Нүүр Uncategorized КВАНТУНЫ АРМИЙН ТОЛГОЙЛОГЧ АРИНБОЛД ГЭЖ ХЭН БАЙВ?

КВАНТУНЫ АРМИЙН ТОЛГОЙЛОГЧ АРИНБОЛД ГЭЖ ХЭН БАЙВ?

30 секунд уншина
0
0
792

1990 ээд оны үед Дөчин мянгат хавиас “Квантуны Арми” хэмээх нэр бүхий маш том бүлэглэл гарч ирж нийслэл хотыг нэлэнхүйд нь шуугиулж байлаа. Ямар сайндаа л нэг шөнийн дотор цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаанбаатар хотыг самнах шахам болж уг бүлэглэлийг дарж авч байсан удаатай. Ерээд оны эхэн үед Оросын цагдаагийнхан мөн л ийнхүү нэг шөнийн дотор Москва хотыг бужигнуулан байж эрүүгийнхнийг дарж байсан гэдэг. Гэвч олон сая хүнтэй ОХУ-ын эрүүгийн ертөнц ганц удаагийн самналтаар бүрмөсөн дарагдана гэж юу байхавдээ. Амьхандаа манайхан Оросуудыг дуурайгаад “Квантуны арми”-ийг бут ниргэсэн ч байж мэднэ. Тэр цагаас хойш эдүгээг хүртэл Квантуны армийн толгойлогч Ариунболдын нэр хотын залуусын дунд үе үе цуурайтсаар ирсэн билээ.Ийнхүү зохиолч яруу найрагч Б.Ойдовийн 2010 онд Аринуболдын ах Бандиатай хийсэн /номондоо оруулж байсан/ ярилцлагаас оруулав.- Дөчин мянгатын атаман “Ногоон” Чойлон агсныг Квантуны армийн ахлагч Ариунболдын загалмайлсан эцэг нь байсан гэж ерээд оны залуучууд ярьдаг энэ хэр ортой вэ?- Ортойгоор барах уу. Ногоон Чойлон чинь Аринуболдын “Кресный отец” нь байлаа. Тэр үед Ариунболд ерээд оны 40 мянгатын залуу атаманаар тодорсон юм. 1972 оны хүүхэд шүү дээ. Манайх тэр үед “Туул” рестораны урд талын цагаан байранд, Чойлонгийнх бас тэр байранд байсан. Тэгээд л дүү маань тэднийхаар орж гарч, 70, 80 – аад оны үлгэр домог шиг яриаг нь сонсч байсаар бараг л шавь нь болчихсон байгаа юм. Чойлон бол 40 мянгатад байтугай Халхад хүлээн зөвшөөрөгдсөн атаман. Туул рестораны өмнөх таван цагаан байр бол Чойлонгийн дош байлаа. Энд дарга нарынх ч сууна, борчууд ч сууна, Сүхбаатаран районы нэгдүгээр хороо гэж явдаг байлаа. Эдгээр байрнуудын голоор гадны хүн явдаггүй байсэн гээд бодчих, Чойлонгоос айдаг байсан юм. Тэр үед Халтарын Мөнхтайван буюу “Гахай” Мөөжиг, Түвдэндоржийн Дагвачимэд /аваргын хүү/, “Доёго” Батаа нарын атаманууд манай дошин дээр мандаж байлаа. “Гахай” Мөөжиг одоо Бээжингийн шоронд байдаг сурагтай /2010 оны ярилцлага болно/. Эд нарын халааг Цэвэгжавын Мянганбуу гэдэг нөхөр авсан юм. Мянганбуугийн халааг нууцгүй хэлэхэд би авсан. Яахав тэгээд тав, арван төгрөг дээрэмдсэн нь үнээн. Ер нь би одоо хэнээсээ нуух юм бэ. Манай байранд надаас хоёр гурван насаар ах “Түнтгэр” Наранбаатар гэх атаман байлаа. Одоо том босс болсон. “Түнтгэр” ээс гадна “Түнтүүш” Энхцэцэг гэж бий. Тэр үеийн эрчүүд манай байрны ойролцоох “Туул” ресторанд л архидаж, пиводоно шүү дээ. Минйи ойлгоцоор бо 40 мянгатад хүлээн зөвшөөрөгдсөн атаман гэвэл, Чойлон, Дагвачимэд хоёр байна. Бусад хүмүүс янз бүрийн л бодолтой байдаг юм билээ. Хармааны хулгайч нар өдрийнхөө орлогын 80 хувийг Чойлон, Дагвачимэд хоёрт авчирч өгдөг байлаа шүү дээ. Мангарын Ариунболд, “Ал” Алтанхуяг, “Сохор онио” Цэрэнчимэд нар болохоор тавин мянгатынх болоод явчихдаг. Онио таван удаа хүн хутгалж шоронд орохдоо дандаа цагдаа хутгалсан байдаг юм. Хамгийн сүүлд “Ард” кино театрын урд хутга бариад баахан цагдааг гэмтээсэн. Ер нь дандаа хутгатай явдаг хүн л дээ. Нэг удаа надтай муудалцаад ар нуруундаа нуусан таван хутгыг үзүүлээд “Чи энэ тавын алингаар нь хутаглуулах вэ” гэж билээ. Би ч түүнтэй бушуухан л эвлэрсэн. Тэгэхгүй бол Онио шууд хутгална. Ер нь тийм өвчтэй хүн л дээ. Манай дөчин мянгатын “Боксёр” Болдоо гэдэг залуу “Ганц худаг”-т хянагч байхдаа Ониогийн талх тариаг залгуулдаг байлаа. Олон улсын боксын спортын мастер хүн. Гэвч сүүлдээ шалдаа буусан. Ониотойгоо цуг байрны орцонд найрка хувааж уугаад өөд болж байхыг би хоёр нүдээрээ харж байлаа. Хулгайч, хянагч хоёр байрны орцонд хамт амьдарч байсан нь ховорхон үзэгдэл шүү. Хотын атамануудын түүхийг сайн мэддэг нэг л хүн бий. Тэр бол тахир Энхээ. Мөн манай дөчин Мянгатын “Квадрат” Төмөрбаатар сэргийлэхийн хүн байсанаа хоригдол болж хувирсан сонин түүхтэй хүн. 1989 онд намайг “Ганц худаг”-ийн мөрдөнд байхад “Квадрат” Төмөрбаатар “Нутгийн дүү хүү ахдаа вагоноор ганц хоёр гайгүй хувцас, бас нандика явуулаарай, ах нь хариуд нь мо явуулна” гээд хашгичаад болдоггүй. “Нандика” гэдэг нь ариун цэврийн хэрэглэлийг хэлж байгаа хэрэг. Би түүнл зөндөө л “Нандика” явуулсан, хариуд нь тэр ганц ч мо явуулаагүй хулхидачихаж билээ. Уг нь намайг бодох юм бол олон жил шоронд суусан архаг хулгайч шүү дээ. Мөн тэр үед Шаравын

Отгонбаяр намайг танилгүй дарамтлах гээд “Энэ юун хулгайч вэ” гээд хоёр гараас бариад авахаар нь “Ах хүү зүгээр байгаарай, би дөчин мянгатын тэр байна” гээд нам болгож байлаа. Уг нь хүн чанартай эр л дээ. Даанч цагдаа нарын явуулгаар жаахан эвдэрчихсэн хүн. Мөн Төмар замын Алаг Эрдэнэ гэж жаатай эр байсан. Халхын хуруу дарам том хулгайчийн нэг л дээ. Одоо харин адуу мал сонирходог болсон байна лээ.- Ариунболд дүү чинь яагаад өөрийнхөө бүлэглэлийг “Квантуны арми” гэж нэрлэх болсон юм бол?- Наяад оны сүүл үед Чойлон дүүд маань Японы Квантуны армийн тухай нэг ном өгөөд, түүнээс улбаалаад Ариунболд “Квантуны арми” гэж бүлэглэл байгуулсан юм. Энэ мэтээр Ариунболдын атаман болох зам мөр шуударсаар дөчин мянгатаас хальж Улаанбаатарын атамануудыг командлах болсон. Сүүлдээ түүний “Квантуны арми” улам хүчирхэгжиж, энд тэндээс залуучууд ирж нэгдэх болсноор подволь мэтийн юманд багтаж шингэхээ байсан л даа. Миний мэдэхээр л Квантуны армийнхан гээд дөрөв таван зуугаад залуус өдөр шөнөгүй холхилддог байлаа. Хаа холын Налайхынхан хүртэл ирээд нэгдчихсэн байх жишээтэй. Энэ бүгдийг Аринуболд зангидаж, удирддаг байсан юм. Томрохын хувьд бол үнэхээр томорсон. Ер нь Ариунболд Улаанбаатар хотын хэдэн дүүргийг тэр чигт нь атгаж байсан хүн шүү дээ. Монголын эрүүгийн түүхэнд тийм том бүлэглэл бий болж байсныг би л хувьдаа мэдэхгүй юм. Квантуны армийнхан тусгай туг, сүлдтэй, савхин малгайн дээрээ бүргэдийн зурагтай, хаа явсан газраа түүгээрээ ялгардаг байлаа. Сүүлдээ Ариунболд миний үгэнд орохоон байсан. Архи ууж дэггүйтээд байхаар нь би ах хүний хувьд загнадаг байсан ч сүүлдээ надад захирагдах нь байтугай, цагдаагийн эргүүл хамгаалалтын 801-р ангийханд захирагдахаа байгаад тэднийг атгандаа оруулчихсан хүн шүүдээ.- “Нэгэн удаа Монголд” номонд Ариунболдын хуурай ах Сэргэлэн гэдэг лут атаманы тухай гардаг. Энэ бодит хүнүү? Зохимол дүр үү?- Бодитоор барахуу. Сэргэлэн чинь миний төрсөн дүү. Ариунболд энэ хоёр чинь ганцхан насны зөрүүтэй ах дүү улс. Би доороо гурван эмэгтэй, зургаан эрэгтэй дүүтэй. Ариунболд маань д талийгаач болсон, бусад нь өнөөдөр бүгд байна. Сэргэлэн маань шоронгоос гарчихсан, эхнэр хүүхэд авчихсан Шархад хавьцаа амьдарч байна.- Тэр одоо томоожчихсон уу?- Томоожих ч юу байхав. Энэ улс орон чинь хүнийг хүмүүжүүлэх биш хулгайчинй академид л явуулдаг юм шүү дээ. Ихэнх ялтнууд эвдрээд гарч ирнэ. Сэргэлэн ч яаж зүгээр байх билээ, орчин нийгмээ дагаад архи олдвол хусчихна. Ер нь Сэргэлэн Квантуны армийн бүх хэргийг нуруун дээрээ үүрч гарсан хүн. 12 жил, 6 сарын ялыг чанга дэглэмтэй шоронд яс эдлээд гарч ирсэн. Энэ чинь нөгөө 1991 оны 9-р сарын 22-нд цагдаа магдаатай буудалцсан хэрэг шү дээ. Энэ хэрэг дээр хамгийн түрүүнд хяргуулах хүн нь би байсан байхгүй юу. Тэр үед манайх дөчин мянгатаас 13-р хороололд шилжээд оччихсон. Нөгөө өрөөнд Ариунболд, Сэргэлэн нар хорь гаруй залуутай архидадаад сууж байлаа. Тэгэхээр нь би ах зах хүний хувьд “Та нар айлыг хүндлээд эвтэйхэн идэж уугаад яваарай, ах нь бас та нар шиг залуу явсан хүн шүү” гэж хэлтэл нэг эвгүй царайтай залуу өвөртөө гараа хийчихээд надруу муухай харсан. Би ёстой л нэг гараараа нөгөө гараа бариад тэвчээд өнгөрсөн. Тэр үед талийгаач дүү маань надад дийлдэхээ байчихсан байсан үе л дээ. Төдөлгүй тэд надад дургуй нь хүрсан ч юмуу бүгдээрээ гараад явцгаасан. Би ч аавтайгаа юм яриад үлдсэн. Гэтэл ердөө цаг гучин минутын дараа цагдаа нар ирээд намайг баривчлаад аваад явсан. Тэд намайг Квантуны армийн толгойлогч чи юм байна гээд аквариумд аваачаад хийчихлээ. Төдөлгүй надаас баахан юм асууж шалгаагаад “Буу шийдэм чинь хаана байна” гээд л шаналгаж гарсан. Надад юуных нь буу шийдэм байх билээ. Харин нөгөө намайг юм хэлэхэд муухай хараад байсан эвгүй царайтай залуу өвөртөө дүүрэн сумтай макаров хийчихээд л надад томрох гээд байсан нь тэр юмсанж. Хэрэв тэр үед би түүнийг аашилж зандраад заамдаад авсан бол яах байсныг бүү мэд. Үнэхээр хүн алахаас буцахааргүй залуу байсан нь хожим тодохой болсон. Ах нь цагдаагийн хүн. Тэгээд ахынхаа дүүрэн сумтай бууг хусчихгүй юу. Тэр залууг Баасан гэдэг байлаа. Оросын элчингийн хажуухан талд байдаг байсан Алтанцоожийг Баасан зургаа буудсан байдаг юм. Дараа нь тэд цаашаа явсаар 51-р дэлгүүрийн тэнд пиво зардаг байсан нэг нөхөртэй муудалцаад, манай Сэргэлэн “Наадхаа бууд” гэж Баасанд тушаасан байгаа юм. Баасан буугаа гаргаж ирээд л ганц буудахад нөгөө залуу газар дээрээ нам болсон байдаг. Ингээд бөөн хүн аминий хэрэг болоод явчихгүй юу. Цагдаагийнхан түгшүүр авч, Квантуны армийнхнийг газар сайгүй эрэн сурвалжлаад Улаанбаатар хот тэр аяараа онц байдалтай болчихсон. Энэ үед намайг аквариумд байхад аав маань ирээд зүгээр байгаа хүнийг та нар сулла гэснээр би гурван цагийн дараа суллагдаж байлаа. Квантунынхан тэр шөнө цагдаа нартай буудалцаад л зугтаагаад байсан байгаа юм. Сүүлдээ Багшийн дээдийн өмнөхөн талд цагдаагийнхан Баасангийн хөлд нь буудаж унагасан. Тэгтэл Баасан амиа хорлох гээд өөрийгөө буудсан. Сум нь гүрээгээр нь ороод духых нь дээгүүр гараад явчихсан гэдэг. Тэгээд амьд үлдэж байгаа юм. Квантуны арми ингэж нэг юм дарагдаж байлаа. Баасан насанд хүрээгүй байсан учраас 10 жилийн ял авсан. Манай Сэргэлэн бууд гэж тушааснаараа 12 жил 6 сарын чанга аваад, Ариунболд харин ялгүй өнгөрсөн. Ариунболдын зүүн, баруун гар нь Пүүжээ, Пүрэвээ гээд хоёр залуу байлаа. Нэгдүгээр хорооллын Хар Пүрэвээ гэдэг мундаг залуу байсан юм. Харин Пүүжээ нь микрийнх. Эд нар 13-р хороололд нэг залууг бас тоосгоор цохиод алчихсан байдаг юм. Тэгээд бүгдээрээ мөрдөнд зургаан сар суусан. Төдөлгүй шүүх хурал болоход Пүүжээ, Пүрэвээ хоёр хэд хэдэн жилийн ял аваад, Ариунболд тэнсэн аваад гарч байлаа. Ер нь манай Ариунболд ямар ч хэргээс сугараад гарчихдаг хоншоортой залуу байсан юм. Цагдаа нартай их найз байсан нь бас нөлөөлөө байлгүй. Ерээд оны үед хотын бацаанууд шарик тоглоуулж мөнгийг сая саяар нь хийдэг байлаа. Ариунболдын бүлгийнхэн ч шарик тоглуулдаг байлаа. Цагдаа нар эд нартай хуйвалдаж зохих хувиа авна. Хөдөөнийхөн тэдний луйвар хийж байгааг мэдэхгүй алтан бөгжөө хүртэл тавьчихдаг байлаа шүү дээ. Манай Аринуболд сүүлдээ миний үеийн атамнуудтай найзалж нөхөрлөдөг болсоноор би түүнд юу ч хэлж чадахаа байж билээ. Өнгөрсөн хавар нас бардаг 120 мянгатын Итгэл, түүний дүү Баб, “Гахай” Батсүх зэрэг том том хулигаануудтай л үерхдэг болсон. Мөн Бага тойргийн Таки Болд, Маяка, Бух Ганбаа нартай ч үерхдэг байсан. Ариунболдын авгай нь Заанцэцэг гэдэг дажгүй хүүхэн байлаа. Ариунболдыг өөд болсноос гурван жилийн дараа нас барсан. Одоо хүү, охин хоёр нь байдаг. Надад том том хулгайч нар “Чи бол жинхэнэ атаман биш, харин чиний дүү Ариунболд бол жинхэнэ атаман байсан шүү” гэж зөндөө л хэлдэг юм.- Ариунболд хэдэн онд ямар шалтгаанаар нас барсан юм бэ?- Нас барсан шалтгаан нь учир битүүлэг шүү дээ. Дүү маань одоогоос 10 гаруй жилийн өмнө 26-хан насандаа учир битүүлэг шалтгаанаар нас барсан. 120 мянгатын гүүрний цаад талынхан манай дөчин мянгатынханд их дургүй байдаг юм. 120 мянгат хавьцаа манай хэд хэдэн найз нас барсан. “Оцог” Болд архиний хордлогоор нас бараад мууранд толгойгоо идүүлсэн. Манай нэг найз 120 мянгатад архидаж яваад дөрвөн давхараас унаад дагз нь бяцарч үхсэн. Тэгээд онош нь гадны нөлөө байхгүй гэж л гардаг юм. Гүүрний цаад талынхныг их заваан улс гэж би боддог. Ариунболд маань хүртэл гүүрний цаад талд нэг айлд очиж архи уусан байдаг юм. Тэгээд ээжийнд нэг шил архитай ирж түүнийгээ уугаад, дүү нартай хөзөр тоглож байснаа “Толгой эвгүй оргиод байна. Жаахан хэвтээдхэе” гээд л орон дээр хэвтээд л тэр чигээрээ явчихсан. “Нэгэн удаа Монголд” зохиол дээр болохоор дүү маань арай өөр байдлаар үхэж байгаагаар гардаг. Бодвол уран сайхны хэтрүүлэг хэрэглээ биз. Дүүгээ өөд болсны дараа хармаа хотыг нь тэмтэрч үзтэл хэд хэдэн шприц гарч ирсэн. Засгаас зориуд нухчихсан юм боловуу гэж би боддог юм. Ер нь хэдэн сайхан дүү нараа би гэж амьтан л буруу замаар оруулчихсан хүн. Одоо хоёр ч дүү маань шоронд байна. Би эд нарыгаа бага байхад нь их зоддог байсан юм.

Жаахан буруу юм хийхэд нь дандаа зодож, хатуу гарын амт үзүүлдэг байсан юм. Энэ л их буруу юм болсон. Тэгээд ч амьдарч байсан орчин нөхцөл нь дандаа овгор, товгоруудаар дүүрчихсэн, нэг ёсондоо атаман сэтгэхүйтэй хүмүүс ойр хавьд нь олон байсанаар Ариунболд, Сэргэлэн нараас эхлээд хар багаасаа атаман болох гэж мөрөөдөж байсаар санасандаа хүрсэн дээ. Үүн дээр миний зодуур бас их нөлөөлсөн байх. Өсч яваа хүүхдүүд томчуудад зодуулсаар, бусдыг энэрэхээ байчихдаг байх. Миний нэг эмэгтэй дүү ах нарыгаа дуурайгаад ерээд онд бас л бужигнуулдаг байлаа шүү дээ. Ялалтын диско дээр ороод бужигнуулж тавьдаг байсан хүн. Тэр үед Квантуны армиас гадна дэггүй охидын САБО гэдэг бүлэг бас байлаа. САБО гийн Нагараа гэж их айхтар хүүхэн, эхлээд Түвдэндоржийн Дагвачимэдтэй сууж байгаад дараа нь Чойжинжавын Гантулгатай сууж, тэгээд сураг алдрах шив дээ. Би дүү нарынхаа найзуудыг хүртэл буруу юм хийхэд нь зоддог байлаа. Өнөөдөр сүрхий яваа “Монзуй” Нямдорж манай дүүтэй бас л нэг бригад байсан. Ерээд оны үед Монзуй нэг их чангараагүй байсан. Харин сүүлдээ мөрдөнгөөр олон жил яваад чангарчихсан. 1991 оны Квантуны тэр баривчилгаагаар Монзуй бас чихдүүлсэн хүн. Тэр үед гуч гаруй хүн баривчлагдсан. Эд нарын дотор дарга нарын хүүхдүүд ч байсан. Энхчимэг, Сараа гээд гурван бүсгүй бас эд нартай цуг баривчлагдсан юм. Ерээд оны үед би нэг хэсэг шаг зардаг байлаа. Дөрвөн районы нэг нэг дэлгүүрт картаар архи өгнө. Хүмүүс ганц шил архинд оочерлоод сүйд болж байхад Ариунболдын бүлгийнхэн архийг авдар авдараар нь аваад ирдэг байлаа шүү дээ. Тэрийг нь би жар, ная, зуун төгрөгөөр шаглана. Ер нь тухайн үед миний дүү нарт хоёр зам байсан юм. Нэг нь ухаалаг явах, нэг нь атаман сэтгэхүйтэй хүмүүсийг дагаад хар замаар явах. Гэхдээ Ариунболдын хувьд энэ хоёр замын голчоор явсан хүн. Өнөөдөр амьд сэрүүн байсан бол нас тогтож, ухаан суугаад их сайхан явах хүүхэл байлаа. Дүү маань ядарсан хүнд их тус болдог байсан. 1996 онд тэр надтай хамт Оросд явж байхдаа ядарч зүдэрсэн их олон хүнд тус болсон юм шүү. Бид Унгараас наашаа Орост ирээд Москвад жил амьдарсан. Тэр үед дүү мань УИХ-ын гишүүн Саригийн Батчулууны төрсөн дүү Мартыг гурван хүүхэдтэйгээ ядарч явахад нь нэг хэсэгтээ л тэжээж тэггэсэн. Мөн Тэгшээ гэдэг сохор хүүхнийг гурван хүүхэдтэйгээ зүдэрч явахад нь мундашгүй тус хүргэж байсан. Нас хэтэрхий залуу байсан болоод ч тэрүү, дүү маань өөртөө юм хураагаад хөрөнгөжих талын юм ёстой бодож байгаагүй. Олсоноо бусдад зарцуулаад л дуусдаг байлаа. Ямар сайндаа д 1997 онд Оросоос наашаа ирэхдээ халаасандаа ганц ч центгүй, ямар ч бичиг баримтгүй орж ирж байлаа шүү дээ. Биднийг Москвад байхад Алдаржав, Мөрөн нар аль хэдийн өнгөрчихсөн байлаа. Тэр үед Алдаржавыг алдаг “Шар” Нэргүй Мордовын шоронгоос гарч ирж, манай хулгайч нар Алдаржавын өшөөг авч байгаа нь тэр гээд Яровсловскийн вокзал дээр түүнийг нэвширтэл зодоод, шалбааганд хутгаад хаяжихаж билээ. Тэгэхэд талийгаач дүү маань”Нэгэнт ялаа дуусгаад үйлийнхээ үрийг эдлээд гарч ирсэн хүнийг та нар битгий дээрэлхээд бай” гээд Шар Нэргүйг өмөөрч байсан юм. Тэгээд бид түүнийг шалбаагнаас татаж босгоод, иж бүрэн хувцаслаад экс ерөнхийлөгч Очирбатын хүргэн Батжаргал дээр авчирч Монгол руу явуулах шар хуудсыг нь гаргуулж байлаа. Даанч Шар Нэргүй Монголд ирээд нэг их удалгүй өөд болсон. Түүнийг Монголд ирэхээс өмнөхөн төрсөн дүүг нь найзтай нь цуг нөгөө л 120 мянгатын хулгайч нар боогоод алчихаж билээ. Аягүй бол Алдаржавын өс хонзонг авсан ч байж мэднэ.- Квантуны армийнхийг 90 оны ардчилсан хувьсгалд хамгаалагчаар оролцож байсан гэж “Нэгэн удаа Монголд” номонд бичсэн байх юм. Чухам яаж оролцсон юм бэ?- Ардчилсан хувьсгалын арын хамгаалалтыг хариуцаж байсан нь үнэн шүү. Толгойгоо цагаан даавуугаар боочихсн залуучууд ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсныг мөрөн дээрээ суулгачихсан нэг гэрэл зураг байдаг шүү дээ. Тэд нар чинь Квантуны армийнхан байхгүй юу. Манай 40 мянгатын бүр нэг байранд байсан Малыш Энхтүвшин яалт ч үгүй ардчиллын алтан хараацайнуудын нэг. Тухайн үед Малыш Энхтүвшин Квантуныханд үүрэг өгөөд жагсаал цуглааны ар талыг хамгаалуулж байсан гэдэг яриа гарч байсан. Энэ бараг үнэн байх.- Өнөөдөр хэрвээ Квантуны армийнхан байсан бол даварсан хужаануудыг ёстой болгож тавих байсан байх даа?- Ер нь иймэрхүү бүлэглэл байх ёстой. Ялангуяа өнөө цагт. Ариунболдын үед болд гадныхан Монголд арай ч түрэмгийлээд орж ирчэхээгүй байсан цаг. Өнөөдөр хужаануудаас гадна Солонгосчууд манай улсад жинхэнэ даварч байна шүү дээ. “Даяар Монгол” гэдэг хөдөлгөөн байдаг ч тэд олигтой хөдөлж чадахгүй байна. Тэгээд ч тэдэнд Квантуны армийнханых шиг зориг зүрх алга. Цагдаа нар ч хамар зориг зүрхийг нь цөлмөөд хонь шиг болгоод хаячихсан бололтой. Чингэсийн үеэс эхлээд цөс нь буцалсаар ирсэн Монгол эрчүүдийг уг нь ингэж засуулсан хурга шиг хүлцэнгүй, ноомой байлгах учиргүй юм. Энэ байдлаа бид тун удахгүй гадныхны идэш болоод дуусах байх. Халх эрчүүд уг нь чадах ядахаараа л архирч байх ёстой. Тэд Монгол охидийг зодож байгаад биеийг нь үнэлүүлж байна. Миний хувьд гэвэл Хятадуудаас илүү Солонгосчуудад маш их дургүй. Ажил хийлгэхдээ хүртэл зоддог. Урт цагааны урд талд үйлчилгээ явуулдаг солонгос эр монгол охинийг ажил хийсэнгүй гээд хоёр хацарлуу нь ээлжлэн алгадаж байсныг би хараад өөрийн эрхгүй уур хүрч “Чи муу цагаач эндээс 24 цагийн дотор зайлсан байгаарай. Зайлаагүй байгаад үзээрэй” гэхэд тэр даруйдаа л алга болсон. Дахиж тэнд ирээгүй. Надаас үнхэлцэгээ хагартал айсан. Зарим нэг даварсан этгээдүүийг ингэж л дарж авахгүй бол “Энэ монголчууд чинь ёстой хонь шиг номхон улс юм байна” гээд аягүй бол гэрт орж ирээд охид хүүхнүүдийг маань зодож, хүчиндэх байлгүй. Хориод оны үед гамингууд хүлцэнгүй ноомой монголчуудыг яг л ингэж дарамталж, дур зоргоороо хүчиндэж, алж хядаж байсан шүү дээ. Тэр үед жанжин Сүх тэргүүтэй цөс ихт эрчүүд улс үндсээ хамаалж босч ирээгүй бол яах байсныг бүү мэд. Ер нь ядарсан ард түмнээ гадны халдлагаас харж хамгаалдаг ямар нэгэн эвсэл, хөдөлгөөн байх ёстой. Орост хүртэл ийм хөдлгөөн байна. Японы якуза нар одоо хүртэл үйл ажиллагаа явуулаад, төр нь бараг л хүлээн зөвшөөрчихсөн гэдэг шүү дээ. Сүүлийн Улаанбаатар хотод шинэ залуу атаманууд мэр сэр үзэгдэх боллоо. Хөдөөнөөс орж ирсэн хээ шаагүй нөхөд хүртэл атаман болчихсон цохиж явна.- Өөрийг чинь ерээд онд 40 мянгатын Баясгалангийн Сэргэлэнтэй нийлээд хүн алаад зооринд булчихлаа гэж хэсэг шуугисан, энэ үнэн үү?- Би 1991-1994 онд Чита хотоос Манжуур явах монголчуудын хэрэг эрхлэх газрын даргаар 3 жил ажилласан. Ажилласан гэдгийг ойлгож байгаа биздээ, энэ чинь тусгай ажил шүү дээ. Намайг Читад байхад дөчин мянгатынхан над дээр их ирдэг байлаа. Эхний үед талийгаач “Жомборок”, Борисийн Ганбаатар, Демитдрол хочит Буриадын Батсүх нар ирдэг байсан. Дараа нь Баясгалангийн Сэргэлэн ирсэн. Сэргэлэн ер нь юу ч хийхээс буцдаггүй их зоригтой нөхөр байлаа. Зуундарь, Дашийн Мундаа нарын найз шүү дээ. Төдөлгүй би хажуухан талдаа Сэргэлэнд байр авч өгөөд, вагон засдаг ажилд оруулсан. Гэхдээ Сэргэлэн тэр байранд ганцаараа суугаагүй. Төмөр замын Мөнхбаттай хамт амьдрах болсон. Бид нар оройн 6 цагаас ажилд гардаг байлаа. Тэгээд нэг орой ажилдаа гарахаар Сэрглэнгийн хаалгыг тогштол гэрэл нь асаалттай мөртлөө хаалгаа тайлж өгдөггүй. Нэлээн удсаны эцэст Сэргэлэн гарч ирлээ. Духнаас нь цус гарчихаж. Дотогш ортол Мөнхбат орон дээр буруу хараад хэвтэж байна. Толгойг нь нааш эргүүлсэн чинь нүд нь цэхийгээд, хэлээ хазчихсан, цаахан талд нь нөжирсан цус байлаа. Би итгэж өгсөнгүй, дэмий л гэдсэн дээр нь дарсан чинь хийгээр дүүрчихсэн, амнаас нь уусан архи нь гарч байгаа юм. “Яагаад ийм болчихов оо? Энэ чинь үхчихсэн байна шүү дээ” гэж хашгиртал, Сэргэлэн “Харин тиймээ, ийм л юм болчихлоо, одоо яах вэ” гэлээ. Мань хоёр архи уугаад сууж байхдаа ширээн дээр гар мараа тавиад чадлаа үзэх юм болж л дээ. Гэвч сүүлдээ хоорондоо маргалдаад Мөнхбат нь ууж байсан стаканаараа цохичихож. Харид нь Сэргэлэн хүзүү рүү нь маслын хутга явуулж орхитол гай болж гүрээнийх нь судсыг тас огтолчихож. Тэгээд л газар дээрээ нам. Тэр үед “Улаан” Дугар, түүний авгай Сарангэрэл, миний найз Бужгар Болдоо нар бидэнтэй ойролцоо байдаг байсан. Эд нар тийм сул дорой улс биш байлаа. Сэрэнгэрэл чинь талийгаач Алдаржавтай явалддаг байсан тун аятайхан хүүхэн. Бужгар Болдоо нилээд хэдэн жил шоронгоор явсан, бас атаман болох гэж нилээд үзсэн хүн. Ингээд Дугар, Сэрэнгэрэл, Болдоо, Сэргэлэн, Байрны эзэн Анатолий бид хэд талийгаач Мөнхбатын цогцосыг яах эсэх талаар ярилцаж гараваа хөөрхий. Анатолий ер нь зэрлэг гар, би түүнийг Толя гэж дуудна. Түүний байрны хажууд нэг жижигхээн шавар байшин байдаг байлаа. Толя тэр байшин руу заагаад “Би ахыгаа алчихсан хүн шүү дээ. Түүнийг архи ууж томроод байхаар нь нухаж хаяад, шавартай хольж зуураад, энэ байшинг шавчихсан юм. Цогцос нь одоо энд байгаа” гэдэг байгаа. Тэр нь ч үнэн юм билээ. Хашаанд нь хүний мах иддэг том том хулгана гүйж явахыг яана. Аягүй бол тэр шарил марилтай нь холбоотой ч байж магадгүй. Бид ерөөсөө Толягийн үгийг л дагасан. Тэгээд л талийгаачийн цогцосыг газар ухаж булахаар, хүрз жоотуу болоод явсан. Харамсалтай нь тэр үед 11-р сар болохоор газар хөлдчихсөн байлаа. Тэгтэл Толя “Би нэг арга оллоо, та нар тайван бай, харин хэдүүлээ архи ууя” гэхээр нь бид ч хэдэн шил архи аваад хамт уулаа. Тэгээд өглөө 8 цагт цугларахаар болцгоосон. Тэр болтол талийгаачийн цогцос нөгөө л орон дээрээ байж байсан. Намайг өглөөний найман цагт яваад ортол талийгаачийн цогцос байдаггүй. “Яасан, юу болсон” гэтэл Толя “Асуудлыг аль хэдийн шийдчихсэн” гэж байна. Гэтэл Толя байрныхаа нэг буланд байдаг хүн орохын аргагүй зооринд талийгаачийн цогцосыг хийж булаад, Дугар Сэргэлэн нар архи задалж дээгүүр нь асгаад “Найз минь чамайг алъя гэж алсангүй. Яалт ч үгүй юм боллоо. Хорвоогийн хөрсөн доор тайван нойрсдоо” гэх мэтийн үгс хэлээд л оршуулчихсан байгаа юм. Тэндээс нь нэг л сонин үнэр үнэртээд байсан. Цусны үнэр арилдаггүй юм байна л даа. Тэр зоорин дээр нь “Улаан” Дугар хоёр зуугийн цагаан ор тавиад л нэг хэсэгтээ амьдарч билээ. Талийгаачийг оршуулсны дараа бид Сэргэлэнд мөнгө, төгрөг, эд бараа бэлдэж өгөөд “Чи ерөөсөө Чөтгөр Гансүх, Алдаржав нар дээр оч. Тэд нараар пасспорт гаргуулаад, цаашаа бүр баруун руу гар. Чи монголд очих эрхгүй боллоо шүү” гэж захиад Москва руу явуулсан. Явахад нь бас зүгээр байсангүй. Бүгдээрээ архи тойруулж уугаад Мөнхбатыг яасан ийснийг бид таваас өөр хэн ч мэдэхгүй. Зангидсан гар шиг таван хүн байна. Хэн хэн нь нууцыг чанга хадгалж явна шүү гэж андгай тангараг өргөөд Сэргэлэнг үнсээд явуулж байгаа юм. Мань эр “Найзууддаа их баярлалаа” гэж уйлаад л вагонд суусан. Би ч удалгүй Монголд ирсэн. Ингээд Сэргэлэн нэг хэсэгтээ сураггүй болсон. Тэгтэл гурван жилийн дараа өнөөх чинь монголд ороод ирчихсэн сураг дуулддаг байгаа. Урт цагаан, их дэлгүүр, 40 мянгат хавиар архидаад явж байсан. Ойр дотны хүмүүс нь “Манай Сэргэлэнд архиний цагаан солио тусчахиж. Унтаж чадахгүй, Би хүн алчихсан гээд солиорч босч ирээд байдаг болсон” гэдэг байгаа. Ингэж тэр өөрийнхөө толгойг цустсан юм. Төдөлгүй намайг эрүүгийн цагдаагийн газраас баривчлаад 72-т аваачаад хийчихлээ. Мөн тухайн Читад байсан болж бүтэхгүй хэдэн нөхрийг бас хорьчихож. Мөрдөн байцаагч надаас Читад хэдэн жил болсон бэ “Энэ хүнийг танихуу” гээд талийгаач Мөнхбат, Сэргэлэн нарын зургийг үзүүлэхээр нь “Наад хүнийг чинь би танихгүй, харин Баясгалангийн Сэргэлэнг танина” гэж худлаа хэллээ. Тэгтэл намайг ганц худагт аваачаад хийчихсэн. Ганц би биш Сэргэлэн, Буржгар Болдоо, Сарангэрэл, Улаан Дугар гээд хорь гаруй хүн хоригдсон. Тэнд арав гаруй хоноод байж байтал бүх юм ойлгомжтой болсон. Сэргэлэн ч хэргээ хүлээсэн. Дугар, Сарангэрэл нар ч гэрчилдэгээ гэрчилсэн. Асуудал нэгэнт тодорхой болсон болохоор би ч болсон явдлыг үнэнээр нь мэдүүлсэн.- Тэгээд юу болсон бэ?- Тэр үед одооны энэ АТГ – ын дарга Сангарагчаа Эрүүгийн цагдаагийн газрын дарга байсан. Алтангэрэл хурандаа Улсын мөрдөн байцаах газрын дарга байсан. Эд нар төлөвлөгөө зохиогоод, Оросын цагдаа нартай холбоо тогтоогоод, талийгаачийн шарилыг судалж, шалгахаар болдог юм. Тэгээд бид хэдээс хэнийг нь авч явах гэж ярилцаж байсаар Читад олон жил болсон болохоор нь намайг авч явахаар болсон. Тэгтэл Сангарагчаа дарга “ Өө энэ нөхрийг авч явж болохгүй. Читад удчихсан наад хулгайч чинь оросуудтай хуйвалдаад юу ч хийж мэднэ” гэснээр Улаан Дугарыг авч явахаар болсон. Эд нар Читад очоод их сүртэй юм болсон байдаг. Толягийн байранд ямар хүн орж байна, юу хийж байна гээд зураг мураг аваад, хоёр гурав хоног отолт хийсэн байгаа юм. Тэгээд цагдаа нар Толяг баривчлаад, Дугар энэ хоёроор талийгаачийн шарилийг зоориноос гаргуулаад, ар гэрийнхэн нь талийгаачийг

Читад оршуулсан байна лээ. Тэгтэл бас болоогүй Сэргэлэн талийгаачийг нухахаас өмнө Сэлэнгэд нэг нөхрийг буудаж алчихаад Читад бултаж ирснийг нь би огт мэдээгүй байсан байгаа юм даа. Ингээд мань эр хоёр хүн аминий хэрэгтээ 23 жилийн ял авсан. Улаан Дугар хүн аминий хэргийг нуун дарагдуулсан гэдгээр хоёр жилийн ял авсан. Надад хүн аминий хэргийг нуун дарагдуулсан, өөр юу юу ч билээ янз янзын хэл ам үүсгэчихсэн байхаар нь заргалдсаар байгаад цагаадаж гарсан. Яагаад гэвэл би талийгаачийг оршуулах ажиллагаанд оролцоогүй шүү дээ. Дугар, Сарангэрэл хоёр яалт ч үгүй хажууд нь байсан болохоор ял сонссон. Толяд оросын шүүх ямар ял өгснийг мэдэхгүй.- Одоогоос хэдэн жилийн өмнө Баясгалангийн Сэргэлэнг шоронгоос суллагдчихсан явж байна гэх сураг сонсогдож байсан. Ер нь тэр хэлэн жил суусан юм бэ?- Сэргэлэн арваад жил шоронд суугаад бие нь муудаж, эмнэлэгийн магадлагаагаар суллагдсан ч нэг их удаагүй нас барсан. Түүнийг хүн аминий хэргээр хоригдсоны дараа дээш нь хэн матчихав гээд эрүүгийнхий дунд учир битүүлэг юм их явагдсан шүү дээ. Дашийн Мундаа нар дээш нь матсан хүнийг олох гээд намайг хүртэл хардаж байлаа. Би юу боллоо гэж өөрийгөө тэгж барьж өгөх вэ дээ. Ер нь Сэргэлэн өөрийнхөө амнаас болж л баригдсан гэж боддог. Бужгар Болдоог дээш нь матсан гэж хардаад мөрдөнд жаахан эвгүй болгосон. Талийгаач Мөнхбатын дүү Төмөр замын “Ков” Батмөнх хүртэл надад хандаж “Та анхнаас нь үнэнээр нь мэдүүлчихгүй яасан юм бэ” гэж үг хаяж л байсан. За Сэргэлэнгийн хэрэг ч яахав ингэж дууссан. Манай дөчин мянгатын Гүрж Хуягаа гэдэг нөхөр намайг Читад байхад шоронгоос оргоод бас очиж байгаа юм. Доржпүрэвийн Хуягбаатар гэдэг юм. Хуягаа 1992 онд хүргэн ахынхаа зүрхэнд хутгалж алаад 14 жилийн ялтай Багануурын шоронд очсон юм. Хүргэн нь Цэрэндоржийн Цогоо гэж бас л нэртэй хулгайч байлаа. “Шөвгөр” Энхтайван чинь бас л Хуягаагийн хүргэн ах байлаа шүү дээ. Эгч нар нь дөчин мянгатын сайхан хүүхнүүд. Гэтэл Хуягаа 1993 онд Багануурын шоронгоос оргоод Хөвсгөлийн Ханхын битүү ширэнгээр гурван өдөр гурван шөнө битүү мөлхсөөр яваад Эрхүүгээр дамжаад Читад хүрээд ирдэг юм. Амьхандаа намайг л зорьж яваа нь тэр. Нэг орой миний амьдарч байсан дүнзэн байшингийн нэг юм сүр сар хийгээд л ороод ирлээ. Би нэг тоглоомон АКА тай, тэрүүгээр амьтан хүн бас айлгана. Буугаа бариад гартал өөдөөс Гүрж Хуягаа ирж байна. Бид хоёр тэврэлдээд л уулзаж байгаа юм чинь. Тэгээд би Хуягааг гурван өрөө байртай Буриад хүүхэнтэй суулгаад, энэ хоёрт оёдлын цех нээж өгөөд, сайхан амьдрах үүд хаалгыг нь нээж өгч байлаа. Оргож яваа эр хүн, гүйж яваа морь хоёрт тус бол гэж үг байдаг шүү дээ. Хуягаа ч нэг хэсэг сайхан амьдарсан. Тэгтэл нэг өдөр Монголоос цагдаа нар ирсэн сураг сонсогддог юм. Нөгөө Хуягаа чинь энэ чимээнээр таг сураггүй алга болчихсон. Чита чинь жижиг хот шүү дээ. Түүнийг чадлынхаа хэрээр л эрж хайлаа. Тэр үед би Читад зохих хэмжээний цар хүрээтэй, цагдаа магдаагаа ч бас мэддэг болчихсон байсан болохоор орох ёстой бүх газраар нь орсон. Гэтэл мань эр тэр чигээрээ бултаад тосгоны хооронд явдаг электричикээр дамжиж явсаар Москвад очсон байдаг юм. Ганцаараа биш хоёуулаа болчихсон. Замдаа нэг согтуу нөхрөөс үүргэвч хуссан байдаг юм. Дотор нь байсан консервийг задлаад идэх гэтэл дотор нь бөөн мөнгө байсан гэж байгаа. Тэгээд нөгөө хоёр чинь тухайн үед ид моданд орж байсан шагайгаар татсан савхин дээл авч өмсөөд, нэг хэсэгтээ л тансагласан байгаа юм. Москвагаас надад захианы хамт зургаа явуулж байлаа. Гүрж Хуягаа ганц хүүтэй, түүндээ их хайртай байсан. Тиймээс би хүүхдийг чинь таван жилийн дараа чамтай уулзуулна, тэр болтол чи Монголд очих болохгүй шүү гэж захиж байлаа. Тэгтэл мань эр хэдэн жилийн дараа мөн л Монголд ороод ирчихсэн, гуравдугаар хороололд нэг найзындаа байж байгаад тусгайгийнханд баригдаад, ялбийтал зодуулаад шорондоо буцаад очиж байгаа юм. Одоо Гүрж Хуягаа мааньтийн шоронд байгаа. Бид хоёр одоо хүртэл холбоотой байдаг.- Буруу хэрэг хийгээд хойшоо дүрвэсэн хүмүүс яалт ч үгүй нутагруугаа гүйгээд ирэх юм даа?- Зарим нь бас тийм биш. Ерөөсөө нутагтаа ирдэггүй хүмүүс бас байна шүү дээ. Ирэх ёстой зарим нь ирдэггүй, ирэх ёсгүй зарим нь ирчихсэн цохиж явахыг яана. Өөрөө хэрэг хийгээгүй мөртлөө хүний хомрогонд орж, тэгээд тэрнээсээ болоод нутагтаа ирэхээсээ айгаад, цагдаагийнхан ч авчирж чадахгүй байсан нэг нөхрийг миний дүү Ариунболд бид хоёр авчраад аав ээжид нь тушааж байлаа. 1992 оны 7 сарын 12-13 шилжих шөнө Эрхүү хотын вокзал дээр, Эрхүү-Улаанбаатарын галт тэргэнд манай дөчин мянгатын Даваахүүгийн Наранбаатар, Онгорхой Цогоо хоёр явж байгаад нэг нөхөртэй муудалцаад, Онгорхой Цогоо нь тэр хүний цээжинд хутгалаад алчихсан байдаг. Энэ хэрэгтээ Цогоо найман жилийн ял аваад оросын шоронд орчихож. Харин Наранбаатар үүнээс болоод нутагтаа ирэхгүй Москвад бүгээд байсан. Цагдаагийн Дулаанжаргал, Мөрөн нар очоод авах гээд чадаагүй. 1992 оны 10 сарын 2-нд хамгийн том ачлага явагдсан шүү дээ. Одоо тэр Баглаан, Эмээлтийн Батаа нарыг баривчилж ирсэн. Энэ ачлаганаас хоёрхон хоногийн өмнө манай талийгаач Ариунболд, Наранбаатар бид 3 монголд орж ирж байлаа. Бид гурав Москвагаас Эрхүү орох гурав хоногийн хугацаанд 11 шил роял спирт уучихсан байдаг юм даа. “Түнтгэр” Наранбаатар яалт ч үгүй манай байрны, миний хар багын найз байхгүй юу. Наранбаатар тухайн үед архи их уудаг байсан. Ер нь архи л хүнийг ална шүү дээ. Одоо тэр том босс болсон. Харин Онгорхой Цогоо оросны шоронд ялаа эдлэж байгаад Монгол руу шилжиж ирсэн. Тэгээд Мааньтын шоронд үлдсэн ялаа эдлээд суллагдсан боловч Дэнжийн мянгад хүний толгой тасдаж зууханд нь хийгээд, энэ хэрэгтээ дээд хэмжээ сонссон.- Та нар Наранбаатарыг ямар аргаар монголд авчирсан бэ?- Цаадах чинь миний үгэнд орно л доо. Манай талийгаач дүүгийн үгэнд бас их ордон байсан. Надаас илүү манай талийгаачид улсууд их сайн байдаг байлаа. Наранбаатарыг хойноос авчираад гэрийнхэнд нь тушаахад ээж нь их баярлаж байсан. Бид нар Москвад хэсэг амьдарсан юм. Наранбаатар Малыш Энхтүвшингийн дүү Идуяа, “Ярт” Ганбаатар, Ариунболд бид хэдийг гонжоом өмсч, зангиа зүүгээд явж байхад Алдаржав, Мөрөн нар гайхдаг байсан. Одоо Идуяа латин америкт дайлан эрэг дээр амарч байгаа сурагтай.- Хажуудаа суугаа залуугаа танилцуулаач?- Энэ залууг Болдын Цогоо гэдэг юм. Уг нь манай дөчин мянгатынх. Залуу зандан насаа Дарханд өнгөрүүлсэн хүн. Улаанбаатарын том том хулигаанууд Дарханд очихоороо Цогоогийнд л байдаг байлаа. Францаас баривчлагдаж ирсэн нөгөө Дамирангийн Энхбат агсны ганц найз нь энэ шүү дээ. Социализмийн үед энэ хоёр хойноос приставка, жинс мэтийг хорь гучаар нь оруулж ирж зардаг байсан юм. Цогоог зөв замд оруулах гэж аав нь их хөөцөлдсөн. Харин нөгөө замаар нь авч явах гэсэн хүн бол Дамирангийн Энхбат. Цогоогийн эцэг Болд гуай Дархан хотыг арав гаруй жил удирдсан хүн. Дарханы дарга болд гэхээр дал, наяад оныхон андахгүй. Цогоо чи өөр ярь.- Болдын Цогоо: – Аавыг маань Дарханыхан байтугай Монгол андахгүй. Аав маань Ленинградын боксын нэгдүгээр зэрэгтэй, Улаанбаатар хотын аварга хүн байсан. Залуу байхдаа аав маань Чонон Борисыг унатал цохиж байсан гэдэг. Дарханы атаманууд аавыг их хүндэлж биширдэг байсан. Дарханд, бас Улаанбаатарт нэр гарсан атаман “Сагсны” Хүүеэг шоронгоос гарч ирэхэд аав хоёр өрөө байр авч өгч байлаа. Хүүеээ нас барахаасаа өмнөхөн Урт цагааны хавьцаа архидаж байхдаа “Аавын чинь буянаар би байртай болж, тэнд миний хоёр охин төрсөн. Би аавд чинь их баярлаж явдаг” гээд уйлж билээ. Улаанбаатарын атамануудаас Дарханд хамгийн их очдог байсан нь Алдаржав. Түүнтэй би анх муудалцаж танилцаж байлаа. Аавтайгаа цуг чанамал жинс өмсчихсөн жигтэйхэн ганган амьтад манай ресторанд ороод ирэхэд нь би “Атаман хүнийг төмрөөр хийчихдэг юмуу, алив үзье” гэх зэргээр өдөж, Алдаржав надруу сэрээ чулуудаж байлаа. Сүүлдээ бид сайн найзууд болсон. Москвагийн казинод мөрийтэй тоглож байгаад оросын бага ястнуудад алуулсан Лхаагаа гэдэг сайн эр Алдаржавын ганц найз нь байлаа. Лхаагаа чинь Гул Аранжин кинонд тоглодог Хишгээгийн ах шүү дээ. Ер нь эднийхэн бүгдээрээ тоглоомчин улс л даа. Алдаржав зөвхөн Лхаагаагийн үгэнд л ордог байсан. Лхаагаа ч Алдаржавыг ганц зоддог хүн нь байлаа. Гэхдээ Алдаржав жинхнээсээ зодолдвол мэдээж дийлнэ шүү дээ. Гэвч энэ хоёр хар залуугаараа бусдад алуучлихсан нь дэндүү харамсалтай.Зургийн тайлбар: Ариунболд, Монзуй Нямдорж зэрэг Квантуны армийн залуусХалхын овгор, товгор эрчүүдийн илүү сонирхолтой түүх, нийтлэлийг уншиж байхыг хүсвэл лайк шэйр хийнэ үү

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *