
“Зүрх сэтгэл” 23 – р хэсэг Цэцэгээ хүүхдүүдтэйгээ гэрийн зүг хөдөллөө. Энхриймаа машинд инээмсэглэсээр суув. Цэцэгээ хэрэг болгон – За чи минь хаачив. Инээд алдаад юу болоов хө. – Аан оюутан ангийнхаа охинтой таарлаа. Танай бэрийн эгч юм байна. сайхан буу халж суулаа. Ирж байгаарайл гэж байна. сүрхий бүсгүй болжээ. Манай ангиас анхны ээж болсон хүн дээ.- Тийм үү?- Тиймээ. Хоёр хөгшинтэй сайн танилцаж чадсангүй дараа таарах байгаа. – Тэгнээ энд хэд хонох төлөвтэй байна. Шөнө манай охин дүү ирэх гэнэ Гэрийн хэд гэртээ орон галаа түлэн Цэцэгээ утасаа цэнэглэн дүүгээ хүлээн сууна. Энхриймаа зурагт харж байгаад унтаад өгөв. Шөнө 2 өнгөрч байх үед Цэцэгээгийн утас нь дугарав. – Байна уу ? эгчээ та хэд сайн уу? би одоо танайх руу зүгтэй явж байна даа. – Өө миний дүү эгч нь зүүрмэглэчихэжээ. За эгээ нь тосъё доо. Цэцэгээ хашааны хаалгаар гаран замаа зааж өгөөд хүлээв. Удалгүй бор ногоон уаз469 маркын машин ирж зогсов. Дэлгэржаргал \дээгий\ машинаас буун Цэцэгээрүү ойртон тэврээд – За сайн сууж байв уу? эгч минь бүр турчихсан байна шдээ. хоол унд идэж байгаа биз дээ. – Сайн сайн идэлгүй яахав дээ. харин ээж бас турчихаж нүднээс гарчхаж гээд байсан. – Аав ,ээж сайн биз дээ.- Сайн сайн за орцгооё… Дээгий ачаа бараагаа буулган гэр рүү оров. Цэцэгээ инээмсэглэн чи чинь дааж дийлэхгүй ачаатай ирээ шив дээ. хүүхэд том болж байна уу? Буяагийн ажил сайн уу? манайх нэг иймэрхүүл айл аж төрөөд байна. манай хэд унтчихсаан – Сайн сайн ажилдаа яваад л бүгд сайн байгаа. Дэлгэр , та хоёрт шөлний юмтай ирсэн нь энэ… – Яахнав дээ. Бид болоод л байгаа сая хүртэл аав , ээж шөлний юм өгсөн шдээ.ярихгүй миний дүү…- Яахав дээ хол хүн чинь байнга ирэх биш дээ. нэг хашаа байшингийн сураг гараад байсан ээж л утсаар нэг юм ярьсан – Аан Агваан ахын хашаа байшинг авахаар болж байгаан гэнэ ээ. Хотод өөрийн юм хэрэгтэйл юм байна. эгч нь ч бас нэг юм бодож байсан юм.- Өө за за. Буяатай ярьж байгаад бид хоёр чадахаараа тус болох санаатай.хэдэн төгрөг нэмрэлэнэ ээ. – Яахнав дээ.

Солонго эгч бас мөнгө төгрөг өгсөн гэнэ. Эгчид нь ч хэдэн юм байгаа л даа. Залуу улс өөрсддөө хэргэл болчих байх мөнгө нь … – Бид нар яахав дээ. энэ муу хэдэн дүүгээ л өрөвдөх юм. Хар нялхаараа байна шүү дээ. тэгээд бас нэг яриатай эгч – За юу билээ .. хэл л дээ миний дүү – Буяагийн дүү охин энэ жил 10 жилээ төгсөж байгаан дараа жил сургуульд ирэхийн танайд байлгах санаатай. Буяа ч тантай ханьтай зүгээр юм биш үү. оюутны байранд оруулахгүй гээд байгаан. Хамаатан садан ховор шүү дээ манай Буяа чинь… – Тэр бололгүй яахав. Дараа жил гэхэд бид хэд байшиндаа орчихвол. 7 буудал руу нүүнэ дээ. Хүний хүүхэд өлсөгөчихвий дээ бусдаар ч яахав. – Гайгүй байлгүй дээ. идэш хоолыг нь дүү нь хөдөөнөөс зөөчихөнө дөө. Эгчтэйгээ уулзаагүй арай удаж шүү. за тэгээд хаана юу хийгээд байна гэнэ ээ. Яриад байж дээ. Эгч дүү хоёр үүр цайтал тухтай ярилцан шөнийг өнгөрөөв. Өглөө болж Баярцэцэг босон гал түлэн цай чанав. Дээгий сэрэн нүдээ нээн – Баярцэцэг миний дүү сайн уу? яасан том болоо вэ? өглөө эрт босоод мундаг тусд орж шүү. – Сайн сайн эгээ ээжийг ажилдаа явахаас өмнө өглөөний цайг нь бэлдэхгүй бол болохгүй шүү дээ. – Мундаг охин шүү. энэ жил бас тэргүүний сурагч болсон гэл үү? – Тийм ээ . танайхан сайн уу? та энд хэд хононо биз дээ. – Эгч нь яаралтай буцна аа. ажил ихтэй байгаа . Өвөө , эмээтэй нь уулзаад өнөөдөртөө буцаж ч магад. Цэцэгээ сэрэхтэй зэрэгцэн гэрийнхэн мөн өндийв. Дээгий ,Баянжаргал, Баянмөнх хоёрыг тэврэн үнсээд зөндөө том болжээ дүү нар минь. Ийм эрт босцгоодог юм уу ? айн. – Өглөө цэцэрлэгтээ явдаг юм их дуртай байгаа миний охин чинь хамгийн сайн хүүхэд нь байхгүй юу? зөндөө дуу сурсан тийм ээ. Алив эгчдээ нэг дуулаад өг миний охин… Баянаа босон дуулан гэрийхэнийг инээд баяртай болгон өглөөний цай ч бэлэн болов. Энхриймаа , Баянаагийн дуунаар сэрэн босов. Дээгий , Энхриймааруу сүрхий харж байгааг ажигласан Цэцэгээ – Танилц миний ажлын найз Энхриймаа .. энэ манай дүү Дэлгэржаргал – Сайн байна уу? сайн явж ирсэн үү? – Сайн сайн сайн байна уу? Та өнөөдөр ажилтай билүү эгч Дэлгэр ирэх байгаа. Жаахан шөлний юмаа ирээд авчихвал сайнсан – Цаад чинь одоо наашаа гарчихсан л яваа байх.

Чамтай уулзана гээд л байсан . – Аан бид хоёр бас нэг яриа байгаа .. – Юу тэр үү? – Нууц аа хэхэ Ийн цай хоолоо идэж дуусаад гарахаар хувцас хунараа өмсөж байтал Дэлгэр орж ирэв. – Сайхан амрцгаасан уу? сайн явж ирэв үү? эгчдээ золгоогүй бас нэг муу ааштай болохоор нь золгох гээд яваад ирлээш дээ. \инээмсэглэв\- Сайн, сайн явж ирлээ. Нэг болохоор эгч гээд л нэг болохоор чи гээд л зун үзэгддэгсэн ойрын жил бараагүй шүү . Цэцэгээ ,Дэлгэрт цай хоол аягалан – Манай хоёр боссон уу? өнөөдөр би ажлаас чөлөө авчихъяа Дэлгэр миний дүү ажилдаа яв. Хариуцлагатай ажил хийдэг хүн таслаад яахав. – Боссоон аав , миний бага охин ирсэн байх даа гээд үүд сахиад намайг л явж авчир гэсэн санаа өгөөд байхгүй юу ? хэ хэ . тэгвэл дүү нь ажилдаа явлаа. Машинаа үлдээчихэнэ . Оюун та хэдтэй явах байх. – Аан за . Энхрий найз нь явлаа шүү. Миний хүүхдүүд эгчийнхээ үгэнд сайн орно шүү. – Ирэхдээ хэлээрэй дөхүүлээд найз нь хоол базаая даа. – За ярьяа найз нь… Ийн эгч дүү гурав хөдөлцгөөв. Дээгий инээмсэглэн – Чи хэдэн машин сольдог хүн бэ? авгайгаа арай сольчихоогүй байна уу? – Айн юу гэж дээ. Оюуныгаа юу? – Оюун нэг юм цухуйлгаад л байсан шүү. чи бага маяглаад байгаарай нөхөөр … – Эгч одоо юу яриад байгаан айн … Цэцэгээ лавшруулан юу гэнэ ээ. Оюун яасан гэж …- Наад нэг юм чинь ажлынхаа нэг хүүхэнтэй янз бүр болоод шинэ жилийн дараа Оюун уйлчихсан надруу ярьж байсан. Нас ойролцоо болохоор надтай их дотно ш дээ манай бага бэр чинь … – Өө мөн мөн … Дэлгэр инээмсэглэн үгүй ээ янз бүр болоогүй . мэссеж уншаад л уйлаад хавь ойрын хүн рүү залгацан байна лээ. Дараа нь ойлголцчихсон шдээ. та юуг нь ч мэдэхгүй байж … юу яриайд байгаан .. Цэцэгээ уурлангуй. – Манай Оюунаач юманд ул суурьтай ханддаг тайван хүн дээ. Сайхан мэдээрэй чи, барагтайхан л байгаарай Дэлгэр минь аав , ээж сонсвол яаана. Оюун шиг сайн ханьтайдаа баярлаж явах хэрэгтэй шүү. Чамайг гээд гадаад явж суралгүй ирээдүйгээ хаяад хүүхдийг чинь төрүүлж байсан санагдах юм. Чи ч үхлээ хатлаа гэж гүйгээд л яаалаа даа…. – За ойлголоо доо эгчээ урын сангаа ухаж байх шив. Өнгөрсөн юм яриад л би мэдлээш дээ.. тэглээч тийм юм ерөөсөө байхгүй эгч нар минь … Цэцэгээ , Дээгий хоёр дахиж Дэлгэртэй юм ярьсангүй. Дэлгэриийнд ирэн гэрт орцгоов. Дээгий аав ээж хоёртоо үнсүүлэн эхр ишиг адил л эрхлэнэ. Думаа хөгшин бага охиноо явхад ихэд дургүй хүргэн Буяндэлгэрийнхэн хадаг тавих гэж ирхэд нэг удаа буцаасан ч удаатай юмсанж. Хард Билгүүн
