөөний цэвэр агаар, идэвхитэй хөдөлгөөнтэй , ориг мах хүнс , цагаан идээ хэрэглэдэг хүмүүс дархлаа ч сайн байдаг биз. Дасгал хөдөлгөөн их чухал гэнэ. Аав нь өдөржин дасгал хөдөлгөөнтэй хэдэн малтайгаа хөөцөлдчихдөг хүн алзахгүй . Цэцэгээ санаа нь амарсан бололтой. Уужуу амьсгаа аван эмийн сан руу Думаа хөгшинтэй алхав. Харин өвгөн тэр хоёрыг булан тойрох үед өнөө тамхиа асаан сууна. Думаа :- Ингэхэд хадам ээж чинь эмнэлэгт хэвтсэн гэл үү? ирж байна уу? миний охинтой ярих юм уу?- Тийм ээ хэвтээд явсан хадам аав ирдэг юм. Хөөрхий ач нараа санаад байдаг юм шиг байна лээ. – Хэр ш дээ зайлуул яах аргагүй гар дээр нь өссөн юм чинь арга байж уу?- Харин юм хум өгөх юм уу? аав чинь уурлаад байсан аргагүй байхдаа. Ингээд хотод хоосон айлын хашаанд хаячихаар хэн ч уурлах ээж нь ч гэсэн хэдэн үг хэлмээр л санагдах юм. – За юүгхэв ээж минь хадам аав их юм өгдөг өө. Манай эмэгтэй хадам талийгчээс хойш их л сонин болчихсон. Хааяа өрөвдөх ч юм … – Ганц хүүгээ алдчихсан хүн аргагүй биз дээ. тэгж бодоод л ээж нь дуугүй байна даа. Эх хүн бүгд л ялгаагүй хойно. Харин та хоёрын босгож байгуулсан өмч уул нь хүүхдүүдийнх чинь л юм байгаам даа. Сумын төвд барьсан байшин одоо өнгөрөө биз.- Хадам зарж мөнгө болгоод өгье гэж байсан би дургүйцсэн юм. Баянмөнхийн юм өөрөө том болоод мэдэг гэж бодоод. Тэглээч өөрийнхөө гараар босгосон гал голомтыг нь зарж үрж яаж болохов. Бид хоёрын хамаг сайхан дурсамж тэнд бий.Думаа охиныхоо харцнаас уйтгар гунигаа нууж амьдарлын төлөө сөрж хат суусан бүсгүй хүний ухаалаг араншин болоод үгийг сонсоод дотороо өрөвдөвч охиноороо бахархах сэтгэл төрнө. – Танай найз Энхриймаа билүү. Их хөөрхөн ааштай хөөрхөн охин байна шүү. нөхөртэй юм уу ? аав ,ээж нь ямар улс байдаг юм. – Нөхөр ч гэж дээ. нэг залуу байсаан одоо салчихсан . аав нь архины хамааралтай г хүн бий. Гэрт нь очхоор агсан тавиад байдаг бололтой юм билээ. Ээж нь өвчтэй , хөөрхий минь ядарч яваа юм байгаан аль болох тус болох санаатай л байх юм. Цайлган хөөрхөн бүсгүй байгаа юм. – Тийм үү ? зайлуул даа. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг хүний тавилан таашгүй шүү. Харцнаасаа хүн мэдэгддэг дээ их хэрсүү охин харагдсан, өглөө хүргэж ирдэг хүү чинь хэн билээ. Чи ерь дугарахгүй юм тэр хүүтэй дургүй юм аа даа. – За ээж минь юу ярина вэ дээ. Дургүй байхдаа яахав дээ. Зүгээр л танилууд .. – Нас чинь залуу байна даа. Миний охин өөрөө л мэд уул нь насны залуу дээр хань ижил….- Ээж минь дээ юу ярина вэ? надад тийм сэтгэл үнэхээр үлдээгүй ээ. Миний бүх зүйл ханьтай минь явчихсан … одоо хэдэн хүүхдээ л бодож амьдрана даа. Думаа, Цэцэгээ рүү гуниглах өрөвдөх мөн хайрлах зэрэгцсэн нүдээр харан эх хүний нууцад орших зүрхний нулимсаа дотороо мэлтэлзүүлэн зогсож байлаа. Өвгөн ханилгасаар эмийн сангийн гадаа ирэв. Цэцэгээ эм танг нь аваад ээжтэйгээ гарав.Төмөр :- Та хоёр яасан их удав. Өнөө хүү ирчихсэн хүлээгээд байна. Чамайг утсаа авахгүй болохоор нь хүрээд ирлээ гэнэ. – Хэн тэр вэ? Өглөөний машинтай залуу байна уу? – Тийм ээ ?

Цэцэгээ утсаа аван харвал нэг ч дуудлага ирээгүй байв. Гурвуул алхсаар машинд дөхөж ирэв. Баярхүү – За та хэдийн ажил бүтэмжтэй юу? миний ажил ч болчихлоо. Чамайг залгахгүй болохоор зам дагуу ойр явж таараад хүрээд ирлээ. – Бид нар болоогүй ээ. Жаахан удна . чи явж бай даа. Ажилтай байлгүй. Хүлээгээд яахав. – Би ажилгүй ээ тарчихсан хүлээж байя. Зүгээрээ санаа зоволтгүй . ажлаа амжуулаад гараад ир. Төмөр гайхсан янзтай . Үгүй одоо дахиж үзүүлэх юм уу? уул нь сая хамаг юмаа аваад гараад ирээгүй билүү? – Ааваа та ороод дахиж хэзээ ирж үзүүлэхээ дахиад нэг асуучихаад ирээ. Ээж та энэ эмнүүд нь мөн эсэхийг лалаад асуучих би хүлээж байя. Хоёр хөгшин эмнэлэгийн хаалгаар эргэн оров. Цэцэгээ нилээн чухал царай гарган :- Чи ингэхэд яагаад байгаан Баярхүү би чамд хэлсэн шүү дээ. Чи энд хүлээсэн юм уу? өглөөнөөс хойш хүлээсэн биз дээ. Надад үнэхээр чамайг багтаах орон зай байхгүй. – Мэднэ ээ. Би чамайг харахгүй бол энд минь өвдөөд байсан юм.\зүрхэн дээрээ дарав\- Чи жүжиглэх авьяасгүй юм байна. миний аав , ээжийн хажууд намайг битгий эвгүй байдалд оруулаад бай. Чи явж үз . Чи намайг уурлуулаад байна. – Би одоо л хүргээд өгчихье. Тэгээд дахиж чамайг хүлээхгүй ээ. Цэцэгээ үнэхээр уурлажээ. Баярхүү машиндаа суун хөдлөв. Цэцэгээ яагаад ингээд аашлаад байгаагаа ч өөрөө ойлгосонгүй. Ойлгохыг ч хүссэнгүй. Хоёр хөгшин гарч ирэн – За болчихлоо мөн гэнэ. Дараа намараас нэг ирж үзүүлэх юм байна. өнөө хүү хаачаав. – Аан явчихсаан ажлаас нь дуудсан гэсэн байхаа. Манай ойр гэр нь байдаг юм. – Өө тийм үү? за явцгаая. Маргааш хөдөөнөө буцьяа даа аав ээж нь … Гуравуул автобусаны буудал дээр ирвэл Баярхүү хүлээж байсан юм шиг ирэн – За явцгаах уу? энд хүнтэй уулзаж нэг юм өгчихөөд байж байлаа. Зам угаасаа нийлэх юм чинь хамт л явцгааяа. Тийм биз дээ . настангууд автобусанд зогсоод ядрана ямар хол билээ дээ. – Зам нийлэх юм бол харинч сайн хэрэг манай хүү уул нь ирэх ёстой юм ажил нь амжихгүй байгаа юм байхдаа. Цуг дөхье дөө хүүхээ. Баярлалаа. Цэцэгээ юу ч дугарсангүй. Харин Баярхүүд яагаад ч юм үнэхээр их уур нь хүрнэ. Думаа хөгшин өвгөн залуу хоёрын ярианд оролцон бас үгүй хэдэн юм Баяхүүгээс асуугаад амжив. Цэцэгээ мөн л дугаралгүй явсаар гэртээ ирэв. Өвгөн , эмгэн хоёр баярласнаа хэлээд буув. Баярхүү , Цэцэгээтэй юм ярих гэж яриа өдсөнгүй. Сайхан амраарай гээд инээмсэглээд яваад өгөв. Гэрийн хэд гэртээ орход халуун хоол халуун дулаан инээмсэглэлүүд угтав. Думаа зээ нараа эрхлүүлэнэ. Энхриймаа : – Дэлгэр хаачихаав сая машин дугарсан Дэлгэр биш юм уу? – Биш охин минь өнөөдөр сураггүй л байна. Баярхүү гэсэн хөөрхөн ааштай хүү хүргэж өгөөд бүр буцааж хүргэж ирлээ. – Баярхүү гэнэ ээ. … аан тийм үү? – Миний дүү танидаг юм уу? – Аан тийн манай ажлын ойр ажилтай байнга орж ирж хоол иддэг юм. Танинаа … – Аан зөв зөв. Энхриймаа , Цэцэгээ рүү гайхсан харцаар харав. Цэцэгээ чихэнд нь – Тиймээ хүргэж ирсэн уур хүрээд байна. ёстой хэлэх үг олдоогүй.ээж аавын хажууд юу ч дугарч чадсангүй. – Сайн л хэрэг уурлаад байхдаа яадаг юм.тус болёо л гэж бодоо биз хөөрхий … – Айн чи хэлсэн үү? Бид гуравыг гархад буудал дээр очход зогсож байсан .. – За үгүй ээ. Өчигдөр худагаас ус авч байхад Баянмөнхтэй таарсан гэсэн би юу гэж дээ. Цэцэгээ тэр даруй ойлгон тийм байдаг байж хэмээн бодоод хоолоо идэхээр ширээнд суув. Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…