Нүүр Uncategorized “Зүрх сэтгэл” 19 – р хэсэг

“Зүрх сэтгэл” 19 – р хэсэг

4 секунд уншина
0
0
377

“Зүрх сэтгэл” 19 – р хэсэг Өдөр хоног өнгөрсөөр Дамдин хөгшин сүүлд ирсэн өдрөөс хойш сураг алдарчээ. Цэцэгээ дахиж ирээгүйд нь гайхсан хэдий ч Баярмаа ирүүлээгүй байж болох гэсэн дүгнэлтэнд хүрэв. Баярхүү гэх залуу өдөр бүр шахуу автобусны буудал дээр Цэцэгээг хүлээн зогсох нь эхэндээ нэг их сэтгэгдэл төрүүлээгүйч одоо харин ямар учиртайг нь хэлж мэдэхгүй хэрнээ гайхах болжээ.Нэгэн өдөр ажлаасаа ирвэл Гансүх гэрийнх нь гадаа мод хагалан зогсож байв. Цэцэгээ гайхсан нүдээр – Сайн байна уу? чи чинь юу хийж яваа билээ . танайхан сайн уу?- Сайн сайн харин тантай уулзах санаатай – За ямар хэрэгээр орцгооё – Үгүй ээ хоёулахнаа ярих юм байна эгчээ хадам аав тэр даруй буцсан хэдэн малдаа сэтгэл нь тогтохгүй хөөрхий , хадам ээж эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирсэн. – Өө тийм үү? манайхаар ирнэ гэсэн хүн таг болчихоор нь би гайхаж л суулаа – Тэр ч тийм шүү. очно гэж ярьж байгаад гэнэт буцчихсан – Ээж харин бие нь сайн уу? яагаа вэ?- Ээж сайн гайгүй шүү овоо дээрдсэн хүүхдүүдийг харах юмсан гээд л ярих юм. Та нэг очооч манайхаар

Баярмааг нэг удаа өршөөчих эгч минь би сайн хэлсэн … Цэцэгээ үг дуугүй гэртээ орчихов. Гансүх удалгүй ардаас нь орж ирэв. Цэцэгээд цүнхнээсээ мөн дугтуйтай мөнгө өгөөд. – Ямарч байсан дүү нь ахаасаа авсан мөнгө өө өгч дуусгана аа. та сайн бодоорой эгч минь . баярлах л байх Гэж хэлээд гараад явчихав. Цэцэгээ санаа алдан хадам ээжийгээ өрөвдөх сэтгэл төрнө. Энхриймаа ч дуугүй байсангүй. – Энэ залуу нөгөө айхтар хүүхний нөхөр үү? тэр хүүхэн нь ирсэнсэн бол би нэг сайн юм хэлье гэж бодож байлаа. Ийм дажгүй залуутай учирдаг азтай хүүхэн юм аа.- Хадам ээж эмнэлэгт хэвтээд гарсан сурагтай . нэг очиж эргье дээ. – Юу ер нь би ойлгохгүй юм. Чи зүгээр орхичихож болдоггүй юм уу? – Юу ч мэдэхгүй жаахан охин очиж байхаас ижилдэн дассан сэтгэлийг яалтай миний хань ч дээрээс харж байгаа биз яаж би орхиж төвдхөв. Гурван ач нь байж байхад уул нь сайн хүн шүү. – За мэдэхгүй юм аа . өөрөө л мэд Цэцэгээ амралтын өдрөөр очхоор хүүхдүүдтэйгээ ярилцажээ. Амралтын өдөр ч болж Цэцэгээ Төрөөгөөр Гансүхийн гэрт хүргүүлэв. Хаалга тогшивол хэн бэ? гэх хадам ээжийнх нь дуу мөнөөс мөн сонсогдоно. Хаалга нээж өгөөд Цэцэгээ рүү нэг их сайхан харсангүй харин хүүхдүүд рүүгээ инээмсэглэн Хүүе миний үрс чинь алив нааш ир гээд бүгдийг нь тэвэрч үнсээд орцгоо алив. Эмээ нь гэр сайхиад л сууж байна. Ах эгч хоёр нь гараад явсан. Цэцэгээд цай хийж өгөөд яриач өдсөнгүй. Цэцэгээ ам нээн – Таны бие тэнхээ яаж байна. эмнэлэгт хэвтэхдээ хэл хүргэхгүй дээ. өчигдөр Гансүх л хэл хүргэлээ. – Яасан намайг хэзээ нэг үхэх бол гэж бодож явна уу? чи ч жигтэйхэн жавхаалаг байх чинь хотын хүүхэн болжээ. нэг хар юмтай болчихоо юу?- Та чинь юу ярина вэ? ээж минь би яалаа гэж таныг тэгж бодож зүрхлэх билээ. Хар юм, хар юм л гэхийн миний зүрх , сэтгэл Баясгалангийнх л байсаар дуусна. Та надад яагаад дургүй байгаад байгааг би ойлгохгүй юм. Хөгшин цай уун яриагаа өөрчлөн чи тэгээд ямар ажил хийж байна даа. Хүүхдүүдийг арай орхичихоод бүлтэлзүүлээд үүд сахиулаад байдаг юм биш биз дээ. – Би хэлсэн дээ зоогийн газар ажиллаж байгаа миний найз цуг амьдарч байгаа хүүхдүүдийг минь хараад үлдэдэг юм. Жирэмсэн хүүхэн бий . хэн хэндээ тус дэмтэй болоод л байна. – Чи ч тэгнэ дээ. гадны хүнд хүүхдүүдийг минь орхичихдог юм байна л даа. Зурагтаар элдвийн л юм дуулдах юм . алга болсон хүүхдүүдийн зураг гарч ирэхээр зүрх зогсох шаххын тэр ч дэмий байхаа хүний хүнд итгэлтгүй гэм. – Үгүй дээ юу гэж дээ. та бас хэтрүүлэх юм аа. – Мэдэхгүйм даа санаагаар болдог бол хажуудаал байлгах юмсан. Би чамтай нэг юм ярих гээд алив миний хүүхдүүд цаад өрөөндөө ороод тоглоцгоо … Цэцэгээ рүү их чухалчлан харах хадам ээжийнхээ ярих зүйлийг чих тавин анхааралтай сонсохыг хичээнгүйлэв. Жаргалмаа хоолойгоо засан – Манай Баярмаа хөөрхий өрөвдөөд байх юм. Өдий хүртэл үрийн зулай үнэрлэсэнгүй. Их л шаналдаг бололтой. Чи миний санааг ойлгож байгаа байхаа. Бага охиноо дүүдээ өргүүлчихвэл …. – Тиймээ ойлгож байна аа. тэхдээ би Баярмаад хэлсэн шүү дээ. энэ хэдэн хүүхдээ юу гэж салгах вэ? Би даанч энийг зөвшөөрөхгүй та ойлгоно биз . – Дээх нь үед бидний үед ах дүү улс хоорондоо нэгнээсээ хүүхэд өргөж өсгөөд л ирсэн би ч өөрөө өргөмөл хүүхэд орчин цаг ч өөр болж дээ. Хар элэгийн хүнд охиноо өгч байгаа биш дээ. чи нэг бодоод үзээч Баясгалан минь байсан бол харинч дүүдээ үгүй гэж хэлэхгүй хүн дээ чи ч мэднэ дээ. – Надад хамаагүй ээ . за за би явьяа даа. Хүүхдүүдээ явцгааяа…- Чи байз гэм өнөөдөр хүүхдүүдээ энд үлдээчих удахгүй би хөдөө буцна. Хар нялхаас нь яаж өсгөлөө дөө. Хүүхдүүдээ жигтэйхэн их санах юм. Маргааш би өөрөө хүргээд өгье чи санаа зоволтгүй.

Жаргалмаагийн харц үл мэдэг зөөлөрч уяхан болсон нь Цэцэгээд сэтгэгдэл төрүүлэхийн ихээр төрүүлэв.Хэзээд уурлаж хашгирахад бэлэн хүн ингэж уян зөөлөн ярьсан нь бас гайхмаар санагдав. Цэцэгээ хадам ээжийнхээ үнэн сэтгэлээсээ хүсч хэлсэн үг болоод харцанд нь үгүй гэж хэлсэнгүй. – Маргааш эртхэн хүргээд өгөөрэй. Харин Баянжаргалыгаа аваад явьяа даа.шөнө намайг нэхээд уйлаад та нарыг унтуулахгүй биз. Ийн эмгэн инээмсэглэн хоёр хүүхэдтэй нь үлдэв. Баярцэцэг, Баянмөнх хоёр нээрээ л Жаргалмаа эмгэний гар дээр өсцгөөсөн болохоор хайртай ач нар нь мөнөөс мөн бас санасан нь гарцаагүй болохоор дуртай ч үлдэв. Цэцэгээ гэрийн зүг Баянжаргалыгаа дагуулан автобусанд суун манай хадам надтай ингэж ярихааргүй л хүн дээ. Ер аашилсангүй шүү. Баярмаа ч хэцүү юм даа зайлуул бага жаахандаа жирэмсэн болоод авахуулчихсан би ч тэрэнд оролцсон болохоор миний ч буруу байгаан билүү тэр үед гаргачихсан байсан бол ийм болооч уу үгүй ч уу? Баясгаланд хэлэхгүй би ч жаахан байж дээ. Сургууль соёлд явах нь өнгөрчихөнө гээд л дэмжиж байдаг. Хадам ээж мэдсэн бол …. намайг буруутгана даа. Ингэхэд Баярмаа тэр явдалыг хав дарж дээ. Бурхан минь ингэж харамсах үе ирэх гэж дээ. гэсэн бодолд автана. Үнэндээ Цэцэгээг анх бэр болоод ирж байхад Баярмаа тэднийд сургуульд суудаг охин байжээ. Баярмаа ангийн нэгэн бандиас жирэмсэн болох үед Цэцэгээгээс тусламж гуйсаар байгаад үр хөндүүлсэн юм байж Цэцэгээч залуу охин сургууль соёлд явах хэрэгтэй гэсэн үүднээс тусалчихсан юмсанж. Зулбуулах эм авч өгөөд уулгуулсандаа Цэцэгээ одоо харамсан суугаа нь энэ юм.Энэ тухай хэнд ч хэлээгүй өнгөрсөн бөгөөд он цагт мартагдаад өнгөрчээ. Тэр өдөр Баясгаландаа хэлэхгүй би гүй ээ залууч байж дээ. юу ч мэдэхгүй жаахан охин тийм зоригтой шийдэж байдаг . Цаанаа Баярмаа надад гомдож явдаг ч байж магад тэгэх нь ч зөв биз. – Миний охин Баярмаа эгчдээ хайртай юу ?- Хайртай … миний эгч юм чинь – Хааяа Баярмаа эгчийндээ хоновол ээжийгээ санах уу? – Санана … тантай цуг унтана. …. Ийм том мэдээ орчихсон хүүхдээ яаж ч өгөх билээ дээ. Би чинь ингэхэд юу бодож байна даа. Муу охиноо арай ……. \хэмээн бодон Баярцэцэгийг тэврэн үнсээд автобуснаас буун гэрийн зүг алхав.\ Яг алхаж буй зам дээр танил машин зогсож байв. Энэ Баярхүү байлаа. Хард Билгүүн

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *