Home Uncategorized “Зүрх сэтгэл” 21 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 21 – р хэсэг

5 second read
0
0
460

“Зүрх сэтгэл” 21 – р хэсэг Хашааны хаалга дугаран хүүхдүүд гүйн орж ирэв. Цэцэгээ хүүхдүүдээ тэврэн үнсээд хэнтэй ирэв миний хүүхдүүд – Эмээ , Баярмаа эгч, Гансүх ахтай одоо орж ирэх байх оо. хөөх Энхриймаа эгч яасан хөөрхөн болчихсон юм. Гарах гэж байгаа юм уу? Энхрий инээмсэглэн тийм байна уу? эгч нь гарна аа. арай болоогүй ээ.Удалгүй эмгэн болоод зочид орж ирэв. Жаргалмаа хөгшин – За сайн байцгаана уу? яасан хол газар вэ дээ. Төвөөсөө зайдуу юм аа. – Сайн ээж алив наашаа дээшээ суу та. . Баярмаа хар цагаан дуугүй эмгэний хажууд орон дээр суув. Жаргалмаа Энхриймааг цоолох шахам хараад эргэн тойрон эд хогшил гээд их л нухацтай ажиглаж байгаа нь илхэн.Цэцэгээ буузаа гал дээр тавин жигнээд – Бид хэд нэг иймэрхүүл амьдарч байна даа. – Энэ их зайтай хашаа чинь хэнийх билээ. Зөндөө том хашаатайн байна шдээ. – Аан манай бэрийн нутгийн хоёр хөгшин би өвөл болохоор охиных руугаа явдаг юм. Тийш явцгаасан – Аан тийм үү? гадны хүн байхаар санаа зовоод байх юм. Гэр орноо хар даа. Ядаж гэрийнхээ цагаан бүрээсийг сольчихгүй хүн юмаа. Энд тэндээ сэмэрчихсэн хаалгандаа бариул хадчихад яаанаа даа. Хашаа хорооны хог гээд авах юм алга. Хэдэн банз онгорхой хадчихад яаана. Нэг онгойчихвол хүмүүс сугалаад сугалаад аваад явчихана даа. Овоо юм сурсан хүн хотод ирээд ажилгүй болж дээ чи … – Харин тиймээ. Гэрийн бүрээсээ солих гэсээр цас оруулчихсан юм. Ажил ихтэй өглөө гараад орой ирдэг болохоор амжихгүй юм аа. өнөөдөр харин та хэдийг ирэх байх гээд чөлөө авчихлаа. Ээж минь хот газар чинь өөр юм аа. – Хэн чамайг наашаа ир гэсэн юм. Хамаг юмаа ачаад л яваад өгсөн … бүрхэг байна шүү Цэцэгээ минь . Уурлангуй хэзээний загнаад сурчихсан юм шиг аашлах эмгэнийг сонсоод Энхриймаагийн уур хүрсэн үү? ам нээн эгч минь хот газар чинь ажил гэрийн хооронд амьдрал өрнөдөг газар тэглээч эр хүнгүй айлд энэ зэрэгийн асуудал байх шүү дээ. жаахан хэдэн хүүхэдтэй ажилаа яая гэж байгаа хүн энэ бүгдийг яаж хийхийн хашаа хорооны тал дээр эзэд нь гэж байгаа тэд нар нь хадаж цохьдог юм байгаа биз. Худалдаад авчихсан бол яахав гэхсэнж ер нь Цэцэгээ одоо танд нэг их онц хамааралгүй хүн шүү дээ. Ач нар чинь бол өөр хэрэг …….- Энэ хүүхэн чинь харин овоо цор хийдэг хүүхэн байх шив.

Чи ч ийм юмтай нийлнэ дээ заяагүй амьтан – Та Цэцэгээг загнах эрх байхгүй шүү .Сайн бэр заяасанд өөрөө харин баярлах хэрэгтэй шүү. Одоо цагт ингэж сэтгэл гаргаж та нарын арга эвийг олох гэж явах хүн байхгүй шүү. – Чи дуугүй бай. Юугаа мэддэг юм чи.. хөсөрий хүүхэн чинь юу гэнэ вэ? Баярмаа дундуур нь орон – Чи хэн бэ? төрөл садан биш бол эндээс гарч үз. Цэцэгээ ч дуугүй байж тэссэнгүй. – Муу ч үгүй миний гэр орон шүү. чи хэний гэрээс хэнийг хөөгөөд байна. – Чи энэ муу янхан хүүхнээ өмөөрөөд байгаа юм уу? Энхриймаа дүрс гээд уурлан чи хэнийг янхан гээд байна. алив нааш ир чи муу гэсээр босоод ирэв. Цэцэгээ , Энхриймааг дор нь тэврээд орон дээр суулгаад- Чамаас үзэсгэлэнтэй хөөрхөн бүхэн янхан болчихсон уу? чи ч багын атаархуу хүүхэд байсан хэвээрээ шүү … – Чи муу өөрөө бас янхан биз дээ. Янхан янхантайгаа цуг таарч дээ. муу бөгсний хүүхнүүд … – Харин хэн нь тийм бол би дуугүй байгаа болохоос хэлвэл хэлнэ шүү. Баярмаа минь одоо явж үз. ..- Чи энэ муу янханаа юунд өмөөрөөд урдаас цор хийгээд байгаан – Чамд дотны нэг ч найз байхгүй биз дээ. найз гэдэг юу болохыг ч чи мэдэхгүй дээ. Чи зүгээр л гарч үз. . дахиж хүүхдүүдийг минь янз бүр болгож айлгаж ичээсэн байвал би өөрөөр ярина шүү. – Чи муу яахын би эрхийнхээ дагуу Баянжаргалыг авахдаа л авна ойлгов уу? чи хараарай.- Тэгж ярихгүй ээ хө… Жаргалмаа эмгэн чанга дуугаар дуугүй байцгаа чихэнд чийртэй альбингуудав. Цэцэгээ чи хэний хүчинд ингэж яваа билээ дээ мэдэж байгаа биз. Би чамайг арай өөрөөр сэтгэж явж хүүхдүүдээ авна шүү харин хэлчихье.- Та ингэж байгаа бол би ч өөрөө ярина шүү . би өмгөөлж хамгаалах ах, дүүтэй хүн шүү та ч мэдэж байгаа байх харин та нарыг бодоод ганц үг би хэлдэггүй . Баярмаа юм хэмжээтэй шүү дахиж чи манай энэ хавиар үзэгдээд үзээрэй. Жаргалмаа эмгэн хялалзан хараад алмв миний хүүхдүүд эмээтэйгээ явцгаая. Хэн нь ч эмгэн дээр очсонгүй ээжийнхээ урд зогсцгоов. Баярмаа уурласан хэвээр эмгэнийг сугадан явцгааяа аягүй бол тэнэг дүү нь яваад ирнэ. Наад чинь аль хэдийн хэлчихсэн байгаа биз. – Муу дотуур тамиртай хүүхнийг дээ. чи намайг харжил байгаарай. Энхриймаа дуугүй байсангүй та нар ичиж амьдраасай. Ямар аймар улсууд вэ? Цэцэгээ одоо та нарт хамаагүй болсон хүн ойлгож байна уу? ямар эргүү хүмүүс вэ? хэлэх үг ч алга. Ирсэн зочид гэрээс гаран явцгаав. Жаргалмаа хөгшин тэр жил Цэцэгээг элдэвлэж загнаж байхад нь дүү Дэлгэрбаяр нь сонсчихоод бөөн хэрэг мандааж ёстойл цагдаад ч өгч болохгүй. Өөрсдөө нийлээд ч хүчрэхгүй айхтар сайн хашрааж байсан болохоор нээрээ тэр золиг ирвэл төвөг гэж бодсондоо гараад явж байгаа нь энэ юм. Цэцэгээ тэр явдалаас хойш дүүгээсээ юмаа тас нуудаг болж аягүй бол хэрэгт хийж мэдэх улс тул тэгсэн юмсанж. Энхриймаа бачимдан янхан гэнэ шүү? бузарын амтай балиар хүүхэн бэ? шал царай муутай матар чинь харин хамаг уур хүргэчихлээ байна. – Чи хэсэг тэсчихгүй дээ. – шууд хүн рүү тэгж байхад би дуугүй л тиймээ баярлалаа би янхан байна аа гэх үү мөн горьдвоо – за за тайвшир наанаа суу нэг юм болохыг мэдээд байсан юм аа. чи байгаагүй бол хадам ээж, Баярмаа хоёр барьж идэх байж ээ. – Үхсэний чинь хадам ээж муухай авгай вэ? шууд орж ирээд л …..- Тэр нь аргагүй ээ . өөрөө их ажилтай сүрхий хүн байгаан уул нь би Баярмаад л уур хүрч явсан юм. Хэлчихмээр тохиол таараагүй сая л хэлчихлээ. Энэ хөгшинд бол муу санадаггүй юм. – Чи мөн дөө. – За за хоолоо идэцгээе. Болсон хоол амсуулалгүй гаргаад ёстой муухай монголоо алдсан юм хийлээ дээ хоёулаа…. – За сүртэйшдээ … дараа ингэх юм бол ёстой үзүүлээд өгнө өө. Хөгшин хүн байсан болохоор харинч би биеэ барилаа. Цэцэгээ хүүхдүүд рүүгээ харан алив хоолоо ид миний хүүхдүүд муу хүүхдүүдээл их зовоож байна даа. Ээжийгээ уучлаарай . Дэлгэр ахадаа хэлэв. Дэмий юм болно. Одоо дахиж ирэхгүй биз . – Ээж тэхдээ өчигдөр бид хоёрыг нэг цаасан дээр гарын үсэг зуруулах гээд ….- Юу ямар цаас вэ? чи тэгээд яасан – Би зураагүй ээ. Унших гэхээр хаачихаад байсан энэ Баянмөнх л …….- Баянмөнхөө чи яасан юм.. арай … – Тиймээ зурчихсан миний адууг өгнө гэсэн аавын адууг надад өгнө гэсэн… – Чи чи уншсан уу? ямар бичиг байсан … – Мэдэхгүй ээ . яасан Тэгээд л хараарай гээд занаад байсан байж л дээ. муу золиг чи яах гэж…. – Хүүхэд юугаа мэдхэв дээ. хүүхэд битгий загнаад бай. Тэр бид хоёр яавал гэж … шүүх мүүх юу байдагийн явна л биз. Харин нэг мөсөн салаад ав. – Тэхдээ байдал буруу эргэвэл би яахын болж байна. хүүхдүүдээсээ нэгийн ч өгөхгүй шүү. – Угаасаа чадахгүй ээ .. хоолоо ид найз нь тэр тал дээр туслах хүн мэднэ ээ. Цэцэгээгийн сэтгэл нэг л түгшүүртэй цохилж байв. Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…