Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл”24-р хэсэг

“Зүрх сэтгэл”24-р хэсэг

5 секунд уншина
0
0
354

“Зүрх сэтгэл”24-р хэсэг Цэцэгээ, Дээгий хоёр аав , ээжийгээ дагуулан эмнэлэгээр явав. Улсын эмнэлэг оочир ихтэй үзүүлэх оочир нь тээр хойно сарын дараа болж таарав.Төмөр өвгөн гарч тамхиа нэрэн зогсоно. Думаа хөгшин Цэцэгээд хандан – Зунаас л нэг ирье дээ. бид хоёр ч арай сөхөрчөөгүй байна. болохгүй бол аймгийн эмнэлэгтээ үзүүлчихэнэ дээ. яахав яахав энэ аавын чинь уушигийг л нэг харуулчих юмсан ханиалгаар л өмхий тамхиа татаад байх юм . – Нэгэнт ирсэнийх үзүүлсэн нь дээр дээ. хувийн сайн эмнэлэг зөндөө байна ээж минь …- Өө яахын яахын төлбөртэй. Аманд орсон үнээ л хэлдэг юм гэхчин лээ. Төвөг охин минь ажил төрөлөө бодоцгооё.. Цэцэгээ яаж ч ятгаад хоёр хөгшин цааргалцгаав.Дээгий угаас сэргэлэн хүн тул аав , ээжийгээ ятган танил тал гэсээр нэгэн эмнэлэгт маргааш үзүүлэхээр болоод буцацгаав. Өдөржин эмнэлэгээр яваад үд болжээ. Цэцэгээгийнд очихоор явах замдаа Агваантай уулзацгаав. Төмөр хөгшин : – Сайн байна уу? дүү минь сайхан хаваржиж байна уу? – Сайн сайн та минь сайн уу? эгч минь сайн явж ирэв үү? манай хүүгийнх энэ ойрхон хэдүүлээ амсхийгээд мордоцгооё.өнөөдөр манайд очно биз дээ та хоёр минь. – Харин ээ. Хэдэн ач нараа санаад нялхарчихаж ээ…- Ойрд ирээгүй хүмүүс чинь арай манайхаар орохгүй буцацгаах юм биш биз дээ. айн. Манай Цэцэгээч гэсэн дээ . миний хүү сайн биз дээ .Жаргалаа маань бас ирчихээ юу? Энд ирсэн сураг гараад байдаг ирдэггүй ээ. Ахыгаа тоохгүй юм даа. – Сайн сайн ажил гэр гээд л дүү нь зав муутай байх юм байна шдээ. дараа нэг очно оо ах минь. Агваан ,Төмөр ах , бэргэн хоёроо дагуулан явахаар болж Цэцэгээ , Дээгий хоёр гэрийн зүг буцацгаав.Дээгий ч явахаа нэг өдөр хойшлуулав. Маргааш болж Цэцэгээ, Дээгий хоёр эмнэлэгийнхээ үүдэнд аав, ээжийгээ хүлээнэ. Өдөр болох үед Агвааны хүү Төмөр , Думаа хоёр хөгшинийг хүргэж ирэв. Төмөр ханиалган буугаад – Удаан хүлээв үү? бид хоёр замдаа жаахан саатчихлаа. Одоо бас оочиртой байхдаа.- Цаг авчихсан байгаа. Харин хувийн эмнэлэг оочир гэхгүй амар шүү .- Мөнгө их орно доо. дараа больёо доо хүүхдүүд минь Төмөр хэдий зөрүүдлэв ч Цэцэгээ ,Дээгий хоёр уурлангуй учирласаар эмнэлэгт үзүүлэх болов. хоёр хөгшин эмнэлэгт үзүүлж өдөржин болсоны эцэст сая нэг гэрийн зүг хөдөлцгөөв.Өвгөн Цэцэгээгийнд хүрэх замдаа инээмсэглэнгүй – Ямарч байсан энд ирсэн ажил бүтлээ. Нэг их үнэрхэхгүй надад хашаа байшингаа зарчихлаа дүү минь бие ч тэнхлүүн байна. эртхэн явая даа хэдэн мал хэцүүдлээ …. – Аав минь дээ маргааш шинжилгээгээ гүйцээж өгөөд явах тухай ярина шүү. тэгээд хэдээр авчихав. – За тэр шинжилгээ ч яахав. Ээжийгээл сайн үзүүлж ав. Аав нь яах вэ. тамхиа багасагачихвал ханиалгах намдах юм гэнэ. Хэдэн сая болсоон ямарч байсан байгаа мөнгөө өгчихлөө. Зунаас үлдсэнийг нь өгчихөж болно биз хө.Цэцэгээ аавынхаа нүднээс л сая нэг санаа амарсан тайтгарсан царайг харан өрөвдөх мөн хайрлах сэтгэл зүрхэнд нь булиглана.

Гэртээ ирэн зээ нартайгаа тоглон өхөөрдөн байх хоёр хөгшин хүүхэд адил л харагдана. Думаа эмгэн Энхриймаа руу харан – Миний дүү бие тэнхээ яаж байна. Одоо хэдэн сартай билээ. Олон хүүхэд шуугилдаад сайн амарч чадахгүй байгаа байхдаа. – Одоо 6 сартай болох гэж байна аа. хяналтанд хол очиж үзүүлдэг болохоор явдалтай. Бие харин зовиургүй шүү. манай 3 миний үгэнд их орно оо. ухаантай хүүхдүүд шүү. намайг унтахаар нээх хөөрхөн чимээгүй хичээлээ хийгээд сууцгаачихдаг юм. Сэрэхээр хамт тоглоёо гээд л…. \инээмсэглэнэ\- Аль нутагийн хүүхэд үү? аав ээж нь хаана байдаг бэ? төрөх дөхөж л байгаан байна шүү… энэ хүүхдүүдийн хажуугаар хүүхэд харна гэдэг чамд л хэцүү байх вий дээ. – Манай аав баруун аймгийнх ээж хотынх аав , ээж байгаа эндээ амьдарцгаадаг. Төрөхөөөрөө очих байхдаа. \Энхриймаа илт санаа зовсон нь мэдрэгдэв.\Цэцэгээ ам нээн – Энхриймаа маань манай гэр бүлийн гишүүн гээд ойлгочих би харин Энхрийгийнхээ хүчинд санаа зовохгүй ажилдаа явж байгаа шүү.- Болж дээ . хэн хэндээ түшиг болж байвал сайн хэрэг хүүхдүүд минь… Дээгий маргааш явахаар болжээ. ажлаас нь дуудаж байгааг дуулгав. Төмөр хөгшин гарч тамхи татан орж ирээд – Буяадэлгэр маань ? өчигдөр утсаар ярьж байсан амьдрах гэж яваа сайн хүү шүү. эхэндээ ээж чинь их л голонгуй байж билээ. Хөөрхийг эвгүй байдалд оруулаад л эмэгтэй хүний ухаан богино гэж үнэн үг шүү. – Таны утас холбогдохгүй юм гээд л байсан. Юу ярьж байна. намайг ховлож байна уу? – Янзын хүүхэд шүү. чамайг ховлож ярих хүн ч биш байх аа.Амар мэнд мэдэж байна лээ хөөрхий.. Та хоёр хотруу орж ирэх гэж яараад яахав. Тэндээ ажил төрөлтэй сайхан амьдарч байгаа байж.усыг нь уувал ёсыг нь дагана гэж үг байдаг даа. Миний охин ханьдаа халамжтай байдаг юм шүү. эгчийнхээ хажууд ажил мэдэхгүй өссөн дөө чи. Айл гэрийн байдал уур амьсгал ямар байх эмэгтэй хүнээс хамаардаг юм шүү. – За ааваа Буяа наашаа ирэхгүй би ирнэ гээд жаахан зөрөлддөг л юм. Оройтож ажил тардаг болохоор хоол гэр орон цэвэрлэх дээр Буяагийн дүү охин л хийдэг юм. Өглөө эрт ажилтай гараад явчихана гэрийн ажил ч холдоод байна шүү аав минь.. Думаа хөгшин Дээгийгийн үсийг илбэн- Би залуудаа бүгдийг амжуулаад болоод л байлаа. Одооны залуучуудын бие гэж хаашаа ч болцон юм ядарсан л хүмүүс байх юм. Орчин нийгэмдээ байдаг байхдаа хөөрхий. Үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл бас дээр нь нялх хүүхдүүдтэй нойргүй шахуу хонож л та хэдийгээ өсгөсөн дөө.энэ хэдэн хүүхдээс арай ажилтай нь манай Цэцэгээ юм уу даа. Миний охин гэрийн эзэгтэй нэг багана нь гэдгээ мартаж болохгүй шүү. Ийн яриа өрнөх хооронд Баярцэцэг гурил зуураад илдэж амжив. Мөн Энхриймаа ногоо арилган Цэцэгээ мах татан Баянмөнх банш авахаар дэлгүүр рүү гарав. Думаа эмгэн уг зураглалыг хараад ихэд сэтгэл тэнүүн байгаа бололтой. – Баярцэцэгийг хар даа. “Эх нь хээр алаг бол Унага нь шийр алаг” гэж миний охин ажилч хичээнгүй сайн хүн болжээ. Цэцэгээ минь л ийм хүүхэд байсан даа. Манай Солонго муу дүүгээ зарчихана. Дээгий болохоор эрхлээд хошуугаа унжуулчихана. Харин миний охин л ёстой хар багаасаа ээждээ хань болсон хүн дээ.Төмөр толгой дохин тийм шүү. Миний 5 хүүхдээс Амгалан маань ажил голохгүй шантрахгүй надад загнуулж, зодуулах үедээ дуу ч гаргадаггүй хэрсүү золиг охидоос минь Цэцэгээ минь л ажлаараа ялгардаг юм ш дээ. Манай хүргэн ч ажилч хичээнгүй сүрхий хүн байсан даа. Зуны хэдэн өдөр амрах гэж ирэхдээ заавал нэг юм хийж өгөөд явдаг байж билээ. Одоо хүртэл барьсан хашаа жижиг амбаар маань нурчаагүй яг хэвээрээ байгаа шүү. Сүрхий хүний хийсэн юм урт настай гэж үнэн юм даа. Хөөрхий минь … гэсээр санаа алдан хоолой нь зангираад ирэх нь одоо ч харамсал гашуудал нь алга болоогүй зүрх сэтгэлийн алс холд байсаар байгааг илтгэнэ. Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *