Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 25 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 25 – р хэсэг

2 секунд уншина
0
0
384

“Зүрх сэтгэл” 25 – р хэсэг Уг яриаг сонсож суусан Цэцэгээ нулимсаа нуун инээмсэглэхэд Думаа хөгшин ярианы сэдэв өөрчлөн- Амгаланг ааваас чинь өмөөрч их ам муруйдагсан. Муу хүү минь хүний нутагт бие хаа нь сайн л байдаг байгаа даа. Аав чинь малчин болгоно гээд эрдэм номыг нь хаяулчихсан юм. Би зөрөх л байсан юм . нэг газар л зөрөөгүй өнгөрөөсөндөө хааяа харамсах юм. – Надад зэмлүүлсэнээрээ харин хатуужил үзээд эр хүн болсон доо миний хүү. Алзахгүй ээ ямарч байсан миний хүү олны дунд биеэ зөв аваад явчихана. Ажлаас бол хойш суух хүн ерөөсөө биш. Амгаланд санаа зовдоггүй юм. Энэ Дэлгэр л хөнгөн хүн шүү. ээж чинь өмөөрөөд ямар үг хэлүүлэх биш. Цэцэгээ минь энэ дүүгээ сайн харж байгаарай. Юунд ч орчих хүн шүү. муугаа мэдэхгүй хүнтэй зодолдох санаатай бас нэг балгачих өнгөтэй золиг байгаан … – Жаахан хүүг минь Амгалан та хоёр ажилд нухаад нурууг нь авчихсан болохоос хөдөө дуртай хүүхэд байсан юмдаг. – Чи урдуур орж өмөөрөөд юу ч сургаагүйн байж…. Хоёр хөгшин маргах талдаа үг чулуудалцав.Цэцэгээ инээн аав, ээж хоёр минь одоо больдоо бүгдээрээ л сайн сайхан явна шүү дээ. та хоёрын минь л ач шүү дээ. Өнөөдөр манайд хонох юм байгаа биз дээ. – Тэгэлгүй яахав. Маргааш

Дэлгэрийнд хоноод тэгээд явцгаана даа. Ишш миний хүү даарчихаж нааш ир … Баянмөнхийг гаднаас орж ирэхийг хараад өвгөн дуудан эрхлүүлэнэ.Хоолоо идэцгээн оройжин ярилцан инээд хөөртэй нэгэн үдэш өнгөрөв. Өглөө эртлэн Цэцэгээ аав, ээжийгээ дагуулан автобусны буудал руу гарав. Дээгий хөдөөнөө буцах болж шууд вокзал руу хөдлөв. Дэлгэрбаяр ажилтай ээлжтэй байгаа тул ирж амжсангүй. Автобусны буудал дээр зогсож байтал танил машин ирж зогсвол Баярхүү байв. Хаалгаар буун Цэцэгээ рүү инээмсэглэн – Сайн байна уу? өглөөний мэнд ингэж таарах гэж ажил сайн уу? – Сайн сайн чиний ажил сайн уу? – Сайн сайн ажилдаа явах нь уу? суучих дөхүүлээд өгье. Би бас ажилдаа явж байна оо. – Баярлалаа би ажилдаа явахгүй. Өөр тийшээ явж байна. – Тэгсэн ч гэсэндээ дөхүүлээд өгье удаан таарсангүйшдээ … Цэцэгээ аав, ээжийнхээ том харах нүдийг ажин яагаад ч юм нүүр нь улайн Баярхүүтэй таарсандаа ичих шиг болов. тэрээр Баярхүү рүү уурлангуй би аав , ээжтэйгээ явна аа. Баярлалаа зүгээрээ бидний автобус одоо хүрээд ирнэ чи ажлаа бод … – Өө тийм үү. уучлаарай сайн байцгаана уу? сайхан хаваржиж байна уу?- Сайн сайна байна уу? хүүхээ.сайхан хаваржиж байна. – Автобус мөд ирэхгүй түрүүхэн нэг явсан .настай хүмүүс ядарчихана. Би угаасаа хотын төв орох ажилтай . Та нар санаа зоволтгүй ээ. Суучих дөхүүлээд л өгье. Цэцэгээ хэдий маргаад Баярхүү явахгүйг ойлгон арга буюу машинд нь сууцгаав.Баярхүү ихэд найрсагаар яриа өдөн явна. Өвгөнч ойр зуурыг ярилцан явав. Цэцэгээ харин хурдан дөхөөд бушуухан салахыг л хүсэж суув. Баярхүү зорьсон газар нь хүргээд Цэцэгээ миний найз буцахдаа яриарай. Би төвд байвал буцаад хүргээд өгч болно шдээ. – Баярлалаа . за баяртай. – Баяртай яриарай …. Машин хөдлөн Баярхүү явав. Төмөр өвгөн тамхи асаан энэ хүү чинь хэн билээ. – Манай ажилаар орж ирж хоол иддэг хүн байгаа юм. Ажил нь манай ард болохоор хааяа таардаг юм. – Яриа хөрөөтэй мэдлэгтэй хүү байна шүү. хөдөө өвөөгийндөө өссөн гэнэ.. том машинтай дайрчих шахан явдаг багачуулаас арай өөр хүн байна.Их л том машин үнэтэй золиг байх даа бодвол…- За аав минь дээ. тэр машин тэрэг яахав. Хэдүүлээ оройтож байна шүү. шинжилгээгээ өгье. Цэцэгээ эмнэлэг дагуулан оров. Хувийн эмнэлэг болохоор хоёул өөр өөр өрөөнд зэрэг зэрэг үзүүлээд цаг хожих нь хоёр хөгшинд сайхан санагдана. Цэцэгээ , Баярхүүг зүгээр нэг таараагүй хүлээж байсан болов уу? гэсэн таамаг дэвшүүлээд ч амжив. Ямар ч байсан түүнд энэ удаа Баярхүүгийн үйлдэл ерь таалагдсангүй. Арга буюу аав , ээжийнхээ хажууд муухай аашилж чадаагүй нь энэ юмсанж. Думаа хөгшин нэг өрөөнөөс гарч ирэн – Ийм мөнгө тушаа гэнэ үү? яасан үнэтэй юм. Та нар шал дэмий юм хийх юм. Оочирлож байгаад улсынхаа эмнэлэгтээ үзүүлчих байсан юм. \бухимдангуй хэлэв\- Харин гайгүй байна . ээж минь та хоёр улсын эмнэлэгт үзүүлнэ гэвэл яааруу хот ирээд буцдаг хүмүүс яаж амжих вэ дээ. зүгээрээ мөнгө төгрөг яахав. Бидний цуглуулсан хэд хангалттай хүрнэ зүгээр…дандаа мөнгө ярьж өөрөөсөө харамлаж байдаг сонин хүмүүс шүү. ганц удаа ярихгүй дуугүй өнгөрөөчихөд яана аа. Эрүүл мэнд л чухал шүү ээж минь бусад нь яахав. Думаа хөгшин Цэцэгээгийн ширүүнээр хэлэх өнгийг андахгүй тул чимээгүй болов. Түүнийг хайрласандаа уурлаж байгааг хөгшин ойлгож байлаа. Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *