Нүүр Uncategorized Зүрх сэтгэл” 20-р хэсэг

Зүрх сэтгэл” 20-р хэсэг

8 секунд уншина
0
0
379

Зүрх сэтгэл” 20-р хэсэг Тэрээр машинаасаа буун за сайн байцгаана уу? – Сайн сайн чи ингэхэд энд юу хийж байгаан – Та нарыг л хүлээж байлаа . хоёр хүүхэд хаачаав. – Аан манай дүүгийнд үлдсээн биднийг хүлээсэн гэдэг чинь – Төрөө бид хоёр танайд ирээдээ. Энхриймаатай ярих юм байгаа бололтой би ч гараад ирлээ. Тэр хоёрт саад болоод яахав. Өнөөдөр чинь амралтын өдөр тэгвэл гуравуулаа нэг газар руу явбал яаж байна. Цэцэгээ , Төрөөг ирсэн гэхээр дотороо баярлан . тэгсэнч яахав. Хэсэг харагдахгүй байсан хүн ирж бас чамтай ч ярих юм байна.- За ашгүй тэгвэл хөдөлцгөөх үү? Ингээд хотын төврүү явцгаав. явсаар нэгэн тоглоомын газар ирэн зогсоод за одоо хэдүүлээ тоглоно оо явж гэсээр олон хүүхдүүд шуугилдсан газар орвол ёстойл нэг хүүхдүүдийн ордон гэмээр сайхан газар байв. Баянжаргал эхэндээ бэргэн ээжийнхээ гараас хөтөлж байснаа хүүхдүүдтэй нийлэн тоглоомны төвөөр гүйн инээмсэглэн жаргалтай харагдана. Цэцэгээ ч Баянжаргалыг харан инээмсэглэнэ. Тэрээр Баярхүүд хандан – Чи ингэхэд хүүхдэд их сайн юм аа даа. Дээр бас дүүгийнхээ хүүхдүүдийг тоглуулж явсан их халамжилдаг харагдсан – Тиймээ хүүхэд хөөрхөн шүү дээ. миний дүү нар ажил ажил гэсэн л хүмүүс байдаг юм. – Аав, ээж чинь манай яг хаана байдаг юм бэ? – Танайхтай ойрхоон – Яг үнэндээ манай ажлынхан бид хоёрыг буруу ойлгоод байх шиг байна лээ шүү.одооноос намайг хүлээлгүй ажилдаа явж байгаарай. Би чинь гурван хүүхдийн ээж хүн шүү дээ. тэглээч янз бүрийн ярианд орох надад эвгүй юм. – Нэг газар очдог хүмүүс юм чинь яагаад болохгүй гэж вэ? – Тэгээд тэр цэцэгийн баглаанууд байна. би зөндөө бодсоны эцэст чамайг явуулаад байгааг мэдсээн – Юун цэцэг билээ . би мэдэхгүй ээ –

Чамд гэж хэлхэд би гурван хүүхдээ л бодож яваа ээж хүн надад хүнтэй суух бодол огт байхгүй ээ. Чи ухаантай залуу ойлгоно биз дээ. надад алтан цагаа үрээд яахав дээ. хоёулаа ямар жаахан хүүхдүүд биш дахиж битгий намайг хүлээгээрэй . Баярхүү юу ч дугарсангүй. Баянжаргал ч тоглож дуусав ядарсанч байх гүйн ирээд – Ээж энд ёстой гоё юм аа. Агаа , эгээ хоёр байсан бол тэ – Миний охин одоо болсон уу? Энхриймаа эгч нь хүлээж байгаа явцгаах уу? – Тэгье ээ … бүүр ядарчихлаа. Баярхүү буцах замдаа ч тэр дугарсангүй. Цэцэгээ ч адилхан дугарсангүй . явсаар гэртээ орвол Төрөө , Энхриймаа хоёр сууж байв. Төрөө инээмсэглэн. – За та хэд хаагуур яваад ирэв. Нөгөө хоёр маань хаачаав. – Дүүгийнд үлдэцгээсээн хадам ээж нэг хонуулчих гээд аваад үлдсэн – Тийм байж Баярхүү миний найз наашаа суул даа. – Ажлаас дуудаад байна аа. явцгаах уу? – Аан за тийм үү ? за баяртай Цэцэгээ . Энхрий утсаа аваарай залгахаар Ирсэн зочид яваад өгөв. Энхриймаа уйлсан бололтой нүүрээ угаагаад- Чи яагаад хүүхдүүдээ үлдээгээд ирэв. Юу болов арай миний найзыг дээрлэхсэн юм биш биздээ. – Үгүй дээ. манай хоёр чинь хадам ээжийн гар дээр өссөн хүүхдүүд эмээ нь гуйхаар нь үлдээчихлээ- Өө мөн мөн та гурав хаачив даа. – Баянжаргалыг л тоглуулж яваад ирлээ. Хааяа очиж баймаар газар байна шүү. – Баярхүү чамтай юу ярьж байна. дуугүй байгаагүйл байлгүй . – Нэг их юм яриагүй ээ. Би хэлэх юмаа хэлчихлээ . Өдөр бүр машинтай очих санаа зовмоор юм . ажлынхан ч буруу ойлгоод хэцүү юм. – Уул нь сайн залуу юм байгаам даа. Миний найз хэдий болтол ганцаараа явах юм дээ.- Би чамд хэлсэн байхаа ….- За ойлголоо доо .. дахиж ярихгүй дээ . нүдээрээ зодчих юм байна л даа- Чи уйлаа юу? нүд амаа хар Энхриймаагий царай хувиран орон дээр суун чимээгүй болов саяхан инээж байсан хүн бодолд автжээ. Цэцэгээ хажууд нь суун миний найз яагаа вэ? Төрөө гомдоов уу? – Үгүй дээ . Төрөө надтай сууя гэж хэлсэн – Айн тийм үү? ямар гоёын чи тэгээд юу гэв. Та хоёр яг тохироно шдээ . Төрөө үнэхээр сайн залуу шүү чи мэдэж байгаа биз дээ. – Чи Баярхүүтэй тэгвэл сууж чадах уу? – Тэр чинь өөр хэрэг би юу гэж дээ.- Би ч гэсэн ялгаагүй адилхан өөр хүнээс жирэмсэн болчихоод яаж түүнтэй нэг гэрт амьдрах уу? чи бод доо. – Чи хайртай биз дээ. Хайртай гэдэгийг чинь би мэднэ . – Тэр тусамаа би суухгүй . хайртай болохоор түүнийг мартмаар байна. Ойлгож байна уу? би Төрөөд хайртай байсан үе өнгөрсөн одоо ингээд л орхьё. Чи миний оронд байсан бол гэж бодож үзсэн үү? Би өөрийгөө үзэн ядаж байна. Төрөөг харах бүр надад хэцүү байна. Энхриймаа орон дээр хэвтэн цаашаа харав. Мэдээж уйлж байгааг нь мэдэж байгаа тул Цэцэгээ ардаас нь тэврэн – Найзыгаа уучлаарай . тайвшир даа. Галын урд очин мод хийгээд эмэгтэй хүний тавилан гэдэг хайртай хүндээ ч очиж чадахгүй хэцүү ч юмаа даа. Муу найзыгаа гомдоочихов уу даа. Баярхүүг ч бас сайхан сэтгэлээр л хандаж байсан гэмгүй залуу шүү. даанч түүнтэй нийлнэ гэдэг худлаа хойно дасгаж зовоохоор ил хэлчихсэн нь ч дээр болов уу? даа. – Энхриймаа миний найз босоод ирээ хоёулаа нөгөө хатгамалаа дуусгаяа аа. Одоо хоёулаа хүүхдээ бодно шүү хө. Дахиж Төрөөг ирвэл найз нь хөөнө өө за- Мангар амьтан одоо ойлгов уу? хүүхдүүд байхгүй ил хуль ямар эвгүйн бэ? хэзээ ирэхийн – Маргааш ирнэ ээ. Хадам ирж магадгүй . эртхэн сайхан бууз хийе даа. – Тийм үү? намайг хараад гайхах байх даа. Том гэдэстэй хүүхэн гэр оронгүй юм байх даа гэж бодох биз. Найз нь Бундмаа эгчийнд очоод байж байх уу? санаа зовмоор юм. – Зүгээр дээ. би тэглээч хэлчихсэн. Чи харин хармаар байна гээд байгаагүй билүү. Маргааш бүтэн сайн гэхээр бүгдээрээ ирж таараа. – Нээрээ тэр сүрхий хүүхнийг чинь харяа даа. Цэцэгээ , Энхриймаа , Баянжаргал гурав. Эртээ ороо засаад унтаж амрав. Өглөө эрт Цэцэгээ босон буузны махаа татаад гурилаа зуурчихав. Энхриймаа удалгүй босон хоёул бууз хийгээд жигнэхэд бэлэн болгов. Цэцэгээ гэр орноо цэвэрлэнэ. Энхриймаа тольны өмнө суун нүүрээ будаад жигтэйхэн гоёчихов. Цэцэгээ инээн чи чинь хаачих нь вэ?- Би хаачив гэж дээ. – Тэгээд юун сүрхий юм өмсөөв.- Танай хадамд таалагдах гээд хэхэ яахав дээ зочид ирж байхад нурмайсан юм сууж байлтай биш. – Мөн мөн сүртэй гэдэг нь чи бас нүүрээ будчих аа. – Үгүй ээ . манай хадам шагайчихаад гараад явчиж мэдэх хүн намайг будагтай их цөөхөн харсан хүн анх бэр нь болж очиж байхад будагтай будаггүй хөөрхөн шүү манай бэр гээд магтуулж байлаа. Будаггүй харсаар дасчихсан байх аа хөөрхий .- Чи ч надаас хөөрхөн л дөө . би царай муутайгаараа тэгвэл будахаас яахав. – Наад уруулын будагаа арилга яасан тод юм. – Байгаа нь энэ ээ зүгээр зүгээр. …. Зочид ирэхэд бэлэн болоод хүлээн сууцгааж байв. Хард Билгүүнүргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *