Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 22 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 22 – р хэсэг

2 секунд уншина
0
0
512

“Зүрх сэтгэл” 22 – р хэсэг Тэр нэг өдрөөс хойш даруй сар өнгөрчээ. Цас хайлж урин болж байгааг илтгэнэ. Цагаан сар тэгэс ингэс гээд л өнгөрөв. Цэцэгээ ажлаа хийсээр түүний утас дугарвал Дэлгэрбаяр байх нь тэр – За сайн уу? эгч минь ажил дээрээ байна уу? – Тиймээ ажил дээрээ байна. – Танд дуулгах сайхан мэдээтэй . аав ээж хоёр ирчихсэн манайд байна даа.- Айн тийм үү? нээрээ биз дээ. – Тийм ээ- За эгч нь тараад яваад очьё. – Би очоод авьяа гэртээ очоод байж байгаарай . Цэцэгээ маш ихээр баярлаж байгаа нь инээмсэглэлээр нь мэдрэгдэнэ. Орой ажлаа тарах цагийг байн байна харсаар дөхүүлээд гэрийн зүг явав. Гэртээ очин хүүхдүүддээ баярт мэдээгээ дуулгав. Энхриймаа инээмсэглэн – Та хэд минь явчихаад ир дээ . би гэртээ байж байя . – Үгүй дээ цуг явна шүү. Чи манай гэрийн гишүүн гэдэгээ мэдэж байна уу ингэхэд Удалгүй Дэлгэр орж ирэн за явцгаах уу? – Чи одоо хэлж мэлэхгүй . би юу ч бэлдээгүй байдаг. – Эгч минь замд сүлжээгүй . ядаж утас унтарчихаад та нарыг л харах хүслэн хүмүүс – Чи хөдөө явсан юмуу? – Тэгэлгүй дээ . аав , ээжийн бие хааг үзүүлэх гээд аваад ирлээ. – Дараа 7 хоногт хамт явна гэчихээд яагаад гэнэт явчихаав.- Нутгийн хэдэн хүн хүргээд өгөөч гэж ярихаар нь л ухасхийчихлээ. Гомдчихсон уу? миний эгч уучлаарай . за алив . миний дүү нар хувцасаа өмс Энхрий эгч ч гэсэн хувцасаа өмс манай хүн сайхан ширээ засчихсан хүлээж байгаа. – Урнаад хэлэв үү? – Ирж байгаа гэсээн хэлэлгүй яахав Бүгд яаран хувцасаа өмсөөд удаан уулзаагүй . Аав, ээж , өвөө,эмээтэйгээ уулзахаар хөдөлцгөөв. Дэлгэрбаярын хашааны гадаа ирмэгц Цэцэгээгийн аав Төмөр гэрээс гаран хашааны хаалга зүг алхах нь тэр хүүхдүүд буун гүйлдэн хаалгаар орон өвгөний урдаас очин тэврэв. Төмөр инээмсэглэн миний хүүхдүүд сайн сууж байв уу? ямар том болцгоогоо вэ? алив энэ Баянжаргалыг хараачээ зөндөө том болж шүү. гэх дуунаар Цэцэгээгийн ээж Думаа гарч ирэв. Эмээ, эмээ гэсээр хүүхдүүд эмээгийн зүг гүйлдэв. Эмгэний сул нулимс хацар зүсэн иш хүүхдүүд минь та нар минь сайн сууцгааж байв уу? эмээн жигтэйхэн их саналаа шүү. Баярцэцэг минь яасан том болоов дээ. гэсээр доош бөгтийн тэврэн үнэрлэнэ. Цэцэгээ аавынхаа харцанд нулимсаа нуун ойртон очвол өвгөн ч нүүрээ нэг шувтран нүдэнд мэлтэлзэх нуураа доош унагалгүй арчаад охиноо ямарч их санав даа. Алив харяа даа гээд нүдрүү нь цоо ширтэн духан дээр нь үнэрлэн тэврээд хацар дээр нь үнсэв. Цэцэгээ дугарах гэсэнч хоолой нь зангираад нулимс нь л дуслана. Тэд бүхэл бүтэн гурван жил уулзаагүй билээ. Баясгалан амьд байхдаа жил бүр цагаан сараар очиж золгодог байжээ. Думаа хөгшин Цэцэгээгийн зүг дөхөн миний охин яасан их тураав дээ. Муу охин ирдэггүй нүдээ ширгэтэл алсыг харж суулаа даа. гэхэд Цэцэгээ тэссээр тэссэнгүй ээжийгээ тэврэн жаахан хүүхэд шиг уйлав. Энийг харах Энхриймаагийн ч нулимс хэдэнтээ дусав. Өвгөн хүүхдүүдийг дагуулан гэрт оров. Цэцэгээ уучлаарай гэж бүдэг хэлэх хэдийч хоолой нь зангирана. Думаа эмгэн Цэцэгээгийн нулимсыг арчин охин минь дээ одоо битгий уйл ээж нь ирчихлээ шүү дээ. эрт л чам дээрээ ирэх байсан юм. Яаж амьдарч байсан бол доо. гэж хэлхэд хоолой нь мөн зангирана. Ийн гэрт орцгоов. Оюун нээрээ л сайхан ширээ засчихсан Урнаа мөн хүүхдүүдтэйгээ ирчихсэн халуун бүлээрээ цуглацгаажээ. Хоол унд идэцгээн хүүхдүүд ч өвөө , эмээдээ эрхлэнэ. Төмөр өвгөн Цэцэгээ руу харан – Миний охин яаж амьдарч байна даа. Ажил төрөл нь сайн уу? хотод ер нь болмоор юм уу? аав , ээж дээрээ ирвэл ер нь яасан юм бэ дээ. – Сайн сайн ажил төрөл сайн энд хэдэн хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод л ирсэн хэрэг Баярцэцэг минь сурлага сайтай хот нь дээр юм болов уу? гэж бодох юм. Манай хэд тус дэм болоод сайхан байгаа аав минь . Урнаагийн нутгийн хоёр хөгшиний хашаанд гэрээ барьчихсан . Дэлгэрбаяр маань түлш , мод зөөгөөд аваад ирнэ. Эд нарынхаа тус дэмээр болоод л байгаа .- Болж дээ тэгэлгүй яахав. Ядарч яваа ганц эгчдээ туслахгүй яахав.Аав нь чадлынхаа хэрээр л та нарыгаа тусад нь гаргасан одоо даанч бяргүй болж . Тэхдээ муу охиноо , хүүхдүүдээ харна шүү. хажууд байвал сэтгэл амгалан юм. Амгалан гэснээс муу ах нь ярьж байна уу? –

Ярилгүй яахав . зөндөө юм бидэнд явуулдаг юм. Боль та мөнгө төгрөгөө л хурааж үз гэж хэлээд ч нэмэргүй. Думаа эмгэн инээмсэглэн эдэн дундаас Амгалан , Цэцэгээдээ их сүрхий багын л тийм байсан хүүхэд ямар сайндаа. Цагаан сарынхаа мөнгийг цуглуулж Цэцэгээ нэг гутал авна гээд жаахан байж дээ. тэгсэн Цэцэгээгийн мөнгө хүрдэггүй . тэгсэн энэ золиг дэлгүүрт уйлаад Амгалан бүх мөнгөө миний халаасанд хийчхэж билээ. Айлын том гэж сүрхий хүү шүү миний хүү чинь бие хаа нь сайн л байгаа даа. Бид хоёр гэж хэл авалцахгүй утас сүлжээгүй газар хий л санаа алдаж суух юм. Дулаархаар Оорцог \уул усны нэр\ руугаа буцах санаатай байгаа. Өвстэй газар өвөл чанга болдог юм байна шүү. намар хэдэн малаа цөөлсөн нь сайн боллоо. Тэгээгүй болч матарын нулимс унагах байлаа шүү. Бид хоёрын ирсэн нь бие хаагаа үзүүлэхээс гадна. Та нарыгаа нэг бөөгнүүлчих санаатай. Өвгөн тамхиа асаах гэсэнэээ болин тийм ээ. Бид хоёр сүүлд орой малжсанч бас ч үгүй овоо үхэртэй болоод сая жаахан цөөллөө. Хэдэн бог малаа Солонго эгчийнхээс чинь авчихсан Солонгын хүү л бид хоёрт нэмэр болж байна даа. Миний ганц дүү энд байдаг даа. Агваан та нар мэднэ дээ. тэднийх хашаа байшингаа зарж байранд орох санаатай гэнэ. Аав нь та хэдийгээ нэг хашаанд л оруулж өгье. Алийн болгон айлын хашаа харж суухав дээ. Солонго эгч чинь ч бас нэмэрлээд хэдэн төгрөгтэй ирсээн байшинг нь Цэцэгээдээ авч өгнө өө. Цэцэгээгээ айлд очход юу ч өгөөгүй шахуу тэр үед ч бид хоёрт юу ч байсангүй та нар мэджил байгаа. Тиймдээ ч тэр хадамуудынх нь хандаж байгаа нь энэ байх даа. За тэр хүний айл ч яахав. Ийм юм бодож явна даа аав нь… Дэлгэрбаяр юу гэж бодож байна. – Тэгэлгүй яах вэ? би энд болоод л байна. Ахын ардаас явчих санаатай хөөцөлдөөд байгаа. Оюун , охин хоёр минь алзахгүй ээ. Хадам аав , ээж хоёр байхад …Би өөрөө болгочихоно оо. Аав минь… – Уул нь энэ хэдэн жаахан мал чиний л юм даа. Хажууд ирэхгүй золиг юм даа. – Аав минь дээ . та хоёр саалийн хэдэн үнээ байхад л болоо шүү дээ. яах гэж өөрсдийгөө зовоож байдаг юм дээ. ах бид хоёр ярьсан юм бий. Та хоёрыгоо хотод авчирна аа. – За би ч энд чинь төвдөхгүй байхаа. Та нар минь л сайн явж байвал болох нь тэр … Цэцэгээ дуугүй сууж байсан аа. ам нээн – Аав минь дээ. би яахав болоод л байна. та хоёр эхлээд эмнэлээр яваадах мөнгөгүй бол хэцүү цаг одоохондоо байж л байг . ахыг ирэхээр болвол яасан юм. – Үгүй дээ .үнэ мөнгий нь угаас ярьчихсан өнөө маргаашгүй ирээд авах байх. Надад юу гэж үнэтэй өгөх вэ? сул шахуу юм зунаас нүүж очно гээд бодчих . Урнаа миний охин ч гэсэн очно шүү. айлын хашаанд байхаар тэглээч тэр байшиндаа та хэд хангалттай багтана. Агваан чинь их уран хүн өөрөө барьсан бас 2 давхар харин өвөл нэг идэшний үхэр өгчихөж байх юмсан даанч хол болохоор ирж очих жаахан явдалтай юм даа. Урнаа инээмсэглэн тэгэлгүй яахав. Цэцэгээгийнхтэйгээ цуг байна гэхээр надад ч бас сайхан байна. Амгалан хашаа байшин ярьж байсан одоо нэг өрөө ч хамаагүй байр руу мөнгө хурааж байгаа. Би ч бас зүтгээд л байна . санаж явхад болно доо . – Муу золиг ямар сайхан хашаа байшинд оруулж өглөө дөө. Юу дутлаа гэж зардаг байна аа. тэрийг нь бодхоор уур хүрээд байдаг юм. Думаа эмгэн уурлангуй за за хол байгаа хүүгий минь юу гэнэ үү? сайхан сэтгэлтэй цагаан юм байгаан миний муу хүү .. утсаар удахгүй залгах вий дэмий юм ярьж хүүхэд үймүүлээд байв чи. Өвгөн ч ахиж дугарсангүй. Урнаа : за бид хөдлье дөө. Аавынхаар орж юм өгөх ёстой. Та хэд минь явах болоогүй биз дээ. маргааш ирье гэсээр хүүхдүүдээ дагуулан гараад явав. Амгалан хэдэн жилийн өмнө хашаа байшингаа зарсан бөгөөд Урнаагийн аав ,ээжтэй холбоотой юмсанж тэд нилээн өртэй айл байсан ба сүүлдээ шүүх , цагдаа ээрээд салахгүй байсанд аргагүй ийм юм болжээ. Дэлгэрбаяр : та чинь яаж байгаам дээ . Урнаа эгч юм бодчихвий дээ. – Бид харин бодох ёстой юм биш үү? гэр орноо зарж байдаг дүүрчихсэн амьтан шүү. – Хол байгаа хүнийг юу гэж байгаан аав нээрээ юм мартахгүй сонин хүн шүү. Солонго эгч байна . надад бас уурласаар л байгаа даа. Думаа инээн тэгэлгүй яахав. Цаанаа бол жигтэйхэн хайлан амьтан юм байгаан зайлуул эгчтэйгээ та нар ярьж бай. Тоохгүй хүмүүстэй харьцахгүй гээд уурлаад байсан. Бид хоёрыг явхад олигтой юм аваарай тэгээд нэг балгас авчихав гээд уурлаж ирээд л хэдэн төгрөг өгсөн шдээ. хөөрхий минь хүнд төрсөнөөс илүү хүн гэж юу байхав. Та нарт бид хоёроос хойш ядаж өрөөл мах явуулах хүн манай Солонго шүү. Өвгөн сахалаа илэн муу бяцхан охин минь ирэх гэсэн сураг байна уу? Цэцэгэээ царай нь гэрэлтэн Дээгий ирж байгаа гэнээ. Ашгүй дээ ямар удаан уулзалдсангүй вэ? миний муу хөөрхөн дүүДэлгэр инээн Дэлгэржаргал танайд буух байх шүү . шөнө орж ирэх байх би таны утасыг өгчихсөн наашаа гарчихсан. – Буяа цуг яваа юм уу? – Буяндэлгэр гэртээ хүүхдээ хараад үлдсэн гэнэ лээ. – Өө тийм үү? ингэхэд Энхриймаа хайччихав. – Хойно хадамынд Баярцэцэгтэй орсон шдээ. Таньдаг танилтайгаа учирсан байх Оюуны эгчтэй сүрхий байна лээ. – Аан Думаа эмгэн : тэр жирэмсэн охин уу? хэн билээ. – Манай найзаа цуг ажилладаг юм. Одоо харин хүүхдүүдийг хараад надад ёстой тустай амар байгаа. – Өө тийм үү. би чамайг одоо ганцаараа гээд сэтгэл зовоод л байлаа. Ханьтай аштай юу даа. Хүүхдээ төрөхөөр яах юм бол доо . – Надтай л байна байхаа. Хөөрхий бас л над шиг л бүсгүй хүн … – Ээ зайлуул миний охин хөгшин хүн хүүхэд асрах буян нь ирдэг юм аа. Ийнхүү нэгэн гэр бүр цугларсан сайхан орой байв аа Хард билгүүн Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *